Author Archives: admin

ХУД-ийн хүүхэд багачууд “Аюулгүй амьдрах ухаанд” суралцъя, хэвшүүлье, нөлөөлье сэдэвт өдөрлөгт амжилттай оролцлоо

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан “Аюулгүй амьдрах ухаанд” суралцъя, хэвшүүлье, нөлөөлье сэдэвт өдөрлөгт гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох  сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд зохион явагдсан тэмцээнд Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн баг тамирчид амжилттай оролцож гуравдугаар байр эзэллээ. Мөн дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан гар зураг, эссе бичлэгийн тэмцээнд оролцож, байр эзэлсэн 16 сурагчдыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнан урамшуулсан юм. Энэ үеэр гамшгаас урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэх материалыг нийт 750 хүнд тарааж, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ойгоос олдсон өнчин бамбарууш 23 жилийн дараа

ОХУ-ын Москва хотын ойролцоо Стефэн хэмээх тэжээвэр баавгай Светлана, Юри нарын хамтаар амьдардаг. Хосууд хэсэг анчдын хамтаар ойд явж байхдаа жижигхэн бамбарууш олсон бөгөөд гэмтэл авч ихээхэн доройтсон байхыг хараад үрчилж авахаар шийдсэн нь Стефэн юм.

Стефэнийг олоход ердөө 3 сартай байсан бол өдгөө 23 настай болж бүрэн нийгэмшсэн тэжээвэр баавгай болжээ. Стефэн өдөртөө 25 кг загас, хүнсний ногоо, өндөг зэргийг иддэг.

БААВГАЙ  3 БААВГАЙ 2 БААВГАЙ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Завханд алт гарлаа гээд л ухаад байх юм

Завхан аймгийн Завханмандал сумынхан энэ хаваржин алтаар “амьсгалав”. Сумын төвөөс 40-өөдхөн км буйдхан газарт газар газрын нинжа нар цугларч чадлын хэрээр алт цуглуулжээ. Эндэхийн алт чулуунд наалдаад барьцалдчихсан хөрсөн дээрээ ил гарсан байдаг гэнэ. Тэр орчимд ухангуут бөөн бөөнөөр гардаг гэж “их мэдэгчид” ярьдаг аж.altaa

Нутгийн хүмүүс алтыг чулуунаас яаж салгахыг мэдэхгүй байгаа тул машин машинаар ачиж ирээд хашаандаа буулгасан байна. Чулуу бутлах тээрэм хайсан хүмүүс  ийш тийш сураг ажиг тавьж буй. Нутаг усаа гэсэн хүмүүс  алтны шуналд автсан нинжануудтай  чадлын хэрээр тэмцэж байгаа ч хүчин мөхөсдөх нь хэцүү.  Мөд УИХ-ын сонгууль гээд бужигнана,тэр үеэр алтны эрэлчдийг хазаарлах арга олдох болов уу гэж нутгийнхан ярьж байна. Хэдэн жилийн өмнө тус аймгийн Дөрвөлжин сумын нутаг Сар хайрханы орчимд бас алт гарч, хавийн аймаг сумын нинжа нар цугларч өчнөөн ухаж төнхсөн. Завхан аймаг хутагт хувилгаадын нутаг болоод ч тэр үү байсхийгээд л хөрснөөс нь палхийтэл алт гардаг, магадгүй бурханы өглөг хишиг ч юм бил үү. Зөв зохистой ашиглалт тэнд үгүйлэгдэж байх шиг. Аймаг сумын Засаг даргын Тамгын газрынхан дорвитой арга хэмжээ авдаггүй болохоор нэг л мэдэхэд бөөн цагаан тоос улаан шороо үлдэж мэдэх вий.

 Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” аяныг зохион байгууллаа

“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” нэмэлт дархлаажуулалтын аянг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Номин юнайтед” их дэлгүүрийн задгай талбайд зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр 46 иргэн нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан байна. Энэ үеэр онцгой байдлын хэлтсээс 42, эрүүл мэндийн төвөөс 11, цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 6 нийт 59 алба хаагч ажилтан ажиллажээ. 20160530_172338 20160530_173801

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хойд хөрш тамхины эсрэг хуулиа чангатгана

ДЭМБ болон Тамхины хяналтын тухай ДЭМБ-ийн суурь конвенцийн нарийн бичгийн дарга нар 1987 оноос хойш жил болгоны тавдугаар сарын 31-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм.

тамхиын эсрэг 2Дэлхий дээр жил бүр дунджаар зургаан сая хүн тамхинаас болж нас барж байгаагийн дотор 600,000 нь өөрсдөө тамхи татдаггүй буюу дам тамхидалтаас болж хорвоог орхиж байна.

ОХУ-ын “Үндэстний эрүүл мэндийн лиг” байгууллага Төрийн думын гишүүдэд хандан Тамхины эсрэг хуульд өөрчлөлт оруулан илүү чангатгахыг хүссэн тухай “Известия” сонин мэдээлжээ.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар олон нийтийн газар тамхи татахыг, мөн кинонд тамхи татаж байгаа дүрс оруулахыг хориглосон. “Үндэстний эрүүл мэндийн лиг”-ийн тэргүүн Николай Кононовийн хэлж байгаагаар энэ хуулийг илүү чангатгах ёстой гэнэ. Тэдний үзэж байгаагаар ер нь тамхи татахыг бүрмөсөн хориглох бөгөөд эрх баригчид үүнд нийцүүлсэн хууль тогтоомж батлах ёстой гэжээ.

“Эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд тамхи татаж байгаа тухай иргэд гомдоллодог. Олон нийтийн газар хүмүүс тамхи татсаар л байна. Олон нийтийн газар гэдэг бол хоёроос илүү хүн нэг газар байхыг хэлнэ. Нийгэм тамхитай тэмцэхийг шаардаж байна” хэмээн Кононов сэтгүүлчид ярьжээ.

тамхины эсрэг 1

“Үндэстний эрүүл мэндийн лиг” ялангуяа хүүхдүүдийг тамхинаас хол байлгах орчинг хуулийн тодорхой хориг тогтоох замаар бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Төрийн Думын гишүүд, мөн зарим мэргэжилтэн “Үндэстний эрүүл мэндийн лиг”-ийн санал болгож буй өөрчлөлтийг ирэх арваннэгдүгээр сарын 17-нд тэмдэглэх Тамхинаас татгалзах өдрөөс өмнө хийхийг зорьж байна.

“Хориглох арга хэмжээ нь тамхитай тэмцэхэд зайлшгүй боловч хангалтгүй гэдгийг дэлхийн туршлага харуулж байна. Гэр бүлийн орчин, хүүхэд залуучуудын байгаа орчинд тамхийг хүлээж авдаггүй тимй орчныг бүрдүүлэх нь маш чухал”гэж “Үндэстний эрүүл мэндийн лиг” байгууллага үзэж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эхнэрээ зөөлөн зодож болно

Пакистан улсын “Лалын үзэл суртлын зөвлөл” байгууллагаас сахилга батын арга хэмжээ авах үүднээс нөхөр нь эхнэрээ аядуу зөөлнөөр зодохыг зөвшөөрсөн хууль санаачилжээ. Тус байгууллага нь лалын шашинтай холбоотой хууль журам батлахтай холбогдуулан парламентад зөвлөгөө өгдөг Үндсэн хуулийн байгууллага аж. “Express Tribune” сонинд мэдээллэснээр, тус шинэ хуульд “Эхнэр нь нөхрийн зааврыг дагаж мөрдөхгүй, эсхүл нөхрийн хүссэнээр хувцаслахгүй байгаа тохиолдолд нөхөр нь эхнэрээ зөөлөн зодохыг зөвшөөрнө” гэжээ.

Мөн энэ хуулийг хижаб буюу лалын шашны дэгийн дагуу нөхөрт гарсан эмэгтэй хүн гадуур гарахдаа өмсөх ёстой нүүр, биеийг бүхэлд нь халхалсан өмсгөлийг өмсдөггүй, танихгүй хүмүүстэй нөхрийн зөвшөөрөлгүйгээр уулзаж үг сольдог, хөндлөнгийн хүмүүст дуулдахаар хэт чанга ярьдаг ба нөхрийн зөвшөөрөлгүйгээр хөндлөнгийн хүнд мөнгөн туслалцаа үзүүлдэг эмэгтэйчүүдийн эсрэг энэ хуулийг батлахыг санал болгосон байна. “Лалын үзэл суртлын зөвлөл” нь “Эмэгтэйчүүдийн хүчирхийлэлээс хамгаалах хууль”-ийг лалын шашны ёс зүйд нийцэхгүй хэмээн авч үзэхээс татгалзаж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хаврын тариалалт 74 хувьтай байна

Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо,  16.3  мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган  га-д тариалалт хийхээр төлөвлөсөн.  Энэ сарын 27 –ны байдлаар 249 мянган га-д улаанбуудай, 10.9 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 8.1 мянган га-д төмс,  2.9 мянган га-д хүнсний ногоо, 1.9 мянган га-д малын тэжээл, 11 мянган га-д тосны ургамал,  нийтдээ 283.8 мянган га-д тариалалт хийж 73.7 хувийн явцтай байна.

Үр тарианы тариалалт 78.2 хувь, төмс 60.3 хувь, хүнсний ногоо 40.7 хувь, тэжээлийн ургамал 12.0 хувь, тосны ургамлын тариалалт 43.6 хувьтай өмнөх оны мөн үеийн түвшинд хэвийн явагдаж байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар  дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8,5 мянган тонн улаанбуудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1,7 мянган тонн  шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147,7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7,9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шинэхэн Ёкозүна шинэ башё дээрээ ахын хайрыг хүртсэн шүү

Мэрэгжлийн сүмогийн “Алтан хараацай” Кёкетэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах ёслол өчигдөо болсон билээ. Энэхүү ёслолд 420 зочид оролцсон бөгөөд Их аварга Д.Дагвадорож оролцон хүндэтгэл үзүүлжээ.

Тэрбээр “Н.Цэвэгням ах бид 2. Шинэхэн Ёкозүна шинэ башё дээрээ ахын хайрыг хүртсэн шүү.

Бас л чанга унаж билээ. Ахдаа амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Олон сайхан шавь төрүүлж баяр наадмын түрүүг авах болтугай. “Хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Босоо Ганбаа “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс Дарханд нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт нэр дэвшихээр болжээ.

Эх Орончдын Нэгдсэн Нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Намууд хамтран “Эх орончдын нэгдсэн эвсэл” байгуулан сонгуульд оролцохоор бүртгүүлсэн билээ. Нам, эвсэл нэр дэвшигчдээ тодруулах хүртэл аль намаас дэвших нь тодорхойгүй явсан С.Ганбаатар гишүүн ийнхүү эвслээс өрсөлдөхөөр болжээ.Түүний өрсөлдөгчөөр АН-аас УИХ-ын гишүүн М.Сономпил, МАН-аас ГЕГ-ын дарга асан Б.Баттөмөр, МАХН-аас тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвслээс Хөдөлмөрийн баатар, жүдоч Х.Цагаанбаатар нар тодроод байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АБНТБТ: ХООЛ ХҮНСЭНДЭЭ НАВЧИТ НОГООГ ӨРГӨН ХЭРЭГЛЭЖ ХЭВШИЦГЭЭЕ

Бид хоол хүнсэндээ байцаа, төмс, лууван, манжин, сонгино сармис зэргийг түлхүү хэрэглэж ирсэн. Сүүлийн үед  хүнсний ногооны нэр төрөл нэмэгдэж хүмүүсийн хэрэглээ ч нэмэгдсээр байгаа билээ. Эрүүл мэндийн ач холбогдол, хүний биед үзүүлэх ашиг тусаараа чухал ач холбогдолтой болохыг хоол зүйчид, анагаахын эрдэмтэд нотолсоор байгаа. Навчит ногоонууд нь хүний биеийн дархлааг сайжруулдаг Lectin хэмээх бодисыг агуулхаас гадна В1,В2, С витамин, кальци,фосфор, кали, магни ихээр агуулдаг байна. Навчит ногоонууд нь хүний биеийн дархлааг дэмжих, Учир нь ногоон өнгийн навчит ногоонд хлорофилл хэмээгч хар ногоон өнгийн пигмент агуулагддаг ба энэ нь цусны илүүдэл өөх тосыг багасгах, биеэс хэрэгцээгүй хорт бодисыг ялгаруулах, судсыг цэвэрлэх, амин дэм эрдсээр эд эсийг хангаж өгдөг ач холбогдолтой.

Навчит буюу ногоон өнгөт ногоонуудад юуцай – boc choi, чинцай-celery, бууцай –spinach, яншуй –parsley, цэцэгт байцаа – broccoli зэрэг ногоонууд ордог.

Гэвч эзэгтэй нар бүсгүйчүүд маань худалдаанд байгаа навит ногоонуудыг тэр бүр худалдан авч хоол хүнсэндээ хэрэглэж заншаагүй байдаг. Бас эдгээр ногоонууд нь хадгалалт даахдаа муу тул эдийн засгийн хувьд гарзтай гэж үздэг хүмүүс ч байна. Иймд энэхүү ногоог хэрхэн яаж зөв хадгалж хоол хүнсэндээ хэрэглэх аргыг дараагийн зөвлөмжөөрөө өгөх болно.

ХУД-ийн Албан бус –Насан туршийн боловсролын төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн АБНТБТ-өөс “Хаврын баяр” өдөрлөгийг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвөөс санаачлан дүүргийн 3 дугаар хороотой хамтран иргэдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, дуу хөгжмөөр дамжуулан гоо зүйн мэдрэмжтэй, соёлтой боловсон иргэнийг төлөвшүүлэх, 60-70-аад оны нийтийн дууг түгээн дэлгэрүүлэх зорилготой  “Хаврын баяр”  өдөрлөгийг 2016.05.26.-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд:

  • Гоцлол дуу
  • Харилцаа дуу
  • Ая таах
  • Вальс, хүмүүн төрөлхтөн, задгай цагаан зэрэг тэмцээн зохиогдсон байна.

Тус тэмцээнд идэвх санаачлагатай оролцсон нийт баг хамт олон, хамтран зохион байгуулж, туслалцаа үзүүлсэн 3 дугаар хорооны Засаг дарга Ч. Пүрэвсүрэн болон тус хорооны хамт олонд АБНТБТ-өөс талархал илэрхийллээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн 15 дугаар хороонд хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан 2016 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 15 дугаар хороо “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээг зохион байгууллаа.

Баярын үеэр Нийслэлийн хүүхэд гэр бүл, хөгжлийн  газраас

  • Авъяаслаг гэр бүл
  • Хүмүүнлэг гэр бүл
  • Спортлог гэр бүл
  • Оюунлаг гэр бүл
  • Бүтээлч гэр бүл гэсэн номинацид тус бүр шилдгээр 5 гэр бүлийг шалгаруулан “Өргөмжлөл” гардуулсан юм.

Мөн НХГБХГазраас шилдэг сурагч 2-г шалгаруулж “Шилдэг хүүхэд” алтан медаль, дүүргийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг” 2 ээжийг, хорооны Засаг дарга нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн хүмүүжил, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа дэвсгэрийн 5 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж хорооны Засаг даргын “Өргөмжлөл”-өөр тус тус шагнаж урамшуулсан байна.

Мөн бяцхан хүүхэд багачууддаа урлагын тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, хүүхдийн баярын бэлэг гардуулах ажиллагаа боллоо.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 15 ДУГААР ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийнг ЭМТ-д рентген зургийг дижитал болгон хувиргагч аппаратыг компьютер, принтерийн хамт нийлүүлэх ажлын тендерийн нээлт боллоо

Дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд рентген зургийг дижитал болгон хувиргагч аппаратыг компьютер, принтерийн хамт нийлүүлэх ажил, ХУД 2016/ДТ-16/2-1 дугаартай цахим тендерийн нээлт 2016.05.27-ны өдрийн 10 цаг 30 минутад дүүргийн Худалдан авах ажиллагааны албан дээр боллоо. Оролцогчид дараах байдлаар үнийн санал ирүүлсэн байна. Үүнд:

Тендерт оролцогчийн нэр Тендерийн зарлагдсан үнэ Үнийн хөнгөлөлт
“САММИТ МЕДИКАЛ СЕРВИС” ХХК 68 000 000 ₮ –
“СҮВЭН УУЛ” ХХК 58 865 000 ₮ –
“ЭЙЧ ЭНД ЭЙЧ” ХХК 59 900 000 ₮ –
“ЭМ ЭН ЖИ БИ” ХХК 58 900 000 ₮ –

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэгт “АЛСЫГ ХАРАГЧ ХҮҮХДҮҮД ӨДӨРЛӨГ-3” арга хэмжээ боллоо

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Номын цэнхэр ТИГ ТББ-тай хамтран2016 оны 5 дугаар сарын 29-ны өдөр “Алсыг харагч хүүхдүүд өдөрлөг-3” арга хэмжээгамжилттай зохион байгууллаа. Уг үйл ажиллагаа нь тус дүүргийн 41 дүгээр сургууль дээрболж, 5 болон 6 дугаар хорооны хүүхдүүд оролцсон байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа