Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Баян-Адрага, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байна
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.
Нийт нутгаар цасны дундаж зузаан ихэнх нутгаар 3-7 см, Баян-Адрага, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байна.
Аймгийн хэмжээнд 2024-2025 онд урьдчилсан байдлаар 18 сумын 89 багийн 6.5 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар сумын нөөцөөс Өмнөдэлгэр, Баянхутаг, Мөрөн сумд 55 тн өвс, 5 тн тэжээлийг зарцуулж, 845 тн өвс, 517 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна.
Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар 5 бүлэг 30 заалт ажил, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд 293.7 сая төгрөгийг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.
Энэ онд Монгол Улсын Шадар сайд, Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх зургадугаар сард зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцууллаа.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Нээлттэй Гадаад харилцааны яам” арга хэмжээ үргэлжилж байна
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад гадаад бодлого, түүний зорилт арга хэмжээний талаар суурь мэдээлэл олгоход чиглэсэн ээлжит “Нээлттэй Гадаад харилцааны яам” арга хэмжээг 2 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав.
Энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус оролцсон бөгөөд тэдэнд гадаад харилцааны өнөөгийн нөхцөл байдал, Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Арга хэмжээний үеэр сурагчид дипломат алба, түүний онцлогийн талаар асуулт асууж, идэвхтэй оролцсон юм.
Арга хэмжээний хүрээнд оюутнууд Гадаад харилцааны төв архивтай танилцаж, музей үзэж сонирхлоо.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээн өнөөдрөөс эхэллээ
Олон зуун жилийн түүхтэй уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилгоор анх удаа нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнийг НИТХ, НЗДТГ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээнд төвийн зургаан дүүргийн иргэд оролцох бөгөөд өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэд мэргэнээ сорилоо. Уг тэмцээн энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Тэмцээний зохион байгуулалтын талаар Монголын Үндэсний Мөсний шагайн холбооны дэд тэргүүн Б.Угтахбаяр “Тэмцээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 189 хорооны иргэд оролцож байгаа бөгөөд Туул, Дунд, Сэлбэ, Улиастайн гол дээр болно. Тодруулбал, баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 189 багийн 378 сонирхогч оролцож байгаа юм. Дүүрэг бүрээс оролцсон хамгийн өндөр оноотой таван баг энэ сарын 22-ны өдрийн 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнд оролцон, аваргаа шалгаруулна” гэв.
Мөсний шагайн харвааны хөгжлийн талаар Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн Д.Ууганбаяр “Нууц товчоонд дурдсанчлан анх Чингис, Жамуха хоёр Онон голын мөсөн дээр шагай тоглож эхэлж байсан гэж ярьдаг. Түүнээс хойш 300 гаруй жилийн өмнө Архангай аймгийн Зая гэгээн энэ төрлийн наадгайг дэг журамд оруулж байсан түүхтэй. Ийнхүү өдгөө үндэсний үнэт өв, өвлийн спортын төрөл болтлоо хөгжиж чадсан. Мөсний шагай харвааны талбайг дэвжээ гэж нэрлэх бөгөөд дэвжээний өргөн 3-5 метр, урт 60-90 метр зайтай байдаг бөгөөд багт хуваагдан уламжлалын дагуу усны урсгал дагуу сум харвадаг. Уг спортоор хичээллэснээр цэвэр агаарт байхаас гадна дунджаар 20 шагайн сум тавихад 5-6 км алхсантай дүйцдэг. Мөн нүдний хараанд сайн зэрэг давуу талтай” гэлээ.
Тэмцээний оролцогч, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн Б.Батсайхан “Манай Архангай аймагт мөсөн шагайг эрт дээр үеэс тоглож эхэлсэн түүхтэй. Тэр ч утгаараа сонирхогчийн түвшинд өмнө нь нэг удаа шагай харваж байсан. Харин өнөөдөр анхны тэмцээнд өөрийгөө сорьж байна. Эл спортын төрөл нь идэр есийн хүйтэнд гол хөлдөхөөр болдог учир монгол эр хүний тэсвэр тэвчээрийг сорьдог онцлогтой” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр харагчин үхэр өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 4 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
13-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2025 оны 02 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -14…-19 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7…-12 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 0…+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. -3…-5 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. -3…-5 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -4…-6 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчдыг тодрууллаа
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн 2025 онд Улсын аварга малчнаар 140, Улсын хошой аварга малчнаар 14, Улсын аварга саальчнаар долоон иргэнийг, Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланч хамт олноор 17 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 23 хүртэлх иргэнийг тус тус шалгарууллаа.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн ажиллах хүчин болсон малчид, тариаланчдын бүтээмжийг үнэлж жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын аваргуудыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлсэн, хөдөөгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг бодитой оруулж, манлайлан ажиллаж байгаа байдлыг голлох үзүүлэлт болгожээ.
Малчид, фермерүүдийн дунд Монгол орны нөхцөлд нэг саалийн үнээнээс жилдээ 9.0 мянган литр сүү саадаг олон улсын жишигт нийцсэн сүүний үхрийн аж ахуй эрхлэгч, хотоос хөдөө гарч эрчимжсэн аж ахуй эрхлэн хөдөөгийн хөгжлийн загвар бий болгож байгаа залуу фермер гэр бүл, бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулж чанартай, таваарлаг үхэр сүргийг дагнан үржүүлж байгаа малчид, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, техникийн шинэчлэл хийсэн тариаланч хамт олон, шинэ нэр төрлийн таримал тариалж нутагшуулсан тариаланчид багтжээ.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-иудын 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаар, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замыг санхүүжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагад зөвшөөрлөө.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам” компани хариуцна.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл 87.2км, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6км, нийт 102.8 км урт үргэлжилнэ. Төмөр замыг гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөж байна. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Төмөр замын суурь бүтэц, түүний иж бүрдэл болох инженерийн байгууламж, эрчим хүч, ус хангамж, өртөө, зөрлөг болон бусад барилга байгууламжийг барихад шаардагдах техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрлийг зохих журмын дагуу тухай бүрд шуурхай олгохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ
“Хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан, автоматжуулалтын системийг ашиглан автозамын түгжрэлийг ухаалгаар удирдах зохицуулалтыг Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах багц хуулийн төсөл”-ийн талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнбүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болгохыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Заxирагч Х.Нямбаатарт даалгав.
Товч мэдээ
- Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Ар Хашаат боомтын ачаа тээврийн тусдаа гарцын улсын хилийн шугам дайран гарах цэгийг дипломат шугамаар тохирох, Бичигт-Зүүнхатавч боомтод зорчигч тээврийн тусдаа гарц байгуулах асуудлыг БНХАУ-ын талтай тохиролцож танилцуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улсын хэмжээнд 10 аймгийн 30 сум цагаан зудтай байна
Цаг уурын байгууллагаас гаргасан хээрийн цасны нэгдүгээр сарын сүүлчийн арав хоногийн хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын өнөөгийн байдлыг үнэлэхэд 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу байна.
Эх сурвалж:Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно
Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврын хүрээнд Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх замаар үндэсний брэнд өвлийн эвэнтийг бий болгох, гадаад улсаас зочлон ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 2025 оны 02 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаагаа зохион байгуулах гэж байна.
Нүүдэлчин Монголчуудын эртнээс нааш тэмдэглэж ирсэн үндэсний сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын шилдэг 28 оролцогчдын мөсөн сийлбэрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулах бөгөөд Монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэн тоглолтууд зэрэг олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн зохион байгуулна. Тухайлбал:
- “Шинэлэх ёс” өргөө;
- “Цагаан сар” өргөө;
- “Түүхэн хөгжим” өргөө;
- “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө;
- “Язгуур урлаг”-ийн өргөө;
- “Хувцас, эдлэл хэрэглэл”-ийн өргөө;
- “Тэмээн жин” өртөө;
- “Цаатан” өртөө;
- “Эрдэнэт сүрэг” өртөө;
- “Халх”, “Казах”, “Буриад” өргөө;
- “Монгол банхар, тайга, анч нохой, Шувуучлахуй” өртөөгөөр зочлохоос гадна мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга, морин аялал уналга зэрэг зан үйл, спортын үйл ажиллагаануудад биечлэн оролцох боломжтой. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаагаар саатан морилоорой. Монгол түмний соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулах “Монгол” нүүдэлчин өвлийн фестивальд гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн сумдад ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Увс аймагт ажиллаж эхэллээ.
Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумын иргэдтэй (2025.02.08-2025.02.10) уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Увс аймгийн иргэд Улаанбаатар хотоос алслагдмал сумдад ажиллаж, дуу хоолойг нь сонсож буйд талархаж байгаагаа илэрхийлээд, УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламент богино хугацаанд олон чухал хууль хэлэлцэн баталсныг онцолсон. Энэ жилийн улсын төсөвт Увс аймагт 15 хөрөнгө оруулалтын төсөлд 28 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Өлгий сумын иргэд хорт хавдрын өвчлөл их байгаа учир шалтгааныг тодруулах судалгаа явуулж өгөхийг хүссэн.
Баруун аймгуудын иргэд гүний худаг нь шүүлтүүргүй талаар олонтаа уламжилсныг УИХ-ын дарга тодотгоод, энэ асуудалд бүх түвшинд анхаарч, сумдын гүний худгуудад шинжилгээ хийх ажлыг эхлүүлнэ гэлээ. Түүнчлэн, улс орны аль ч цэгт амьдран суугаа иргэний эрх хуулиар хамгаалагдсан, хөгжлөөс хоцрогдолгүй байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж буй талаар тэрбээр дурдаад баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг гаргаж, аймаг, сумдтай нэг бодлоготойгоор ажиллах болно гэдгийг онцоллоо.
Өмнөговь сумын ерөнхий боловсролын сургууль 1983 онд ашиглалтад орсон бөгөөд сурагчид гурван ээлжээр хичээллэдэг, анги танхим, заалны хүрэлцээгүйн улмаас зарим хичээлийг түрээсийн байранд явуулж буй талаар иргэд хэллээ.
УИХ-ын даргын зүгээс хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгах асуудал хамгийн чухал тул Өмнөговь суманд 640 хүүхдийн сургуулийн жишиг зургийг гаргаж, ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтад багтаахаар хичээн ажиллах болно гэв. Энэ оны төсөвт тус сумын дотуур байр, спорт заалны барилгын ажлын хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг тусгажээ.
Ховд сумын иргэд арилжааны банкны зээлийн хүү өндөр байгаа асуудлыг хөндөн, санал дэвшүүлэв. Сумын малчид жилийн 24 хувийн хүүтэй зээл авдаг, төрийн албан хаагчид нь цалингийн зээлийн хүүгийн дарамтад байгаа учраас УИХ-аас зээлийн хүүг бууруулах талаар санаачилга гаргаж ажиллах эсэх талаар тодруулж байлаа.
УИХ-ын даргын зүгээс ирэх хаврын чуулганаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар арилжааны банкуудаас иргэдийн зээлд тооцож буй эрсдэл, ашиг зэргийг хуулийн хийдэлгүй болгох ажлыг хийнэ гэлээ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкыг дампууруулахгүй байх вэ гэдэг үзэл баримтлалтай хуулийг иргэндээ ээлтэй, боломж олгодог хууль болгож шинэчилнэ гэдгийг онцолсон.
Бөхмөрөн сумын иргэд хилийн цэсийн асуудал, сургуулийн барилгыг шинэчлэх, авто замын бүтээн байгуулалтын талаар саналаа илэрхийлсэн. Ирэх жилүүдэд Улаангомоос Цагааннуур боомт хүртэлх 201 км авто зам ашиглалтад орсноор Бөхмөрөн сум, аймгийн төв болон Цагааннуур боомттой хатуу хучилттай авто замаар холбогдох юм. Тус замын зураг төслийн ажил нь эхэлжээ. Харин 1976 онд ашиглалтад орсон сургуулийн барилга дулаан алдагдалтай, цаашид ашиглах боломжгүй болж тендер зарлагдсан ч дөрвөн удаа буцаж, 12 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэгч компани шалгарсан талаар хэллээ. Тиймээс 2025 оны төсөвт хөрөнгө оруулалт нь багтаж чадаагүй байна. Тиймээс УИХ-ын дарга ирэх оны төсөвт тус суманд сургуулийн шинэ барилга барих ажлыг эхлүүлэхэд онцгой анхаарах болно гэдгээ илэрхийллээ.
Иргэд эрчим хүчний хөнгөлөлт, шөнийн тарифын чөлөөлөлт зэргийг хязгаар нутагт явуулж болох эсэх талаар санал хэлж байлаа. УИХ-ын даргын зүгээс юун түрүүнд, баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн төв болгох зорилгын хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар баруун таван аймаг хэрэглээнээс гадна үйлдвэрлэл эрхлэх эрчим хүчний тасралтгүй, найдвартай эх үүсвэртэй болно. Мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр эрчим хүчний хөрөнгө оруулалтууд баруун бүс рүү чиглэж, төвлөрсөн төв болгох зорилго хангагдах боломж бүрдэнэ гэдгийг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Эмгэнэл
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх бүртгэлийн хугацаа сунгагдлаа
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаал, мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил шаардсан офицер албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор
Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг ахлагч албан тушаалын сул орон тоонд;
Мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил /эрүүл мэнд, санхүүгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, сэтгэл зүйч, тогооч гэх мэт/-тэй иргэдийг офицер албан тушаалын сул орон тоонд өрсөлдөхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.
Цахимаар бүртгүүлэх бол дээрх бүрдүүлбэрийн дэс дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон https://tally.so/r/mVbXaM ирүүлнэ.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
