Author Archives: admin

Төмөр замын хэрэгт холбогдсон АНУ-ын иргэн болсон Ч.Ганбатыг албадан авчрахаар төлөвлөжээ

“Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатыг одоогоос долоон сарын өмнөөс Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татан Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Түүнийг Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төслөөс мөнгө угаасан гэх үндэслэлээр ийнхүү эрэн сурвалжилж буй билээ.Тэгвэл түүнийг хууль хяналтын байгууллагаас албадан авчрахаар төлөвлөж байгаа сурагтай.

АНУХарин Ч.Ганбат өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Төрийн гурван өндөрлөгт хандаж захидал бичихдээ өөрийгөө 2012 онд АНУ-ын иргэн болсноо мэдэгдсэн. АНУ-ын иргэн болсон Ч.Ганбат Монголын төрөөс зарласан нэг бус удаагийн төсөлд зөвлөхөөр ажиллаж хууль зүйн туслалцаа үзүүлж байжээ. Үүнээс үзэхэд тэрбээр давхар Монголын иргэний үнэмлэхтэй бөгөөд  үүнийгээ ашиглан төрийн ажилд шууд оролцож байсан нь хууль зөрчсөн үйлдэл болох юм.

Түүнийг төмөр замын хэрэг дэгдэж, Зам тээврийн яамны Төрийн  нарийн бичгийн дарга Б.Батзаяаг баривчлагдсаны дараа АНУ-д очиж, тэндээсээ Англи руу явсан гэдгийг цагдаагийнхан тогтоосон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн прокурорын газраас хорих ангид шалгалт хийжээ

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Улсын Ерөнхий прокурорын А/89 тоот тушаалаар батлагдсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-ын хэрэгжилтийг Багануур дүүргийн прокурорын газарт шалгажээ. Шалгалтыг Нийслэлийн прокурорын баталсан удирдамжийн дагуу хийж, тус дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ажил “зохих түвшинд” байна гэж дүгнэжээ.

Шалгалтын явцад тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажилладаг ШШГЕГ-ын харъяа Хорих 427 дугаар ангид хорих ял эдэлж байгаа ялтнуудын ял эдлэлтийн байдал, ахуй нөхцлийг шалгасан ба шалгалтаар тус хорих ангийн аж ахуйн үйлчилгээнд туслах тогоочоор ажиллаж байгаа ялтнуудыг 2015 оны 10 дугаар сараас хойш эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гал тогоонд ариутгал хийгдээгүй, ялтны хувийн хэргийн баяжилт хангалтгүй, хорих ангийн зонд байрлах дэлгүүрт ялтныг худалдагчаар ажиллуулсан зэрэг зөрчил илэрсэн байна.

Шалгалтын дүнг Хорих ангийн удирдлага, бие бүрэлдэхүүнд танилцуулж, зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх талаар прокурорын шаардлага бичихээр шийдвэрлэсэн байна.

УЕПГ-ын ХМОНХА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сангийн сайд асан Я.Очирсүх оффшор данстай байжээ

Жон Доу гэх нууц нэртэй эх сурвалжийн илрүүлсэн 11 сая гаруй бичиг баримтыг олон улсын сэтгүүлчдийн нийгэмлэгийнхэн хянаж, үзээд тун удахгүй буюу маргааш олон нийтэд цацна гэдгээ зарласан. Панамын Моссак Фонсека хуулийн фирмээр дамжуулан оффшор дансанд их хэмжээний хөрөнгө нуусан хүмүүсийн дотор дэлхийн нөлөө бүхий хүмүүсээс гадна манай улсаас 47 хүний нэр байна гэх мэдээлэл чих дэлссэн.Тэгвэл дээрх мэдээлэл захаасаа задарч Монгол улсын хоёр иргэн нууц данстай болох нь илрээд байна. Тэдгээр хоёр хүний нэг нь Борхүүгийн Дэлгэрсайхан гэх хүн бөгөөд Болд Төмөр Ерөө гол компанийг тэргүүлж, Монголын тэргүүлэх 40 тэрбумтны жагсаалтад багтаж байсан аж. Дараагийн хүн нь Янсанжавын Очирсүх юм байна. Тэрбээр 2000 онд Засгийн газрын Сангийн яамны сайдаар ажиллаж байжээ.

оффшор монгол

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Пхеньяны төв талбайд болох баярын жагсаалд сая иргэн оролцоно

Хойд Солонгост эрх баригч Хөдөлмөрийн нам сүүлийн 36 жилийн дараа хийсэн VII их хурлаа дуусахад, олон нийтийн жагсаал хийхээр төлөвлөжээ. Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдээгээр Пхеньян хотын гудамжинд тус улсын нэг сая иргэд жагсаалд оролцох гэнэ.

Одоо Хойд Солонгосын нийслэлд уг жагсаалын бэлтгэл арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн тухай РИА Новости мэдээлсэн байна. Энэхүү жагсаалд бэлтгэхэд сургуулийн сурагчдаас эхлээд оюутнууд маш олон тоонгоор оролцоно гэж тэмдэглэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

U-17 насны сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ХУД-ийн багууд амжилттай оролцлоо

Улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн U-17 тэмцээн 2016 оны 05 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн биеийн тамир, спортын хорооны зааланд явагдаж,  хот хөдөөгийн 54 багийн 648 тамирчид оролцлоо.

Долоо хоногийн турш хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ багийн охидын баг мөнгөн медаль, хөвгүүдийн баг 5 дугаар байрт орж, амжилттай оролцлоо.

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын сонгуулийн үеэр ажиллах 300 ажиглагч ирүүлэх зөвлөмж гаргажээ

Европын Аюулгүй байдал, хүний эрхийн байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны  Сонгуулийн урьдчилсан судалгааны баг  саяхан Монгол улсад ажилласан билээ.  Энэ баг монголын парламентын сонгуулийн хууль эрх зүйн орчин, сонгуулийн өмнөх нөхцөл байдал, бэлтгэл ажилтай танилцаж, ЕАБХАБ-ын зүгээс ажиглалт хийх шаардлагатай эсэх, хийх бол ажиглах хэсгийн  бүрэлдэхүүн, ажлын чиглэлийн талаар санал, зөвлөмж  гаргахаар ажилласан байна. Тэд ийнхүү ажиллах хугацаандаа УИХ-ын зарим байнгын хороод, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх,  Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Сонгуулийн ерөнхий хороо,  Иргэний бүртгэл, статистикийн Ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, судалгааны байгууллагын удирдлагатай тус тус уулзсан байна.

ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албанаас  урьдчилсан судалгааныхаа дүнг  олон нийтэд мэдээлсэн бөгөөд  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг ажиглах  урт хугацааны 22, богино хугацааны 300 ажиглагчийг тус байгууллагын гишүүн улсуудаас ирүүлэхийг зөвлөмж болгожээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ж.Батзандан гишүүн оффшор данстай эрхмүүдийн нэрсийг өнөөдөр зарлана

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн эвлэлээс /ICIJ/ дуулиан тарьсан Панам дахь хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг өнөөдөр /V.9/  бүрэн эхээр нийтэд дэлгэхээ мэдэгдсэн билээ. Өмнө нь дэлгэсэн оффшор дансны мэдээллийг зарим хэсгийг дэлгэсэн нь олон улсын улстөрч, бизнесмен, урлаг, спортын алдартнуудыг хүнд байдалд оруулсан юм. Панамын оффшор дансны мэдээлэл ил болсноос Исландын ерөнхий сайд огцроход хүрсэн билээ. Түүнчлэн Сири, Египет зэрэг олон орны өмнөх ба одоогийн 72 удирдагчийн оффшор мэдээлэл дэлгэгдсэн байна.

Панамын хуулийн фирм болох “Mossack  Fonseca” компанийн 1977 оноос 2015 он хүртэлх 40 жилийн хугацаан дахь цахим шуудангууд, санхүүгийн тайлан, пасспортын мэдээлэл,  корпорацийн бичиг баримтууд алдагдсан юм. Нийтдээ 200 гаруй орны 214488 холбогдогчтой 11.5 сая материал алдагдсан байна.

БАТЗАНДАН

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ч оффшор данстай төрийн өндөр албан тушаалтнуудын нэрсийг  зарлана гэж мэдэгдэж байсан .Тэрбээр “Энэ сарын 9-нд Панамын оффшор бүс мэдээллээ ил болгож, бидэн рүү Монголын оффшор данстануудын мэдээллийг явуулна гэсэн. Одоогоор яг нарийн тоо баримт хэлж мэдэхгүй байна. Н.Дэлгэрсайхан, Н.Амарсайхан зэрэг жирийн иргэдийн мэдээлэл байгаа. Энэ хүмүүс нэгэнт улстөртэй холбоогүй учир би ил гаргахгүй. Энэ нь ч надад падгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн хүмүүсийн оффшор байгаа данс, дансны мэдээлэл л надад сонирхолтой байгаа” гэж байсан билээ.

Түүний энэхүү үг баттай бол оффшор бүсэд данстай эрхмүүд өнөөдөр нийтэд ил болох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оросын шигшээ хамгийн муу үр дүнг үзүүлж байна

ОХУ-ын хоккейн үндэсний шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн эсрэг дээд амжилтыг эвдсэн хэмээн “Чемпионат.com” шүүмжилжээ. Өнгөрсөн баасан гарит Москва хотноо нээлтээ хийсэн шайбтай хоккейн ДАШТ-ий эхний тоглолт эзэн баг болох Орос-Чехийн хооронд өрнөсөн. Уг тоглолтод оросууд 3:0-оор хожигдсон.Дэлхийн аваргын 2016 оны тэмцээнд Оросуудын анхны гоолыг Казахстаны эсрэг буюу хоёр дахь тоглолтын 7 дахь минутад Евгений Дадонов арайхийж орууллаа.

Иймээс, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны гоолыг ОХУ-ын хоккейчид 66 минут 43 секундын дараа арай гэж хийжээ. Өмнө нь 2011 онд Братислав 64 минут 22 секундад гоол хийж антирекорд тогтоосон гэнэ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ын хоккейн баг 25 тэмцээний хамгийн муу үр дүнг үзүүлж эхлээд байна. “Спорт Экспресс” өөрийн хоккейчдын энэхүү муу амжилтыг эрс шүүмжилж эхлээд байна.Монголчуудын дунд ч Оросуудын 1980-аад оны гайхамшигт тоглолтуудыг үгүйлэгчид цөөнгүй байна. Гэтэл үр дүн үнэхээр муу байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Н.Эрхэмбаяр хүү Дэлхийн аварга боллоо

Ираны Тегеран хотноо зохиогдсон диф буюу сонсголгүй иргэдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн 54 кг-ын жинд зодоглосон Намдагдоржийн Эрхэмбаяр Дэлхийн аварга боллоо. Тэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн “Тусгай бүлэг”-ийн сурагч бөгөөд аймгийнхаа Биеийн тамир спортын газрын “Их Монголын хүчтэн” дэвжээнд харъяалагдаж, Э.Баттүшиг дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэдэг байна.

2015 оны өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, гавьяат тамирчин М.Хойлогдоржийн нэрэмжит Өвөрхангай аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээнд түрүүлж байсан, 2015 оны чөлөөт бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай өрсөлдсөн зэрэг олон амжилтын эзэн болсон Н.Эрхэмбаяр хүү Ираны бөх Нассер Каримиг ялж, дэлхийн аварга болжээ.

Түүнийг дэлхийн аваргын тэмцээнд оролцоход тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Дифлимпийн хорооны дарга н.Энхбаяр, “Дэлхийн зөн Монгол Өвөрхангай” ОНХХ, “Соёмбо” цогцолбор сургууль, тусгай бүлгийн сурагчид, Монгол Улсын арслан Д.Ганхуяг, “Хасу Мега старс” клубын хамт олон тусламж, дэмжлэг үзүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НИТХ-д нэр дэвших МАН-ын нэр дэвшигчид 12 цагт тодорно

Монгол ардын намын удирдлага гишүүд дэмжигчид өнөөдөр 12.00 цагт хуралдаж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших гишүүдийн нэрсийг тодруулахаар товложээ. Энэ удаагийн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл хүсэлтээ илэрхийлж, нийслэлийн Сонгуулийн хороонд хуульд заасан хугацаанд ирүүлээд буй юм.

Үүнд, Нийслэлийн Ардчилсан нам

Нийслэлийн Монгол Ардын нам

Нийслэлийн Монгол ардын Хувьсгалт нам

Монголын ардчилсан хөдөлгөөний нам

Нийслэлийн Бүгд найрамдах нам

Ард түмнээ хайрлая нам

Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам

Монголын Социал демократ нам

Хөгжлийн хөтөлбөр нам

Монгол консерватив нам

Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”

Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдмэл Монгол” эвсэл

Хөдөлмөрийн үндэсний нам

Иргэний зориг ногоон нам

Иргэний хөдөлгөөний нам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шийдлийн засгийн газрын хувь заяа яаж шийдэгдэх вэ

Өнгөрөгч долоо хоног улс төрийн амьдрал  бужигнаж өнгөрлөө . УИХ дахь эвслийн бүлгийн нэр бүхий гишүүд хуучин бууриа эргэхээр шийдэцгээсэн. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө Монголд шударга ёс үгүй болж өнгө мөнгөтэй эрх мэдэлтэй бүхний  хууль бөхийдөг болсныг зарлаад намаасаа гарч МАХН-д элсэж байсан Д.Тэрбишдагва ,Ч.Улаан нар МАН-д элсэхээ мэдэгдсэн. Ердөө маргааш нь л М.Сономпил, Н.Батцэрэг нар МҮАН-аас гарч АН-д элсэх хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн. Ингээд Намбарваны үнэнч фанатууд л эвслийн бууриа сахиж үлдсэн. Нөхцөл байдал нэгэнт ийм болж  бууриа сахиж үлдсэн үнэнч фанатууд бүлгийн зарчмаар ажиллах боломжгүй  болж О.Баасанхүү гишүүн долоо хоног бүлгийн даргаар ажиллсан гэдгээрээ парламентын түүхэнд үлдэж байгаа юм .

АН-д элсэх хүсэлтээ илэрхийлсэн МҮАН-ын хоёр , ИЗНН-ын хоёрыг тус тус засагт оруулах МАХН-ын дөрвөн сайдыг төрхөмд нь буцааж засгаа авч үлдэх тохироог эрх баригчид хийсэн бололтой .

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Н.Батцэрэгийг Байгаль орчин ногоон хөгжлийн яамын сайд хэвээр нь үлдээж  М.Сономпилд МАХН-ын хариуцаж буй дөрвөн яамны нэгний сайдын суудал өгнө.  МАХН-ын сайдуудыг төрхөмд нь  буцааснаар ор гарсан гурван сайдын суудалд. М.Сономпил, С.Оюун, С.Дэмбэрэл нарт Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайдын суудлыг өгнө.

Одоогийн байдлаар УИХ-д АН-ын 35 гишүүн дээр өнгөрөгч 7 хоногт АН-д эргэн ирэх хүсэлтээ гаргасан М.Сономпил, Н.Батцэрэг нарыг нэмээд  37 гишүүн үүн дээр ИЗНН-ын хоёр гишүүнийг нэмбэл засаг эрх зүйн чадамжтай болно.

Үүссэн өхцөл байдлыг эрх баригчид тайлбарлахдаа засгийг бүрдүүлэгч субьект тарсан ч  эвсэлтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас засаг унахгүй гэж мэдэгдээд байгаа. Эрх баригчидын хийсэн энэ тохироо үнэн бол  унасан хүүхэд ууртай гэгчээр УИХ-ын гишүүн Шударга ёс эвслийн бүлгийн дарга асан О.Баасанхүү Засгийн газрыг огцруулах гарц хайж олох нь бараг тодорхой биз.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэдийн бүлэг цэвэрлэгээ хийлээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нийтийн эзэмшлийн зам талбайн түүвэр хог хаягдлыг цэвэрлүүлэх зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 2-6-ныг хүртлэх 5 хоногийн хугацаанд дүүргийн ТҮТ-ийн гэрээт ажилтнууд болох Иргэдийн бүлгийг хуваарийн дагуу авч ажлуулав.

Цэвэрлэгээгээр дараах хуваарийн дагуу хийлгэж, цэвэрлэгээний явцад гэр хорооны байцаагч, хэсгийн ахлагч, хөдөлмөрийн гэрээт ажилтан  нар хяналт тавьж ажиллалаа.

  1. 5 дугаар сарын 2-нд Хорооны 1, 2а хэсгийн нийтийн эзэмшлийн зам талбай – 2 рейс 3,7тн
  2. 5 дугаар сарын 3-нд Хорооны 2б,3,4 дүгээр хэсэг – 3 рейс 4,5тн
  3. 5 дугаар сарын 4-нд Хорооны 5а хэсэг – 2 рейс 3,2 тн
  4. 5 дугаар сарын 5-нд Хорооны 6-р хэсэг шинэ суурьшил – 2 рэй 3,2тн
  5. 5 дугаар сарын 6-нд Хорооны 5б хэсэг Сэнс толгойн орчим – 3 рейс 4,7тн

Нийт 13 рейсээр 20 тн хогийг ачиж тээвэрлүүлэв.

123

123

123

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Албан тушаал ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 37 гомдлыг хянан шийдвэрлэжээ 

Авлигатай тэмцэх газар 2016 оны 4 дүгээр сард албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандсан нийт 38 гомдол хүлээн авснаас 37-г нь хянан шалгаж шийдвэрлэсэн байна.

Өргөдөл, гомдол, мэдээллийг зөрчлийн шинж чанараар нь авч үзвэл, албаны эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчиж хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив, туслалцаа авсан, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй, хууль бус томилгоотой холбоотой асуудал дийлэнх хувийг эзэлж байна.Авлигатай тэмцэх газраас дээрх зөрчлийг арилгуулах, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа