Author Archives: admin

Эрүүл мэнд спортын сайдын томилгоог хэлэлцэнэ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Энэхүү асуудлыг өнөөдрийн Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж УИХ-аар энэ долоо хоногт шийдэх юм.

Засгийн газраас Эрүүл мэнд спортын сайдад Ц.Лхагвасүрэнг өргөн мэдүүлсэн. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, АУДС-д багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд одоо тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туслах тогоочоор ажиллаж байгаа ялтнуудыг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулаагүй байжээ

Улсын Ерөнхий прокурорын удирдамжийн дагуу Нийслэлийн прокурорын газраас Баганнуур дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж ажилладаг ШШГЕГ-ын харъяа Хорих 427 дугаар ангид хорих ял эдэлж байгаа ялтнуудын ял эдлэлтийн байдал, ахуй нөхцлийг шалгажээ. Шалгалтаар тус хорих ангид туслах тогоочоор ажиллаж байгаа ялтнуудыг өнгөрөгч оны 10 дугаар сараас хойш эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гал тогоонд ариутгал хийгээгүй, ялтны хувийн хэргийн баяжилт хангалтгүй, хорих ангийн бүсэд байрлах дэлгүүрт ялтныг худалдагчаар ажиллуулсан зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс Нийслэлийн Прокурорын газраас дээрх зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Унадаг дугуйгаар ажилдаа явна

“Унадаг дугуйгаар ажилдаа явцгаая” гэсэн уриа бүхий Бүх Оросыг хамарсан арга хэмжээ энэ сарын 20-нд болох бөгөөд түүнд ОХУ-ын нийслэл Москва хотын 10 мянга гаруй оршин суугчид оролцох гэж байгаа тухай тус хотын цахим хуудсанд мэдээлжээ.Уг арга хэмжээнд оролцоно гэдгээ 60 гаруй томоохон компаниуд, Москва хотын захиргаа болон Холбооны Засгийн газрын хэд хэдэн яамд мэдэгдээд байгаа аж. “Ажилдаа дугуйгаар явж ирсэн хүмүүст олон төрлийн хөнгөлөлт, урамшуулал үзүүлнэ. Хотын гудамжуудад “эрч хүчээр цэнэглэх цэгүүд” байрлаж, дугуй унасан иргэдийг цэвэр ус, жимсээр дайлах болно” гэж цахим хуудасны мэдээлэлд онцолжээ. 20-ны өдөр хотын кафе, ресторан, дугуй засварын газрууд болон гоо сайхны салонууд дугуйгаар зорчиж буй москвачуудад үйлчлэхдээ үнийн хөнгөлөлт үзүүлж “Велобайк” гэдэг дугуй түрээслүүлэх газрынхан үйлчилгээндээ түр зуурын тусгай тариф нэвтрүүлэх бол цахилгаан галт тэргээр дугуйгаа үнэгүй зөөвөрлөж болох гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хашаагаа тохижуулахыг хүсвэл 10 хүртэл сая төгрөгийн зээл олгоно

Инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй амины орны сууц голлосон хорооллыг хөгжүүлэх зорилготой “Сайн хашаа” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Уг хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан газруудад хүсэлтээ өгөх юм. Хөтөлбөрт хамрагдах иргэн эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд айл, өрхүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр таван жилийн хугацаатай 10 хүртлэх сая төгрөгийн зээл олгох аж. Тус зээлийн санхүүжилтийн 50 хувийг төсөвт тусгаж, улсын болон орон нутгийн төсөв хариуцах юм байна. Эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа 69.200 өрхөд чиглэсэн бодлого явуулж, 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх бөгөөд дараагийн ээлжинд аймгийн төвүүдэд “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжих юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гаалийн байцаагч нар 1 тэрбум 680.000.000 төгрөгийн орлого нуужээ

Замын-Үүдийн гаалийн нийт 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийхэд 159 алба хаагчаас 35 нь их хэмжээний орлогын өөрчлөлтөө нуун дарагдуулсан нь нотлогджээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгийг их хэмжээний гэж хуулинд тодорхойлсон байдаг. АТГ-аас 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулсан байдаг. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж. Гаалийн хяналтын бүсүүдэд хяналтын камерын тусламжаар гаалийн улсын байцаагч нарын үйл ажиллагааг хянах нөхцөл боломж муу, гаалийн улсын ахлах байцаагч нарын  өрөө нь гаалийн улсын байцаагчаас тусдаа байрладаг, өрөөнд нь хяналтын камергүй байгаа нь үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах боломжийг бүрдүүлсэн гэж АТГ-аас дүгнэж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ” Нийслэлийн ЗАСАГ ДАРГЫН нэрэмжит цом ХАН-УУЛ дүүргийн ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТСЭЭР аялаж байна

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст  шилжин ирлээ. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл болон бусад албан хаагчдад  Хан-Уул дүүргийн Тамгын газрын дарга Д.Бат-очир цомыг шилжүүлэн өглөө.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНХАУ-д 56 тонн мах экспортлов

Манай улс энэ оны хоёрдугаар сард Бургастайн боомтоор БНХАУ руу мах экспортолж эхэлсэн бөгөөд өнгөрсөн сард Увс аймгийн “Мон Тува” ХХК хонь, ямааны 56 тонн мах экспортолжээ. Бургастайн боомтын хувьд дэд бүтэц байхгүй учраас байнгын ажиллагаанд оруулах боломжгүй байгаа бөгөөд тэгш тоотой саруудад л ажиллуулдаг аж. Өнгөрсөн онд өмнөд хөршөөс мэргэжлийн баг ирж манай орны баруун таван аймаг болох Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн малыг шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн зарласнаар Бургастай боомтоор мах экспортлох боломжтой болсон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом ХАН-УУЛ дүүргийн ЗДТГ-аар аялаж байна

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт шилжин ирлээ. Цомыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Бат-Очирт дүүргийн Онцгой байдлын хэлтсээс шилжүүллээ. Энэ үеэр Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ энэхүү цомыг Тамгын газрын бүх хэлтэс, албадаар аялуулж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд ирэх 6-р сарын 4-нд болох “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд албан хаагчдаа идэвхтэй хамруулахыг уриаллаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс хөдөлгөөнт эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А269 дүгээр захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А135 тоот захирамжийн дагуу дүүргийн ногоон бүсэд Онцгой байдлын хэлтэс, Богд-Хан уулын дархан цаазат газрын захиргаа, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран  “Хөдөлгөөнт эргүүл” шалгалтын ажлыг тасралтгүй зохион байгуулж, ажиллаж байна.

Дулааны улирал эхэлж, хуурайшилт их байгаатай холбогдуулан иргэн та:

–       Хуурайшилтын улиралд ногоон бүсэд аялал зугаалгаар явахгүй байх

–       Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины цог, нурмыг бүрэн унтраах

–       Байгууллага, айл өрх бүр түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байх

–       Тээврийн хэрэгслийг оч баригчтай болгох

–       Ил задгай, хог хаягдал шатаахгүй байх

–    Бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах

–       Мэргэжлийн байгууллага болон байгаль хамгаалах улсын хяналтын байцаагчийн  хууль ёсны шаардлагыг бүрэн биелүүлснээр ой хээрийн түймэр гарах нөхцөлийг бууруулаад зогсохгүй ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд эрсдэл учрахаас урьдчилан сэргийлж чадна гэж ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ.

42eino500ic37541algr3kv52o-708x350

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

5.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 5.8 сая ам.доллар, 5.7 сая юань тус тус худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцсонгүй. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Афганистанд зам тээврийн ослын улмаас 73 хүн амь үрэгджээ

Афганистаны нийслэл Кабул хотыг тус улсын хоёр дахь том хот болох Кандагартай холбосон томоохон хурдны замд  2 автобус, 1 шатахуун тээвэрлэгч машин мөргөлдсөний улмаас 73 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн гэмтэж шархадсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Афганистанд зам тээврийн осол харьцангуй их гардаг талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ удаад ч автобусны жолооч хурд хэтрүүлэн явснаас осол гарсан гэдгийг орон нутгийн замын цагдаагийн албанаас мэдээлжээ. Кабулаас Кандагар хотын чиглэлд 125 зорчигч тээвэрлэж явсан хоёр автобус эсрэг урсгалаар нь зөрж байсан шатахуун тээвэрлэгч машинтай дараалан мөргөлдөж улмаар осолд өртсөн тээврийн хэрэгслүүдэд гал авалцсанаас үүдэн олон хүний амь нас хохирчээ. Афганистаны арми ослын газарт шуурхай хүрэлцэн очиж, орон нутгийн иргэдийн туслалцаатайгаар зарим зорчигчийг аварч чадсан ч, амьд гарсан хүмүүсээс олонх нь ихээхэн түлэгдэж гэмтсэн, биеийн байдал нь хүнд байгаа талаар албаныхан мэдээлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хачигт хазуулсан эмэгтэй нас баржээ

Тавдугаар сарын 2-ны өдөр Архангай аймгийн Булган сумын харьяат малчин, 55 настай эмэгтэй духан дээрээ хачигт хазуулан сумын Эрүүл мэндийн төвд хэвтэж байгаад тавдугаар сарын 6-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжин хэвтсэн байна. Гэвч тавдугаар сарын 8-ны өдрийн 00:30 цагт тархины дутагдлын III-IV зэрэг, ком, амьсгалын дутагдлын II зэрэг, архаг бөөрний дутагдлын II зэрэг, архаг зүрх судасны дутагдлаар хүндэрч нас барсан талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлжээ. Хачиг 11 дүгээр сард ичиж, гуравдугаар сараас хөдөлгөөнд ордог. Дэлхий дээр нийт 3000 орчим зүйлийн хачиг байдгаас эрдэмтэд 30 төрлийн өвчин эмгэг үүсгэх боломжтойг эрдэмтэд тогтоогоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад хачигнаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байгаа бөгөөд хачигт хазуулаад зохих эмчилгээг хийлгээгүйн улмаас өвчний шинж тэмдэг даамжирч, хүндэрсэн тохиолдолд үхлийн аюултай аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Уул уурхайд байгаль орчны засаглалыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжинэ

Шведийн байгаль орчныг хамгаалах агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Уул уурхайд байгаль орчны засаглалыг бэхжүүлэх нь” хөтөлбөрийг Колумб, Кени, Мозамбик, Монгол Улсад хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч, суурин төлөөлөгч Даниэла Гаспарикова МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой уулзсан байна. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөр нь хөгжиж байгаа улс орнуудад тулгараад байгаа байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх, байгаль орчны болон нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг нэгтгэн илүү өргөн тогтвортой хөгжлийн бодлого гаргахад чиглэжээ. Хоёр тал уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санал бодлоо солилцож, цаашид хэрхэн яаж хамтран ажиллах талаараа ярилцсан юм. Хатагтай Даниэла Гаспарикова уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “…Бидний хувьд нэн түрүүнд уул уурхайг хөгжүүлэхдээ байгаль орчныг хэрхэн хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн орчинг судалж, улмаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудалд үнэлгээ хийнэ. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Удирдах хороонд МХЕГ төлөөллөө оруулахыг хүсч байна” гэжээ. Харин МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ “Уул уурхайд байгаль орчны засаглалыг бэхжүүлнэ гэдэг чухал асуудал. Монгол Улсад байгаль орчинг хамгаалахтай холбоотой 33 хууль байдаг. Гэвч хуулийн биелэлт хангалтгүй, сул байгаа. Энэ тал дээр үнэлгээг гаргах саналтай байна. Ер нь бидний хувьд та бүхний хэрэгжүүлэх хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн. Хамгийн гол нь хөтөлбөрийн үр дүн цаасан дээр бус хөрсөн дээр буух нь чухал” гэдгийг онцолсон тухай МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тариаланчид татваргүй шатахуун хэрэглэнэ

Шатахууны татварыг тэглэснээр 2016 оны хаврын тариалалтад шаардагдах 6.5 мянган тонн дизель түлшийг тариаланчид нэг тонныг нь бөөнөөр 830 төгрөг, жижиглэнгээр 1230 төгрөгөөр худалдан авах нөхцөл бүрдэнэ хэмээн ХХААЯ-наас мэдээллээ.  2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулахад шаардагдах дизель түлшний импортын онцгой албан татварыг тэглэх асуудлыг шийдвэрлэсэн. Газар тариалангийн салбарт жилд дунджаар 20 мянган тонн дизель түлш зарцуулагддаг гэсэн тооцоо бий. Энэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж, 328.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэн 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөсөн бөгөөд хаврын тариалалтад 6.5 мянган тонн шатахуун зарцуулагдах аж. Импортын шатахууны онцгой албан татварыг тэглэснээр улаанбуудайн өөрийн өртөг 190 орчим мянган төгрөгөөр буурч, аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн чадамж сайжрах нөхцөл бүрдэх төдийгүй  2016-2017 онд буудай, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой хэмээн албаныхан хэллээ. Дизель түлшний импортын онцгой албан татварыг 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сүхбаатар”, “Эрээнцав” боомтуудаар тус тус импортлоход тэглэнэ. Ийнхүү импортын түлшний албан татварыг тэглэсэн нь газар тариалангийн салбарт анх удаа тариаланчдад татваргүй түлш хэрэглэх боломжийг олгожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа