Author Archives: admin

Орос, Хятад хоёр Америкийн сансрын объектууд руу довтлоно

ОХУ, Хятад хоёр сансарт АНУ-ын эсрэг довтолгоон хийх зорилгоор шинэ технологи боловсруулж байна гэж АНУ-ын Батлан хамгаалах яам үзэж байгаа тухайгаа даваа гарагт “Вашингтон пост” сонинд нийтлэгдсэн нэгэн өгүүлэлд дурдсан байна. “Ирак болон Афганистанд америкчууд терроризмын эсрэг тэмцэж байх зуур Орос, Хятад хоёр сансрын орон зайд АНУ руу халдан довтлох хүчин чадлаа нэмэгдүүлж байжээ” гэж тус сонинд дурджээ. АНУ-ын сансарт бий болгосон үндэсний аюулгүй байдалтай холбоотой дэд бүтцийг жагсаалаас гаргаж чадахуйц зэвсэг технологийг ОХУ, Хятад хоёр боловсруулж байгаа учраас Америкийн хиймэл дагуулууд тэдний хувьд хөнгөхөн бай болно гэж Пентагон болгоомжилж байгаа аж. Саяхан хятадууд тойрог замд байгаа гэмтэлтэй хиймэл дагуулуудаа устгахын тулд пуужингууд харвасан явдалд Пентагон санаа зовниж байгаа аж. Хятадын нэг пуужин Америкийн маш чухал хиймэл дагуулууд байрладаг алсын тойрог замаас холгүйхэн дэлбэрсэн бөгөөд эдгээр хиймэл дагуулууд нь хэт нарийвчлалтай тэсрэх бөмбөгийг дэлбэлэх солбилцлыг тогтоож, дайсны байрлалыг хянах зэрэг ажиллагааг гүйцэтгэдэг аж. Дээрх болгоомжлолоос үүдэн Пентагоныхон Space Fence /Сансрын хашаа/ гэдэг системийг боловсруулж, сансар дахь хог хаягдлыг хянах гэж байна. Энэ онд АНУ сансрын төслүүдэд 22 тэрбум доллар зарцуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд дахин 5 тэрбумыг гаргахад бэлэн байгаа гэнэ. Энэ мөнгөнөөс 2 тэрбумыг нь “сансрын орон зайг хянах”-ад зарцуулах ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

26.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 664 зээлдэгчийн 26.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлжээ. Энэ сарын 5-ны байдлаар банкууд нийт 5456 иргэний 337.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1549 иргэний 5 хувийн хүүтэй 73.6 тэрбум төгрөгийн, 3147 иргэний 8 хувийн хүүтэй 210.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэжигтэй этгээдийг баривчилжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах 69 дүгээр байранд амьдрах 40 орчим насны эрэгтэйг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх тасгийнхан гэмт хэрэгт сэжигтнээр татаж баривчилжээ. Цагдаа нар тус байранд шөнийн 02 цагаас өглөөний 9 цаг хүртэл ажилласан байна.  Тэнд хөл хорио тогтоож, сэжигтнийг баривчлахдаа гэрээс нь сэйф авч явсан гэж оршин суугчид ярьсан мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учир одоогоор дээрх баривчилгааны талаар  дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ТБҮЦ-ны үлдэгдэл 83.4 тэрбум төгрөг боллоо

Монголбанк өчигдөр 1 долоо хоногтой 17.8 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжаалснаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 83.4 тэрбум төгрөг болсон байна. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Малайзын онгоцны хар хайрцаг олдоогүй гэв

Сомалийн эргээс олдсон “хар хайрцаг”-тай төстэй зүйл нь Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нисч яваад Энэтхэгийн далайн районд хоёр жилийн өмнө алга болсон Малайзын “Боинг” онгоцных биш гэж Австралийн шинжээчид дүгнэжээ. Тэдний дүгнэлтээр, олдсон гэх тэр зүйл нь 1960-70-аад оны үед нисэх онгоцонд суурилуулж байсан онгоцны бүхээгийн дуу бичигчтэй төстэй байсан бол харин МН370 нислэгийн дугаартай Малайзын нисэх онгоцонд бараандуу улбар шар өнгөтэй, илүү орчин үеийн боловсронгуй аппарат тавьсан байх ёстой гэнэ. Одоогийн байдлаар, Австралийн эргээс баруун урд зүгт хийж буй Малайзын нисэх онгоцыг эрэн хайх ажиллагаанд “Фугро Дискавери” (Fugro Discovery), “Фугро Экватор” (Fugro Equator), “Дунхайжү-101” (Dong Hai Jiu 101) гэсэн гурван хөлөг онгоц оролцож байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр эрэл явуулах нийт 120 мянган кв. км талбайгаас 15 мянган км.кв талбайг самнах ажил үлдээд байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“BBC”-гийн сэтгүүлчдийг Умард Солонгосоос албадан гаргажээ

“BBC”-гийн сэтгүүлчдийн багийнхныг бэлтгэсэн мэдээлэлтэй нь холбогдуулан Умард Солонгост баривчлан найман цагийн турш байцааж, мэдүүлэгт гарын үсэг зуруулсан байна. “BBC”-гийн сэтгүүлч Руперт Уингфилд-Хейз, сэтгүүлч, продюссер Мария Бирн болон зураглаач Мэттью Годдард нарын гурван хүний бүрэлдхүүнтэй баг нь лекц уншихаар явсан Нобелийн шагналтнуудыг дагалдан БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын их хурлын өмнөхөн тус улсад ирсэн юм. БНАСАУ-ын нийслэл Пхеньян хот дахь хүмүүсийн аж амьдралын хэв маягийг онцлон дурдсан мэдээллийг “ВВС”-гийн сэтгүүлчид түгээсэн явдалд Умардын дээд удирдлага дургүйцэн баасан гарагт Умард Солонгосоос явах гэж байхад нь саатуулж амралтын өдрүүдэд баривчлан байцаагаад дараа нь даваа гарагт нисэх онгоцны буудалд хүргэн тус улсаас албадан гаргасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Татварын хоёрдугаар ээлжийн буцаан олголтыг энэ сард олгоно

Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 2015 оны татварын тайлангаа өгсөн иргэдийн хоёрдугаар ээлж энэ сард буцаан олголтоо авна. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу нийслэлийн хэмжээнд энэ онд 17 мянга гаруй иргэн татварын байгууллагад өнгөрөгч оны тайлангаа ирүүлж баталгаажуулсан юм. Үүнээс нэгдүгээр ээлжинд багтсан иргэд өнгөрөгч гуравдугаар сард татварын буцаан олголтоо авсан. Харин хоёрдугаар ээлжид багтсан иргэдийн буцаан олголтын мөнгийг энэ тавдугаар сард багтаан өгөх болсон байна. Хоёрдугаар ээлжид багтсан эсэхээ http://www.mta.mn/answer/refund2013?register= гэсэн холбоосоор шалгах боломжтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Автомашингүй өдрийг тэмдэглэв

Францын нийслэл Парис хотын эрх баригчид агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор сар бүрийн эхний ням гарагт тус хотын томоохон өргөн чөлөө болон гудамжнуудад автомашингүй өдөрлөг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн ёсоор өнгөрсөн ням гарагт Парисын алдарт “Champs-Elysees” өргөн чөлөөнд автомашингүй өдрийн арга хэмжээ болж, түүнд олон мянган хүн оролцжээ. “Champs-Elysees” нь  Ялалтын хаалганаас Конкордын ордон хүртэл үргэлжлэх хоёр км урттай, өдөрт 56 мянга гаруй автомашин зорчдог  өргөн чөлөө юм. Автомашингүй өдрийг зохион байгуулснаар агаар цэвэршиж, оршин суугчид болон жуулчдад тав тухтай орчин бүрдэнэ гэдэгт найдаж байна гэж Парис хотын дарга Энн Идальго ярьжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Албан бус Насан туршийн боловсролын төвөөс эрүүл хооллолтын цуврал хичээлүүдийг явуулав

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл чийрэг Монгол хүн ” хөтөлбөрийн хүрээнд Албан бус сургалтын амьдрах ухааны хичээлийн агуулгын дагуу Хан-Уул дүүргийн хороодын хүүхэд, залуус, хүүхдээ асарч буй гэрийн эзэгтэй нар, иргэд, ахмад настнуудад чиглэсэн эрүүл зөв хоололт, хоол хүнсийг зөв боловсруулах, хүнсний бүтээгдхүүний зөв сонголт, уламжлалт хоол хүнс, дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн цуврал сургалтуудыг явуулж байна. Энэ ажлын хүрээнд дүүргийн 14 дүгээр хорооны иргэдэд зориулсан хэлэлцүүлэг явуулж санал бодлоо солилцсон ба хэлэлцүүлгийн дараа алимтай тарагтай пирог болон аяган бялуу гэсэн 3 төрлийн амттанг хийж жоруудыг зааж үзүүлэх хичээлийг явууллаа. Сургалтанд оролцогсод гэрийн нөхцөлд хийж болох хялбар жорыг сурч, өөрсдөө хамтдаа нарийн боов хийх дадлагатай боллоо. Хамтран ажилласан хорооны хөгжлийн нийгмийн ажилтан н.Цэцээгарав, иргэний танхимын ажилтан н.Нарантунгалаг нартаа талархал илэрхийлье.

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ, СЕМИНАР БОЛОВ

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас санаачлан Монгол улсын Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газартай хамтран зохион байгуулсан “Худалдан авах ажиллагааны салбарын албан хаагчдын сургалт семинар”–ыг 2016 оны 05 сарын 04-06-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулсан юм.

Уг сургалтад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 5-н албан хаагч хамрагдлаа.

Худалдан авах ажиллагааны алба

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн АБНТБТ нь цэрэг татлагын 1 дүгээр ээлжинд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа

ХУД-ийн  Албан бус –Насан туршийн боловсрлын  төв нь  2016 оны  1 дүгээр ээлжийн цэрэг  татлагаар  цэргээс чөлөөлөгдсөн  залуучууд болон тэдний ар гэрийн төлөөлөл,  аав, ээж, ах, эгч, дүү нарт  нь   байгууллагаа танилцууллаа. Мөн энэ үеэр сургалтанд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэн  зөвлөмж, гарын авлага тарааж, зөвөлгөө өгчээ.  Тус төв нь нийт 535 иргэнд үйлчилсэн байна.

 

ХУД-ийн  АБНТБТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 266 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/274 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээг дүгнэх журмын дагуу 2015 оны жилийн эцсийн гэрээ дүгнэлтээр “А” буюу “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан “Манал-Үйлс”, “Энхбуянт-Манал”, “Мэндсаруул-Өрх”, “Тэрмэстий”, “Аяут” Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шагнаж урамшуулах үйл ажиллагаа боллоо.

Үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, дүүргийн Засаг даргын 2014 оны А/175 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд оролцож, шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг гардууллаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн ногоон бүсийн бүх нийтийн их цэвэрлэгээ боллоо

НЗААлба болон ХУД-ийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулсан нийслэлийн ногоон бүсийн бүх нийтийн их цэвэрлэгээнд ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ нь хуваарь гарган амжилттай оролцож, нийт 12 рейсээр 28.75 тонн их цэвэрлэгээний хог хаягдал ачиж, тээвэрлэсэн байна.

Их цэвэрлэгээний ажилд хороод болон хорооны ААНБ, иргэд идэвхтэй сайн оролцлоо. Хороо тус бүрт олон нийтийн байцаагч нар цэвэрлэгээнд гараагүй ААНБ-уудад шаардлага тавьж, биелэлтэнд анхаарч ажиллалаа.

Мөн Богд Банк, Нийслэлийн Тахарын Алба, Буянт-Ухаа цогцолбор сургуулийн сурагчид, Капитал Банк, Монголын Залуучуудын Холбоо, Тэнгэрийн Тод Тамга Хөдөлгөөн буюу Пажеро Клуб, Мандах Бүртгэл Дээд Сургууль зэрэг байгууллагуудын нийт 250 орчим хүн Туул болон Дунд голын хог хаягдлыг түүвэр цэвэрлэгээ хийн түүнээс гарсан 10.5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ.

IMG_0293

Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

О.Баасанхүү засгийг огцруулахаа зарлалаа

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга болсон О.Баасанхүүг  ямагт бассаар ирсэн. Анх Их хуралд орж ирэхэд нь МАН-ын мэнгэт хар “оймсонд хавчуулагдсан” хэмээн цоллон угтаж байлаа. Дараа түүний орыг ангийн дарга З.Энхболд нь залгамжилан авч дөрвөн жилийн турш дээрэлхсэн. “Хадуурдаг халуурдаг” гэх мэтээр өөчилж хөөрхий Баасанхүүгийн микрофоныг таслах нь энүүхэнд байсан. Эцсийн эцэст басаж болохгүй хүн гэдгээ харуулан  шийдлийн засгийн газрыг унагана гэдгээ  өөрийн твитер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ

баасанхүү засгийг унагана

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа