Author Archives: baaska baaska

“Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Сар шинэ-2025” цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн 75 иргэн аж ахуйн, нэгж байгууллагууд 20 гаруй төрлийн  хоол үйлдвэрлэл үйлчилгээ, бэлэн хувцас, үндэсний дээл, бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна.

Үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 10:00-21:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо NC builing “Та Чи” мартын хоёр давхарт зохион байгуулагдана. “Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдааны хамтран зохион байгуулагчаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, жаргалант тосгоны Соёлын ордон, тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ, орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Та Чи” ХК хамтран ажиллаж байна. Иргэд та бүхнийг “Сар шинэ-2025” цагаан үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗДТГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нийт 1885 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1405, гэмт хэргийн шинжтэй 87 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 60 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 4 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
54

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар хулгана өдөр

-Аргын тооллын 2 дугаар сарын 12. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 15, хар хулгана, мэнгэ 7 улаан, суудал гал, од үнэг-8, рашаан барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:03-18:10.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин морь, могой, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, эвлүүлэх, бэрийн үйл, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мал хөнгөлөх, лам болох, буяны үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 6 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

12,13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2025 оны 02 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, нийт нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9…-14 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, Орхон, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтний эрч суларч -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтний эрч суларч -5…-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Хүйтний эрч суларч -7…-9 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтийн тээвэрт энгийн Umoney картыг хэвийн ашиглана

2025 оны гуравдугаар сарын 1-нээс нийтийн тээврийн Хугацаатай картын үйлчилгээг зогсооно.  Хугацаатай карт нь том хүн сард 25000₮, хүүхэд 8000₮-өөр сунгалт хийж, сарын хугацаанд хязгааргүй зорчдог юм.

Өөрөөр хэлбэл, цэнэглээд зорчдог энгийн Umoney картаас өөр карт юм. Иймд цаашид нийтийн тээвэрт энгийн Umoney картыг хэвийн ашиглана гэж Улаанбаатар смарт карт ХХК-иас мэдээллээ. 477291167_653754940329039_9143970471154559889_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо.

Энэ удаагийн цугларалтыг “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвээр зохион байгуулж байна.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх цугларалтад оролцогсдод хандаж үг хэлэхдээ, “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж дуусгахыг үүрэг болголоо.

Энэ стратеги нь болзошгүй аюул, заналхийлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулж, сэргээн босгох чадавх, бэлэн байдлыг хангах зорилготой юм.

Ерөнхийлөгч мөн 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарлаж,  офицер бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, цол, албан тушаалын нэр хүндийг дээшлүүлэх, өндөр боловсрол, туршлагатай ахлах офицеруудыг аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийгмийн бусад салбарт  ажиллуулахад анхаарахыг даалгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мөн Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангид ажиллалаа.

1936 онд Цэргийн явдлын яамны дэргэд Инженер, барилгын хэлтсийг барилгын сумангийн хамт байгуулснаар  барилгын цэргийн суурь тавигдсан түүхтэй.

Улсын онц чухал обьект, Зэвсэгт хүчний анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламж барих, сэргээн засварлах,  улс орны бүтээн байгуулалт, дайн байлдааны болон гамшгийн дараах сэргээн босголтод оролцох, хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээ, инновац, туршилт судалгаа хийх,  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг үндсэн чиг үүрэг гүйцэтгэж байна.

Цаашид төмөр зам, авто зам, хийн хоолой, аж үйлдвэрийн парк, усан цахилгаан станц, хотын усан хангамж, орон сууц, эко ногоон хотхон, ойн цэвэрлэгээ, ойжуулалт, нөхөн сэргээлт зэрэг төсөл, хөтөлбөрт оролцох боломжтойг Удирдах газрын дарга, хурандаа Х.Батсайхан танилцууллаа.

Зэвсэгт хүчний 065 дугаар анги 1964 онд “Ардын армийн радиотехникийн тусгай батальон” нэртэйгээр байгуулагдсан.

Тус анги Зэвсэгт хүчний Жанжин штаб, Агаарын цэргийн командлал, Төв командын байр, бусад анги салбарыг агаарын цагийн байдлын мэдээ, мэдээллээр хангах, зарлан мэдээлэх, агаарын хил, агаарын орон зайд хяналт тавих, хамгаалах үүрэг гүйцэтгэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн найман суманд (Алтай, Үенч, Булган, Мөст, Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт) ажиллаж, 2700 гаруй иргэнтэй уулзлаа. Уулзалтын үеэр 156 иргэн 300 гаруй асуулт асууж, хариулт аваад байна.

Ховд аймгийн Буянт суманд ажиллах үеэрээ УИХ-ын намрын чуулган завсарласан энэ цаг хугацаанд УИХ-ын гишүүд тойргуудаараа ажиллаж, орон нутгийн иргэдэд батлагдсан хуулиудыг танилцуулж, тэдний дуу хоолойг сонсож, бодлого шийдвэртээ тусган ажиллах нь зүйтэй гэдгийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дурдлаа.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй анхны парламент намрын чуулганаараа улстөржилтөөс үүдсэн 30 жилийн хугацаанд гацсан мега төслүүдийг хөдөлгөх эхний алхмыг хийж чадсан гэв. Өөрөөр хэлбэл, улс төрийн таван нам, эвслийн төлөөлөл, салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн УИХ нэлээд эрчимтэй, асуудлыг тал бүрээс хэлэлцэж, олон ургалч үзлийг дэмжин ажиллаж байна.

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Тус төлөвлөгөөнд хууль иргэн рүүгээ хандсан, хүн төвтэй, хүнийхээ эрхийг хамгаалсан, хангасан байхад чиглэн ажиллахыг эрхэм зорилгоо болгоод байна гэлээ.

Орон нутгийн иргэдийн зүгээс хууль иргэнд үйлчлээд, албан тушаалтнуудад хүрэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа учраас Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө буюу хууль, эрх зүйн шинэчлэл Гурван төгөлдөршил бодлогыг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ховд аймгийн Буянт сумын иргэд газрын ховор элементийн Халзан бүргэдэй ордыг ашиглахгүй байх, 1981 онд баригдсан эмнэлгийн барилгыг шинэчлэх, сургуулийн спорт заалыг өргөтгөх, татвар болон зээлийн хүү дарамт үүсгэж байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар санал хэлж байлаа.

Улсын Их Хурлын даргын зүгээс сумдад шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг эрэмбэлж, нэн шаардлагатай ажлуудыг ирэх жилийн төсөвт тусгах талаар дурдаад Буянт сумын эмнэлгийн барилга, спорт заалны асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.

Түүнчлэн, Халзан бүргэдэй ордын асуудалд иргэдийн санал, бодлыг  онцгойлон анхаарч, холбогдох шийдвэр гаргана гэв.

Алс хязгаар нутагт амьдран суугаа Ховд аймгийн иргэд олон нийт, сум, орон нутгийн амьдрал ахуйтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг УИХ-ын дарга сонсож, шийдвэрлэхээр ажиллаж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна

Цаг уурын байгууллагаас зудын эрсдэлийг нэгдүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 орчим хувьд эрсдэлгүй гарчээ.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд гаргасан зудын эрсдэлийн үнэлгээтэй харьцуулбал эрсдэлгүй нутгийн хэмжээ багассан ч бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна.

  Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 402 хүн яаралтай тусламж авчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нийт 402 хүн тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал:
төв эмнэлэгт  -310, салбар эмнэлэгт -92 хүн яаралтай тусламж авсан байна.
Үүнээс насанд хүрэгсэд 234, хүүхэд 168 байгаа юм гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
gemtelll

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 30 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна

Нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн нөөцийн махыг энэ сарын 7-ны өдрөөс үе шаттай борлуулж эхэлсэн. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 1-20 дугаар хороонд байрлах 30 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байна.

Нөөцийн мах борлуулах үнийг “Хүчит шонхор” захын ястай махны жижиглэнгийн үнэтэй харьцуулахад үхрийн мах 30 хувь, хонины мах 25 хувиар хямд буюу үхрийн ястай махыг 13800, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалах юм.

nuutsm

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Дулаалъя” аянаар гэр хорооллын байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг агаарын бохирдлыг бууруулах, айл өрхүүдийн цахилгаан, түлшний зардлыг хэмнэх зорилгоор гэр хорооллын бүсийн байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж эхэллээ. Дүүргээс хэрэгжүүлж байгаа “Дулаалъя” аяны хүрээнд айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг инженер, мэргэжилтнүүдтэй хамтран тусгай төхөөрөмжөөр нарийн хэмжиж, тухайн барилгад хаана нь ямар асуудал байх дата судалгааг цуглуулах юм.

Эдгээр дата мэдээллийг нэгтгэж айлуудад дараагийн өвөлд бэлтгэлтэй орох, гэр, байшингаа дулаалах сэдлийг бий болгох, энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн мэдлэг зөвлөгөөг хүргэх боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, айл өрхүүдэд дулаан алдагдалтай байшингаа хэрхэн зөв, үр дүнтэй, хямд зардлаар дулаалах тал дээр зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажиллах юм. Гэр хорооллын бүсийн айл өрхүүд дулаан алдалтаа бүрэн шийдэж чадвал агаарын бохирдол болон түлш, цахилгааны зардлыг байшингийн онцлогоос хамаарч 40-65 хувь бууруулах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нийт 1604 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1479, гэмт хэргийн шинжтэй 100 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 64 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

02-11

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Он гарсаар 357 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 483 хүний амь насыг авран хамгаалжээ

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 21 аймгийн 98 сум, дүүрэгт  357  удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 483 хүний амь нас, 44.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдлийн 85 хувь буюу 305 нь обьектын гал түймэр, 12 хувь буюу 43 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, бусад 3 хувь нь геологийн болон биологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилсан үйлдэл бүртгэгдлээ

“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилсан үйлдэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, 02 дугаар сарын 06-ны өдөр орон нутагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн рүү үл таних дугаараас холбогдож, “Танайхаар үйлчлүүлж, архи авсан хүн зам тээврийн осолд орж нас барсан байна”. Ийм учраас танай дэлгүүрийг шалгана гэх нэрийдлээр 800 гаруй мянган төгрөгийг шилжүүлэн авч, бусдыг залилсан үйлдлийг шалгаж байна.

Иймд худалдаа эрхэлдэг, үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдэгдэхийг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа