Author Archives: admin

Машингүй өдрийн агаарт хэмжилт хийжээ

Замын цагдаагийн газар, Нийслэлийн Агаарын чанарын албатай хамтран автомашинтай болон автомашингүй өдрийн агаарын бохирдлыг хэмжжээ. Ингэхдээ хоёр үе шаттайгаар хэмжилтийг Ялалтын талбай, МУИС, Зүүн 4-н зам, Баруун 4-н зам орчим нийт дөрвөн цэг дээр хийсэн байна.

Хэмжилтээр автомашинтай өдрийн NO2-азотын давхар ислийн агууламж автомашингүй өдрийнхөөс хоёр дахин давсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас уг хий замын дагуух орчинд ихээхэн хэмжээгээр хаягддаг болохыг харуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбаатар-венийн вальс” цэнгүүн баасан гарагт болно

Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг “Улаанбаатар- Венийн вальс” нэртэйгээр гурав дахь жилдээ 06 сарын 10-ны өдөр 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Тус цэнгүүнд Австри улсаас удирдаач Matthias Fletzberger / Маттиас Флецбергер /, хийлч  Lidia Baich/ Лида Баеч/, бүжигчин Martin Grund /Мартин Грүнд/ болон Монгол улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Монгол улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцохоор бэлтгэлээ базааж байна.Мөн энэ өдөр Чингисийн талбайн баруун талын замын хөдөлгөөнийг 16 цагаас 19 цагийн хооронд түр хязгаарлах юм.

Австрийн Венийн вальс бүжгийг сонирхогч олон зуун хүмүүсийг нэгтгэсэн энэхүү гайхамшигт үдэшт таныг  хүрэлцэн ирэхийг урьж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

0-3 жилийн насжилттай япон машины импортын татварыг өнөөдрөөс чөлөөллөө

Монгол Япон улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байна.

Хэлэлцээрт заасны дагуу Монголын талаас 5,700 бараа бүтээгдэхүүн, японы талаас 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас  чөлөөлөх юм. Ингэснээр манай бизнес эрхлэгчид японы зах зээлд монголын гаралтай үндэсний бүтээгдэхүүнээ хөнгөлттэй тарифаар нийлүүлэх боломж нэмэгдэж байгаа болно.

Үүн дотроос онцолбол 0-3 хүртэлх жил ашигласан автомашины импортын татварыг тэглэж, 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирсон билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНАСАУ плутони үйлдвэрлэлээ сэргээжээ

Хойд Солонгос цөмийн зэвсэг хийхэд хэрэгтэй Плутонийг дахин үйлдвэрлэж эхэлсэн байж магадгүй хэмээн Олон улсын цөмийн энергийн газар /МАГАТЭ/-ын ерөнхий захирал Юки Амано мэдэгдэл хийсэн тухай “Интерфакс” мэдээллээ.

“Бид цөмийн материалыг баяжуулах боломжийг өргөжүүлэх таван мегаваттын реактортой холбоотой үйл ажиллагааны заалтыг хүлээн авсан нь плутони боловсруулахтай холбоотой үйл ажиллагаа явуулж байна гэдгийг харуулж байна” хэмээн тэр хэлжээ.

МАГАТЭ-гийн ерөнхий захирал энэ дүгнэлтийг сансрын зураг дээр үндэслэн хийсэн гэж хэллээ. Аманогийн хэлснээр Хойд Солонгос зарцуулсан түлшнээс плутони үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дахин эхлүүлсэн байна. Өмнө нь Хойд Солонгос баллистик пуужин туршсан ч амжилтгүй болсон гэж мэдээлсэн.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тариалалт 99,5 хувьтай байна

Хаврын тариалалт ид явагдаж буй энэ үед газар тариалангийн бүс нутгуудад хур тунадастай, газарт чийг өгч байгаа нь тариалалт хийхэд таатай нөхцөл болж байгаа талаар салбарынхан онцолж байгаа юм. Энэ онд улсын хэмжээнд 380 гаруй мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн бөгөөд ажлын явц 99.5 хувьтай байгаа аж. Тухайлбал, улаанбуудай 301.5 мянган га-д, төмс 13.4 мянган га-д, хүнсний ногоо 78.1 мянган га-д, тэжээлийн ургамал 16.3 мянган га-д, тосны ургамал 25.3 мянган га-д тус тус тарьжээ.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8.5 мянган тонн улаанбуудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн  шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147.7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7.9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумын хөдөө аж ахуйн технологийн төвийн багш нар дүүргийн тариалан эрхлэгчдэд онол практикийн сургалт зохион байгууллаа

Хан-Уул дүүрэг нь Бүгд Найрамдах Солонгос улсын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай 2011 онд эгч дүүсийн найрамдалт хамтын ажиллагааны гэрээнд гарыг үсэг зурж, олон талт үйл ажиллагаануудыг харэгжүүлж байгаа билээ

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өмнөд Генгсан аймгийн Хаман сумын хөдөө аж ахуй, газар тариалангийн багш нар 2016 оны  05 дугаар сарын 31-03-ны өдрүүдэд  айлчлал хийж, дүүргийн газар тариалангийн салбарын үйл ажиллагаатай танилцан, тариалан эрхлэгчдэд онол, практикийн сургалт зохион байгуулахын зэрэгцээ монгол ахуй ёс заншилтай танилцсан нь хоёр орны хамтын ажиллагааны хүрээг тэлэх чухал үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Сургалтаар дүүргийн газар тариалан эрхлэгчдэд хүлэмжийн тариалалтын арга технологи, хөрс боловсруулалт, услалтын систем, цахилгаан,дулаан хангамжийн шийдэл, ургамал хамгаалал чиглэлээр талбайн болон танхимын сургалт зохион байгуулж, тариаланчдын тулгамдаж буй асуудлуудад хариулт өгч, Солонгос улсын газар тариалангийн туршлагаас судлах боломжийг тариаланчдад олгосон юм.

Мөн Хан-Уул Агропарк ОНӨААТҮГ, “Харвахын гол” ХХК, “Сэвсүүл ногоон бүрд” ХХК, “Байгаль ба эмэгтэйчүүд” ТББ, “Ханна ус” хоршоо, “Халгайн булаг” ХХК болон иргэн Б.Чулуунбаатар нарын тариалалтын явцтай танилцаж, хөрсийг хэрхэн бордох, тарьсан ургамлаа хэрхэн хамгаалах гэх мэт олон сайхан үнэтэй зөвлөгөө өгсөнд тариаланчид талархалтай байлаа.13351115_1190124821037859_1961659387_o 13383386_1190125147704493_678428885_o 13383456_1190124751037866_1916186052_o 13393467_1190125141037827_1516337703_n 13396632_1190124407704567_377991664_o 13396658_1190124747704533_2039312259_o 13396823_1190125011037840_1368812313_o 13396983_1190125004371174_1032414988_o 13407566_1190124817704526_101618210_n 13407695_1190124751037866_1916186052_n

 

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Samsung” хоёр шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

технологи 01НЬЮ-ЙОРК. /Yonhap/. Өмнөд Солонгосын технологийн аварга компани болох “Samsung electronics” пүрэв гарагт фитнесс хэрэглээний 2 шинэ бүтээгдэхүүнийг танилцууллаа.

Эдгээр нь “Gear Fit2” фитнесс хэмжигч болон “Gear Iconx” утасгүй чихэвч юм.  Эдгээр бүтээгдэхүүн нь орчин үед хурдацтай хөгжиж буй биедээ өмсөж болохуйц төхөөрөмжийн зах зээлд томоохон орон зайг эзлэхээр орж ирлээ.2014 онд гарсан “Gear Fit” ухаалаг цагны дараагийн хувилбар болон гарч ирсэн “Gear Fit2” нь GPS мэдрэгчтэй тул туулсан зай болон зүрхний цохилтын тоог илүү нарийвчлалтай гаргадаг ажээ.

180 долларын үнэ бүхий энэ загвар нь хэт идэвхтэй горим бүхий органик гэрэл ялгаруулах диодон (AMOLED) дисплей бүхий 1.55 инчийн өргөн дэлгэцтэй юм. Уг төхөөрөмжийг “Samsung” компанийн фитнесс үзүүлэлтүүдийн аппликейшн болох S Health-тэй холбож болох аж.“Gear Iconx” нь Bluetooth бүхий чихэвч бөгөөд дууны жагсаалтаас дууг сонгохдоо мэдрэгчгүй удирдлагыг ашиглана. Энэ шинэ чихэвч нь 4 гегабайтын багтаамжтай бөгөөд 1000 орчим дууг хадгалах хүчин чадалтай ажээ.

Түүнээс гадна, биеийн тамирын дасгал хийж байх үедээ мэдээлэл хүлээн авах, мөн дуу хоолойгоор дасгалжуулагчийн зааварчлагааг хүлээн авах мэдрэгчтэй аж. Энэ нь мөн адил S Health-тэй холбогддог.

“Gear Fit2” нь Хойд Америк болон Европт зургадугаар сарын 10-наас худалдаанд гарах бол “Gear Iconx”-г энэ жилийн 3-р улирлаас эхлэн 199 доллараар борлуулах ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АБНТБТ: Залхууралтай хэрхэн тэмцэх вэ? Бүтээмжээ өсгөх 10 алхам

Хүн төрөлхтний бүтээмжийг нэмэгдүүлэх аргууд аль хэдийн хөгжингүй боловсруулагдсан. Гэсэн хэдий ч завгүй гэсэн үгээр түрүү барьж эдгээр аргуудыг бүрэн дүүрэн ашигладаггүй өдийг хүрсэн нь харамсалтай. Түүгээр ч барахгүй цөөн хэд нь зорилгодоо хүрэхийн тулд маш бага хүчин чармайлт гаргаж амар хялбар аргаар амжилтанд хүрэхийг хүсдэг байсан нь тодорхой. Гэсэн хэдийч үр дүнтэй үйл ажиллагаа явуулж амжилтаа нэмэгдүүлэхэд энэхүү бүтээмжээ өсгөх аргуудыг сард ердөө 2 удаа л хэрэгжүүлэхэд хангалттай. Ингэж бид залхуурлыг даван туулахын тулд тасралтгүй оролдох хэрэгтэй. Харин өөрсдөө ажиллах чин хүсэлтэй хүмүүсийн хувьд маш хурдан хөгжүүлж, хэрэгжүүлж шууд нөлөө үзүүлж болохуйц практикт тусгасан энгийн аргыг боловсруулан танд танилцуулж байна.

1. ТӨЛӨВЛӨ

3-н үндсэн хэсэгт хуваан төлөвлөгөө гаргаж байх өдөр, долоо хоног мөн сарын гэсэн дарааллаар. Долоо хоногийн ажлаа төлөвлөхдөө дараах асуултыг асууж төлөвлөж байх хэрэгтэй. Амралтын өдрөөс өмнө заавал хийж гүйцэтгэх гурван ажил юу вэ? гэж асуун жагсаалтыг гаргах. Ингэхдээ та зааланд тоглох, тайлан бичих бүр кино үзэхээ ч хүртэл оруулж өгсөн байх ба ийм асуудалд өдөр бүр бэлтгэлтэй байх ёстой. Гэхдээ мэдээж эдгээр нь долоо хоногийн төлөвлөсөн үйл ажиллагаатай чинь зөрчилдөх ёсгүйг анхаараарай.

Баасан гаригт ажлын долоо хоног болон төлөвлөсөн бүх ажлуудаа үр дүнд хүрсэн эсэхээ дүгнэж байх хэрэгтэй. Ингэж хаана юун дээр алдаж, юуг сайжруулах шаардлагатай зэргийг дүгнэж ирэх шинэ долоо хоногт алдаагаа засаж илүү сайн төлөвлөө гаргаарай. Энэ мэт жишээгээр сарын ажлын төлөвлөгөө гаргаж болно.

Энэ арга нь бидэнд хийх ажлаа ач холбогдлоор нь эрэмбэлэх ба түүнийг хэрэгжүүлэх аргыг ойлгуулах гэхээс илүү зорилгодоо төвлөрч анхаарахыг заадаг.

2. ТӨСӨӨЛӨН МӨРӨӨД

Жагсаалт гаргах энэ нь цаасан дээр баримт бичгээр биш шүү үзэх киноны жагсаалт байж болно. Заримдаа бодож төлөвлөж бичиж хийсэн үйл ажиллагаанаас илүү дээр харж тогтоосон зүйл илүү үр дүн өгдөг. Шинжлэх ухааны хийсэн судалгаагаар хүний тархи нь өөрийн хүсэж буй зүйл болоод ирээдүйд болох үйл явдлыг ялгаж чаддаггүй болох нь тогтоогдсон байна. Энэхүү физиологийн онцлогыг ашиглаж зорилгодоо үр дүнтэй хүрч болно.Та өөрийн хүссэн ухамсарт бий болсон хүслээ бодит болгохын тулд энэхүү онцлогыг ашиглан төсөөлөн мөрөөдөөд жишээ нь (ажлын тушаал ахих, худалдан авалт хийх, хилийн чанaдад аялалаар явах зэрэг) ингэж төсөөлөн мөрөөдөж нүдэндээ харж эхэлсэнээр таны тархинд дохио очиж илүү их хүсч илүү том, өргөн цар хүрээтэй төлөвлөгөө боловсруулахад тань тусална.

3. БУРУУ ДАДАЛААСАА САЛАХ

Өдөр бүр уулздаг ажлынхантайгаа ажил эхлэхээс өмнө уулзаж кофе уух, интернэтээр мэдээ үзэх, өдрийн хоолны үеэр удаан сууж дэмий ярих гэх мэт хортой цаг барсан зуршилаасаа салах хэрэгтэй. Энэ нь нэг талаараа таны эрх ашгийг боосон хийх дуртай зүйлээ хийж чадахгүй байгаа мэт боловч үнэндээ тань илүү их баяр баяслыг авчрахыг та харна. Хамгийн түрүүнд цахим хаяга маш хурдан шалга, шаардлагатай гүйлгээгээ онлайнаар хийж байх, зөөврийн компьютертэй ажиллах. Энэ нь ямар ч хэрэггүй зуршилаа арилгах, үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгоход тань тусална.

4. БЯСАЛГАЛ ХИЙ

Бясалгал хийх үүнд тийм ч их цаг орохгүй. Хэрэв та үр бүтээлтэй эрч хүчтэй байхыг хүсч байгаа бол ажлын өдрийн 15 минутыг л бясалгалд зарцуулаарай. Үүнээс гадна, бясалгал нь таны эрүүл мэнд стрессийг багасгаж сэтгэл санааг сайжруулдаг.

5. УУР ХИЛЭНГЭЭ ДАР

Таны тухайн өдрийн төлөвлөгөө бүтэлгүйтсэн юм уу эсвэл болохгүй байгаа тохиолдолд та тэр ажлаа орхиод өөр ажил шүүрч аваад хийгээрэй. Энэ нь юу ч байж болно жишээ нь: гарч цэвэрлэх, олон нийтийн ажилд оролцох бүр гарч найзтайгаа уулзаж болно.

Учир нь зарим хүмүүсийн сэтгэл зүйн онцлог нь таагүй зүйл болсоны дараа түүнийг намжаах гэж оролддог. Та үүнээс урьдчилан сэргийл. Үгүй бол эдгээр уур хилэн хуримтлагдсаар тань дээр маш хүндээр буух болно гэдгийг санаарай.

6. АНХААРАЛТАЙ БАЙ

Маш чухал бизнесийн уулзалтын үеэр ирсэн утасны дуудлага нь таны ажилд саад болох бүр цаашлаад бизнест муугаар нөлөөлж болох юм.

 

Эсвэл таньд цахим шуудан ирсэнд та тэр даруй хариу илгээсэн боловч таны илгээсэн хариунд засвар хийх шаардлагатайг та ойлгосон. Харин ийм байдалд та дахин хариу бичиж үр дүнтэй бизнесийг эхлүүлж амжилттай байх магадлал буурна. Мэдээж хэрэг та өөр арга зам эрэлхийлж алдаагаа засах бэлтгэлтэй байх. Гэхдээ энэ нь таньд хохиролгүй байх ёстой. Иймд та бүх шаардлагатай мессеж шуудан мөн дуудлагад хийсвэр болоод хайнга хандах биш илүү нарийвчилж эрэмбэлэх зуршлыг өөртөө төлөвшүүлэх шаардлагатай. Ингэснээрээ та өөрт дахин ажил удахгүй цаг заваа ч хэмнэх болно.

7. АМРАХ ХЭРЭГТЭЙ

Их ажлын дундуур өөртөө амралт олгож хагас цаг тутамд 5 минут амарч бай. Үдийн завсарлагаар 30 минут заавал амрах энэ арга нь маш чухал яагаад гэвэл та ажил дээрээ ядрахгүй ажлын бүтээмжээ багасгахгүй байхад тань тусална. Таны санаж байх дараагийн маш чухал зүйл бол энэхүү амралт завсарлагыг интернэтэд аялж өнгөрөө гэсэн санаа биш болохыг ойлгох. Үүнээс илүү явган алхах бүр цаашилбал хэдхэн минут дуг хийсэн ч болно. Интернет л биш шүү.

8. ОЛОН НИЙТИЙН АЖИЛД ЗАВ ГАРГА

Хоорондоо уялдаа холбоо бүхий 10-20-н үйл ажиллагааг жагсаан бич-олон нийтийн сайн дурын эсвэл холбоо байгуулагуудын зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох: Жишээ нь: 1. 3-н морь хөлөглөн давхих, 2–дугуй унах гэх мэт. Энэхүү арга нь төлөвлөсөн ажлаа санаж байхад тань тусална.

9. ХЯЛБАРЧИЛ

Өөрт ойлгомжтойгоор төлөвлөгөөгөө сануулж нэг үсгээр системтэй тэмдэглэгээ хий.

B-Blueprint (төлөвлөгөө) – өдрийн төлөвлөгөөг

A-Action (үйлдэл) – ажлуудын илэрхийлэгч

L-Learning (өөрийгөө хөгжүүлэх, сургалт) – шинэ мэдээлэл хайх

E–Exercise (ажил) – биеийн дасгал (йог, биеийн тамирын заал)

R-Relax (амралт) – ажлаасаа амсхий

T–Thinking (сэтгэлгээ) – өөрийн үр дүнгийн хянах гэх мэт

 

10. ӨӨРИЙГӨӨ ДҮГНЭ

Өдрийн төгсгөлд энэ өдөр хийсэн зүйлсээ хянаж, өөр юу хийх вэ гэж болох нь чухал. Өөрийн зорилгоо биелүүлэхэд хэр их цаг зарцуулсан бэ? Энэ өдөр хийсэн зүйлээ дараа өдөр нь илүү бага хугацаанд амжуулах зорилго тавь.Тэгээд үргэлж гэнэтийн нөхцөл байдалыг тооцож байгаарай. Ингээд та өөрийн амжилтаар бахархан өөрөө өөртөө баяр хүргээт зогсох тэр сайхан өдрийн төлөө хийчээгээрэй.

 

Эх сурвалж: www.menslife.ru

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

1 км замыг 15 минутад цэвэрлэж байна

цэвэрлэгээний машинБНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар зам цэвэрлэгээний 15 машиныг өнгөрсөн сард “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д хүлээлгэн өгсөн. Жолооч нарт нь Хятадын мэргэжилтнүүд ирж сургалт зохион байгуулсан юм.

Харин өнгөрсөн долоо хоногоос нийслэлийн гудамж зам талбайг эдгээр машинаар угааж эхлээд байна. Зам цэвэрлэгээний машин нь 3 тоннын усны, хогийн бункер нь 4 тоннын багтаамжтай. 1 км замыг 15 минутанд цэвэрлэх хүчин чадалтай. Олон хүний ажлыг хөнгөвчилсөн техникийн дэвшилтэт технологи гэдгээрээ онцлог. Нэг машин нь дунджаар өдөрт 90-120 км замыг цэвэрлэж замын нуухны шороог авч, тоосжилтыг бууруулж байна.

Одоогоор Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Богд Уул, Нисэх, Яармаг, Баянхошууны замыг цэвэрлэж эхлээд байгаа. Өглөөний ээлжийн жолооч нар 09.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл, шөнийн ээлжийнхэн оройн 11.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл зам талбайг цэвэрлэж байна. Цэвэрлэгээний машинд MCS компанийн “Coca Cola”үйлдвэрээс гарсан саарал усыг ашигладаг. Чингисийн талбайг мягмар , пүрэв гаригт өглөөний 08 цаг 30 минутаас 10 цагийн хооронд угаадаг. Энэхүү угаалга цэвэрлэгээ нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан ажлуудын нэг болсон гэдгийг иргэд онцолж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чингис хааны нэр ба хөрөг зургийг бизнесийн зорилгоор ашиглахыг хориглов

Өвөр Монголын Өөртөө Засах Орны засаг захиргаанаас нэгэн чухал шийдвэр гаргалаа.

Энэ нь Чингис хааны нэр төр болон хөрөг зургаар:

.Бараа таваар

.Үйлчилгээний ажил төрлийн шошго тэмдэг болгох

зэргийг хуулиар хориглов.

Эх сурвалж: ӨМӨЗО-ны Төв радио

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мини кино театртай болно

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Япон улсад үйлдвэрлэсэн иж бүрэн тоног төхөөрөмжтэй PANASONIC брэндийн PT-RW330EA загварын прожектор болон 18 төрлийн дагалдах хэрэгсэл, 80 хүний суудалтай Мини кино театрыг Монголын Үндэсний музейд суурилуулан, хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болно.

Мини кино театрыг Монгол улсын хэмжээнд 14 сумын Соёлын төвд суурилуулж байгаа бөгөөд Монголын музейнүүдээс анх удаа мэргэжлийн шаардлага хангасан кино театрыг Монголын үндэсний музейд амжилттай суурилуулж байна. Энэхүү кино театр нь орчин үеийн кино театрын шаардлагыг бүрэн хангаснаараа онцлогтой бөгөөд уг кино театрыг музейд ашиглалтанд оруулснаар үзэгчдэд Монголын түүхэн кинонуудыг музейн үзмэрийн дэглэлт, үзүүллэгтэй хослуулан дуу дүрсний өндөр нягтралтайгаар хүлээн авч үзэх таатай боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлогтой билээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

640 хүүхдийн суудал бүхий 32 дугаар сургуулийн шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 640 хүүхдийн суудалтай 32 дугаар сургуулийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус сургуулийн  барилга нь анх 1956 онд ХААДС-ийн харъяа мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн жижиг амьтан судлалын лабораторийн зориулалтаар баригдаж ашиглалтад орсон бөгөөд 1965 онд 32 дугаар сургуулийн хичээлийн байр болсон байна.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 6 удаагийн дүгнэлт акт гарч байсан байна. Ийнхүү энэ онд Засгийн газрын тогтоолоор төр хувийн хэвшлийн түншлэл, концессийн гэрээгээр тус сургуулийн барилгын ажил хийгдэхээр болжээ. Удахгүй Зайсан орчмын хүүхдүүд шинэ сургуульдаа, гэртээ ойрхон, тав тухтай нөхцөлд хичээллэх нөхцөл боломж бүрдэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замын нээлтээ хийлээ

АСЕМ-ийн 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн Зайсангийн гудамжаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ЗД-н орлогч Н.Гантөмөр,  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, НАЗГ-ын дарга Нанзаддоржболон бусад албаны хүмүүс, хорооны иргэд оролцсон юм. Уг авто  замын барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК 2016 оны 03 дугаар сарын 28-наас эхлүүлсэн бөгөөд гэрээ ёсоор 2016 оны 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай байсан ч ийнхүү хугацаанаас өмнө ашиглалтад бүрэн орууллаа. Уг замын зорчих хэсгийг зам барилгын ажил эхлүүлснээс хойш сар орчмын хугацаанд нээсэн юм. Үүнээс хойш явган зам болон гэрэлтүүлэг тавих ажлууд хийгдсэн байна.

Шинэчлэлтийн ажлын хүрээнд Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл 7 м өргөн зорчих хэсэг болон явган хүний замыг шинэчилж, борооны усны шугамыг шинээр тавьсан юм. Үүнээс цааш үргэлжлүүлэн Удирдлагын академийн авто зогсоолоос “Жапан таун” хорооллын авто зам хүртэл замгүй байсан бөгөөд зорчих хэсгийг 14м өргөн, 2 талдаа явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг болон борооны ус зайлуулах шугамтай болгожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн 5 дугаар хорооны 0.5 км хатуу хучилттай автозамын нээлт боллоо

2016 оны 6 дугаар сарын 03-нд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0,5 км урттай хатуу хучилттай авто  замын ажил дуусч нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ЗД-н орлогч Н.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, Г.Батчимэг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, НАЗГ-ын дарга Нанзаддорж 5 дугаар хорооны Засаг дарга Б.Батзаяа болон бусад албаны хүмүүс, хорооны иргэд оролцсон юм. Тус зам нь 71 дүгээр цэцэрлэгийн зүүн талаас чанх хойшоо 500 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй, зорчих хэсгийн хоёр талаар 1.5 метрийн өргөнтэй явган хүний замтай аж. Мөн замын зүүн талаар авто замын 26 ширхэг гэрэлтүүлгийн ажил хийгдсэн байна. Авто замын ажлыг “Анандын зам” ХХК гүйцэтгэжээ. Энэхүү замыг байгуулахад иргэний үүргээ ухамсарлан нийтийн эрх ашгийн төлөө өөрсдийн эзэмшлийн обьект, хашаагаа чөлөөлсөн 15 иргэн, 1 аж ахуйн нэгжид дүүргийн Засаг дарга талархал гардууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа