Author Archives: admin

ХААИС-ийн оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явууллаа

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Прокурор болон ахлах байцаагч, хороо хариуцсан хэсгийн байцаагч нар хамтран Монгол улсын эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомийн дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, ухуулга яриаг хийлээ. Сургалтанд Хан–Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “ХААИС” –ийн Агора биологийн сургуулийн нийт 500 гаруй оюутнууд хамрагдсан юм.
Ухуулга сургалтанд дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар, дүүргийн прокурор С.Зоригт, н.Осоржамаа болон ХААИС-ийн багш удирдлагууд оролцлоо.
123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэг дугуйн уралдааныг зохион байгууллаа

Цагдаагийн байгууллагын 95, “Хүч” спорт хорооны 70 жилийн ойг угтан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, “Хүч” спортын хороо хамтран дугуйн уралдааныг зохион байгууллаа. Тэмцээн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт болсон юм. Тэмцээнийг 40 нас хүртэлх болон түүнээс дээш насны эрэгтэй, эмэгтэй гэсэн насны ангиллаар уралдуулж байр эзлүүлсэн бөгөөд 40 насны ангилалд Хан-Уул дүүргийн тамирчин саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад н.Ангара “Алтан” медаль хүртлээ.

93dd61f7-8ec4-4cd9-8d4d-3cbe2116a4f6

eb5c39c5-2c3e-44f0-abf3-d019cf8ce3f7

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Ахмадаа дээдэлье” хөтөлбөрийн хүрээнд “Өртөөчилсөн аялал”-ыг амжилттай зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Ахмадаа дээдэлье” хөтөлбөр батлагдсан.

Хөтөлбөрийн хүрээнд “Өртөөчилсөн аялал” зохион байгуулахаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс төсөл боловсруулан хөтөлбөр хэрэгжүүлэх  ажлын хэсгээр хэлэлцүүлж, дүүргийн Удирдлагын зөвлөлийн хурлаар дэмжин батлуулсан байна. Үүний дагуу “Өртөөчилсөн аялал” зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын А/156 тоот захирамж гарч 16 хорооны 720 ахмад настныг оролцуулсан аялалыг 2016 оны 05 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд ИТХ, ЗДТГ-тай хамтран Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс амжилттай зохион байгуулжээ.

Өртөөчилсөн аялалын нээлтүүдэд дүүргийн ИТХ-ын дарга Б.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Т.Чингүнжав, С.Баасандолгор, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэн, Ахмадын хорооны дарга Л.Хадбаатар, хороодын Засаг дарга нар оролцон “Ахмадаа дээдэлье” хөтөлбөр, болон аялалын зорилго, ач холбогдлыг танилцуулсан байна.

Аялалд оролцогч ахмад настнууд 11 өртөөгөөр аялан, Хан-Уул дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцахын зэрэгцээ хувиараа аж ахуй эрхэлж буй ахмад настан, хоршоо, үйлдвэр, үйлчилгээ, соёл, спорт, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн аялалын төгсгөлд нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтан албан хаагчдын урлагын тоглолтыг үзэж, дуулж бүжиглэн 1 өдрийг сайхан өнгөрүүлсэн байна. Аялалын өртөө хооронд Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Т.Чингүнжав, С.Баасандолгор, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган нар дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэн ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээ, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн П.Аюуш ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, Эрүүл мэндийн төвийн ахмадын эмч  Б.Долгормаа, сургалт хариуцсан менежер Ч.Төрмандуул нар ахмад настны эрүүл мэнд зэрэг сэдвүүдээр тус тус мэдээлэл танилцуулга хийж хамтран ажилласан байна.  “Сэмүүн” студийн хамт олон аялалын талаар баримтат киноны зураг авалт хийсэн бөгөөд “Лайтзүүм” ХХК-ний хамт олон аялалд оролцогчдод дурсгалын зургийн авч угааж өглөө.

Хамтран ажилласан ИТХ,ЗДТГ,Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Ахмадын хороо, Хороодын Засаг дарга нар болон “Живэртийн оргил” ХХК-ний  “Шар доктор” чацарганы үйлдвэр, “Эко спорт цогцолбор”, “Сэмүүн студи”, “Лайтзүүм” ХХК ,135 дугаар сургууль “Өвөр оргиоч” хоршооны хамт олон, 14 дүгээр хорооны иргэн Д.Ганбаатар, Д.Ойдов, 10 дугаар хорооны иргэн Д.Мягмар нарт Ахмадаа дээдлэн сэтгэл зүтгэл гарган хамтран ажилласанд Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хамт олон талархсанаа илэрхийллээ.

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн 9 дүүргийн ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ компаниудын туршлага солилцох арга хэмжээ боллоо

Нийслэлийн 9 дүүргийн тохижилт үйлчилгээний компаниудын туршлага солилцох арга хэмжээ өнөөдөр буюу 5 дугаар сарын 18-нд анх удаа амжилттай  болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд  Хан-Уул дүүргийг төлөөлж  Засаг даргын орлогч С.Баасандолгор, Дэд бүтэц,тохижилтын хэлтсийн дарга Б.Даваажав, Эрүүл орчин асуудал хариуцсан мэргэжилтэн М.Очирпүрэв оролцож, туршлага судалсан байна. Дүүргүүдтэй хамтарч ажилладаг Эко Орчин тохижилт үйлчилгээний компанийн хувьд 2010 оноос эхлэн хог хаягдал дахин боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Түүнчлэн олон улсын жишигт нийцсэн хог хаягдал тээвэрлэх зориулалтай тээврийн хэрэгсэл, газар шорооны машин механизм, ачаа тээврийн шаланзуудаар мэргэжлийн 57 ажилтан үйлчилдэг бөгөөд тус компани нь дараах үйлчилгээг иргэдэд хүргэдэг байна. Үүнд: Орчны тохижилт,хог тээвэрлэлт, хүнд машин механизмын түрээсийн захиалга, засвар үйлчилгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хог тээврийн үйлчилгээ багтдаг. Дашрамд дурдахад, энэ онд тус компани нь Олон Улсын Стандартууд нэг болох ISO9001:2008 чанарын удирдлагын тогтолцоо, ISO14001:2004 байгаль орчны удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн 2 дугаар хорооны гадна тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлт боллоо

Дүүргийн 2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх  2 дугаар хорооны гадна тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлт 2016.05.18-ны  өдрийн 09:30 цагт Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд боллоо. Үүнд:

 

Тендерт оролцогчийн нэр Тендерийн зарлагдсан үнэ,₮ Үнийн хөнгөлөлт Тендерийн хүчинтэй байх хугацаа
“Ган-Үүд” ХХК 17.210.917 – 45 хоног
“Монгол-хаан” ХХК 19.559.668 – 45 хоног
“Уран-цайз” ХХК 17.323.110 – 45 хоног
“Торгон зүлэг” ХХК 19.142.806 – 45 хоног

 

 

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн ОБХэлтэс ДЦС-3 ТӨХК-ийн хэмжээнд команд штабын сургуулийг зохион байгууллаа

Дүүргийн Засаг даргын   А/50 тоот “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн  ДЦС-3 ТӨХК-ийн хэмжээнд команд штабын сургуулийг зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд албадын бэлэн байдлын үзлэг,гамшгийн цагийн байдал үүссэн үед  штабын үйл ажиллагааны дадлага сургууль, газар хөдлөлтийн аюул, гал түймрийн  үед мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг зохион байгуулах сэдвээр аврах, гал түймэр унтраах үзүүлэх сургууль, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлагыг улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан юм. Энэхүү сургуульднийт 91 хүн, 11 автомашин техник хэрэгсэл оролцсон байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Энканто таун” “Жапан таун”  орчмын замыг хоёр хоног хаана

Авто зам барилгын ажлын хүрээнд Нийслэлийн зарим замыг хааж засвар, нөхөлтийн ажлыг хийж байна. Үүний дагуу  “Энканто таун”-ы уулзвараас “Жапан таун” руу орох хэсгийн уулзвар хүртэлх замыг нөгөөдөр буюу 20-ны өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 23:00 цагийн хооронд хаахаар болжээ.“Жапан таун” , “Энканто таун” орчмын замыг хоёр хоног хаана

Зам барилгын ажил явуулах хооронд түр зам гаргах бөгөөд иргэдтүр замаар хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Twitter 140 тэмдэгтэд хязгаарлагдахгүй боллоо

Өнгөрсөн долоо хоногийн дундуур Твиттер компани үйлчилгээндээ томоохон өөрчлөлт хийж Direct Message-ын 140 тэмдэгтийн хязгаарыг авч хаяж байгаагаа зарласан.Энэ өөрчлөлт дэлхийн улс орнуудын хэрэглэгчдэд ялгаатай хугацаанд нэвтэрч эхэлсэн бол өчигдрийн байдлаар Монголын хэрэглэгчдэд хүрсэн байна. iOS, Android гар утасныхаа Twitter аппликэшнийг хамгийн сүүлийн хувилбараар шинэчлээд Direct Message бичихэд ямар нэг тэмдэгтийн хязгаар харагдахгүй. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэмдэгтийн урт 10,000 хүрсэн гэнэ.twitter.com вэб хуудсанд ч энэ өөрчлөлт нэвтэрсэн байна

Зөвхөн текст бичихээс гадна линк, зураг, паблик жиргээг оруулах зэргээр илүү баялаг агуулга бүхий мессэж хоорондоо бичилцэж болохоор болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Анадолу агентлаг “Windows” гар утасны аппликейшн гаргажээ

АНКАРА. /Anadolu/. Туркийн хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч “Anadolu” агентлаг уншигчиддаа зориулж “Windows” гар утасны аппликейшн гаргасан байна.Уг аппликейшн нь “Windows” гар утасны 8.1 болон түүнээс дээш үйлдлийн системд ажиллах ажээ.

Одоогийн байдлаар энэ аппликейшний турк хувилбар гарсан байгаа бөгөөд удахгүй англи хувилбарыг гаргана гэж тус агентлаг мэдэгдсэн байна.Тус агентлагийн захирал  Якуп Сивка хэлэхдээ “бид Туркийн хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны технологид тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа билээ. “Windows” гар утас ашигладаг хүмүүсийн тоо цөөхөн байгаа хэдий ч “Android” болон “iOS” үйлдлийн системд зориулсан аппликейшний нэгэн адил чанартай аппликейшнийг бид гаргасан” гэлээ.

“Windows”-ын гар утас ашигладаг хүмүүс доорх линкээр уг аппликейшнийг татан авах боломжтой ажээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Сэлэнгэ 2016” Монгол Орос цэргүүд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгана

Монгол улс болон ОХУ-ын цэргийн Дорнодын тойргийн хамтарсан “Сэлэнгэ-2016” цэргийн хамтарсан хээрийн сургуулилт, сургалтаар хууль бус зэвсэгт бүлгүүдийг устгах гэсэн сэдвээр болох тухай Оросын цэргийн яамны хэвлэлийн албаны дарга Александр Гордеев мэдээлсэн.

Тэрхүү хээрийн сургуулилт Буриадын “Бурдун” полигонд наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд болно гэж тэр хэлжээ. Сургалтад аль аль талаасаа мянган цэрэг татан оролцуулахаар төлөвлөж байгаа аж.“Сэлэнгэ-2016” хамтарсан хээрийн сургуулилтад бэлтгэх ажлын төлөвлөгөө боловсруулснаар тогтоосон сэдвийг практикт заах ажээ. Энэ нь цэргийн хамтарсан бүлэг хууль бус зэвсэгт бүлгүүдийг устгах, түүнчлэн тухайн бүс нутагт тагнуулын болон эрэн хайх үйл ажиллагаа явуулж ажиллана гэж төлөвлөж байна. Мөн уг сургуулилтыг шөнийн цагаар хийж болно” гэж Гордеев хэлсэн байна.

Түүний хэлснээр, хээрийн сургуульд танкийн батальон, мотобуудлагын рот, миномет, их буу, өөрөө явагч артиллерийн болон пуужингийн батарей агаарын хамгаалалтын пункт зэргийг татан оролцуулах гэнэ. Орос-Монголын хамтарсан хээрийн сургуульийг2008 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. 2015 онд тэд Байгал орчмын нутаг дэвсгэр дэх “Цугол” полигонд сургалтыг зохион байгуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цагт 1120 км хурдалдаг шинэ зууны унаа: “Hyperloop”

Тэгвэл юун түрүүнд томоохон хотуудыг газар дорх металл хонгилуудаар холбож, хонгилд байрлуулсан бортого хэлбэрийн хэрэгслээр зорчигчдыг тээвэрлэнэ. Өндөр хурд авах боломж бүрдүүлэхийн тулд хонгилуудыг төгс вакумтай дөхөх хэмжээнд агааргүй битүүмжлэх юм байна. Мөн үрэлтийн хүч хамгийн бага байхаар бортого, хонгилуудыг тохируулж, үүний дараа соронзын хүчийг ашиглан хүн, ачаа тээвэрлэсэн бортогонууд цагт 1120 км хүртэл хурдлах боломж бүрдэнэ.

hyperloopconcept

Тесла корпорацийн үүсгэн байгуулагч Илон Маск ийм тээврийн хэрэгслийн санааг 2013 онд цаасан дээр буулгажээ. Жирийн хүнд хийсвэр сонсогдож байгаа ч энэ төслийг хэрэгжүүлэгчид 80 сая долларын санхүүжилт цуглуулж, Женерал Электрик, Францын төмөр замын үндэсний компанитай хамтран ажиллаж байгаа юм. Тэд 3 жилийн дараа гэхэд ачаа тээвэрт, 5 жилийн дараа хүн тээвэрлэхэд “Hyperloop”-ийг ашиглаж эхлэхээр зорьж байна. Энэ технологийг Европ тивд нэн түрүүнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оросоос 39 мянган жилийн настай арслан заан олджээ

Москва хотноо 39 мянган жилийн настай эмэгчин арслан зааны үлдэгдлийг нийтэд дэлгэлээ. Устаж алга болсон эртний амьтныг судлахад энэхүү олдвор чухал нөлөө үзүүлэх юм. Эрдэмтэд энэхүү олдворыг 2010 онд Оросын Арктикийн тойргоос олж илрүүлсэн бөгөөд 6-11 настай, 100 кг жинтэй арслан заан байжээ. Дэлхий дээр ийм сайн хадгалагдаж үлдсэн арслан зааны олдвор өөр хаана ч байхгүй.

арслан заан 1Арслан заанууд Сибирийн мөнх цэвдэгт амьдарч, 12 тонн хүртэл өсч томрон 80-аас дээш насалдаг байсныг дээрх олдвор нотолсон билээ. Мичиганы их сургуулийн судалгааны багийнхан бяцхан арслан заанд Юка гэдэг нэр өгч, агуй арслангуудын дайралтаас зугтаж яваад зүүн талдаа сорвитой болсон гэж дүгнэжээ.

Арслан заанууд МЭӨ 1700 он хүртэл амьдарч байгаад уур амьсгалын өөрчлөлт, махчин араатнуудын ан аваас болоод устаж алга болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эверест дэлхийн хамгийн өндөр уул байхаа болилоо

Хималайн уулсын ноён оргил Эверест үүнээс хойш манай дэлхийн хамгийн өндөр оргил байхаа больж харин Эквадорт орших Чимборасо уул дэлхийн дээвэр гэгдэх боллоо хэмээн америкийн эрдэмтэд мэдэгдсэнийг The New York Times сонинд бичжээ.

chimboraso-1

Андын нурууны оргил Чимборасо уул нь далайн түвшнээс дээш 6250 метр өндөртэй, 8848 метр өндөр Эверестийг бодвол “намхан”. Гэхдээ дэлхийн бөмбөрцгийн төвөөс  хэмжих юм бол Чимборасо 6384 метр өндөртэй бол Эверест нь эхний 20-д ч багтдаггүй юм байна.

Гол шалтгаан нь энэ  сонин гаргалгааг америкийн эрдэмтэд уулын оргилыг дэлхийн цөмөөс хэмжиж гаргасан юм байна.Манай дэлхийн бөмбөрцөг яг зөв бөөрөнхий биш экватор орчмоороо арай өргөн хэлбэртэй гэнэ. Тэгэхээр яг экваторын дэргэд байгаагаараа Чимборасо өндөр болж, экватороос хол байгаа Эверест дэлхийн цөмөөс хэмжвэл намхан болж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хятадууд Америкт 110 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ

Шинжээчдийн үзэж байгаагаар Америкийн үл хөдлөх хөрөнгөд оруулах Хятадын хөрөнгө оруулалт ойрын таван жилд 218 тэрбум ам.доллар болж өснө. Хятад иргэд 2011-2015 онд Америкийн үл хөдлөх хөрөнгөд 110 тэрбум доллар оруулжээ. Тэд энэ үзүүлэлтээрээ бусад худалдан авагчдаа тэргүүлж байгаа юм. Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, юанийн ханшийг сулруулсан нь Хятадын хөрөнгө оруулагч нарын гадаадад хөрөнгөтэй болох сонирхлыг нэмэгүүлжээ.Өнгөрсөн ням гарагт судалгааны “Asia Society” байгууллага, консалтингийн “Rosen Consulting Group” компанийн хамт Америкийн үл хөдлөх хөрөнгөд хятадуудын оруулсан хөрөнгө оруулалтын талаар судалгаа хийснээ нийтлүүлжээ. Судалгаанаас харахад сүүлийн таван жилд хятад иргэд АНУ-д 110 тэрбум ам.доллараар үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байна. Үүний 17.1 тэрбум нь арилжааны үл хөдлөх хөрөнгө байв. Хятадын худалдан авсан сууцны үнэ л гэхэд 93 тэрбум ам.доллар болжээ. Тэд өнгөрсөн онд Америкийн үл хөдлөх хөрөнгөд 37.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс арилжааны зориулалтын хөрөнгө оруулалтад 8.5 тэрбумыг зарлагадсан нь 2010 оны оны үзүүлэлттэй харьцуулахад 15 дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Үүнээс гадна 28.6 тэрбум ам.долларыг тэд орон сууцны худалдаанд зарлагадсан нь 2010 оны үзүүлэлтээс гурав дахин их юм. Хамгийн том наймаа нь Хятадын хөрөнгө оруулалтын “Anbang Insurance” компани Нью-Йоркийн “Waldorf Astoria” зочид буудлыг 1.95 тэрбум ам.доллараар худалдан авсан явдал болжээ.

Судалгааны ажилтнуудын үзэж байгаагаар хятадуудын Америкийн үл хөдлөх хөрөнгөд оруулж байгаа хөрөнгө оруулалт нь дөнгөж эхлэл аж. Хятадын эдийн засгийн ээдрээтэй асуудлуудаас болж чинээлэг хүмүүс гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь нэмэгдсэн байна.

Тэр хандлага нь юанийн ханшийг 2014 онд сулруулснаас хойш улам нэмэгдэв. Судалгаа хийгчдийн нэг “Rosen Consulting Group” компанийн Артур Морган хэлэхдээ, “Хөрөнгө оруулалтын давалгаа нь Хятад дахь янз бүрийн эх сурвалжаас гарч байна. Гэхдээ дэлхийн боломжийн хөрөнгө оруулалтын жижигхэн хэсэг” гэлээ. Судлаачид 2016-2020 оны хооронд хятадуудын хөрөнгө оруулалт 218 тэрбум ам.доллар болох магадлалттай гэжээ. Зарлагын ийм өсөлт нь шинэ эх сурвалжаас гарна гэж ноён Морган дүгнэв. “Жишээлбэл, Хятадын томоохонд орох даатгалын компаниуд үл хөдлөх хөрөнгийг сонирхож эхэлсэн” гэж тэрбээр ярьсан байна.

Судалгаанд өгүүлснээр хятадууд янз бүрийн үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулж байгаа бөгөөд газар зүйн хувьд Нью-Йорк, Лос-Анжелес, Сан-Франциско, Сиэтл зэргийн том хотууд тэднийг сонирхлыг татаж байгаа гэнэ. Тийм ч учраас хятадуудын оруулж байгаа хөрөнгө нь 832 мянган ам.доллараар хэмжигдэж байгаа бол бусад гадаадын хүмүүс нэг байшинг 499.6 мянган ам.доллараар авдаг ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа