Author Archives: admin

Дэлхий даяар өнөөдөр 45 сая боол байна

Австралийн “Walk Free Foundation” сангаас явуулсан саяхны судалгаанаас үзвэл, өнөөдөр дэлхийд 45 сая гаруй боол байгаа ажээ.Энэ байгууллагын ажилтнууд 167 орны тухай мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Тэд 53 хэлээр ярьдаг 42 мянган хүний санаа бодпыг асуусныг гэж “Yahoo! News” сайтад мэдээлжээ.

боол 2

2014 онд явуулсан иймэрхүү судалгааны дүн хэт дарагдуулсан байсан гэж “Walk Free Foundation” сангийн ажилтнууд үзэж байна.Өнөөдөр дэлхийд боолчуудын тоо түрүүнд нь үзэж байснаас 28%-иар их байгаа ажээ. Бүх боолын гуравны хоёр нь Ази-Номхон далайн бүс нутагт аж төрж байгаа бөгөөд тэдний тоог Испани, Аргентин болон Кени улсын хүн амтай харьцуулж болохоор байна.

Энэтхэгт боолын байдалд байгаа бүх хүнийтоо бусдаас олон бөгөөд тэнд 18,35 сая орчим хүн байгаа ажээ. БНАСАУ-д боолын ёсны тархалт хамгийн их хэмжээтэй байгаа бөгөөд энд уг асуудлыг хамгийн сул анхаардаг байна. Энэтхэгийн дараа хоёрт Хятад(3,39 сая хүн), гуравт Пакистан улс (2,13 сая хүн) бичигдэж, эхний тавд Бангладеш (1,53 сая), Узбекистан (1,23 сая хүн) орж байна.

“Walk Free Foundation” санг үндэслэгч, тэрбумтан, буяны ажил эрхлэгч Эндрю ФоррестХХI зуунд боолын ёсыг устгах арга хэмжээ авахыг дэлхийн эдийн засгийн талаар тэргүүлүэгч 10 орны эрх баригчдад уриалжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга З.Энхболдын Япон улсад хийх ажлын айлчлал эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсад 2016 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд хийх ажлын айлчлалаа өнөөдөр эхлүүллээ. Тэрээр өчигдөр  Японы Фукушима мужид байрлах “Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг  /IGCC/ нэвтрүүлсэн  “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. “Накасо” дулааны цахилгаан станцын IGCC технологийн хэсгийн ерөнхий инженер Ишибаши хэлэхдээ, “Накасо” дулааны цахилгаан станц нь 1955 онд байгуулагдсан. 1 700 000  кВт  хүчин чадалтай, 240 ажилтантайгаар ажиллаж байна.

энхболд японд 1 энхболд японд

Тус ДЦС-тай танилцах үеэрээ УИХ-ын дарга хэлэхдээ, Япон Улсад цэвэр нүүрсний технологид мөнгө зарж ийм цахилгаан станцыг байгуулсан байна. Бас энэхүү ололтыг дэлхийн даяар түгээхийг эрмэлзэж байгаа нь сайшаалтай. Монгол шиг нүүрсний нөөцөөр дэлхийд 10-т ордог улсын хувьд, энэхүү дэвшилтэт технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх шаардлага байна. Энэ үйлдвэр нь хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхнийх нь, нүүрсийг газ болгож хувиргах хэсэг, хоёрдугаарх нь ердийн цахилгаан станцын хэсгээс бүрдэж байна. Нүүрсийг газ болгон хувиргаснаар цаашид маш олон төрлийн түүхий эд, жишээлбэл полипропилен, азтотын бордоо, платмасс гэх мэт түүхий эдийг гаргаж авч болно.

Энэ удаагийн ажлын айлчлалаар Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэнэ. Энэ нь цаашид хоёр улсын тэргүүний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах, судалгаа хийх, нүүрсний хэрэглээний үр ашгийг  нэмэгдүүлэх зэргээр өндөр технологийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

IGCC шинэ технологийн дагуу нүүрсийг хийжүүлэн, эрчим, хүч дулаан үйлдвэрлэснээр хаягдлын далан үүсэхгүй, нүүрснээс үүсэх хаягдлыг засмал зам хийхэд дүүргэлтэд ашиглаж буй бол, хаягдал үнсний хувьд цементийн үйлдвэрт ашиглаж байгаа зэрэг олон давуу тал байна. Энэ бүхнийг бодит ажил хэрэг болгохын тулд “Монгол Японы Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулсан. Одоо бүх гарц нээгдсэн учир цаашид бид нүүрсээ илүү өндөр үр ашигтай ашиглах боломжтой гэж харж байна хэмээн УИХ-ын дарга онцоллоо.

“Насако” ДЦС-ын дарга Хосада хэлэхдээ, энэхүү шинэ технологи нь хаягдал багатайгаас гадна ашигт үйлийн коффицент өндөртэй технологи. Өөрөөр хэлбэл цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд ашиглах түлшний зарцуулалт 15 хувийн хэмнэлттэй байна. Энэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж бүрэн нээлттэй бөгөөд олон төрлийн нүүрсний асар их нөөцтэй  зэрэг давуу тал Монгол Улсад бий. Үнслэг чанараас нь шалтгаалан олон төрлийн нүүрсэнд шинжилгээ хийж,  тохиромжтой нүүрсийг шууд ашиглах, мөн хольж ашиглах боломжууд байдаг гэдгийг тэрээр хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид “Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг  /IGCC/ нэвтрүүлсэн  “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах үеэр харилцан санал солилцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүсгүйчүүдэд зориулсан авто зогсоол

Хятадын зүүн-өмнө зүгт орших Цзянси мужид машин муу жолоодон, паркинг хийхдээ тааруу жолооч бүсгүйчүүдэд зориулсан авто зогсоолууд бий болсон байна. Иймэрхүү зогсоолын талбайн хэмжээ нь энгийн зогсоолынхоос 50% өргөн бөгөөд олон нийтийн зүгээс янз бүрийн санал бодол ирж байна хэмээн Xinhua-д мэдээлжээ.

Одоогоор иймэрхүү “эмэгтэй” зогсоолууд харьцангуй цөөхөн тоотой байгаа хэдий ч хэрэв үнэхээр эрэлт хэрэгцээтэй нь батлагдвал тоог нь нэмэгдүүлэх болно гэж орон нутгийн эрх баригчид өгүүлсэн байна.

Харин олон нийтийн сүлжээнийхэн энэ зогсоолын талаар янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа бөгөөд Weibo-ын нэгэн хэрэглэгч гэхэд, “Эмэгтэйчүүд ижил тэгш эрхийг л хүсдэг болохоос илүү давамгайлах ёсгүй. Тэд эрчүүдтэй адил эрхтэй байх ёстой” гэсэн байна.

Одоогийн байдлаар, Чунцинь, Шицзяжуан, Шанхай зэрэг хотод том дэлгүүрүүдийн гадаа эмэгтэйчүүдэд зориулсан тусгай авто зогсоолууд байдаг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оюутны байт харвааны ДАШТ эхэлнэ

байт1Өнөөдөр буюу 2016 оны 6 сарын 2-нд 17:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд оюутны байт харвааны ДАШТэмцээний нээлтийн ёслол болно. Тэмцээнд 23 орны 250 орчим тамирчид оролцож байна.

Тэмцээнийг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор ЭМСЯ, БСШУЯ, БТСХТ, НЗДТГ, МОСХолбоо, Байт харвааны холбоод хамтран зохион байгуулж байгаа ажээ. Уг тэмцээнийг сонирхсон хэн бүхнийг урьж байгаагаа албаныхан мэдэгджээ. Тэмцээн үнэ төлбөргүй болох тухай ч мэдэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Татвараа төлөөгүй жолооч нарыг өнөөдрөөс хөдөлгөөнд оролцуулахгүй

Автомашины татвараа төлөөгүй тээврийн хэрэгслэлийн жолооч нарыг өнөөдрөөс эхлэн хөдөлгөөнд оролцоуулахгүй  байх арга хэмжээ эхэлнэ.тээврийн хэрэгслэл

Тодруулбал, Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд хувь хүн автотээврийн болон өөрөөр явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг. Тиймээс заасан хугацаанд татвараа төлөөгүй жолоочийг Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээ авах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн “Алдарт эх”-чүүд одонгоо гардан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны 57 дугаар зарилгаар Хан-Уул дүүргийн хэмжээнд 12 эх “Алдарт эх” I дүгээр одонгоор, 298 эх “Алдарт эх” II  дугаар зэргийн одонгоор тус тус шагнагдлаа.

Ёслолын арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Д.Анхбаяр, С.Баасандолгор, ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Бас-Оргил, ЭМТ-ийн дарга, ИТХ-ын төлөөлөгч Т.Пүрэвчулуун болон хороодын Засаг дарга нар оролцож, одонг гардуулан өгсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэгт “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн арга хэмжээ болж байна

“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас  “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Үйл ажиллагааны нээлтэнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, Т.Чингүнжав, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Биеийн тамир спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ, Соёлын ордны дарга Б.Минжүүр болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр “Хараацай” хүүхдийн урлагийн их наадмын шилдэг, авьяаслаг хүүхэд багачууд оролцож үе тэнгийн багачууддаа урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Мөн “Хүүхэд бидний мөрөөдөл” цардмал замын гар зургийн уралдаан болон спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.

Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээний үеэр 16 хороодын олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн нэг нэг ээжид Ерөнхийлөгчийн зарилгаар “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг дэлхийн тамхигүй өдрийг угтан өдөрлөг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан “Бүх тамхийг адилхан хайрцагтай болгоё” уриан дор “Эрүүл амьдралын хэв маягийг сайжруулъя” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр тамхины хор хөнөөл ЭМБО сургалт , нарийн мэргэжлийн эмч нар 60 хүнд үзлэг хийсэн байна.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэгт мэргэжил бүхэн сайхан өдөрлөг боллоо

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн ёс суртахуун – төлөвшлийн боловсролын агуулгын хүрээнд “GOOD  NEIGHBORS” олон улсын байгууллагатай хамтран “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт Яармагийн бүсийн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид оролцсон юм.

Өдөрлөгийн үеэр мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, цаашид мэргэжлээ сонгоход анхаарах зүйлс, сонгосон мэргэжлээрээ хэрхэн амжилттай ажиллах гэх мэт асуудлуудыг хөндөн ярилцаж, туршлага солилцсон байна.

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МАХН-ын  40 гаруй гишүүн намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ

Өнөөдөр МАХН-ын хэсэг гишүүд мэдээлэл хийлээ. Тэд намын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлан улс төрийн шоу хийж байгаа тул дүүрэг бүрийн төлөөлөл болсон 40 гаруй МАХН-ын гишүүн намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ.

Тэд: “Иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох, сонгох эрхээ дөрвөн жилд нэг удаа эдэлдэг. Гэтэл улс төрийн ууган хүчний нэг МАХН ард түмнийхээ сонгох эрхэнд ноцтой халдаж байна. Учир нь иргэд төр түшилцэх хүнээ хуулийн дагуу сонгуулийн аргаар сонгох ёстой. Гэтэл Н.Энхбаяр өлсгөлөнгөөр сонгуульд орох эрх олж авах гэж тэмцлийн хурц хэлбэрийг сонгож 66 цаг намын гишүүдээ өлсгөлөнд турхирлаа. Өлсгөлөн зарлаж жагсаж тэмцсэний  үр дүнд  1990- оны ардчилсан хувьсгал ялж байсан. Ардчилсан хувьсгалын ачаар бид ардчилсан чөлөөт сонголт хийх эрхтэй болсон . Харин өнөөдрийн Н.Энхбаярын өлсгөлөн ард түмний  сонгох сонгогдох эрхэнд халдаж байна.  Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө намын гишүүдийн амь насанд халтай тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, МАХН-аас нэр дэвшиж байгаа л бол өлсгөлөнд оролцох ёстой гэж хүмүүсийг хүчлэн өлсгөлөнд оролцуулснаас болж хэд хэдэн хүний биеийн байдал муудсан. Төрийн эрх мэдлийг авахын төлөө хүний амь насаар дэнчин тавьж болохгүй. Бусдыг өлсгөлөн уриална гэдэг эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. МАХН сонгуулиа өлсгөлөнгөөр эхлүүлж байгаа нь сайны ёр биш.” гэж мэдэгдсэн юм

МАХН С40Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын гишүүн асан Ж.Оюунцэнгэл: 25 жил энэ настай хамт явсан ч гэсэн сонгуулийг өлсгөлөнгөөр эхлүүлж байгаад Монгол эмэгтэй хүнийхээ хувьд гундуу байгаа. Албан тушаал, эрх мэдлийн төлөө биш улс орон, үр хүүхдийнхээ төлөө ажиллаж, МАХН-аас албан ёсоор гарч байгаагаа мэдэгдэж байна. Өнөөдөр миний сонсож байгаагаар 40-50 хүн МАХН-аас гарч байгаа. Нам сонин биш байна.” гэсэн юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн АБНТБТ-ийн ахмадуудад зориулсан компьютерийн сургалт амжилттай өндөрлөлөө

Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголын Чөлөөт Холбоо хамтран Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвд ахмадуудад компьютерийн анхан, дунд шатны сургалтуудыг үе шаттай зохион байгуулж өнөөдөр төгсөлтийн баяраа хийлээ.
Үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Албан-бус Насан туршийн боловсролын төвийн захирал Ж.Оюунцэцэг, Монголын Ахмадын Чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан Насан туршийн боловсролын үндэсний төвийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн В.Лут-Очир болон бусад багш нар оролцлоо.
Сургалтанд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн болон Төв аймгийн ахмадууд хамрагдсан бөгөөд нийт 25 ахмад төгссөн байна.
Ахмадууд тус сургалтаар компьютерийн үндэс, Microsoft office word программ ашиглан бичиг баримт хэрхэн боловсруулах, зураг оруулах, хүснэгтэн мэдээлэл боловсруулах, график байгуулах, 10 хуруугаар бичих, флашинд файл, зураг хуулах, Facebook хаягаар гадаадад байгаа хүүхэд, хамаатан садантайгаа холбогдох, интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авах, багшийн өгсөн даалгаврыг цахимаар авах зэрэг олон зүйлийг сурсан аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтан албан хаагчид сургалтанд хамрагдлаа

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2016 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажилтан, албан хаагчдаа сургаж чадавхижуулах ажлын хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Сэтгэцийн эрүүл мэнд”, “Амьдрах ур чадвар” сэдвээр хэлтсийн ажилтан албан, хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн Эрхлэгч Б.Алтанзул, Нийгмийн ажилтан Э.Тамир нар оролцож сэтгэцийн эрүүл мэнд гэж юу болох, сэтгэлийн хямрал сэтгэл гутралаас хэрхэн урьдчилан сэргийлэх, стресс бухимдлаас хэрхэн өөрийгөө хамгаалах зэрэг сонирхолтой сэдвүүдийн талаар лекц уншиж, харилцан ярилцлага хийв.

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа