Author Archives: admin

Умард Солонгосын гадаад хэргийн сайд солигджээ

Хойд Солонгосын гадаад хэргийн сайд солигджээ. АНУ болон Өмнөд Солонгостой яриа хэлэлцээнд оролцож байсан туршлагатай дипломатч Ри Ён Хог Пхеньяны гадаад хэргийн сайдаар томилжээ. Хойд Солонгосын гадаад хэргийн сайд солигдсон болохыг Лондон дахь Пхеньяны элчин сайдын яам баталгаажуулсан байна. Хуучин гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Ри Ён Хо тушаал дэвшин ажиллах болжээ.

Хойд Солонгосын гадаад хэргийн сайд солигдсон нь Пхеньян гадаад ертөнцтэй харилцаагаа сайжруулах бодлоготой холбоотой хэмээн таамаглаж байна. Өнгөрсөн долоо хоногт болсон Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлын үеэр удирдагч Ким Чен Ун Сөүлтэй харилцаагаа сайжруулж, хойгийг энх тайван эргэн нэгтгэх талаар ярьж байв.Ри Ён Хо нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт яриа хэлэлцээнд Пхеньяныг төлөөлөн оролцож байжээ. 1990-ээд оноос эхэлсэн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээ сүүлийн найман жил болоогүй юм. Ри Ён Хо өмнө нь Лондон дахь Хойд Солонгосын элчин сайдаар ажиллаж байсан аж.Хойд Солонгосын гадаад хэргийн экс сайд Ри Су Ён хэрхэн албан тушаалаасаа буусан нь тодорхойгүй байна. Харин Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлснээр Ри Су Ён Хөдөлмөрийн намын дэд дарга болон тушаал дэвшсэн гэнэ. Хойд Солонгост 36 жилийн дараа болсон Хөдөлмөрийн намын их хурлын үеэр тэд тушаал дэвшсэн аж. Хэрэв Ри Су Ён Хөдөлмөрийн намын дэд даргаар томилогдсон нь батлагдвал тэрбээр Кан Сок Жуг сэлгэсэн болж таарна. Кан Сок Жу нь 1994 онд АНУ-аас санхүүгийн тусламж авахын тулд Хойд Солонгосын цөмийн реакторын үйл ажиллагааг зогсоох яриа хэлэлцээг гүйцэтгэсэн нэгэн аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүний гэдэсний мэс заслын аргаар хирсний хамрын арьсыг нөхжээ

Өмнөд Африкийн харгис хулгайн анчдын улмаас хоншоорын арьсаа хуулуулсан хирсэнд малын эмч нар олон удаа хагалгаа хийснээр амийг нь аварч чаджээ. Малын эмч нар хирсний хоншоорыг арьсаар бүтээх хагалгааг хүний гэдэсний мэс заслын аргаар хийсэн нь амжилттай болжээ. Хагалгаа зургаан цаг үргэлжилсэн байна.  “Итгэл” нэртэй энэ хирс өнгөрсөн жилийн хугацаанд таван удаа том хагалгаанд орсон байна. Өдгөө түүний эдгэрэл 60 хувьтай яваа аж.  Хулгайн анчид хирсний эврийг авахын тулд хамрын арьсийг бүхэлд нь шахуу хуулж, ясыг нь зорсон байжээ.

Африкт өдгөө 30 мянга хүрэхгүй тооны хирс үлдсэн байгаа бөгөөд Кенид сүүлчийн гурван хирсийг буутай цэргүүд жижүүрлэн хамгаалж байгаа аж. Гэтэл Кенид 1970-аад оны үед 20 мянган хирс байсан аж

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун өргөн мэдүүллээ. Улсын хэмжээнд 6 тусгай сургуульд нийт 1574 орчим хүүхэд суралцаж байгаа бөгөөд эдгээр сургуулиуд нь бүгд нийслэл хотод байрладаг. Хөдөө орон нутагт мэргэжлийн тусгай сургууль байдаггүй тул эцэг эхчүүд хүүхдээ сургахын тулд орон нутгаас хотод шилжин ирж хүүхдээ тусгай сургуульд суралцуулдаг юм. Мөн тусгай сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь амьдрал ядуу, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай нэмэлт асаргаа, сувилгаа, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах нь тэдний эрүүл мэнд, бие эрхтний хөгжлийг дэмжин, бэрхшээлийг нь даамжруулахгүй байхад чухал нөлөөтэй байдаг. Иймд 2013 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт “Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.” гэж нэмж тусгасан юм. Энэ заалт нь тусгай сургуулиуд болон тусгай сургуульд хүүхдүүдээ суралцуулдаг эцэг эхчүүдийн талархлыг хүлээж, амжилттай хэрэгжиж байсан талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Дээрх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн тусгай сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид үдийн хоол олгох асуудлыг нэмж тусгах шаардлагатай хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан байна. Одоогийн байдлаар нийт ерөнхий боловсролын 6 тусгай сургуулийн 1574 сурагчийн өдрийн цайны  мөнгө  болох өдөрт 600 төгрөгөөр тооцоход нэг хичээлийн жилд 187,0 сая төгрөг бөгөөд 2015-2016 оны төсөвт тусгагдсан хэрэгжиж байсан арга хэмжээ юм. Харин уг хуулиар зохицуулагдахгүй тохиолдолд 2016-2017 оны хичээлийн жилээс эдгээр сурагчдын үдийн хоолны зардал хасагдах бөгөөд хуулийн зохицуулалтгүй болох юм.Хуулийн төсөлд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох нөхцөл” гэсэн 15 дугаар зүйлд “Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.” гэсэн хэсгийг мөн Засгийн газрын санал болох 10 дугаар зүйлд  “Хөгжлийн бэрхшээлтэй хүн нь нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино.”, 16 дугаар зүйлд “Ерөнхий боловсролын сургуулийн эмч, бага ангийн багш болон цэцэрлэгийн эмч, багшид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч сар бүр нэмэгдэл олгоно.” гэж нэмэхээр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр /2016.05.17/ Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд Самбуугийн Ламбааг томилуулах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйг  Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болно хэмээн үзсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. ны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах нөхцөл бүрдэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тогтоолын төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. УИХ-ын тогтоолын төслийг Л.Эрдэнэчимэг, Р.Амаржаргал, Д.Арвин, О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Б.Болор, Х.Болорчулуун, Р.Бурмаа, С.Ганбаатар, Д.Ганбат нарын гишүүд санаачлан, боловсруулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 26-р зүйлийн 1 дэх хэсэг, УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ дагуу уг тогтоолын төслийг санаачилж буйгаа тэд мэдэгдсэн байна. Тиймээс уг асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсчээ.

Уг тогтоолын төсөлд:

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасан. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бөгөөд Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор тус ордыг стратегийн ордод хамааруулжээ.

Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 тогтоолын 3 дах хэсгийн 1/-д “Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон энэ тогтоолын хавсралтуудад нийцүүлэн боловсруулах, шаардлагатай бол холбогдох хуулийн зохих зүйл, заалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулж 2009 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасан.

Мөн Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 5/-д “дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани (консорциум)-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурлын 2010 он намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах” гэсний дагуу Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой байна.

Улсын Их Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 18 өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын Засгийн газрын 2012-1016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Таван толгойн орд газрыг төрийн мэдэлд байлгах. Тус орд газрыг ашиглах зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, компанийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар байгуулан ажиллуулна” гэж заасан.

Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 3-ын 1 дэх заалт болон 2010 оны 39 дүгээр тогтоолын 1-ийн 5 дахь заалтын дагуу Засгийн газар нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой.

Гэтэл олон арван тэрбум доллараар үнэлэгдэх Тавантолгой нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах М. Энхсайхан сайдын ахалсан Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин Хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байна.

Иймд гэрээний төслийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагуудаас гаргасан бодлого, шийдвэрт нийцүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар өмнө гарсан Улсын Их Хурлын тогтоолуудыг нэгтгэн Улсын Их Хурлаас Засгийн газарт баримтлах тодорхой зарчим, удирдамж бүхий тогтоол баталж, Улсын Их Хурлын зүгээс хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж үзэж УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын тогтоолын төсөл санаачлан өргөн мэдүүлж байна.

УИХ-д өргөн барьж байгаа тогтоолын төсөл нь 6 заалттай, 1 хавсралттай байна.

Тогтоолын 1 дэх заалтаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулах зарчмийг тогтоосон бөгөөд хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоолоо. Учир нь Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж”-ийн 2-ийн 1 дэх заалтанд “Ордыг түшиглэн байгуулагдах хувьцаат компанийн Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх хувилбар”-ыг судалж үзэх гэсэн зарчим, удирдамжийг баримталсан болно.

 Тогтоолын 2 дах заалтаар Монгол улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн.

Тогтоолын 3 дах заалтаар Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоол болон 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хүчингүй болгож байгаа болно.

Учир нь Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Засгийн газрын энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” мөн зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэснийг зөрчиж байна. Иймд тогтоолоор Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын 3 дахь заалтын “…хувьцааг саналын эрхгүй” гэснийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоол нь өмнө гарсан Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон Засгийн газрын тогтоолуудтай зөрчилдөж байна. Иймд Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хүчингүй болгож байгаа болно.

Тогтоолын 4 дэх заалтаар Засгийн газарт холбогдох үүргийг даалгаж байгаа болно. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний эзэмшиж байгаа хувьцаа эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг гэрээнд тусгахыг үүрэг болголоо.

Санхүүгийн зохицуулах хорооны мэдээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 82.89 % буюу 12, 433, 326, 819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд, 17.05% буюу 2,558,175,510 ширхэг хувьцаа 2,475,201 иргэний нэр дээр 0,06% буюу 8,497,671 ширхэг хувьцаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн нэр дээр тус тус бүртгэлтэй байна.

Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцаа болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний эрх ашгийг хангасан зохицуулалтыг Тавантолгойн ордыг ашиглах Гэрээнд тусгах үүргийг Засгийн газарт өгөх заалтыг Улсын Их Хурлын тогтоолд тусгах нь зүйтэй гэж тогтоол санаачлагчид үзлээ.

Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах шийдвэрийг гаргахдаа улс орны үндэсний аюулгүй байдал, нийт ашиг сонирхол, хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг уялдуулж алдаагүй, зөв шийдвэрлэх нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх тул Улсын Их Хурлаас онцгойлон анхаарч, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжийг батлах зайлшгүй шаардлагатай юм.

Иймд тогтоолын 5 дахь заалтаар хавсралт баталж байгаа бөгөөд уг хавсралтаар Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад баримтлах чиглэл, удирдамжийг батлах, гэрээний төслийг холбогдол хууль тогтоомж, эрх бүхий байгууллагуудаас гаргасан тогтоол шийдвэрт нийцүүлэх, тогтоолын хавсралтаар батлагдсан удирдамж, чиглэлийг баримталж хөрөнгө оруулагчтай гэрээний нөхцлийг тохиролцох үүргийг Засгийн газарт өгч байгаа болно.

Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Тавантолгойн нүүрсний ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрт баримтлах зарчим, удирдамжийг баталсан. Энэ зарчим, удирдамжийг одоогийн нөхцөлд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулан шинээр баталж байна. Ингэснээр Засгийн газар Хөрөнгө оруулагч нартай маш тодорхой удирдамжтай хэлэлцээр хийж, төрийн эрх ашгийг хамгаалах боломжтой болно.

Тогтоолын төсөл батлагдснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн дараах үр дагавар бий болно. Үүнд:

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтанд ялсан Консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүдийг үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш заалтуудыг өөрчилж, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангах, Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх боломж бүрдэнэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2,558,175,510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2,475,201 иргэн болон 8,497,671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ авах боломж бүрдэнэ.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд заасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртлэх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг авах боломж бүрдэнэ.

Засгийн газрын Ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах гэрээний төслийг бэлтгэхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжтай болно.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа Монгол улсын гадаад бодлогод баримтлаж буй Гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ.

Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудал цогцоор шийдэгдэнэ.

Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээг Монгол улсын эрх ашгийг хангасан нөхцлөөр амжилттай байгуулах, Тавантолгойн нүүрсний ордыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах төслөөс Монгол Улсын хүртэх үр ашгийг дээшлүүлэх, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах нөхцөл бүрдэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ зун Халуун ус таслах хуваарь

Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын график гарчээ. Энэ дагуу тавдугаар сарын 10-наас эхлэн хэрэглээний халуун усыг хэсэгчлэн хязгаарлаж эхлээд байна. Та бүхэн доорх хүснэгтнээс энэ зуны халуун ус таслах хуваарийн дэлгэрэнгүйг харна уу.

Зогсох хугацаа: 8 дугаар сарын 8-25-ны хооронд

Хамрагдах байршил: 1, 3, 4, 10 дугаар хороолол, Москва хороолол, Ханын материал, Гэмтлийн эмнэлэг, хорооллын эцэс, СОТ-ын байрнууд

Зогсох хугацаа: 5 дугаар сарын 10-20-ны хооронд

Хамрагдах байршил: Үйлдвэрийн район, БҮК, БӨҮР, Вива сити хороолол, Бетон арматур, Мишээл худалдааны төв орчим

Зогсох хугацаа: 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 04-ны хооронд

Хамрагдах байршил: Баруун 4 зам, Бөмбөгөр худалдааны төв, Тэнгис кино театр, Теди төв, 6, 7, 11, 12-р хороолол, 100 айлын Хөгжим бүжиг буюу Их тойрог орчим

Зогсох хугацаа: 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 10-ны хооронд

Хамрагдах байршил: Хотын төв, Баянгол зочид буудал, 40, 50 мянгат, УИД, Баруун 4-н зам, Тээврийн товчоо, Барс зах, Алтай хотхон, Автобус-1, Атар Өргөө, ХУД-ын эмнэлэг орчим

Зогсох хугацаа: 5 дугаар сарын 17-ноос 5 дугаар сарын 31-ны хооронд

Хамрагдах байршил: 2, 3, 4-р хороолол, Төмөр замын эмнэлэг, Вокзал, ТЗУГ, Барилгын коллеж орчим

Зогсох хугацаа: 7 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 28 хүртэл

Хамрагдах байршил: Таван шар, Нефть, Алтан тариа, 21-р хороолол, Орчлон хороолол, СХД орчим

Зогсох хугацаа: 8 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 16-ны хооронд

Хамрагдах байршил: Хотын төв, Цирк, Соёлын төв, Элчингүүдийн хороолол, 1-р эмнэлэг, 1-р төрх, Багшийн дээд сургууль, Чингис зочид буудал, Усан бассейн

Зогсох хугацаа: 6 сарын 6-наас 6 сарын 25-ны хооронд

Хамрагдах байршил: Хар хорин зах, Өнөр хороолол, Гурвалжин зах, Техник импорт, Голден парк хороолол, 4-р хороолол буюу 3-н  билэг ХХК, Түндэмүн саун, ТЗ-ын соёлын ордон орчим

Зогсох хугацаа: 5 дугаар сарын 23-наас 6 дугаар сарын 6-ны хооронд

Хамрагдах байршил: Соёлж, ЗЦГ, Шинэ үе сургууль, Оюутны хотхон, 13-р хороолол, Бөхийн өргөө, СЭЗДС, Сайд нарын 2-р эмнэлэг, 15-р хороолол, Кино үйлдвэр, БЗД, ЭКО хотхон орчим

Зогсох хугацаа: 5 дугаар сарын 16-наас 6 дугаар сарын 04-ны хооронд

Хамрагдах байршил: УБ Рашаан сувилал, Зайсан, СЗК, Оргил Рашаан сувилал, Стадион, 13-р хорооллын урд хэсэг, Нарантуул, ХӨСҮТ, Жуковын музей, Сүнжингранд, БХЯ, 16-р хороолол орчим

Зогсох хугацаа: 6 сарын 20-ноос 7 дугаар сарын 5-ны хооронд

Хамрагдах байршил: Нисэх, Буянт-Ухаа 1,2-р хороолол, 013-р цэргийн анги, Дэвшил, Төв цэнгэлдэх байгууламж, Цэргийн хотхон, 10-н буудал орчим

Зогсох хугацаа: 6 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 23-ны хооронд

Хамрагдах байршил: Хотын захиргаа, Төв музей, Цэцэг төв, Зоос гоёл, СУИС, Залуучууд зочид буудал, ШУТИС, Спортын ордон, Багшийн дээд орчим

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нөөцийн мах 4400-5750 төгрөгөөр худалдаанд гарч эхэллээ

Засгийн газар  өнгөрсөн онд “Мах хөтөлбөр”-ийг баталж,  Хөгжлийн банкнаас, арилжааны банкуудаар дамжуулан дотоодын зах зээлд тогтвортой үнээр мах нийлүүлэх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, хөргөлттэй зоорийн аж ахуй эрхэлдэг компаниудад 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн.Нөөцийн махыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын долоодугаар сар хүртэлх хэрэгцээнд зориулан, батлагдсан борлуулалтын цэг, дэлгүүрээр тогтвортой үнээр нийлүүлэхээр төлөвлөжээ.

ХХАА-н сайд Р.Бурмаа ярихдаа, “2013-2015 онд хэрэгжсэн “Махны нөөц бүрдүүлэх үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор нийт 7 компанид 198.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, 40.5 мянган тонн махыг нөөцлөн худалдан борлуулсан” гэлээ.Нөөцийн махыг бэлтгэн борлуулах “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян Уул” зэрэг компаниуд 25 тэрбум төгрөг, жилийн 12.5 хувийн  хүүтэй хөнгөлөлттэй зээлийг 2018 оны наймдугаар сар хүртэл олгох юм. Өнгөрсөн оны нөөцийн махны үнэ 300 орчим төгрөгөөр хямд байгаа аж. Үхрийн ястай нэг кг мах 5750, хонины ястай  мах 5400, ямааны мах  4400 төгрөгөөр худалдаанд гарч буй юм.Өмнөх жилүүдэд мах бэлтгэсэн компаниудад  кг тутамд 1000 төгрөгөөр тооцож төрөөс урамшуулал өгдгийг энэ жил больж буйг албаныхан хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Терроризмыг дэмжигч орны тоонд БНАСАУ-г оруулъя гэв

АНУ-ын Конгрессын хууль тогтоогчид Умард Солонгосыг терроризмыг дэмжигч, ивээн тэтгэгч орны тоонд эргүүлэн оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн барилаа гэж Өмнөд Солонгосын мэдээллийн Ёнхап агентлаг мэдээлжээ.

Өргөн барьсан баримт бичигт БНАСАУ-ын зүгээс үйлдсэн байж болох, энэ улстай холбоотой 20 террорист халдлагыг жишээ болгон дурдсан гэнэ. Энд 1987 онд Андаманы тэнгис дээр Korean Air компанийн Boeing 707 онгоц дэлбэрсэн, Sony Pictures Entertainment-ийн эсрэг кибер дайралт зэргийг дурджээ.Энэ бүхий л жишээнээс харахад БНАСАУ-г хар жагсаалтад оруулах нь зүйтэй гэж хууль тогтоогчид үзсэн байна.

Уг нь 1988 оны нэгдүгээр сарын 20-нд 115 хүний амь  сүйдсэн Boeing онгоцны ослын дараанаас Умард Солонгосыг терроризмыг дэмжигч орны тоонд оруулсан боловч цөмийн хөтөлбөрөө зогсооно гэснийх нь төлөө Жорж Бушийн засаг захиргаа 2008 онд энэ жагсаалтаас хассан юм.БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун бусад улсын зүгээс тусгаар тогтнолд нь дайсагнан халдахгүй бол тус улс цөмийн зэвсэг хэрэглэхгүй, манайд дайсагнаж байсан орнуудтай хаирлцаагаа хэвийн болгоход бэлэн байна гэж саяхан болсон Солонгосын хөдөлмөрийн намын их хурал дээрээ мэдэгдсэн юм.Гэхдээ бас НҮБ-ын зүгээс хориг тавиад байгаа ч гэсэн өөрийнхөө цөмийн чадамжийг нэмэгдүүлэх болно гэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тээврийн хэрэгслийн албан татвар төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр авах хуулийн хугацаа энэ сарын 31-нд дуусах юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн татварын газраас тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй жолооч нарыг ирэх сарын 1-ээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ. Энэ талаар НТГ-ын Тээврийн татвар хураалтын хэлтсийн дарга М.Шижирбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ сард Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгс­лийн албан татвар хурааж авах хуулийн хугацаа дуус­на. Хэрвээ энэ сард багтаж тат­вараа төлөөгүй бол тодорхой арга хэмжээ авна гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ оны нэгдүгээр сарын 13-нд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион багйуулах тухай А33 дугаар захирамж гарсан байдаг. Уг захирамжийн хоёрдугаарт Нийслэлийн төсвийг бүрдүүлэх ажлын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс тавдугаар сарын 31–ний өдрүүдэд зохион байгуулах тухай заасан. Энэ захирамжид заасан хуулийн хугацаа хоёр долоо хоногийн дараа буюу энэ сарын 31-нд дуусч байгаа. Энэ хугацаанд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохир­дол, зам ашигласны төлбөрөө тө­лөө­гүй аж ахуй нэгж, жо­лооч /хувь хүн/ байвал тат­ва­раа тө­лөх хэрэгтэй. Зур­га­дугаар сарын 1-нээс эхлэн Хянал­тын тооллогын үзлэгийг зо­хион байгуулна. Өөрөөр хэл­бэл, татвар төлөөгүй тээв­рийн хэрэгслийг шалгах, тэд­гээ­рийг замын хөдөлгөөнд орол­цуу­ла­хыг хориглодог уламж­лалт ажил эхлэх юм. Тэгэхээр энэ сарын 31-нд татвар болон төлбө­рөө өгөөгүй бол ирэх сарын 1–нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

-Одоогийн байдлаар хэч­нээн жолооч татвараа төлөөгүй байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 450 мянган тээврийн хэрэгсэл Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй байдаг. Үүнээс 330 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Идэвхтэй 330 мянган тээврийн хэрэгслээс 220 мянга нь албан татвар болон агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөрөө өгсөн. Өөрөөр хэлбэл, 30 хувь нь тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй гэсэн үг. Бид энэ жил 25 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэх ёстой. Одоогийн байдлаар 14 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна. Эндээс харахад, 60 гаруй хувийн биелэлттэй байна. Үлдсэн 30-40 хувь нь татвараа төлөөгүй учраас төвлөрөл үүсгэж чадаагүй. Авто тээврийн болон өөрөө явагч машины албан татварыг аж ахуй нэгжүүд ч гэсэн төлөх ёстой байдаг. Гэхдээ аж ахуй нэгжүүд нэг жилд дөрөв хувааж төлөх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүд хагас жилийн албан татвараа төлсөн байх ёстой. Гэвч одоо болттол татвараа өгөөгүй аж ахуй нэгжүүд байна. Жишээлбэл, 100 машинтай аж ахуй нэгж байлаа гэхэд хагас жилд 50 машиныхаа татварыг өгөх ёстой гэсэн үг.

-Хичнээн аж ахуй нэгж авто тээврийн албан татвараа төлөөгүй байгаа вэ?

-Ер нь аж ахуй нэгжүүдэд нийт 166 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Тэгэхээр аж ахуй нэгжүүд 166 мянган тээврийн хэрэгслийн албан татварыг жилд дөрөв хувааж төлөх үүрэгтэй. Энэ сард багтаж 50 хувиа төлөх ёстой. Хэрвээ төлөхгүй бол зургадугаар сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

-Автобус компаниуд авто тээврийн албан татварын 50 хувиа төлөөгүй гэсэн үг ?

-Уг нь 50 хувиа төлсөн байх ёстой. Гэвч зарим аж ахуй нэгжүүд төлөөгүй. Ер нь автобус компаниуд албан татвараа сайн төлдөг. Харин нүүрс, тээвэр зууч, цемент тээвэрлэлт гэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто машин ашигласны төлбөрөө төлж дуусгах шаардлагатай.

-Аж ахуй нэгж энэ сарын 31 гэхэд татварынхаа 50 хувийг төлөх ёстой гэж ойлгож болох уу?

-Тийм. Энэ сарын 31-ны дотор татварынхаа 50 хувийг төлж дуусгах хэрэгтэй. Учир нь хуулиараа аж ахуй нэгжүүд татвараа жилд дөрөв хувааж төлөх ёстой байдаг. Үүний дагуу татварынхаа 50 хувийг төлөх юм.  Харин иргэн хүн заавал 100 хувь төлөх ёстой.

-Ирэх сарын 1-нээс татвар тө­лөөгүй машинуудад хяналт тавьж, замын хөдөлгөөнд орол­цуулахгүй гэсэн. Хэрхэн хя­налт тавьж ажиллах вэ. Энэ  талаар тодруулахгүй юу?

-Татвар төлөөгүй жолооч нарыг шалгаж, бичиг баримтыг нь хураах арга хэмжээ авч ажиллах юм. Бид замын цаг­даа­гийн удирдлагын каме­раар хянаж, гэрийн хаягаар нь торгууль хүргүүлнэ. Нийс­лэ­лийн Засаг даргын захирамжид татвар төлөөгүй тээврийн хэрэг­сэлд замын цагдаа хяналт тавьж ажиллах үүрэгтэй гэж заасан байдаг. Тэгэхээр замын цагдаа зөрчил гаргасан хүмүүсийг шалгаад татвараа төлөөгүй байвал бичиг баримтыг нь шууд хураана. Энэ мэтчилэн замын цагдаагийн газартай хамтарч ажиллана.

-Татвараас зайлсхийж байгаад баригдаад бичиг баримтаа хураалгасан бол хаана хандаж авах вэ?

-Дүнжингаравт бүх дүүргийн татварын байцаагчдыг суулгана. Хураалгасан бичиг баримтыг Дүнжингаравт төвлөрүүлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөж болзошгүй.

-Татвар хураах цэгүүдийг нэмсэн гэсэн. Татварын цэгүүдийн байршлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Иргэдэд татвар төлөхөд хүлээгдэл, чирэгдэл учруу­лах­гүйн тулд 22 цэгт автомашины албан татварыг хурааж бай­гаа. Мөн байцаагчдынхаа тоогч нэмсэн. Жишээлбэл, дүүр­гүү­дийн татварын хэлтсүүд, Баянзүрх дүүргийн оношлогоо, Драгон салбар, Дүнжингарав, Мишээл экспо салбар, Цэлмэг тэнгэр хотхон, Сүхбаатар дүүрэг оношлогоо, Монгол хьюндай зэрэг 22 цэгт татвар хурааж байгаа. зарим цэгүүд нь амралтын өдрүүдэд ч гэсэн ажиллаж байна. Тэгэхээр иргэд татвар төлөхөд хүлээгдэл үүснэ гэсэн асуудал байхгүй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зуслангийн замын өнгө хучилтыг хөдөлгөөн хаахгүйгээр хийж байна

Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх нийт 16,35 километр автозамыг өнгөрсөн онд өргөтгөж шинэчлэн ашиглалтад оруулсан. Ингэхдээ Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замыг суурь хучилтаар зорчих хэсгийг нээсэн юм. Тэгвэл Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замын өнгө хучилтын ажил эхлээд байна.

Харин Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Camel дэлгүүрээс Чингэлтэй,Хайлаастын уулзвар хүртэл 800м замыг 2016 оны 05 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл бүрэн хааж суурь хучилтын ажил хийхийг мэдэгдье. Зам барилгын ажлын үед түр зам гаргах бөгөөд иргэд түр замаар хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн хороод “УЛААНБААТАР МАРАФОН-2016”-д нэгдлээ

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэнд Хан-Уул дүүргийн хороод нэгдлээ. Энэхүү арга хэмжээ 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн хурлын зааланд зохион байгуулагдаж, зохион байгуулах хорооны дарга Д.Анхбаяр  “Улаанбаатар марафон”-ны талаар товч мэдээлэл хийлээ. Дашрамд дурдахад, хороодоос гүйх иргэдийн нэрсийг 05 дугаар сарын 20-ны дотор www.ub-marathon.ub.mnсайтаар бүртгэж, баталгаажуулан дүүргийн биеийн тамир спортын хороонд хүргүүлнэ үү.

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХААИС-ийн оюутнууд цэвэрлэгээ зохион байгууллаа

2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн 400 оюутан сайн дураар цэвэрлэгээний ажил зохион байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 1-6 дугаар хэсэгт түүвэр цэвэрлэгээ хийсэн байна.

Цэвэрлэгээнээс гарсан 5,85 тонн хог хаягдлыг 3 рейсээр ачиж тээвэрлэн хамтран ажиллалаа.

Сайн дурын цэвэрлэгээний ажил зохион байгуулж ажилласан

ХААИС-ын нийт оюутан залуусдаа баярлалаа.

Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Өлзийтийн гэрэл цахилгаангүй айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлын тендер боллоо

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн Бурхантын 7 дугаар хэсгийн гэрэл цахилгаангүй айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах ажил ХУД 2016/ДТ-16/2-7  дугаартай тендерийн нээлт 2016.05.16-ны өдрийн 09 цаг 30 минутад  Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албан дээр боллоо.

Оролцогчид дараах байдлаар үнийн санал ирүүлсэн байна. Үүнд:

Д/Д Тендерт оролцогчийн нэр Тендерийн зарлагдсан үнэ ₮ Үнийн хөнгөлөлт Тендерийн

баталгаа

1 Хүрд ХХК 127,270,000 – Ирүүлсэн
2 Гэрлийн урсгал ХХК 127,224,968 – Ирүүлсэн
3 Дэд-Өртөө ХХК 107,447,468 – Ирүүлсэн
4 НьюПовер ХХК 130,561,551 – Ирүүлсэн
5 Проект Ватт ХХК 118,825,459 – Ирүүлсэн
6 Монкабель системс ХХК 138,500,000 – Ирүүлсэн
7 Эрчим ХХК 131,560,023 – Ирүүлсэн
8 ЭДС ХХК 121,726,402 – Ирүүлсэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сургалт боллоо

Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвөөс санаачлан Хангай дээд сургуулийн сургалтын албатай хамтран оюутнуудад “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалт нь оролцооны аргад тулгуурлан багийн үйл ажиллагааг дэмжиж, жендерийн тухай ойлголт, хүйсийн тухай ойлголт, хэмшмэл ойлголт, болзооны үеийн хүчин түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг таниулахад чиглэсэн.

Сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэхийн тулд багийн ажиллагааг дэмжин хүйс болон эрэгтэй, эмэгтэй хүний ажил үүргийн хуваарь, жендерийн хүчирхийлэл гарах үндэс суурь, түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудыг гаргаж ирснээр оролцогчид тодорхой ойлголттой болсон юм.

Оролцогчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, эерэг уур амьсгалыг бий болгох зорилгоор гинжин холбоо, мэдээлэл дамжуулах гэх мэт алжаал тайлах дасгалуудыг зааж, оролцогчдын багаар ажиллах идэвхийг нэмэгдүүллээ.

ХУД-ийн АБНТБТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа