Author Archives: baaska baaska

Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо

Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо. Өөрөөр хэлбэл, хог хаягдал тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлээд байна.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Түгжрэл ихтэй өдрийн цагаар бус шөнийн цагаар хогийг ачиж тээвэрлэх нь зүйтэй гэж захирамж гарсан бөгөөд энэ дагуу чиглэл өгч ажиллаж байна. Хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд ангилан ялгаж, дахивар хаях хогийн савуудыг байршуулж, хог хаягдлыг зориулалтын машин, техникээр татах ажлуудыг нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хог хаях соёлд иргэдийн оролцоо маш чухал. Машины цонхоор тамхины иш, бусад хог хаягдлыг хаяхгүй байх, зөвшөөрөлгүй газар хог хаяхгүй байх зэрэгт нэгдэж зөрчил гаргаж буй иргэнийг хороо, дүүрэгтээ мэдэгдэж хариуцлагатай хандах хэрэгтэй. Иймд, олон нийтийн газар ил задгай хог хаяхгүй байхыг уриалж байна” гэв. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг хогийг ялгаж хаях дадалд багаас нь сургах, зориулалтын саванд хог хаяж хэвшүүлэх тал дээр сургалт, зохион байгуулалтын ажлуудыг хийж байгааг мөн онцоллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нийт 1963 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1423, гэмт хэргийн шинжтэй 120 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 22 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
54

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх луу өдөр

-Аргын тооллын 2 дугаар сарын 4. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 6, хөх луу, мэнгэ 6 цагаан, суудал гал, од шийдэм-0, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:15-17:57.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах маш сайн. Харин нохой, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бузарыг дарж, дайсагнах үйл, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, малын үс, ноос хяргах, эд, мал гадагш өгөх, хүнийг ханаж, төнөх, хишгийн даллага авах, буяны үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 18 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч,

ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 02 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -22…-27 градус, Говь-Алтай, Хангай,

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар

-17…-22 градус, Алтайн өвөр говиор -1…-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар -6…-11 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -17…-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -17…-19 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Менингококкт халдварт өвчний сэргийлэлт, илрүүлэг дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллана

Манай улсад менингококкт халдварын томоохон дэгдэлтүүд сүүлийн 10 жилд буюу 2004-2006 онуудад 70-80 өвчлөл, 6-8 нас баралт бүртгэгдэж, 2007 онд 167 тохиолдол, 10 нас баралт бүртгэгдэж байв. Улмаар 2008-2009 онуудад 2-14 насны хүүхдийг вакцинжуулснаар 2010 оноос өвчлөл огцом буурч жилд 20-40 тохиолдол бүртгэгдэж байсан. Энэ жилийн тухайд 10 жилийн давтамжийн дэгдэлтийн үе юм.

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ийн Монгол дах суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн хамт ХӨСҮТ-д ажиллаж халдварт өвчний нөхцөл байдал, менингококкт халдварын бэлэн байдал, вакцинжуулалт, халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуур зэрэг асуудлаар мэдээлэл солилцож зөвлөмж өглөө.

ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте ХӨСҮТ-д ажиллах үеэрээ: “Менингококкт халдвар нь вирусээр үүсгэгддэггүй ч дэгдэлтийн хүрээнээс хамаарч хяналтыг өндөр байлгах өвчлөлүүдийн нэг. Монгол Улсад бүртгэгдсэн менингококкт халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуурын асуудалд Бүсийн оффисдоо хүргүүлэн Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллах болно” хэмээн онцлон дурдав.

Харин Эрүүл мэндийн сайд: “Менингококкт халдварын вакцин нь товлолт бус тархвар зүйн вакцин буюу халдвар гарсан үед хийгддэг вакцин юм. Тиймээс вакцины хадгалалт хугацаа хэтрэлтээс хамааран байнгын нөөцгүй бөгөөд ирэх 7 хоногт ирэх 2000 тун вакциныг хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, баруун болон төвийн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 70 орчим хувьд дунджаас ахуй, 30 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу оржээ.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 онд хийх авто замын засвар, шинэчлэлийн ажил, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг хэрэгжилт, сургууль, цэцэрлэгийн газрын асуудал шийдвэрлэсэн судалгааны талаар хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 34 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 75.2 хувьтай байна. Тодруулбал, бүрэн хэрэгжсэн 7, хэрэгжих шатандаа 18 үүрэг даалгавар байна.

НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр “Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан тендерийн баримт бичгийг боловсруулж, тендер зарлах ажлуудын бэлтгэлийг хангаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийн ажлуудыг 2025 оны 07 дугаар сараас өмнө дуусгах, Зайсангийн гүүрний засвар шинэчлэлийн ажлыг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дуусгах үүрэг даалгавар өгсөн. НЗХГ-аас хуучин гүүрийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор буулгаж, шинэ гүүрийг зургаадугаар сард барьж дуусгахаар ажиллаж байна” гэв.

Мөн бусад үүрэг даалгаврын хэрэгжилтээс дурдвал,

  • “Улаанбаатар метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч буюу төслийн (EPC) түлхүүр гардуулах гэрээний нөхцөл бүхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн I үе шатыг зохион байгуулсан. 2025 оны 2 дугаар улиралд багтаан тендерийн II үе шатыг зохион байгуулж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
  • Улаанбаатар трамвайн ТЭЗҮ, загвар зургийн ажлыг 2025 оны 2 дугаар улиралд багтаан дуусгаж, ЗТЯ-ны дэргэдэх ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, Зам, тээврийн хөгжлийн төвөөр томсгосон төсвийг магадлалаар баталгаажуулах ажлыг зохион байгуулна.
  • Улаанбаатар хотын “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, 2025 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гэрээ байгуулж, ажил эхэлсэн
  • Улаанбаатар хотын “Шинэ их тойруу” хурдны зам төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах шатанд байна.
  • 2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газрын 3,949 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөн, нийслэлийн Засаг даргын 2025 оны А/58 дугаар захирамжийн дагуу нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудын газар, эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий компанийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байна.
  • Бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд Сэлбэ дэд төв, Сүхбаатар дүүрэг, Дэнжийн 1000 дэд төвийн дулааны цахилгаан станцын ажил, Сүхбаатар дүүрэг, Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөө, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Нарны замын баруун, Төмөр замын зоориноос урагш Тээвэрчдийн гудамжтай холбох авто зам, нүхэн гарц зэрэг ажлуудын трасст өртсөн 43 нэгж талбарт НЗД-ын захирамжаар нөхөх олговор олгоод байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх луу өдөр

-Аргын тооллын 2 дугаар сарын 4. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 6, хөх луу, мэнгэ 6 цагаан, суудал гал, од шийдэм-0, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:15-17:57.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах маш сайн. Харин нохой, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бузарыг дарж, дайсагнах үйл, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, малын үс, ноос хяргах, эд, мал гадагш өгөх, хүнийг ханаж, төнөх, хишгийн даллага авах, буяны үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 16 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

2025 оны 02 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -22…-27 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -16…-21 градус, Алтайн өвөр говиор -2…-7 градус, Хангайн нурууны өвөр бэл, Арц Богдын өвөр хоолойгоор -8…-13 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -14…-16 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин үхэр өдөр

2025 оны 2 сар.
Өвлийн адаг улаагчин үхэр илүү сар.
-Аргын тооллын 2 дугаар сарын 1. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 3, цагаагчин үхэр, мэнгэ 9 улаан, суудал уул, од шувуун хошуут-24, түлэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:19-17:52.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох маш сайн. Харин хонь, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эд, мал гадагш өгөх, их хэрэг үүсгэх, ном унших, сайн үйлийг эхлэх, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, бэрийн үйл, худаг малтах, хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 16 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна.

2025 оны 02 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -16…-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -6…-11 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -16…-18 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г 2025 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлоод Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л чиглэлд гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.

Элчин сайд М.Игавахара манай хоёр улсын улс төрийн итгэлцлийг улам бүр бэхжүүлж, эдийн засаг, дэд бүтэц, бүтээн байгуулалт, боловсрол, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, найрсаг харилцааны суурь болсон ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг батжуулан бэхжүүлж ажиллахаа илэрхийлэв.

Талууд Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, бүс нутагт, олон улсын талбарт нийтлэг зорилтын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын эхээр төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна.

Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм.

Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г “Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”-д оролцож байсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд тус улсад төрийн айлчлал хийж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт бараалхсан.

Мөн “Эн-Эйч-Кэй” их танхимд Морин хуурын чуулгын хүндэтгэлийн тоглолтыг хамтдаа үзэж сонирхон элгэмсэг дотно, итгэмжилсэн харилцаагаа бэхжүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү түүхэн айлчлалаар Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн түвшин”-д шат ахиулан, Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болсон юм.

Энэхүү айлчлалаар харилцаа, хамтын ажиллагааны ирэх 50 жилийн үндэс суурийг тодорхойлж, төрт ёсны эртний түүхтэй хоёр улсын найрсаг харилцааны тулгын чулуу болсон ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлсэн билээ.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эзэн Хааны сэнтийд заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” он тоолол эхэлсэн.

Эзэн Хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш Эрхэм дээд Хатан Масакогийн хамт хоёр удаа гадаад улсад айлчлаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Т.Мөнхтуяа: Хууль хэрэглээ гэдэг бидний ажил болохоос мөнгө биш

Хууль зүйн  магистр, Хууль зүй албаны тэргүүний ажилтан өмгөөлөгч Т. Мөнхтуяа 30 гаруй жилийн түүхтэй өмгөөллийн ажилдаа хэдийнэ ээнэгшжээ. Учир нь, ажил амьдралын ухаан тэлсэн хүмүүс хэлэх үг, хийсэн зүйлтэй байдаг юутай үнэн ажгуу. Иймд олон жилийн туршлагатай өмгөөлөгч түүний  “Монголын өмгөөлөгчдийн холбоо” хэмээх их айлтай хувь заяагаа холбож, өмгөөлөгч болсон тэрхүү он цагт эргэн очиж, залуу өмгөөлөгчдөдөө хандаж хэлсэн сургаалын үгийг нь сэтгүүлээрээ дамжуулан дайж буйгаа хүргэе. “

Т.Мөнхтуяа өмгөөлөгч 1991 онд МУИС-ийн нийгмийн ухааны факультетийн хуулийн ангийг эрх зүйч, хуульч мэргэжлээр төгсөөд зургаан жил шүүгчээр нийтдээ 35 жил шүүгч,өмгөөлөлийн байгууллагад залуу хойч үедээ үлгэр дууриал болсоор явна.

Онцолбол, хүний эрх зүйн талаас хэрхэн яаж ажиллах вэ гэдэг дээр практик туршлаган дээрээ тулгуурлан олон хэрэг дээр судалгаа шинжилгээ хийж, хууль хэрэглээний ойлголт, онол практикийг хослуулан ажилласаар ирэв. Эдгээр өмгөөллийн санд багтсан хэргүүдээсээ гэр бүлийн салалт, хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа ээдрээтэй зүйлийг олж харсандаа үргэлж сэтгэл эмзэглэж явдаг гэв. Бахархууштай нь, энэ хугацаанд Монгол Улсад гэр бүл, хүүхдийн эрх, боловсрол, гэр бүл, хүчирхийллийн тухай багц хуулиуд гарчээ.

Энэ дашрамд өмгөөлж байсан нэгэн хэргийнх нь тухай дурьдахад: 2015 онд Монгол Улсад ажиллаж амьдарч байсан “местный” оросуудын хооронд үр хүүхэд, эд хөрөнгийн талаар маргаан үүссэн байна. Энд гэр бүл салалт маш хор уршигтай, зөвхөн нэг гэр бүл биш, гэр бүлийн бүх гишүүд, цаашилбал, садан төрлийн холбоотой хүмүүсийн эрх ашиг давхар яригддаг зүйл. Маргааны явцад буюу эхний шатанд хүүхдээ нэг нэгээр нь авсан. Харин хоёр дахь буюу дээд шатанд 2 хүүхдийг аавд нь үлдээсэн учраас онцлог хэрэгт тооцогдож байв.

Яагаад гэвэл, эрэгтэй хүн хүүхдээ авах нь маш ховор тохиолдол. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн байгууллагын шинжээчийн дүгнэлт голлох байр суурь эзэлдэг юм байна гэдэг нь илт харагдаж байсан гэдэг. Үүнд шинжээчдийн оюун мэдлэг, ур чадвар,үр хүүхэд аав ээжийнхээ алинд нь илүү ойр дотно хайртай вэ гэдэг нь ч давхар асуудал болж байгаа юм. Нөгөө талаас хүүхдийн эрх ашгийг хамгаалах конвенцэд Монгол Улс нэгдэн орж, хүүхдийн санал дээд эрх гэж үзсэн учраас Улсын дээд шүүх тэдгээр 7-оос дээш насны хүүхдүүдийг аавтайгаа байхыг хүссэн саналыг үндэслэн аавд нь өгсөн байдаг. Тухайн хэрэгт хариуцагч тал болох эмэгтэй хуулийн байгууллагатай маш их тэмцэж байсан нь мэдээж. Энэ үеэр миний бие манай улс хүүхдийн эрх ашгийг хамгаалж, дээдэлсэн маш олон хуультай юм байна гэдгийг тус хэрэг дээр олж харж билээ гэсэн юм.

Тийм учраас залуу өмгөөлөгчдөдөө өмгөөлөл гэдэг мөнгө биш, тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж ямар байна, юуг хүсч байна вэ гэх зэргээр хуулийн ойлголтуудыг маш сайн тайлбарлаж хэлж өгөх хэрэгтэй.Тухайлбал, үйлчлүүлэгч гэрээгээр хохирсон байлаа гэхэд гэрээнийх нь заалтуудыг нэг бүрчлэн судалж, ялгаж үзэх ёстой. Бидний үеийн өмгөөлөгчид үйлчлүүлэгчээ хайрлаж яг л сэтгэлээрээ ханддаг. Мэдээж бидэн дээр баярлаж хөөрсөн хүн ирдэггүй. Тийм учраас нэгдүгээрт: битгий мөнгөөр хэмж, тухайн үйлчлүүлэгч маань хуулийн ямар эрх зүйн үндэслэлээр хохирсон бэ гэдгийг нарийвчлан сайтар судлах, хоёрдугаарт: тухайн хүнтэйгээ урьдчилан уулзаад, өмгөөлөх үү, үгүй юу гэдгээ ярьж тохирно. Гуравдугаарт: залуучууд хууль, эрх зүйн маш өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Монгол Улсын хуульд тухайлбал, зээлийн маргааныг шийдвэрлэхэд барьцааны тухай, үл хөдлөх хөрөнгийн барьцаа, банкны барьцааны хууль зэрэг чиглэл чиглэлээр нь тодорхой заасан байдаг. Эндээс харахад хууль хэрэглээ гэдэг бидний ажил болохоос мөнгө биш. Тиймийн тулд үйлчлүүлэгчээ судалж, гэрээ хийхээр бол өмгөөллийн ажлын туршлагаасаа танилцуулж, үйлчлүүлэгчийнхээ амьдралын боломжинд нь нийцсэн үнэ хөлс санал болгоно. Гэтэл манай сүүлийн үеийн залуучууд маш өндөр хөлс хэлдэг нь маш буруу. Тийм учраас ажлаа мөнгөөр битгий хэмж гэдгийг л ахин дахин захиж байлаа. Бас залуучууд хэрэг маргаанаа ганцхан шатны шүүх хурлаар оруулж хурлаа дуусаад л “би яллаа, бид яллаа” гээд нүүр номондоо бичдэг. Эцэслэн шийдээгүй хэргийг олон нийтэд зарлаж болохгүй гэдгийг манай Холбооны ёс зүйн дүрэмд ч заасан байгаа. Хувь заяагаа шийдүүлж байгаа үйлчлүүлэгчид хуулиар явсан гэдгээ олон нийтэд зарлан тунхаглах тийм дуртай биш. Энэ нь хүний нууц бөгөөд залуучуудад зохимжгүй асуудал. Би хувьдаа 30 гаруй жил өмгөөлөл хийхдээ ялсанаа ярьж байгаагүй. Харин дээрх орос гэр бүлийн маргаан хүссэн хүсээгүй тухайн үедээ нийгэмд шуугиан болж байсан юм. Манай нэг өмгөөлөгчийг өмгөөлөх үйл ажиллагаатай нь холбоотой эрүүгийн хэрэгтэн болгосныг мөн бид цагаатгуулж байлаа. Өмгөөлөгч бид шүүх хуралдааны оролцогчийн хувьд нэг тал. Тийм учраас хурлаас гараад бие биесээ өөлж муу хэлж болохгүй, харилцан суралцаж, өөртөө тусгаж санаа авах зүйлүүдээсээ чөлөөтэй авч хэрэгжүүлж явах нь бидний ажлын ололт амжилт юм. Миний хувьд өнөөдөр ч наад зах нь хууль хэрэглээ, гаргалгаа гээд бусдаас суралцаж, хүндэтгэлтэй ханддаг. Нөгөө талаар манай “Монголын Өмгөөлөгчдийн холбоо” хэмээх дээд байгууллага маань ахмад өмгөөлөгчдөө жил бүрийн “Ахмадын өдөр”, Цагаан сараар хүлээж авч хүндэтгэл үзүлэх ажлыг хэвшүүлж чадсанд баяртай байдаг. Энэ үеэр халуун залуу насандаа Шүүх хурлын танхимд уулздаг байсан одоо зоогийн ширээний ард хамтдаа сууж хэрэг маргаанд явж байсан талаараа дурсамж яриа өрнүүлэхэд хичнээн сайхан байдаг гээч. Энэ мэтээр холбооны зүгээс ахмадууддаа чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулдаг учраас албан ёсоор баярласан талархсанаа илэрхийлэхийг хүсч байна. Нэмж хэлэхэд миний бие 2018 онд Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албатай хамтарч “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны аргачлал-”ыг боловсруулж 28 аймагт явуулсан. Мөн энэ ондоо “Бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийн шалган шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо” сэдэвт сургалтыг 150 өмгөөлөгчдийн дунд зохион байгуулсан. Үүгээрээ гарын авлага гаргасан өмгөөлөх дүйцэх эрхийн захирал хүн хэмээсэн билээ. Ажил үйлсийн айзам хэмнэл, хуульч,өмгөөлөгч хүний торгон мэдрэмжээр өмгөөллийн ажилдаа гярхай хариуцлагатай, үйлчлэгчээ гэсэн эерэг сэтгэлээр хандаж, үүгээрээ бусаддаа түүчээ болж яваа танд эрүүл энх, урт удаан наслахыг мянга мянган өмгөөлөгчдийнхөө өмнөөс хүсэн ерөөе.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа