Author Archives: baaska baaska

Ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 18.880 га талбай өртөөд байна

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд өнөөдөр нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ.

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан суманд гарсан 5 хээрийн түймрийг бүрэн унтраасан бол Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт суманд гарсан хээрийн гал түймэр, Архангай аймгийн Хайрхан суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Мөн Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн гал түймрийг цурманд оруулаад байна.

Гал түймэрт урьдчилсан байдлаар айлын гэр, малын хашаа саравч, 18.880 га талбай өртөөд байгаа бөгөөд унтраахаар ажиллаж буй түймрийн хохирлыг тогтоох боломжгүй байна.

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, орон нутгийн нийт 375 хүн, 60 автомашинтайгаар ажиллаж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Голын ай савд суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Хөлийн гол, Толгойтын гол, Нарангийн гол, Зүүн салаа зэрэг голын ай сав дагасан газруудад суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг ГУББГ-аас анхааруулаа.

Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Энэ жилийн хувьд халиа тошин өмнөх жилүүдээс тархмал байдалтай байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд инженерийн хийцлэлтэй 14 байршлын 71 га талбайд болон голын ай сав дагасан 32 байршилд, нийт 46 байршилд халиа тошин үүссэн. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үерийн аюул тэр хэрээрээ нэмэгдэнэ. Хамгийн эрсдэлтэй байршил болох хүмүүсийн хэлж заншсанаар хуучин 22-ын товчоо орчимд үерийн далан мөсөөр дүүрсэн байсныг мөсийг нь зөөх, суваг гаргалгаа гаргаж байна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 03 дугаар сарын 09-ны өдөр нийт 1764 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1474, гэмт хэргийн шинжтэй 84 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 63 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
2025-03-10

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар бар өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 10. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 11, шар бар, мэнгэ 8 цагаан, суудал төмөр, найралт эх-7 од, үхэх барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:15-18:50.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох маш сайн. Харин бич, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, багш шавь болох, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, сан тавих, хот байгуулах, үс засуулах, гүү барих, наадам хийх, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, мод таслах, тангараг няцах, хаах, гөрөөлөх, залбирал үйлдэх, сан тавих, сахиусанд өглөг өгөх сайн. Хиншүү, бузар, бэлбэсний үйл, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, төрөл садан бололцох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, шарил шатаах муу.
– Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

10-ны өдөр Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

10-ны өдөр Ховдын хойд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 2025 оны 03-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -2…-7 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +8…+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +5…+7 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Монголын үзэсгэлэн саран гоо ээжүүд, эмэгтэйчүүд, охидууд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Манай ард түмний хэлж заншсанаар Мартын найман буюу Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр бол хүн бүрийн хүсэн хүлээсэн, сэтгэл хөдөлгөсөн, хуульчлан тунхагласан, бүх нийтийн тэмдэглэлт баяр билээ. Энэ сайхан өдөр эхчүүд, ээжүүдээрээ бахархан баярлахын зэрэгцээ тэднийхээ хичээл зүтгэл, ажил хөдөлмөр, нийгэмд гүйцэтгэдэг үүрэг оролцоо, эзэлдэг байр суурь, хувь нэмрийг онцлон тэмдэглэдэг.

1977 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей гишүүн орнууддаа хандан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхыг уриалжээ. 2025 оны 03 дугаар сарын 8-ны өдрийг энэ удаа НҮБ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Бүх охид эмэгтэйчүүдэд эрх, эрх тэгш байдал, эрх мэдэл” уриатайгаар тэмдэглэж байна.

Эмэгтэйчүүдийг нийгэм, улс төрийн амьдралд өргөнөөр идэвхтэй оролцуулах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд дэлхий даяар эмэгтэйчүүдийн төлөөлөл өсөн нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд 9 дэх удаагийн парламентад анх удаа 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25.4 хувийг эзэлж, Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлж, дэлхийн дунджид ойртлоо. Манай сонгогч, сонгогдогч эмэгтэйчүүдийн хувьд энэ бол ололт, дэвшил мөн.

Монголын эмэгтэйчүүд аливаа хүндрэл, сорилтыг даван туулж, гэр бүл, нийгмийн амьдралд амаргүй ачаа үүрч, өндөр үүрэг гүйцэтгэж байгааг судалгааны дүнгээс харж болно. Боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, спорт биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд манай ажилсаг, оюунлаг эмэгтэйчүүд тооны хувьд ч, гаргаж байгаа хүчин чармайлт, ололт амжилтын хувьд ч түүхийн хуудаснаа бичигдэж, түмэндээ дурсагдах гавьяа байгуулж байгааг онцлон дурдахад нэн таатай байна.

Эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудал манай нийгмийн цөм асуудал бөгөөд цаашдаа ч УИХ-ын анхаарлын төвд байх болно. Тиймээс ч эмэгтэйчүүдэд тулгамдсан олон талт асуудлыг анхаарч төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийг хурдасгах, ирээдүйг цогцлооход ихээхэн чухал юм.

Орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр тань тэгш дүүрэн, инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь аз жаргалтай, өнөр бүлээрээ амгалан тайван, энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Сайхан эх оронд минь ээжийн бүүвэйн дуу үргэлж эгшиглэж, элбэрэлт сайхан ээжүүд эмэгтэйчүүд минь аз жаргал, амар амгалангаар бялхаж байх болтугай!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

2025.03.08

Хуваалцах:

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан хулгана өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 8. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 9, улаан хулгана, мэнгэ 1 цагаан, суудал гал, хэрцгий охин-5 од, идэр барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:19-18:47.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлд хананд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Насны буян бүтээх, буян хишгийн даллага, эд мал авах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, худаг гаргах, газар хагалах, тариа ногоо тарих, мод суулгах, хот байшингийн суурь тавих, барих, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэх, гал тахих, чимэг зүүх, төмрийн ба буяны үйл, угаалга үйлдэх, бурхан, луст залбирах, тахих сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, үс засуулах, хурим хийх, эд, мал худалдан авах, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх муу.
– Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 6 градус дулаан

                                       Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах тул зам, даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 2025 оны 03-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

     цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Завхан голын эхээр -3…+2 градус, Хангайн нурууны өвөр, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +4…+6 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оюутан цэргийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03.01-ны өдрөөс 03.10-ны өдрийн 17:00 цаг хүртэл E-Mongolia системээр хүлээн авна.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх
2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.
Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон e-mongolia системээр хүргүүлнэ
Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг Батлан хамгаалах яамны 18001144 болон “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын 75772727 утсаар тодруулна уу!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих тендерийг өнөөдөр 16:00 цагт нээнэ

Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад анх удаа хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг өнөөдөр 16:00 цагт нээнэ. Тус үйлдвэрийг Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барих бөгөөд хог хаягдлын менежментийг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрс, орчны бохирдлоос сэргийлж, хүлэмжийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой. Жилд 300-400 мянган тонн хог шатааж, 24 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Морингийн давааны хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн түүнээс хойш цугларсан хатуу хог хаягдлыг бус сүүлийн таван жилд булсан хогийг цуглуулан шатааж, байгаль орчныг нөхөн сэргээнэ. Нийслэлийн удирдлагын баг ажлаа авсан даруйдаа Улаанбаатар хотын аливаа асуудлыг шийдэхэд тулгамдаж буй эрх зүйн гацаануудыг хамгийн түрүүнд шийдвэрлэхийг зорьсон. Улмаар төлөвлөлт, судалгааны ажилд ихээхэн анхаарлаа. Ингэж явсаар томоохон төсөл, хөтөлбөрүүдээ эхнээс нь эхлүүлэхэд бэлэн болсныг та бүхэндээ дуулгахад таатай байна” гэдгийг онцоллоо. Тус үйлдвэрийг 24 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдрөөс долоо хоногийн турш бүх музей үнэгүй үйлчилнэ

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг­ хангахад дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд 2018 оноос эхлэн “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний шийдвэрээр зохион байгуулж ирсэн. 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ жилийн 3 дугаар сарын эхний долоо хоногт Монголчуудын үндэсний Цагаан сарын баяртай давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Урин хаврыг угтсан соёлын томоохон арга хэмжээ болох “Музейн нээлттэй өдрүүд”-ээр уламжлал ёсоор төрийн болон орон нутгийн өмчийн музейд байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд “үнэ төлбөргүй” үйлчлэх юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болно.


Энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдийн оюутан, залуучуудын дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд “Уран илтгэлийн уралдаан”, “Мэтгэлцээн” явагдана.


Мөн Чингис хаан Үндэсний музей мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан “Нээлттэй сан хөмрөг” арга хэмжээг зохион байгуулж Монголын төрийн үе үеийн тэргүүнүүдэд бэлэглэсэн гадаад, дотоодын бэлэг дурсгалын зүйлс зэргээс бүрдсэн тус музейн сан хөмрөгийг анх удаа нээлттэй толилуулна. Монголын Үндэсний музейгээс “Монгол шатрын бэлгэдэл”, “Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Лосолын Лааган” олон нийтэд нээлттэй лекцүүд, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр мартын 8-ны өдрийг тохиолдуулан Дүрслэх урлагийн музей “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт-5”, Монголын Уран зургийг галерей “Урлаг ба бүсгүй” сэдэвчилсэн үзэсгэлэн, эвент арга хэмжээ, Богд хааны ордон музей “Шинийн наймны Цагаан дара эх” танин мэдэхүйн арга хэмжээ, Монголын Театрын музейгээс Зохиолч, найруулагч Т.Чимэдийн “Туулсан зам” 7 бүлэг баримтат киног “Агуй” танхимдаа тайлбартай үзүүлэх зэрэг онцлох арга хэмжээнүүд явагдахаас гадна хүүхдэд зориулсан олон төрлийн боловсрол танин мэдэхүй ажлуудыг тасралтгүй зохион байгуулах юм.


Энэ удаагийн музейн нээлттэй өдрүүд арга хэмжээнд төрийн болон орон нутгийн 35 музей хамрагдаж оршин байгаа газар нутгийн ард иргэддээ зориулсан соёл, гэгээрлийн арга хэмжээ зохион байгуулж, музейн байнгын үзүүллэгийн танхимаараа үнэ төлбөргүй үйлчилнэ.


  Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 музей дээр тусгай болон сэдэвчилсэн 9 үзэсгэлэн, 7 удаагийн нээлттэй лекц, боловсрол танин мэдэхүйн 18 хөтөлбөр нийт 50 орчим арга хэмжээг зохион байгуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэлээ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Төрийн ордонд “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүндэтгэлийн ёслолд оролцон ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Тэр бээр хэлсэн үгэндээ, ижийгээ шүтэж, эмэгтэйчүүдээ хүндэтгэх олон зууны түүхтэй монголчууд энэ өдрийг охид, эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах бодлогын хэрэгжилтийг дүгнэн цэгнэж, эхчүүд, эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлдэг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэж байгааг хэллээ.

Төрөөс хүн амаа өсгөх бодлогыг тууштай хэрэгжүүлэхдээ олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдээ алдаршуулан, Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон олгож ирсэн. Энэ жилээс одонт ээжүүдэд олгодог мөнгөн урамшууллын хэмжээг хоёр дахин нэмснийг тэмдэглэлээ.

Ээжүүд үр хүүхдээ өсгөж, эрдэм номтой, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхэд сэтгэл зүрх, хайр халамжаа бүрэн зориулж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.

Ээжүүд, эмэгтэйчүүдийн өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, төвшин амьдралтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа өнөр өтгөн байхын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо. Хүндэтгэлийн ёслолыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран 19 дэх  жилдээ зохион байгууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу  08-нд баруун аймгуудын нутгаар, 09-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх,

– Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах зорчих  зэргээр үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

56 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлүүд алдагдсан хэргийг илрүүллээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн дэлгүүрт тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан цонхны хамгаалалтыг эвдэн орж, 56 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон ээмэг, бөгж, зүүлт алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 30 настай, эрэгтэй, “Б” үйлдсэн болохыг тогтоон баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
“17.1 дүгээр зүйл. Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;
2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа