Author Archives: admin

  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар өнөөдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 18-20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийх юм.БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар Ерөнхийлөгчид бараалхана.Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзахаас гадна Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өгнө хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БСШУЯ яам иргэдийн өргөдөл, гомдлыг хангалтгүй шийдвэрлэдэг нь үндэслэлтэй байна

Авлигатай тэмцэх газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “…авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үнэлгээний үр дүнтэй холбогдуулан … хангалтгүй үнэлэгдсэн яам, агентлаг байгууллагуудад тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх”-ээр заасны дагуу авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцах, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 11-22-ны өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ажиллав.

Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу тус газрын албан ёсны http://www.meds.gov.mn/ цахим хуудсаар болон мэдээ, мэдээллийн самбараар үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгосон байдалтай танилцахад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдээс мэдээлэл хүлээж авах ажлыг хэвшүүлэх үүднээс үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь, иргэдийн өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд ойлгомжтой байдлаар ил тод болгоогүй, яамны бүтэц чиг үүрэг, хууль тогтоомж, төсөв санхүүгийн талаарх мэдээллийг байршуулаагүй байв.

2016 оны 1-3 дугаар сард иргэн, аж ахуйн нэгжээс 1377 өргөдөл, гомдол хүлээн авч, үүнээс 130 гомдлын хугацааг хэтрүүлж, шийдвэрлээгүй байна. Хугацаа хэтэрсэн, шийдвэрлэгдээгүй гомдол, мэдээллийн агуулгыг судлан үзэхэд диплом, гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийн лавлагаа гаргуулах тухай, мэргэжлийн үнэмлэх нөхөн олгуулах тухай, олимпиадын шагнал, урамшууллын тухай, дүн дүйцүүлэх тухай, гэрээт ажилтны цалингийн тухай гэх мэт байгаагийн 66 буюу дийлэнхи нь диплом, гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийн лавлагаа гаргуулах тухай, мэргэжлийн үнэмлэх нөхөн олгуулах тухай гомдол эзэлж байна.

Мөн өргөдөл, гомдлыг утас, хайрцаг, санал хүсэлтийн дэвтэр, амаар болон факс, цахим хуудсаар хүлээн авах нөхцөлийг бүрдүүлээгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан нийтлэг үүргийн хэрэгжилтийг хангаагүй байна. Боловсролын салбарт хамаарах асуудлаар 2015 онд өргөдөл, гомдол ирүүлсэн иргэдтэй утсаар холбогдон гомдлыг нь хэрхэн шийдвэрлэж, барагдуулсан талаар тодруулахад “Гомдол хүлээн авч шалгаж байгаа тухай хариу хэлдэггүй. Гомдлыг шийдвэрлэсэн талаар албан бичгээр хариу өгдөггүй. Дээд шатны байгууллагад гомдол гаргалаа гэж загнаж дарамт ирсэн” гэх зэргээр хариулт өгөв. Эдгээр байдлаас дүгнэж үзэхэд “Гомдол мэдээллийг хангалтгүй шийдвэрлэдэг” гэж тус яамтай холбогдох иргэдийн гомдол үндэслэлтэй байна. Иргэний гомдлыг шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 15 дугаар зүйлийн 15.5, 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг удаа дараа зөрчсөн гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг үзэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын танилцуулга уулзалт боллоо

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 8а, 8б байрны оршин суугч, өмчлөгчидтэй “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын танилцуулга уулзалтыг хийлээ. Энэ үеэр дахин төлөвлөлтийн үйл ажиллагаан дахь иргэдийн болон төрийн байгууллагын оролцооны талаар санал солилцсон юм. Дашрамд дурдахад, Барилгын тухай хуулийн 20.3 зүйлийн дагуу “Өмчлөгч эзэмшигч, ашиглагч нь ашиглалтын дүрэмд заасан хугацаанд барилга байгууламжид үзлэг, шалгалт явуулж илэрсэн зөрчлийг арилгах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх зэрэг арга хэмжээ авч, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулж ажиллана” гэж заасан байна.

​ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэг “Шилдэг нэгж хичээлийн хөтөлбөр “ шалгаруулах уралдаан боллоо

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс “Шилдэг нэгж хичээлийн хөтөлбөр”-ийг шалгарууллаа. Энэ үеэр багш нар 5 чиглэлийн хүрээнд  нэгж , ээлжит хичээлийн  боловсруулалт  хийж  хүн бүр өөрийн хийсэн зүйлээ  тайлбарлан харилцан туршлага солилцлоо.

Шалгаруулалтыг тусгай үзүүлэлтээр дүгнэн ШУТИС-ийн доктор профессор  багш Т. Амаржаргал, Албан бус- Насан туршийн боловсролын төвийн захирал Ж. Оюунцэцэг нар шүүж, зөвлөгөө өглөө.

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв

tttttt1 tttttt2

tttttt3 tttttt4

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр хийгдэж буй хатуу хучилттай замын ажлын явцтай танилцлаа

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг өнөөдөр буюу 5 дугаар сарын 17-ны энэ өдөр 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй хатуу хучилттай замын ажлын явцтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаарярилцлаа.Тус зам нь 71 дүгээр цэцэрлэгийн зүүн талаас чанх хойшоо 480 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй, зорчих хэсгийн хоёр талаар 1.5 метрийн өргөнтэй бөгөөд 960 метрийн урттай явган хүний замтай байх аж. Мөн замын зүүн талаар авто замын 26 ширхэг гэрэлтүүлгийн ажил хийгдэх юм. Авто замын ажлыг “Анандын зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд гүйцэтгэлийн явц 80 хувьтай явагдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн АБНТБТ оёдол эсгүүргийн сургалт явууллаа

ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь дүүргийн  Засаг  даргын  мөрийн   хөтөлбөрийн  “Ажилтай орлоготой  Монгол хүн- хөдөлмөрч дүүрэг” заалтын хүрээнд  ХУД-ийн  13 дугаар хороонд  оёдол-эсгүүрийн сургалт  явуулж ,  өөрсдийн хийсэн бүтээлээрээ  тайлан үзэсгэлэн гаргалаа.  Тайлангийн үйл ажиллагаанд  13 дугаар хорооны засаг дарга Э. Бүрэнтөгс, Хүүхэд залуучуудын  хөгжлийн төвийн дарга  С. Буяндалай, Хорооны ИНХ-ын дарга  Д.Энхтайван, Ажлын албаны дарга  Н. Отгонбаяр нар оролцож,  төгсөгчдөд чадамжийн гэрчилгээ гардууллаа.

tttttt1 tttttt2 tttttt3 tttttt4

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн АБНТБТ “Ханьтайгаа хамтдаа” тэмцээн зохион байгууллаа

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан  ХУД-ийн Албан бус- Насан туршийн боловсролын төв  ХУД-ийн  13дугаар хороотой хамтран  “Ханьтайгаа хамтдаа” тэмцээнийг залуу гэр бүлүүдийн дунд зохион байгууллаа.  Тэмцээний зорилго нь  залуу гэр бүл нь  бие биенээ  хүндлэх, хайрлах,харилцаа  хандлагыг сайжруулах ,  аз жаргалтай гэр бүлийг бий болгоход чиглэсэн юм.

Тэмцээнээр:

  • Ханиа хэн сайн мэдэх вэ
  • Хөгжөөнт буухиа
  • Харилцаа дуу
  • Алдартан болон үг таалгах
  • Ханьдаа зориулсан захидал бичих
  • Гэр бүлийн шилдэг зураг шалгаруулах зэрэг тэмцээнүүдийг явуулсан байна.

Тэмцээнд  5 гэр бүл  оролцож, авьяас чадвар, авхаалж  самбаа, оюун ухаанаараа уралдаж,оноогоор  байр  эзлүүлж  урамшууллаа.

1-р байр-  “ Хамтдаа жаргалтай “  баг- 30  оноогоор

2-р байр- “Хос зүрх”  баг-27  оноогоор

3-р байр- “ Тэнгэрлэг гэр бүл”  баг  – 25 оноогоор  тус тус шалгарчээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Захиргаа, хуулийн хэлтэс ажилтан албан хаагчиддаа болон хороодын зохион байгуулагч нарт сургалт явууллаа

Захиргаа, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд 2016 оны 05 сарын 13, 14-ний өдрүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтад 16 хорооны зохион байгуулагч нар болон ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн нийт  46 албан хаагчидхамрагдсан юм. Сургалтаар Төрийн байгууллагын үйл ажиллагаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй, Нийслэлийн 2016 оны Шилдэг хороо шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийг хангах арга зүйн зөвлөгөө , Захирамжлалын баримт бичгийн тухай ойлголт, түүний гүйцэтгэлийг тооцож, мэдээлэх нь, Төрийн албан хаагчийн цалин хөлс болон түүнтэй холбогдох асуудал, Иргэдийн бүлгийг бүртгэж, санхүүжилт олгох тухай мэдлэгүүдийг олгосон байна.

ЗАХИРГАА,ХУУЛИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш энэ долоо хоногт

Махны дундаж үнэ

2016 оны 5 дугаар сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7125 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8505 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 0.1 хувиар буюу 5 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 75 төгрөгөөр буурч, харин хонины цул мах 0.4 хувиар буюу 30 төгрөгөөр өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2016 оны 5 дугаар сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1 дүгээр зэргийнх 1000-1300 төгрөг, 2 дугаар зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1 дүгээр зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2016 оны 5 дугаар сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байв.

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн хэлтэсa0a1871f-a711-4760-9cba-f8685628cebb

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НИТХ-ын 45 тойргийг ингэж хуваасан байна

Сонгуулийн хуулиар УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах хугацааг хойшлуулсан бол орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид тодрох хугацааг хуучин хэвээр нь үлдээсэн.  Гэхдээ Нийслэл болон орон нутгийн хурлын төлөөлөгчдийн сонгууль УИХ-ын сонгуультай цуг зургадугаар сарын 29-нд орон даяар явагдах юм. За харин Нийслэлийн Сонгуулийн Хорооноос  мэдээлснээр  энэ удаад нийслэлд  13 нам, хоёр эвсэл өрсөлдөхөө илэрхийлсэн байна.Нийтдээ 13 нам, хоёр эвслээс 314 нэр дэвшигчийн материалийг НСХ хүлээн авсан бөгөөд  нэр  дэвшигчийг бүртгэсэн эсэхээ өнөөдөр мэдэгдэх товтой байгаа юм.

Бие даан нэр дэвшигчдийг тавдугаар сарын 12-нд  эхэлж 14-ний 17.00 цаг хүртэл бүртгэсэн бөгөөд нэрсийг тавдугаар сарын 19-нд албан ёсоор зарлах юм байна.

НИТХ-ын 45 тойргийг хэрхэн хуваасныг  дараах мэдээллээс харна уу.

 

Мандатын тоо Хороо
   
1 Баянгол дүүрэг 1 1 1, 2, 3
2 1 4, 5, 20
3 1 6, 7, 21
4 1 8, 9, 10, 13, 22
5 1 11, 12, 14, 15, 23
6 1 16, 17, 18, 19
6 тойрог 6 мандат 23 хороо
2 Баянзүрх дүүрэг 7 1 2, 21, 27
8 1 1, 3, 4, 7
9 1 6, 15, 18, 25
10 1 5, 22
11 1 16, 19
12 1 9, 17, 24
13 1 8, 10, 12
14 1 11, 20, 23, 28
15 1 13, 14, 26
9 тойрог 9 мандат 28 хороо
3 Сонгинохайрхан дүүрэг 16 1 21, 22, 32
17 1 1, 2, 3
18 1 4, 5, 26, 27
19 1 8, 9, 25
20 1 6, 7, 24
21 1 10, 11, 26
22 1 12, 13, 14, 15, 31
23 1 16, 17, 23, 29
24 1 18, 19, 20, 30
9 тойрог 9 мандат 32 хороо
4 Сүхбаатар дүүрэг 25 1 1, 2, 3, 4
26 1 5, 6, 9
27 1 7, 8, 10
28 1 11, 12, 13
29 1 14, 15, 16
30 1 17, 18, 19,20
6 тойрог 6 мандат 20 хороо
5 Хан-Уул дүүрэг 31 1 1, 15
32 1 2, 7, 8
33 1 3, 5, 8
34 1 4, 11
35 1 9, 10, 13
36 1 12, 14, 16
6 тойрог 6 мандат 16 хороо
6 Чингэлтэй дүүрэг 37 1 1, 2, 3, 4, 5
38 1 6, 7, 8
39 1 9, 10, 11
40 1 12, 16
41 1 13, 14, 15
42 1 17, 18, 19
6 тойрог 6 мандат 19 хороо
7 Багануур дүүрэг 43 1 1, 2, 3, 4, 5
1 тойрог 1 мандат 5 хороо
8 Багахангай дүүрэг 44 1 1, 2
1 тойрог 1 мандат 2 хороо
9 Налайх дүүрэг 45 1 1, 2, 3, 4, 5, 6, 7
1 тойрог 1 мандат 7 хороо
Нийт 45 тойрог 45 мандат 152 хороо

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

С.Ламбаагаас өөр мэргэжлийн хүн олдсонгүй юү АН-ынхаан

Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Эдгээрийн дотор хамгийн сонирхолтой нь Эрүүл мэнд, спортын яамныг удирдлагатай болгох асуудал дээр тохирсон явдал байлаа. Тодруулбал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг дэвшүүлэн сайдаар томилуулахаар болсон явдал юм.

Өнөөдөр түүнийг ЭМС-ын сайдад томилуулахаар УИХ-д өргөн мэдүүлэв. Долоон сарын турш эзэнгүй байсан салбараар дахиад л тоглоод хаялаа.Өнгөрсөн 7 сарын хугацаанд мэргэжлийн хоёр ч хүнээс тулга тойрсон улс төржилтийнхөө “ачаар” татгалзсан. Гэтэл ингэн байж сонгосон эрхэм нь С.Ламбаа байгаа нь олон нийтэд төдийлөн таалагдахгүй байгаа бололтой.

Урд нь энэ салбарыг удирдаж байхдаа овоож оцойх ажил төдийлөн хийгээгүй гэж шүүмжлүүлдэг. Түүгээр ч барахгүй өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж ирсэн. Мөн л ажлаа олигтой хийж чадаагүй. Өнгөрсөн хавар нийгэмд айдас болж байсан улаанбурханы үед ЭМС-ын яамыг олигтой ажиллуулж чадаагүй бурууг С.Ламбаатай холбож үздэг юм. Тийм байхад Ерөнхий сайд  хэн нэгэнд сандал ширээ хуваарилах ёстой мэтээр ийнхүү аашилж байгаа нь тун тоогүй.Ер нь С.Ламбааг томилох байсан юм бол өнгөрсөн өвөл л томилчихгүй яасан юм бэ. Заавал сар хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн энэ өдрүүдэд чухал салбарыг багш мэргэжилтэй мэргэжлийн бус хүнээр толгойлуулах гэж буй нь хачирхалтай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хамгийн том огторгуйн дуранг бүтээж байна

ВАШИНГТОН. /VOA/. НАСА-гийн инженерүүд “Жеймс Уэбб” гэдэг огторгуйн шинэ дуранг 2018 онд ашиглалтад оруулахын тулд угсралтын эцсийн шатны ажлыг хийж байгаа бол АНУ-ын тэргүүлсэн олон улсын консорциум газарт байрлах хамгийн том хэмжээтэй уг огторгуйн дуран байрлах барилгын суурийг цутгаж байна.

“Жеймс Уэбб” сансрын дурангийн толины хэмжээ 25 м.кв байх бөгөөд 2018 онд ашиглалтад орсон үедээ илүү өндөр чанарын гайхалтай зургууд авна хэмээн хүсэн хүлээж байна. Харьцуулахад, сансар огторгуйн гайхамшигтай зургуудыг авч дэлхийд дамжуулсан “Хаббл” сансрын дурангийн толь нь 4.5 м.кв хэмжээтэй ажээ.АНУ, Австрали, Бразил, Өмнөд Солонгос болон Чилийн хамтарсан 1 тэрбум долларын өртөг бүхий “Жеймс Уэбб”-ийг бүтээх энэ төсөл 2022 онд хэрэгжиж дууссанаар сансрын ажиглалт хийж эхлэх ба 2026 он гэхэд  уг дуран бүрэн ашиглалтад орох юм.Дашрамд дурдахад, “Жеймс Уэбб” нь Чилийн Атакамагийн цөлд баригдаж буй “Магеллан” гэдэг аварга том дурангаас жижигхэн юм. “Магеллан” дурангийн толины хэмжээ нь 368 м. кв ажээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Албан тушаалын төлөө үзэл бодлоосоо урвагсад

Энэ оны УИХ-ын сонгуульд ИЗЗН оролцох боломжгүй болсон. Дотооддоо үл ойлголцож, гурван дарга нь гурван тийшээ харснаар бичиг баримтын зөрүүтэй материалыг СЕХ-нд хүргүүлсэнээр тэд сонгуульд оролцох батламжаа гардаж чадаагүй. Тэгвэл сонгуулийн шансыг алдсан намын гишүүд нь яах вэ гэдэг асуудал тулгараад буй. Уг нь гишүүдсээд байх юмгүй түүхэндээ гурван гишүүн “мэндлүүлсэн” нам. Түүний нэг нь УИХ-д тасралтгүй 18 жил “манлайлан” сууж байгаа, мөн л тасралтгүй намын дарга хийж буй С.Оюун юм. Тэгвэл намын дарга С.Оюун нь УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэрээр залуустаа боломж олгоно гэсэн бөгөөд түүнийг НҮБ-д ямар нэгэн албан тушаалд очно гэсэн мэдээлэл гараад байгаа. Өмнө нь С.Оюун гишүүн БОНХАЖ-ийн сайдаар ажиллаж байхдаа НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм.

Харин өнгөрсөн 2012 оны сонгуулиар С.Оюунтай ганзага нийлсэн С.Дэмбэрэл “Худалдаа аж үйлдвэрийн танхимын” гэсэн тодотголтой, “Угаасаа би хоцордгын” гэдэг үгээрээ “од” болсон С.Дэмбэрэл гишүүнийг хэрхэх бол гэсэн таамаг дэгдэж байсан бол тэрээр Ардчилсан намаас нэр дэвших бололтой. Өөрөө ч үүнийг үгүйсгээгүй. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “АН-аас нэр дэвшихийн тулд АН-д элсэх ёстой” гэсэн. Та АН-д элсэх үү. АН-аас нэр дэвших үү” гэж асуухад, “Элсэнэ, дэвшинэ” гэж хариулсан. Мөн өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулган дээр “Надад хаана л тойрог өгнө, би тэнд л нэр дэвшинэ” гэдгээ хэлсэн. Тэгвэл С.Дэмбэрэл АН-аас Чингэлтэй-Налайх дүүрэгт нэр дэвшихээр “тохироо”-гоо хийжээ. Өчигдөр Улсын дээд шүүхээр ИЗНН-ын дарга нарын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хэлэлцэж С.Дэмбэрэлийг намаасаа гарсан учир намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Одоо тэр АН-д элсэж Чингэлтэйг зорих л үлдлээ.Намын дарга нарын эрх ашгийн төлөө хийх эрс шийдвэрүүд үүгээр зогссонгүй. “Эх орон” намыг үүсгэн байгуулагч “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат мөн өөрийн намаа орхиж АН-д элсэж байгаа гэнэ. Тэрээр АН-аас Хөвсгөл аймагт нэр дэвших тохироо хийсэн сурагтай. Тэрээр олон ч удаа сонгуульд “өвдөг шороодсон” нэгэн. Тиймээс энэ удаад найдвартай алхам хийхээр шийдэж итгэл үнэмшил, үүсгэн байгуулсан намаа хүртэл орхин өөр намын “бөөрөнд” наалдахаар шийдсэн бололтой. Тодруулбал, “Эх орон” намаас ирсэн шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг дээд шүүх өчигдөр хэлэлцээд намын шинэ даргаар Б.Цэрэнбалжирыг сонгосныг бүртгэжээ.Албан тушаал эрх мэдэлд хүрч л байвал тангараг өргөсөн нам нь тарж бутрах, үзэл баримтлал зөрчилдөх эсэх нь эдгээр хүмүүст огтхон ч хамаагүй байдаг бололтой

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Алга болсон хүүг хайж байна

Дөрөвдүгээр ангийн сурагч хүү өчигдөр өглөө гэрээсээ хичээлдээ явахаар гараад ор сураггүй алга болжээ.Тодруулбал, энэ сарын 16-ны өглөө 07.20 цагт хичээлдээ явлаа гэж гэрээсээ гараад одоо болтол ирээгүй байна. Хүү гарахдаа улаан цэнхэр өнгөтэй биеийн тамирын цамцтай, дотуураа дүрэмт хувцасны цамцтай, хөх дүрэмт хувцасны өмдтэй, цагаан пүүзтэй, хар үүргэвчтэй гарсан байна.

Зураг дээрх хүүг харсан хүн 99081337 дугаарын утсаар мэдээлэл өгнө үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа