Author Archives: admin

Будаа угаасан усны гайхамшиг

Woman Washing Rice

Woman Washing Rice

Тостой аяга тавгийг будаа угаасан усаар угаавал тос толбо нь амархан арилдаг. Хэрвээ тос, толбо нь тод тогтсон бол дээр нь бага зэргийн цуу нэмээд угаагаарай.

Бохир хувцасыг будаа угаасан усанд дэвтээгээд угаавал саван хэрэглэхгүйгээр хир буртаг нь арилдаг.

Будаа угаасан усаар тостой болсон гэрийн ахуйн хэрэгслийг угаавал өнгөлөг сайхан болдог.

Хэрвээ гэртээ алтан загас тэжээдэг бол загасны савандаа будаа угаасан ус хийвэл загасанд шим тэжээл өгөхөөс гадна савны усыг цэвэр тунгалаг байлгадаг байна.

Буцалгасан будааны усаар амаа зайлж байвал амны эвгүй үнэр болон амны хөндийн шархлааг засахад сайн байдаг.

ЦАГААН БУДААНЫ ШҮҮС

Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг учраас арьсанд сайн байдаг.

Нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй.

Хийх заавар:

  • Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.
  • Будаагаа саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэдэг.
  • 15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийж болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны хэрэггүй.

БУДААНЫ ШҮҮСИЙГ ҮС АРЧИЛГААНД ХЭРЭГЛЭХ НЬ

Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах, эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн, гялалзсан өнгөтэй болно.

БУДААНЫ ШҮҮСИЙГ ТУРАХАД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

  • Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ.
  • 2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана.
  • Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

В.Путиныг сөхрүүлсэн бяцхан охин

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн ордонд “Родительская слава” одонг гардуулж байх үед Тула мужаас ирсэн 4 настай Яна Кулешова уйлж эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгч түүнийг аргадан тайвшруулах гэж оролдоод бараагүй бололтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

сэлбэ голын далангаас 1700 тн лаг гаргаад байна

сэлбэ лагСэлбийн гүүр орчмыг тохижуулах ажил 2011 оноос эхэлж, 2014 оны наймдугаар сард 350 метр газрын тохижилтын ажил дууссан билээ.Төслийн гүйцэтгэгчээр “Норбу” ХХК ажилласан бөгөөд Нийслэлчүүдийн амарч тухлах газар нэгээр нэмэгдлээ хэмээн хэн хүгүй ам сайтай байсан.

Гэтэл энэ хавраас эхлэн далан лаг шавраар дүүрч, урсгал нь тасалдахад хүрээд байна. Лаг шавраар дүүрсэн даланг цэвэрлэх ажлыг Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэлийн зүүн салбарын ажилтнууд бүтэн сар хийж, 1,700 тонн лаг шавар гаргаад байгаа ажээ.

Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэлийн далан сувгийн ажилтан Д.Гөлөгдэмбэрэл “Энэ инженерийн байгууламжийг хийхдээ машин орж, гарах зам хийгээгүй, яаж цэвэрлэх технологийг боловсруулаагүй учраас цэвэрлэхэд маш түвэгтэй байна.Гүйцэтгэгч “Норбу” гэх компани гэрээнийхээ хугацаанд лагаа цэвэрлээгүй хаяад явсан.

Ингээд хуримтлагдсан лагийг цэвэрлэх ажил манайд оногдож, 12 хүний бүрэлдэхүүнтэй бригад гарган ажиллаж байна. Цэвэрлэгээний ажилд Нийслэлээс 60 сая төгрөг төсөвлөсөн. Тэр хөрөнгө нь ч одоо дуусч байна.15 метр өргөнтэй 220 орчим метр урт талбайд тунаж тогтсон лагийн 30 гаруй хувийг буюу 1,700 тонныг гаргаад байгаа. Дахиад 3-4 мянган тонн лаг гарах байх. Саяхан нэг лагийн насостой болсон. Туршиж үзэх гээд бэлтгээд л байж байна” гэлээ.

сэлбэСэлбийн гүүр орчмын 350 метр газар тохижуулах төслийн нийт өртөг хоёр тэрбум орчим төгрөг бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн.

Тохижилтын ажлын хүрээнд голын эргийг зүлэгжүүлж, даланг чулуун хавтангаар бүрэн, чулуун зам шат  хийсэн ба хамгийн их хөрөнгө, цаг хугацаа шаардсан ажил нь голын усан доор хийгджээ. Ингэхдээ голын урсацыг өөрчилж доорх бохирдсон хөрсийг хуулан авч, шинээр хайрга дэвсээд, бетон цутган, ус нэвтэрдэггүй гялгар уутаар хучаад усыг эргүүлэн урсгасан байна.

Үерийн усаар лаг шавар хог орж ирнэ гэдгийг тооцоолоогүй, “нүд хуурсан” бүтээн байгуулалт хийсэн гүйцэтгэгч компани, хууртаад ажлыг нь хүлээгээд авчихсан албаныханы “лайг” Улаанбаатар нэгтгэлийн ажилтнууд үүрч, 1,700 тонн лагийг хүрздэж гаргаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Алтанбулаг суманд хүн амины ноцтой хэрэг гарчээ

Төв аймгийн Алтанбулаг суманд өчигдөр хүн амины онц ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, тус хэрэг Алтанбулаг суманд орших Т-ийн гэрт үйлдэгдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн иргэн 28 настай эрэгтэй П гэгч тус сумын 33 настай эрэгтэй М-тэй маргалджээ. Улмаар цээжин тус газар нь дөрвөн удаа хутгалж, амь насыг нь хохироожээ. Одоогоор тус хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж  байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ИНЕГ-ын 7 албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчилтэй байв

  Авлигатай тэмцэх газар 2016 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна.

Шалгалтаар 7 албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгийг мэдүүлээгүй, хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтөө хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөнийг тогтоож, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан сануулах, цалингийн хэмжээг бууруулах болон албан тушаал бууруулах хариуцлагыг тооцуулахаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал Б.Бадрал нарт албан бичиг хүргүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зөрчил гаргасан хоёр албан хаагчид хариуцлага тооцууллаа

Авлигатай тэмцэх газар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгалаа.

Шалгалтаар хоёр албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, хадгаламжийг дутуу мэдүүлсэн, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөн болохыг тогтоосон бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Отгонжаргал нарт албан бичиг хүргүүлсний дагуу зөрчил гаргасан этгээдэд зохих хариуцлага тооцуулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олон улсын эрдэмтдийн баг хорт хавдрын эсрэг вакцин бүтээж байна

вакцин 02Тhe Australian-д мэдээлснээр эрдэмтдийн олон улсын баг бүхий л хорт хавдрын эсрэг үр дүнтэй тэмцэх “универсальный вакцин” бүтээж байгаа ажээ. Энэ эм бүхий л төрлийн хорт хавдрын эсрэг үр дүнтэй тэмцэх болно гэдгийг тус сонин онцлон тэмдэглэсэн байна.

“Майнцын Их сургуулийн судалгааны хэсгийн ахлагч, Иоганн Гутенберг Угур Сахин /Johannes Gutenberg Ugur/ -Бид анх удаа байна нано материал ашиглан судсаар хийдэг вакциныг амжилттай бий болголоо хэмээн өгсөн ярилцлагадаа хэлжээ. – Зарчмын хувьд, бид вакциныг хавдрын ямар нэгэн тохиолдол бүрийн эсрэг хэрэглэж болох тухай ярьж байна” гэжээ.

Эрдэмтэн тэрбээр хэлэхдээ, бид хорт хавдараас урьдчилан сэргийлэх зорилготой биш, харин тэдгээрийг эмчилгээнд хэрэглэх идэвхтэй “эмчилгээний шинж чанартай” байна гэлээ. Түүний хэлснээр, вакциныг хулгана болон зовж шаналсан цөөнгүй хүмүүст хэрэглэснээр “ирээдүйтэй туршилт” болохыг аль хэдийн баталсан байна.

Гэсэн хэдий ч, эдгээр өвчтэй хүмүүсийн биед хэрхэн нөлөөлсөн эцсийн үр дүн нь нэг жилийн дараа мэдэгдэх аж. Үүний дараа судлаачид өвчтэй хүмүүст илүү өргөн цар хүрээтэй шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэхүү эрдэмтдийн олон улсын бүлгийн ажлын тайлан Nature сэтгүүлийн сүүлийн дугаарт хэвлэгдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ сарын найманд Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбоотой зохицуулалтыг байхгүй болгож иргэний шүүхэд хандах эрхийг хязгаарлан, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллээр үүссэн маргааныг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Генсан аймгийн Хаман сумын хөдөө аж ахуй, газар тариалангийн багш нар сургалт явууллаа

Хан-Уул дүүрэг нь Бүгд Найрамдах Солонгос улсын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай 2011 онд эгч дүүсийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарыг үсэг зурсан байна. Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр буюу 2016 оны  6 дугаар сарын 02-нд  өмнөд Генгсан аймгийн Хаман сумын хөдөө аж ахуй, газар тариалангийн багш нар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж,  удирдлагуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтанд Засаг даргын орлогч С.Баасандолгор, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Захиргаа хуулийн хэлтсийн дарга  М.Нямгэрэл, Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз, Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Ө.Батмандах Захиргаа, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цагаан, Худалдаа үйлчилгээний хэлтсийн  мэргэжилтэн Л.Саруултуяа нар оролцсон юм.

Мөн Өмнөд Генгсан аймгийн Хаман сумын хөдөө аж ахуй, газар тариалангийн багш нар Хан-Уул дүүргийн газар тариалан эрхлэгч 50 гаруй иргэнд сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр  ахмад, тэргүүний тариаланчидтай санал солилцож,  хаврын тариалалтын ажлыг хангахад анхаарах зүйлсийн талаар хэлэлцсэн юм.77b57f16-d108-4b37-b71c-0e35a303d0a4 533f3efd-212e-4b2e-801a-332f8a7b0d56 a60a522e-4ae0-4e9a-9a30-c3604520685a c1103a07-a184-4c5c-b17d-e747e0b55d89 ce3d82b3-be72-4cad-8f78-bbc36f87978b d1cd0ed1-7dd6-4c0d-a988-18eab228c521

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мэргэжлийнхэн Олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо

төгсцогтОлон улсын боксын холбоо (AIBA)-ны онц их хурал VI сарын 1-ний өдөр Швейцарь улсын Лозанн хотноо хуралдаж, оролцогч 88 орны төлөөлөгчдөөс 84 нь “Рио-2016” олимпийн наадамд мэргэжлийн боксчдыг хориг саадгүй оролцуулах түүхэн шийдвэрийг 95% саналаар баталлаа. Гэхдээ Зуны XXXI олимпийн наадамд оролцохыг хүссэн мэргэжлийнхэн VII сарын 3-наас 8-ны өдрүүдэд Венесуэлийн Варгас хотноо зохиогдох тэмцээнээс олимпийн 26 эрхийн төлөө өрсөлдөх юм. Өмнө нь зөвхөн про-боксын рингэнд 15-аас доош тулаан хийсэн тамирчдад зөвшөөрөл олгодог байсныг хүчингүй болгосон нь АНУ-ын мэргэжлийн клубын тоглогч, “Лондон-2012” олимпийн мөнгөн медальт Н. Төгсцогтод сайхан боломж нээгдлээ. Харин 56 кг-д шигшээ багийн тамирчин Э. Цэндбаатар VI сарын 14-нөөс 26-нд Баку хотноо “хөшгөө нээх” Ази ба далайн орнуудын олимпийн эрх олгох сонирхогчдын тэмцээнд өрсөлдөхөөр Х. Энх-Амар (52кг) , Н. Шинэбаяр (75кг), С. Эрдэнэбаяр (81 кг) нарын хамт бэлтгэлээ базааж байна. Хэрвээ Э. Цэндбаатар, Н. Төгсцогт нар хоёулаа 56кг-ийн жинд олимпийн эрхээ өвөртөлсөн тохиолдолд Монголын боксын холбоо Бразилийг зорих нэг боксчныг сонгож, Монголын үндэсний олимпийн хороо нь “Рио-2016” олимпийн Зохион байгуулах хороо, Олон улсын олимпийн хороонд мэдүүлгээ баталгаажуулан илгээх юм. Одоогоор манай 4 боксчин олимпийн эрхээ аваад байна. Өдгөө эгнээндээ 197 орныг нэгтгээд буй AIBA–гийн Ерөнхийлөгчөөр Чин-Күо Ү (Тайвань), Ерөнхий нарийн бичгийн даргаар Карим Бүзиди (Швейцарь) ажилладаг бөгөөд бокс нь Сент-Луис -1904 олимпийн хөтөлбөрт анх багтсан түүхтэй. Монголын ширэн бээлийтнүүд “Мюнхен-1972” оноос хойш 10 удаа олимпийн рингэнд өрсөлдөж, Н. Энхбат (Сөүл-88, 60кг, хүрэл), Н. Баярсайхан (Барселона-92, 60кг, хүрэл) , Э. Бадар- Ууган (Бээжин-2008, 54кг, алт), П.Сэрдамба (Бээжин-2008, 49кг, Мөнгөн медаль), Н.Төгсцогт (Лондон-2012, 52кг, мөнгө) У. Мөнх- Эрдэнэ (Лондон-2012, 64 кг, хүрэл) нар 6 медаль эх орондоо авчирсан бол 1995 онд Д. Лхагваа анхны мэргэжлийн боксчин болсон билээ. AIBA-гийн онц их хуралд Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Цоодолын Батнасан оролцсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Банкны салбарын ажилтны өдөр тохиож байна

монгол банк1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол, Зөвлөлт Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулагджээ. Анх нээгдэхдээ 260 мянган янчааны хөрөнгөтэй, 22 орон тоотой, үүний дотор зөвлөлтийн мэргэжилтэн 18, монгол ажилчид 4 байжээ. Энэ бол Монголбанкны суурь тавигдсан түүхт үйл явдал байв.

Хориод онд мөнгөний шинэчлэлт хийж, Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргаж, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлж, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг зохицуулж, ардын аж ахуйтанд зээл олгож байсан нь Монголбанкны үндсэн үйл ажиллагаа болж байлаа. Тэр үед Монголбанкны бүх ажилчдын 20 хүрэхгүй хувийг монголчууд бүрдүүлж байсан тоо баримт бий.

1950-иад он гэхэд Монголбанкны аппарат өргөжин бэхжиж бүх аймаг, томоохон хот сууринд өөрийн салбартай болж, ЗХУ-ын мэргэжилтнүүдийн харамгүй тусламжийн ачаар үндэсний боловсон хүчин бэлтгэгдэж нийт ажилчдын 98 хувийг эзлэх болов. ЗХУ Монголбанкинд оруулсан өөрийн хувь хөрөнгө, хувьцааг 1954 онд монголын талд шилжүүлэн өгснөөр Монголбанк БНМАУ-ын Улсын банк болон зохион байгуулагджээ.

1950-иас 1991 он хүртэл Улсын банкны даргын албан тушаалыг Г.Балжид, Л.Лхамсүрэн, П.Төмөр, Д.Данзан, Г.Хүдэрчулуун нар хашиж байсан бөгөөд энэ хугацаанд 400 гаруй санхүү банкны тэргүүний ажилтан төржээ.

Улс төр, нийгэм, эдийн засагт шинэчлэл хийгдэж 1990 онд “Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм”, 1991 онд “Банкны тухай хууль” батлагдсанаар Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигджээ.Банкны 2 шатлалтай тогтолцоонд шилжсэнээс хойш өдгөөг хүртэл арилжааны 31 банк байгуулагдаж, үйл ажиллагаа явуулснаас 17 банк нь өөрийн үйл ажиллагааны алдаа, эндэгдлээс шалтгаалан санхүү, төлбөрийн чадваргүй болон дампуурч, дүрмийн санг тогтоосон хэмжээнд хүргээгүй, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоож Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Шилжилтийн хүнд хэцүү үед Монголбанкийг толгойлох, 2 шатлалтай банкны тогтолцоог бэхжүүлэх хүндхэн үүрэг хариуцлага Н.Жаргалсайхан, Д.Моломжамц, Ж.Үнэнбат, О.Чулуунбат, А.Батсүх, Л.Пүрэвдорж нарт оногдож байжээ. Тэд банкны системийн тогтвортой байдлыг хангах, мөнгөний нийлүүлэлтийг зохистой түвшинд барих, төгрөгийн ханшийг хамгаалах, инфляцийн түвшинг тууштай бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих тал дээр анхаарал тавин, хүчин чармайлт гарган ажиллаж байв.

Монголбанк өдгөө удирдлага /Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч/, есөн газар, нэг төв, 13 хэлтэс, долоон алба, нэг тусгай тасаг, нэг төлбөр тооцооны төв, аймаг орон нутаг дахь таван хэлтэс, 12 салбар, Гадаад дахь төлөөлөгчийн газартайгаар төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, арилжааны банкуудын үйл ажиллагааг хянан чиглүүлж байна. Олон улсын түвшинд Монголбанкны хамтын ажиллагаа өргөжиж дэлхийн олон орны Төв банкуудтай ажил хэргийн холбоотой хамтран ажиллаж байна.

2012 оны байдлаар нийт 14 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулж байгаагаас төрийн өмчийн /Төрийн банк/ нэг банк байна. Эдгээр банкны 1386 салбар, нэгжээр дамжуулан Монгол Улсын бүх аймаг, хот, сум, суурин газруудад үйлчилж байгаа бөгөөд тэдгээрт 13.564 ажиллагсад ажиллаж манай улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд банкны үйлчилгээг хүргэж байна.

Он цагийн хэлхээс (Монголбанк)

1260 –    Манай улс дэлхийд анх удаа цаасан мөнгө гаргасан

1924 –    Худалдаа Аж Үйлдвэрийн Банк байгуулагдсан

1925 –    Үндэсний валютыг төгрөгөөр тогтоосон

1926 –    Цагаан мөнгөн зоос анх гүйлгээнд гаргасан

1931 –    Урт хугацаатай зээл өгч эхлэсэн

1940 –    Улсын төсөв Монголбанкаар дамжих болсон

1946 –    Зээлийн барьцаа эхэлсэн

1954 –    Монголбанк Монгол улсын Засгийн газрын мэдэлд бүрэн шилжсэн

1963 –    Монгол улс олон талт тооцооны системд шилжсэн

1991 –    2 шатлалт банкны тогтолцоог нэвтрүүлсэн

1992 –    Клирингийн тооцоо эхэлсэн

1993 –    Монголбанк хяналт шалгалтын ерөнхий чиглэлийг баталсан

1994 –    Нягтлан бодох бүртгэлийн шинэ тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн

1996 –    Арилжааны банкуудын хямрал болж Ард, Даатгал зэрэг банкууд дампуурсан

2001 –    ББСБ байгуулагдаж, банк санхүүгийн салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн

2009 –    Санхүүгийн хямрал болсон

2011 –    “Төлбөрийн картын журам”-ыг шинэчлэн батлав

2011 –    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль батлагдав

2011 –    Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум төгрөг байхаар тогтоов

2012 –    “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хууль батлагдав

2012 – Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав

2013 –    Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдав

2014 –    Засгийн газрын 121 тоот тогтоолоор Банкны салбарын ажилтны өдрийг жил бүрийн 06 дугаар сарын 02-ны өдөр тэмдэглэдэг болсон

2015 –    Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбумаас 50 тэрбум төгрөг байхаар шинэчлэн тогтоов.

Эх сурвалж: Монголбанк.мн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үнэртэй усны жинхэнэ, хуурамчийг хэрхэн ялгах вэ?

Танд оригнал гэж итгээд өндөр үнэтэй хуурамч ус авах тохиолдол гарч байв уу? Үгүй бол сайн л хэрэг. Гэхдээ сүүлийн үед ингэж хууртах тохиолдол их гарч байгаа гэдгийг санаж, доорх зүйлсийг анхаараарай.

үнэртэй ус

  • Ямар ч төрлийн , ямар ч улсын, ямар ч брэндийн үнэтэй уснууд хуурамч байж болно. Хуурамч барааг гаднаас нь хараад танихад маш хэцүү байдаг. Учир нь яг дууриалган хийсэн байдаг. Өндөр үнэтэй үнэртэй уснууд хуурамч биш гэж гэнэнээр итгэж болохгүй шүү.
  • Жинхэнэ оригнал үнэртэй уснууд заавал хугацаа заасан байдаг. Үнэртэй ус худалдан авахдаа хугацааг нь сайн харах хэрэгтэй. Хугацаа заагаагүй байна гэдэг нь тухайн үнэртэй ус үйлдвэрлэгдээд хэр удаж байгаа нь мэдэх аргагүй шүү дээ. Мэдээж заасан хугацаа нь дууссан бол хэрэгцээгүй болсон гэсэн үг.*
  • Хямдрал зарлаж байгаа эсэхийг нь хар. Учир нь хямдрал зарлаж, хямд үнээр зарах нь тухайн бүтээгдэхүүн хямд гэдгийг илтгэж болох ба ямар учраас хямдрал зарласан гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Магадгүй хугацаа нь дуусах дөхөөд хямдарсан байж болох ч бусад тохиолдолд бол гарцаагүй хуурамч гэсэн үг.
  • Худалдагчийн нийлүүлэгч буюу импортлогч компани нь ямар компани болох талаар мэд. Тэр нийлүүлэгч нь хэр найдвартай, хэр нэр хүндтэй вэ? гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Тэгэхээр ихэнхдээ жижиг лангуунаас зарагдаж байгаа үнэртэй уснуудыг нийлүүлсэн тодорхой компани байдаггүй учир хятадаас оруулж ирсэн хуурамч бүтээгдэхүүн байх магадлал өндөр.*
  • Сав баглаа боодол, шил сав, бичиг, нэр хаяг, үнэрийг сайтар хар. Хямд бараа харахад цаанаа л нэг хямд харагддаг шүү дээ. Цаасыг нь хэрхэн наасныг, баглаа боодол нь ямар материалаар хийсэн байгааг нь харах хэрэгтэй. Өнгө чанарыг нь хар. Бүдэг, ховхорсон, урссан байгаа эсэхийг нь нягтал.*
  • Хуурамч үнэртэй усыг илтгэдэг нэг том зүйл бол жин байдаг. Оригнал үнэртэй усны сав нь жинхэнэ цэвэр шил байх бөгөөд жин нь хүнд байдаг. Гэтэл түүнийг дууриалгасан үнэртэй усны сав нь хуванцар буюу илт хөнгөн байдаг.*
  • Нэр хаягийг зөв бичсэн эсэхийг анхаар. Ихэнхдээ хятадууд буруу бичдэг учир найрлага, заавар зэргийг нь харахад л алдаанууд харагдаж эхэлнэ.*
  • Хэрвээ та ямар нэг үнэртэй усыг авахаар шийдсэн байгаа бол тухайн дэлгүүртээ очоод өөртөө түрхээд үз./гартаа/ Тэгээд тухайн өдрөө үнэр нь хэр удаж байгаа, ямар үнэртэй байгаа эсэхийг нь шалгаад үзчих. Хэрвээ үнэхээр сайн чанартай байвал та маргааш нь очоод авчихаж болно шүү дээ.*
  • Шууд гартаа түрхэж үз. Магадгүй шууд танд харшил өгөөд эхэлж магадгүй. Зарим харшлууд биеийн бусад хэсгээр өөр байдлаар илэрдэг бол зарим харшлууд шууд тэр даруй улайх загатнах байдлаар илэрдэг.*
  • Харьцуулж үз. Таны авах гэж буй үнэртэй ус өөр газруудад байсан бол харьцуулан үз. Нийлүүлэгч нь нэг хүн байвал итгэж болох юм. Өөр өөр газраас тухайн лангуунууд дээр ирсэн байвал тэр хуурамч гэдгийг илтгэж байгаа хэрэг. Мөн тухайн үнэртэй усны өнгө үнэр нь хүртэл өөр өөр байгааг та анзаарах болно.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Францын шигшээ европын аварга болвол  тус бүр 300 мянган евро авна

Францын шигшээ багийн хөлбөмбөгчид эх нутагтаа болох Европын АШТ-д түрүүлж чадвал тус бүр 300 мянган еврогийн урамшуулал хүртэх ажээ. Харин шувтаргын тоглолтод шалгарвал 250 мянган евро, хагас шигшээд шалгарвал 210 мянган евро, шөвгийн наймд үлдвэл 165 мянган евро тус тус хүртэх юм байна. Францын шигшээ Румын, Албани, Швейцарийн багтай нэг хэсэгт орсон.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

USB-гээр цэнэглэхэд таны смартфонд нэвтрэх эрсдэлтэй

Ингэж цэнэглэхэд мэдээллээ хулгайд алдаж, гар утас хортой программ хангамжийн вирус авч мэднэ

Смартфоныг компьютераас USB-гээр цэнэглэх нь аюулгүй биш гэдгийг “Касперскийн лабораторийн” шинжээчид анхааруулж байгааг тус компанийн сайтад дурджээ.

Явуулсан туршилтын дүнгээс үзвэл,персональ компьютераас цэнэглэх нь “хорлонтой хүмүүсийн системд орох замыг нээж,мэдээллээ хулгайд алдах болон гар утсаа хортой программ хангамжийн вирустэй болгоход хүргэж мэднэ” гэж мэргэжилтнүүд нотлож байна.

Ингэж хэлж байгаа нь Android болон iOS операцийн системд хамаатай гэдгийг тэмдэглэж байна.Компьютерт залгагдсанаар эдгээр систем “тодорхой мэдээллийг шууд солилцдог” бөгөөд энэ нь тухайлбал, бичил программ, серийн дугаар, операцийн болон файлын системийн тухай мэдээллийг хэлж байгаа юм.

Найдвартай нууцлал суурилуулах, нууцлалын технологи ашиглах,цэнэглэх үед смартфоноо унтраах нь USB-гээр цэнэглэхэд таны гар утсанд нэвтрэхээс сэргийлэх боломж олгодог аргууд юм гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа