Монголын үндэсний бөхийн холбооноос 2025 оны хоёрдугаар сард болох барилдаануудын хуваарийг гаргажээ.
Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар өнөөдөр (2025.01.30) Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ суманд ажиллаж, УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд танилцууллаа.
Таван нам, эвслийн төлөөлөл бүхий, олон ургалч үзлийг хадгалсан, нийгмийн салбар бүрийн дуу хоолойг нэгтгэсэн шинэ парламент хүн төвтэй, хүний эрхийг хамгаалсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна. Тус бодлогын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар 80 гаруй ажлын хэсэг байгуулагдаж, хууль, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлснийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. “Гурван төгөлдөршил” бодлого хэрэгжсэнээр шинэ тутамд бий болж буй харилцааг хуулиар зохицуулдаг болж, хүний эрхийг хангасан, эрх тэгш нийгэмд амьдрах боломж бүрдүүлнэ гэдгийг тодотголоо.
УИХ-ын намрын чуулганаар 2025 оны төсвийг 2 удаа хэлэлцэж, анх удаа Монгол Улс алдагдалгүй төсөв баталж чадсан. Энэ бол салбар бүрийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд орж ажиллаж, асуудалд олон ургалч үзлээр хандаж буйн хамгийн энгийн жишээ юм. Тиймээс олон нийтийн зүгээс шинэ парламентаас хүлээлт өндөр байгаа гэдгийг УИХ-ын дарга уулзалтын үеэр дурдлаа.
Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ сумын иргэдийн зүгээс сумдын авто замын бүтээн байгуулалтын ажил, Нарансэвстэйн боомт нээх эсэх, хөв цөөрмийн асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Баруун бүсийн иргэд зах зээлд хүрэхийн тулд 1500 км зам туулж байна. Тиймээс алс хязгаарт амьдран суугаа иргэд өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, амьжиргааны түвшнээ нэмэгдүүлэх боломжийг нээхийн тулд авто зам, дэд бүтэц, боомтын сэргэлтийн бүтээн байгуулалтуудыг ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн сумдыг хатуу хучилттай авто замаар аймгийн төвтэй холбох хүрээнд Алтай-Бургастай боомт чиглэлийн 278 км авто зам, Алтай-Улиастай чиглэлийн 178 км авто замыг ашиглалтад оруулах хүрээнд зураг төслийн ажлууд дуусаж байгаа” гэлээ. Зураг төслийн ажил дууссаны дараа хөрөнгө оруулалтууд шийдэгдэж, барилгын ажил эхэлнэ. Алтай-Бургастай чиглэлийн авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн Шарга, Бугат, Цээл, Алтай сумд аймгийн төвтэйгээ авто замаар холбогдох юм” гэв. Түүнчлэн, баруун бүсэд хөв цөөрөм барих 6,6 тэрбум төгрөгийн төсөв батлагдсантай холбогдуулан Эрдэнэ суманд шуудуу татах ажлын төсвийг УИХ-ын дарга дэмжлээ.
УИХ-ын гишүүн Э.Болормаа “УИХ-аас “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын15-нд байгуулсан. Ажлын хэсгийн гишүүний хувьд Нарансэвстэй боомтын асуудлыг тал бүрийн оролцоотойгоор нарийн хэлэлцэж, тооцоо, судалгаануудад үндэслэж, ажиллана” гэдгээ уулзалтын үеэр тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улирлын буюу хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвлөөр буюу хаврын саруудад нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй багатай байх төлөв ажиглагдаж байгаа хэдий ч агаар мандлын төлөв богино хугацаанд хурдан өөрчлөгдөн агаарын температурын өдөр шөнө, хоног хоорондын зөрөө их, говь тал хээрийн бүс нутгаар салхи шуургатай байх магадлал өндөр байна.
Иймд малчид, ард иргэд хаврын цаг цагаарын хүндрэлээс урьдчилан сэргийлж, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх, тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөж байна.
Ирэх гуравдугаар сарын агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг, Архангайн ихэнх, Өвөрхангайн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын баруун, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх, Увсын зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр олон жилийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Завханы баруун, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Тавдугаар сарын агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол тавдугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Говь–Алтайн ихэнх, Увс, Өмнөговийн баруун, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
М.Ванчигмаа: Мэргэжлээрээ өгч байгаа зөвлөгөө маань бусдад хүрч, ажил амьдралд тусгалаа олж байгааг харах хамгийн сайхан
Хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох их үйлсээр жигүүрлэн, үүгээрээ үлгэр дууриал болж яваа мянга мянган өмгөөлөгч бий. Тэдний нэг 2024 оны “Тэргүүний өмгөөлөгч”-өөр шалгарсан өмгөөлөгч М.Ванчигмаатай уулзаж үзэл бодол, байр суурь, мөрөөдөл зорилгоос нь хуваалцсан яриагаа уншигч танд хүргэж байна.
Тэрбээр бусдаас суралцаж өөртөө ямагт шинэ зүйл нэмж, шинэ санаа олж, ухаарал хөгжлөөр өөрийгөө цэнэглэж яваа хичээнгүй нэгэн билээ.
-2024 оны таньд азтай онцгой жил байж, та салбараараа хөдөлмөрөө үнэлүүллээ. Энэхүү сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Миний хувьд 2024 он амжилт бүтээл, сургамж олонтой сайхан жил болж өнгөрлөө. Хуульч өмгөөлөгч хүн тасралтгүй суралцаж, хөгжиж байдаг онцлогтой мэргэжил гэж боддог. Ийм сайхан мэргэжлийг эзэмшсэн шилдэг хүмүүсийн дунд хөдөлмөрлөж, хөгжиж байгааг минь үнэлж, урамшуулсан салбарын хамт олондоо талархаж байна.
-Хуулийн салбарт анх ямар зорилготой, юунд хүрнэ гэж хүсч орж ирсэн бэ?
Манай ээж эмч, аав барилгын инженер мэргэжилтэй хүмүүс. Хүүхэд байхдаа аав ээжийнхээ ажлыг хажуунаас нь харж, сайхан зүйлсээр нь бахархахын зэрэгцээ хүнд хэцүүг нь бас харж өссөн болохоор аав ээжийнхээ мэргэжлийг сонгохгүй гэж боддог байлаа. Тиймээс надад ямар мэргэжил тохирох бол гээд олон зүйлийг ажин сонирхдог байсныг ээж аав хоёр маань их дэмжиж урам хайрладаг байсан нь одоо ч сайхан санагддаг юм. Дугуйлан секцэнд явах боломж олгодог байсны дагуу дунд ангиасаа телевиз, фм-д хөтлөгчөөр ажиллаж, зургийн дугуйлан, хувцас дизайнерын дугуйланд явж үзэсгэлэн гаргаж уралдаан тэмцээнд оролцож, сургуулийнхаа мэтгэлцээний клубт хичээллэж олон тэмцээн уралдаанд оролцож явсаар нийгмийн идэвхтэй хүн болсон. Ингэснээр бусдад хамгийн их туслах боломжтой ажил мэргэжил өмгөөлөгч юм байна гэсэн бодол жаахан охинд төрж энэ шийдвэрийг 10 дугаар ангид байхдаа гаргаж байлаа.
– Ингээд хүссэн мэргэжлээ эзэмшлээ. Өмгөөлөгч болсон тэр үеэс танд ямар эргэлт өөрчлөлт, хөгжил дэвшил гарч байгаа гэж боддог вэ?
-Өмгөөлөгч мэргэжлээ сонгоод 2 жил суралцаж анхны дадлагатаа гарсны дараа яг л эмчтэй адилхан өвчтөнтэйгээ хамт сэтгэл зүйн хүнд нөхцөлд, түүний хажуугаар тасралтгүй суралцах ур чадвар, зориг тэвчээр, ачаалал даах чадварыг шаарддаг тийм ч амархан мэргэжил биш юм байна гэдгийг ойлгож эхэлсэн дээ. Тэр цагаас аль болох түрүүлээд сурчихсан, мэдчихсэн юмсан гэх өрнүүн бодлоор бусдад хурдан туслаад явбал өөрөө ч хурдтай, чадвартай байж чадах юм байна гэдэг ухааралтай болж өнөөдрийн Ванчигмааг хөгжүүлж чадавхжуулсаар ирсэн хамгийн нандин мэргэжил гэж боддог болсон доо. Магадгүй би сэтгүүлч, загвар зохион бүтээгч эсвэл зураач болсон бол миний амьдралын хэв маяг алгуурхнаар урагшилсан байж болох. Иймд миний харж байгаагаар хуульч, өмгөөлөгч хүмүүсийн амьдралын хэмнэл хурдтай, тууштай, шаргуу байдаг юм болов уу гэж дүгнэж цэгнэж явдаг юм.
-Ажил мэргэжлээсээ авсан хамгийн том мэдрэмж, баяр бахдал?
-Энэ тухайд мэргэжлийн үүднээс өгч байгаа зөвлөгөө туслалцаа маань бусдад хүрч, ажил амьдралд тусгалаа олж байгааг харах хамгийн сайхан. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч хүн заргаа авна гэж улайрахаас илүү хүндээ хүрсэн хууль зүйн туслалцааг үзүүлэх нь л чухал. Учир нь,энгийн иргэд заримдаа хууль зүйн үр дагаврыг бүрэн ухамсарлаагүй буюу өөрийнх нь шийдвэрээс ямар хууль зүйн үр дагавар гарах вэ гэдгийг мэдээгүй байж “өө би ийм сүртэй юм болно гэж бодоогүй шүү дээ, ингэж хүсээгүй шүү дээ гээд бүр сүүлдээ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж ойлгодог учраас бид мэргэжлийн үүднээс энэ тал дээр анзаарч байх нь чухал юм билээ. Мэдээж үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалж, заргаа шийдүүлээд инээд дүүрэн хурлаас гарах нь урамтай байлгүй яахав.
-Ихэнх туршлагатай өмгөөлөгчид шүүх хурлын өмнө хэргээ сайн унших ёстой гэж зөвлөдөг юм билээ. Таны хувьд ?
Тиймээ, миний хувьд хэргээ сайн унш гэдэг нь олон сайн зүйлийг багтаасан хураангуй заавар, зөвлөгөө гэж боддог. Яагаад гэвэл хэргээ сайн уншсан өмгөөлөгч хэргийн нөхцөл байдлыг сайн ойлгож мэдэхээс гадна нөхцөл байдалд хууль зүйн хувьд дүн шинжилгээ хийх, хууль хэрэглээ, процессын зөрчил байгаа эсэхийг хэргийн материалтай танилцах явцдаа нягтлан шалгаад хэргийн онолоо тодорхойлох зэрэг олон давуу талтай байдаг болов уу. Мөн цаг завтай үедээ бусад адил төстэй кейсүүдийг харьцуулан судлахыг хичээдэг.
-Янз бүрийн хэрэг маргаанд оролцож явахад магадгүй зарим үед эвгүй мэдрэмж төрдөг болов уу?
-Мэргэжлийн дагуу олон янзын зан араншин, дадал зуршилтай, бас олон талын ур чадвар, мэдлэгтэй хүмүүстэй таарч, хамтарч ажилладаг. Тийм учраас тэднийгээ сайхнаар харж, сайн сайхан талаас нь суралцаад явах нь бидэнд өгөөжтэй. Хичнээн мэдлэг боловсролгүй ч маш нарийн мэдрэмжтэй сэргэлэн, өөдрөг бодолтой, хөгжилтэй харилцаа хандлага сайтай хүмүүс ч олон бий шүү дээ. Энэ бүхнийг нь тольдоод явбал санасан ажил ч урагштай, уулзаад зөвлөлдөхөд ч ойр дөхөм, дотно санагддаг юм. Ийм хүмүүсээс харилцан суралцаад төдийгүй чадахгүй зүйлээ ч сураад заагаад өгчих юмсан гэж бодол төрж явдаг даа. Харин маш их хичээж ажиллаад байхад гарсан үр дүнг минь ойлгохгүй улам ихийг хүсч аливаад баярлаж талархаж сураагүй хүмүүсээс сэтгэл дундуур мэдрэмж төрдөг.
-Хүн болгонд сонирхог зүйл хобби гэж байдаг даа?
“Аялах, агаар салхинд гарч амар тайвныг мэдрэх маш дуртай. Аялалаас олон зүйлийг олж харж таньж мэдэж авдаг, бас стресс тайлагддаг. Мөн ном унших, уншсан зүйлээ дэлгэрүүлж оюун санаандаа тунгаан бодож үлдэх сонирхолтой санагддаг. Чөлөөт цаг бага үедээ кино үзэж, киноныхоо талаар ярилцаж суух мөн ч дуртай даа.
-Өмгөөлөгчдийн нэр хүнд нийгэмд янз бүр л байдаг. Харин таны бодол ямар байдаг бол?
-Өмгөөлөгчийн нийгэмд эзлэх байр суурийн талаар маш нийтлэг яригддаг бөгөөд хамгийн гол нь ёс зүйн асуудал байгаа юм. Учир нь, хуульч өмгөөлөгч гэдэг нь аль ч нийгэмд элит буюу өндөр түвшний мэдлэг, ур чадвар бүхий хүмүүсийн хийж чадах сэхээтэн мэргэжил гэж хүлээн зөвшөөрөгдсөөр ирсэн. Иргэд үйлчилгээ авч үзсэн өмгөөлөгчийнхөө харилцаа хандлага, ёс зүйн түвшинд нийт өмгөөлөгчдийг адилтган авч үздэг нь манай улсад төдийгүй олон улсын түвшинд нийтлэг үзэгдэл юм. Иймд өмгөөлөгчийн ёс зүйн асуудал нь энгийн мөртлөө, маш хариуцлагатай хандах ёстой зүйл юм. Энэ асуудлыг мэргэжлийн үүднээс олон талаар хөндөн авч үзэж болох ч бидний өнөөдрийн ярилцлагын хүрээнд ахдахуйц өргөн том агууламжтай сэдэв гэж хэлж болно. Харин хувь өмгөөлөгчийн хувьд дор бүрнээ өргөсөн тангарагтаа үнэнч, хариуцлагатай, хичээнгүй байх нь бидний мэргэжлийнхээ үнэ цэнэ болоод нийгэмд эзлэх байр сууриа батжуулж буй хувь нэмэр гэж боддог.
Залуу хүмүүс зорилго дүүрэн байдаг. Иймд цаашдын зорилго мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Маш гоё асуулт байна. Залуу өмгөөлөгчийн хувьд мэргэжлээ дээшлүүлж, хууль зүйн салбар дахь судалгаа шинжилгээ,сургалт, эрдмийн ажлаа тасралтгүй эрхлэх, мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран стратегийн өмгөөлөл хийхэд суралцах, энэ чиглэлээр анхаарч ажиллах зорилго тавиад энэ дагуу хичээж явна даа.
Д.Нэргүй
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоорс тодрууллаа.
Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Энэ хоёр системийн дагуу Нисэх, Багануур, Багахангай чиглэлээс бусад бүх чиглэлд хоёрдугаар сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой” гэв.
Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулах юм.
Дашрамд, автобусны үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 14 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна.
2025 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -6…-11 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -13…-15 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -18…-20 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. -16…-18 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ
2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10,000 тн мах бэлтгэж энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэн нөөцөлсөн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Мөн хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж нийлүүлэлтийн зохиомол хомсдол үүсэх, үнийн хөөргөдөл бий болохоос урьдчилан сэргийлэх, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Монополын эсрэг газар даалгав.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж, зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ.
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэ
Тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон ашигт таримлыг нутагшуулах, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2025 оны хоёрдугаар сарын 01-нээс эхлүүлэхээр болж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
Газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авч, хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөжээ.
“Атар-4” аяны хүрээнд хөрс хамгаалал, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инноваци, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдлийн менежмент, гадаад худалдаа зэрэг чиглэлээр багцлан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэл”, “Бүсчилсэн хөгжил”, “Үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээ”, “Инноваци, технологи”, “Эрсдэлийн тогтолцоо, гадаад худалдаа” зэрэг таван зорилтын хүрээнд 60 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр шар нохой өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 16 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2025 оны 01 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгороор -23…-28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Туул, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -15…-17 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -18…-20 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -19…-21 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Туркийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүний 21 жилийн дараа Турк Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсныг тэмдэглэлээ.
Харилцааны түвшнийг шат ахиулж Стратегийн түншлэл тогтоосон түүхэн айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулсан Элчин сайд болон Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлэв.
Мөн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, нийгэм, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Зафер Атешийг “Найрамдал” медалиар шагналаа.
Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байсан Монголын төр, засаг, ард түмэнд З.Атеш талархал илэрхийллээ.
Цаашид харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ хэлэв.
З.Атеш 2021 оны 05 дугаар сард Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Эрүүл мэндийн сайд Хавдар судлалын үндэсний төвд гурван өдөр ажиллана
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-нд эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27-ны өдрийг дуустал өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд болно. Энэ талаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Өнгөрсөн жил тус арга хэмжээний үеэр 20 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230 мянга гаруй иргэнд үйлчилсэн. Нийт 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хииж, мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан. “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчийн 50 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хотын А бүсэд түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр хүргэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож байна” гэв.
Үзэсгэлэн худалдааны үеэр зохион байгуулах соёл, урлагийн үйл ажиллагааны талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш “Энэхүү үзэсгэлэн худалдаанд нийслэлийн Соёл, урлагийн газар болон нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулан оролцдог уламжлалтай. Энэ жилийн хувьд нийслэлийн харьяа соёл, урлагийн 11 байгууллагын 220 гаруй уран бүтээлч өдөр бүр уран бүтээлээ толилуулах юм” гэлээ.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хэв журмын хэлтсийн дарга Л.Амармөрөн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагууд тодорхой үүрэг хүлээсэн байх шаардлагатай. Үүний дагуу үзэсгэлэн худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжүүдтэй уулзан, мэдээллээр хангах, камерын хяналтыг шалгах зэрэг бэлтгэл ажлыг хийж байна. Мөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хугацаанд манай байгууллагаас хэв журам сахиулах эргүүл ажиллуулна. Нэмэлтээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд бүхий л төрлийн сувгаар дамжуулан хүргэхээр төлөвлөсөн” хэмээв.
Сар шинийн баярыг угтаж монголчууд 1.3 их наяд төгрөгийг худалдан авалтад зарцуулдаг бөгөөд 70 гаруй хувийг нь импортын гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг байна. Тус худалдааны эргэлтийг дотооддоо үлдээх, үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг орон даяар сурталчлан таниулах, орон нутаг болон нийслэлийн ЖДҮҮ эрхлэгч хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх, кластер хөгжлийг дэмжих замаар дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулдаг гэдгийг мөн тодотгож байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа


Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
