Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 17 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

27-нд Хөвсгөлийн уулс болон Халх голын сав газраар цас орж, бусад нутгаар хүйтэн хэвээр байна.

2025 оны 01 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулс болон Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -26…-31 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -20…-25 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -16…-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -17…-19 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Барилгын материалын худалдааны төвд гарсан галыг унтраажээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах “Биг” барилгын материалын худалдааны төвд өнөөдөр /2025.01.24/ 08:08 цагт гал гарсан дуудлага бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын 50 гаруй алба хаагч 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, галыг 10:40 цагт бүрэн унтраалаа.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Өнөөдрийн байдлаар уг төслийн газар чөлөөлөх явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд нийт 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулаад байна.

Газар чөлөөлөлтийн талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 2023 онд батлагдсан. Тус хуулийн хүрээнд Сэлбэ дэд төвийг барих газар чөлөөлөлтийг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Нийт 158 га талбайд 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулсан, газар чөлөөлөлтийн ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна” гэлээ.

Нөхөн олговрын гэрээ байгуулсан 1670 иргэний газрыг чөлөөлж, нурсан байшин барилга, хашааг буулгаж цэвэрлэх, хог хаягдлыг ачих ажлууд мөн үргэлжилж байна.

Дашрамд, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар нийтийн тээврийн төрөл хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрсний бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сөүлийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болгон нэршүүллээ

Монгол улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Пунсалмаагийн Очирбатын нэр хүндийг мөнхлөх, хойч үедээ танин мэдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаас “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж”-ийг нэршүүлэх шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжнаас Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болгон нэршүүлэхийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжиж, шийдвэрлэлээ.
 Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга А.Амарсанаа “Монгол Улсын Засгийн газрын Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журамд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх, түүх, соёлын дурсгал, түүхэн уламжлалыг хадгалах зорилгоор гудамж, талбайг нэршүүлдэг” хэмээн онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэв

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү, Эстони Улсын Ерөнхийлөгч Алар Карис, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Лыөнг Гыөнг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисулит, БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд бөгөөд Стратеги, Санхүүгийн сайд Чой Сан Мүг, БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан, Кувейт Улсын Эмир (Хаан) Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах, Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Ахмад Абдулла Аль-Ахмад Аль-Сабах, Кувейт Улсын Угсаа залгамжлах ханхүү Шейх Сабах Халед Аль-Хамад Аль-Сабах нар эмгэнэлийн захидал ирүүлээд байна.

Түүнчлэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудад нээсэн эмгэнэлийн дэвтэрт суугаа улсаас болон бусад улсын төлөөлөл эмгэнэл илэрхийлсээр байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Л.Оюун-Эрдэнэ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрхэм монголчууд аа,
Хүндэт нийслэлчүүд ээ,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлэхийн тулд олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч үе шаттай шийдвэрлэсээр байна.

Олон жил гацсан хөгжлийн төслүүдийг гацаасны цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсаар ирсэн нь нууц биш ээ.

Сүүлийн хэдэн өдөрт Бадрах Энержигийн хөрөнгө оруулалтын гэрээ, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэх үед жагсаал цуглаан өрнөж, Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэнд гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажиллагаа явсныг үгүйсгэхгүй ээ. Энэ бол гацаагчдын цагаа өнгөрөөж буй хуучин технологи юм.

Бид хамтдаа Хурдтай хөгжлийн төлөө ЗОРИГ гарган энэ бүхнийг даван туулах учиртай.

Хамтарсан Засгийн газраас эрэмбэлэн танилцуулсан хөгжлийн 14 мега төслөөс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийг дэмжих тогтоол, мөн 1 сарын 17-ны өдөр гарын үсэг зурагдсан Монгол-Францын Уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг дэмжин баталсан Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Цаг хугацаа өнгөрөх тусам үйл явдал, үнэн баримт бүхэн цаасан дээр түүх болон мөнхөд үлдэнэ. Холимог тогтолцоогоор бүрдсэн шинэ парламентын анхны намрын чуулган Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдэнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд бат итгэлтэй байна.
  
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ нь нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд ойлголтоо нэгтгэхэд үндсэн ач холбогдол нь оршиж байгаа юм.

Хот өөрөө амьд организм. Биеийн дархлааг бүхэлд нь сайжруулахтай адил Нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад оролцсон мэргэжилтнүүд зөвлөсөн.

Дэлхийд сайн ба муу хот гэж байхгүй бөгөөд гагцхүү ерөнхий төлөвлөгөөгөө зөв ба буруу хийсэн, ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадсан, чадаагүй гэдэг л ялгаа байгааг мэргэжилтнүүд дурдсан.

Улс төрчид шинж тэмдэгтэй зууралдах биш харин мэргэжилтнүүдийн зөвлөж буй суурь шалтгааныг шийдвэрлэх, олон нийтэд ойлгуулахад дэмжлэг үзүүлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг ч тэд сануулсан.

Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Ерөнхий сайдын шууд удирдлага дор мэргэжлийн байгууллагууд, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, их дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн шуурхай штаб байгуулан ажиллаж байна.

Парламентад суудалтай намын дарга нар болон үе үеийн Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан эрхмүүд штабын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Нийслэлийн асуудал бол улс төржих сэдэв биш гэдэгт нэгдсэн ойлголтод хүрч, нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих бүлэг байгуулж ажиллахыг парламентад суудалтай улс төрийн намууд, нийслэлийн тойрог, жагсаалтаас сонгогдсон гишүүддээ уриалъя.

Энэ агуулгаар Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жилийн эхэнд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг өргөн барьж, бүх нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, нийслэлд хэрэгжих төсөл арга хэмжээ, эрэмбэ дарааллын талаар нэгдмэл ойлголтод хүрэх нь чухал байна.

Татварын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд хүний хөгжил, байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг дэмжиж, борлуулалтын орлогын нэг хувьд ногдох татвараас чөлөөлөх зохицуулалтын дагуу Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах төслүүдэд хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнд талархал илэрхийлж, бусад аж ахуйн нэгжүүдийг уриалж байна.

Засгийн газар Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулж, Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан бүс тус бүрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эдийн засгийн төслүүдтэй уялдуулан боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн барихаар бэлдэж байна.

Бүсийн анхдугаар хуралдаанаар 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө, бүс нутагтаа хэрэгжүүлэх таван мега төсөл, бүсийн бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчны нэгдсэн санал, 2026 оны улсын төсөвт тусгах санал зэргийг хэлэлцэх учир Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Улаанбаатар хотын хувьд анхны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь 1954 онд батлагдаж, 1961, 1976, 1986 онд тодотгол хийгдэж байсан бол Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2002 онд баталсан.
Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хэлэлцэн баталж байжээ.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө бүтэн хэрэгжээгүй суурь шалтгаанууд нь
1.    Эрчим хүчний үнийг эрт чөлөөлж чадаагүйгээс дэд бүтэцтэй газраа даган ерөнхий төлөвлөгөөнд тусаагүй төлөвлөгөөт бус барилгажилт үүссэн,
2.    Засаглалын хэт тогтворгүй байдлаас үүдэн сахилга хариуцлага суларч, хууль бус газар олголт хавтгайрсан,
3.    Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх хэмжээнд байж чадаагүйгээс үүссэн асуудлууд хуримтлагдсан,
4.    Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байсан ч хариуцлага тооцох эрхзүйн орчин сул,
5.    Газар олголтын асуудлаар хэт олон субъект улс төрийн гэнэтийн шийдвэр гаргадаг зэрэг суурь асуудлууд байжээ.
Харин энэ удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа хэрэгжихүйц байх зарчмыг баримтлан, 20 минутын хот загварт тулгуурлаж, Улаанбаатар хотын асуудлыг үндсэн долоон том салбараар тодорхойлж, бусад улс орны туршлагад суурилан дахин төлөвлөлт хийж,  нийслэлийн хэт төвлөрөл, тэгш бус хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн загварыг бий болгоход чиглүүлсэн.

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төсөлд Нийслэлийн хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн өсөлт, шинжлэх ухааны хөгжил, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлага, иргэд, олон нийтийн санал оролцоонд тулгуурлан“Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэхэд энэхүү төлөвлөлт чиглэсэн болно.

Ерөнхий төлөвлөгөө хэрэгжих үндэс нь төлөвлөлтийг олон нийтийн оролцоонд тулгуурлан хэлэлцүүлэх бөгөөд намрын чуулганд амжиж өргөн барьснаар хаврын чуулган хүртэл Улсын Их Хурал, мэргэжлийн байгууллагууд, иргэдийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийх цаг хугацааны боломжийг олгож байна.

Энэхүү Ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад зөвлөсөн мэргэжилтнүүд Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн үе шат, эрэмбэ дараалал, төсөл хоорондын үнэлгээ хийхэд алдаа гарсныг анхааруулж, “Сontrol Tower” нэгдсэн удирдлага, зохицуулалтын аргачлал шаардлагатайг онцолсон.

Нэг үгээр хэлбэл, бидний хэрэгжүүлж байсан төслүүд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, хоорондоо уялдаа холбоогүй, эрэмбэ дараагүй, төсөл хоорондын  эерэг болон сөрөг нөлөөллийг урьдчилан тооцдоггүй, нэгдсэн их өгөгдөлд тулгуурласан дүгнэлт байдаггүй, төлөвлөлтөд олон нийтийг оролцуулах механизм сул зэрэг нь хөрөнгө, цаг хугацаа алдахад нөлөө үзүүлжээ.

Тиймээс ч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн Нийслэлд хэрэгжих төслүүдийн талаар нарийвчилсан мэдээлэл авч, мэдээлэл түгээж, мэтгэлцэж хамтран ажиллахыг хүсье.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Нийслэл хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх 24 мега төслийг хэрэгжих хугацаа, төслийн нөлөө, өртөг гэсэн гурван хүчин зүйлийн дагуу эрэмбэлж, төслүүдийн харилцан уялдаа, ач холбогдол, төсөл хоорондын эерэг, сөрөг нөлөөллийг тооцож, “Сontrol Tower” аргачлал буюу нэгдсэн удирдлага, зохицуулалт, хяналттайгаар хэрэгжүүлнэ.

Уг төслүүдэд Баянзүрхийн товчооноос 22-ын товчооны уулзвар хүртэл 32 км хэвтээ тэнхлэгийн 4-6 эгнээ бүхий Туулын хурдны авто замын бүтээн байгуулалт хийгдэхээр туссан.

Туулын хурдны зам дагуу Хүй долоон худагт 30,000 хүний багтаамжтай наадмын шинэ цогцолбор байгуулж, шинээр дэд бүтэц тавигдах нь хот байгуулалтын чухал алхам болно.

Хандгайтаас Чингис хаан нисэх буудал хүртэл, төр захиргааны нэгдсэн байрыг холбосон, Сэлбэ голыг дагасан, гүүрэн байгууламж, туннел бүхий босоо тэнхлэгийн 62.5 км хурдны замын төсөлхэрэгжүүлнэ.
Энэхүү босоо тэнхлэгийн хурдны замаар Нийслэл Улаанбаатар хотын төвийг Хөшигийн хөндийд шинээр байгуулагдах дагуул хоттой холбогдоно.

Өнөөдөр Шинэ Зуунмод хотыг Хүннү ухаалаг хот болгон өөрчлөх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамт хэлэлцүүлж байгаа нь шинэ хотын концепцийн уралдааныг олон улсад зарлахад ач холбогдолтой.

Хотын авто замын сүлжээг хэвтээ найм, босоо 12 тэнхлэг, гурван тойрог авто замын бүтэцтэй байхаар төлөвлөж дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний оргил ачааллын үеийн дундаж хурд есөн км/цаг-аас 22.5 км/цаг болж нэмэгдэх боломжтой.

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй авто машины хэрэглээг бууруулж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт 14 өртөө бүхий Улаанбаатар Метроны нэг, хоёрдугаар шугам байгуулахаар төлөвлөлөө.

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд орон сууцны зориулалттай баригдаж буй барилга байгууламжийн зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх, газар доорх байгууламж, дулааны шугам, нийслэлийн дэд бүтцийг сайжруулах, гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтэц, эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах зайлшгүй шаардлагатай.

Нийслэлийн дулаан, эрчим хүчний хэрэглээ 3,820 МегаВатт байгаа бол цаашид 7,480 МегаВатт болж нэмэгдэх тооцоолол хийгдсэн. Иймд хоёрдугаар цахилгаан станцын эдэлбэр газар, шугам сүлжээг ашиглан тавдугаар цахилгаан станцыг барьж, эрчим хүчний хэрэглээнд 300 МегаВаттын нэмэлт эх үүсвэрийг бий болгоно. Мөн нүүрсний уурхай түшиглэн нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний хосолсон эх үүсвэрүүд шинээр байгуулахаар төлөвлөгөөнд тусгасан болно.

Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхгүйгээр хот тэлэх, шинэ хот байгуулах, орон сууцжуулалтын бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн төсөл хэрэгжих ямар ч боломжгүй юм.

Энэ намрын чуулганаар эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, эрчим хүчний салбарын реформыг эхлүүлсэн нь түүхэн шийдвэрүүдийн нэг байсныг онцлон хэлье.

Нийслэлийн дулаан, эрчим хүчний сүлжээний шинэчлэлийг бүрэн шийдвэрлэхэд хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийслэлийн асуудлыг сууриар шийдвэрлэх эрэмбэлэгдсэн 24 мега төслийг хэрэгжүүлэхэд багадаа 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Тийм ч учраас ерөнхий төлөвлөгөөнд туссан мега төслүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн асуудлыг бүрэн хэмжээнд шийдвэрлэхийн тулд эрх зүйн орчны томоохон шинэчлэл шаардлагатай.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд туссан хөгжлийн 24 мега төслийг хэрэгжүүлэх, “Control Tower” буюу нэгдсэн удирдлагын зохицуулалт, хяналтын тогтолцоог бүрдүүлж, нэгдсэн ойлголтод оруулах нь энэхүү хэлэлцүүлгийн хамгийн чухал үр дүн байх болно гэж үзэж байна.

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлснээр:
·      Улаанбаатар хотын иргэдийн 91 хувь нь орон сууцанд, есөн хувь нь сайжруулсан амины сууцанд амьдрах боломж бүрдэх,
·      Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг найман м.кв-аас 35 м.кв болж нэмэгдэх,
·      Багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгож өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж, нийтийн тээврийн хүртээмж хоёр дахин нэмэгдэх,
·      Улаанбаатар хотын өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах боломж бүрдэх зэрэг ач холбогдолтой бөгөөд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, агаар орчны бохирдлыг бууруулах асуудалд илүүтэй төвлөрсөн болно.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж, олон нийтийн өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жилийн хүрээнд Засгийн газар, Нийслэлтэй нягт хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье”.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсанд хүндэтгэл үзүүлж, салах ёс гүйцэтгэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга,  Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ард түмний эрхэм хүн Пунсалмаагийн Очирбат Тантай монгол төр, Монголын ард түмэн өнөөдөр гүн хүндэтгэлтэйгээр салах ёс гүйцэтгэж байна.

Эрхэм хүмүүн Таны гэр бүл, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хайртай дотно хүмүүст тань монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Та төр улсынхаа тэргүүн, өрх гэрийнхээ өмөг түшиг, үр хүүхдийнхээ ачлалт эцэг, халамжит хань, анд нөхдийнхөө итгэлт нөхөр, шавь нарынхаа ачит багш, ард түмнийхээ соён гэгээрүүлэгч байлаа.

Эрхэм Та эгэл жирийн малчны амьдралаас улсын Ерөнхийлөгч, уул уурхайн инженерээс төрийн сайд, эрдэмтэн, академич хүртлээ төр улсдаа хүчин зүтгэж, төр, түмнийхээ төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулсан  билээ.

Бүх ард түмнээсээ сонгогдсон анхны Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байсан эрхэм Та төрийн томилолт, түмний сонголт, тэнгэрийн цагийн тохиолоор ардчилсан Монгол Улсын анхны хэмээх олон түүхэн үйл хэргийн эзэн байж, улс эх орноо ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх амаргүй бөгөөд хариуцлагатай өөрчлөлт, шинэчлэлтийн их үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.

Эрхэм хүмүүн Та улс орныхоо нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүндхэн он жилүүдэд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах комиссын даргаар ажиллаж, удирдан батлуулж, уг эхийг Төрийн тэргүүний хувиар нотлон баталгаажуулж, хожим нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний хувиар чандлан сахиулах түүхэн хувь зохиол Танд тохиосон.

Эрхэм анхны Ерөнхийлөгч Та ардчилсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг анхлан батлуулж, хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой найрсаг, тэнцвэртэй харилцааг хөгжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар сахин бэхжүүлэх хийгээд Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байж даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах их үйл хэргийг манлайлсан манай улсын тэргүүн дипломатч байлаа.

Таны эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан онцгой гавьяа зүтгэлийг тань монгол төр өндрөөр үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж, Таны шинжлэх ухаанд оруулсан жинтэй хувь нэмэр, бүтээл туурвилд тань Монгол Улсын Төрийн шагнал олгосон билээ.

Мөн Таны олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг улс орон, олон улсын байгууллагууд өндрөөр үнэлэн өөрсдийн эрхэм дээд шагнал, хүндэт цол хэргэмийг хүртээсэн нь таныг олон улсад нэр хүндтэй эрхэм байсныг илтгэнэ.

Ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа зарлан тунхаглаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурийг тавихад оруулсан Таны манлайлал, гавьяа зүтгэл, түүхэн үйл хэргийг монгол төр, Монголын ард түмэн үеийн үед хүндэтгэн дурсах болно.

Эрхэм хүндэт анхны Ерөнхийлөгч, азай буурал ах Тантай учран танилцаж, уулзан ярилцаж байсан халуун дотно мөчүүд, инээмсэглэл тодруулсан элгэмсэг сайхан дүр төрх, илэн далангуй хөгжилтэй яриа, гэгээн сайхан дурсамжууд одоо ч миний зүрх сэтгэлд тодхон санагдаж байна.

Мөнх хөх тэнгэр шигээ тэнүүн, цэлгэр тал нутаг шигээ уужуу, сүрлэг өндөр хайрхад шигээ өмөг түшигтэй эрхэм Таны эгэл даруу, элэгсэг дотно, нөхөрсөг дөлгөөн зан чанар, эвийг эрхэмлэж, нөхөрлөлийг хүндэтгэдэг хүнлэг сайхан харилцаа манай ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд хоногшин үлдэх болно.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга,  Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ард түмний эрхэм хүмүүн Та мөнх хөх тэнгэртээ амгалан залрах болтугай.

 Мөнх хөх тэнгэр та биднийг ивээх болтугай” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин могой өдөр

-Аргын тооллын 1 дүгээр сарын 24. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын 25, харагчин могой, мэнгэ 8 цагаан, суудал уул, од гар од-16, шид барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:29-17:40.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, бэлбэсний үйл, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, заргалдах, замд гаргах, ан гөрөө хийх, морь худалдах, үс засуулах, ажилчин шүтүүлэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, мал гаргах муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 6 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч,

ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

2025 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -15…-20 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -11…-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…-2 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээш хойшдоо цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийт нутгийн 60 орчим хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цастай байна.

Тодруулбал,  Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Хяргас, Малчин, Ховд, Завханы Нөмрөг, Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Хүдэрт 22-35 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай.

 Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 80 орчим хувьд дунджаас ахуй, 20 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.

Эх сурвалж:  Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай төслийг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
Тус хэлэлцээр нь хоёр талд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж заасан юм.
 
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголоо
“Орон даяар гашуудал зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарлаа.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбатыг сүүлчийн замд нь үдэх өдөр буюу  2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 25-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд соёл урлаг, биеийн тамир, спортын тоглолт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо. Энэ өдрийн 12.00 цагт улс орон даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиолол өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлнэ.
Мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи, уул уурхайн сургууль, Сүхбаатар дүүргийн Iхороо, Сөүлийн гудамжнаас Нийслэлийн Ерөнхий боловсролын I сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.

Шуурхай штабын хуралдаанд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газарт танилцуулан, шийдвэр гаргана
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штаб долоо хоног бүрийн бямба гаригт хуралдаж буй. Үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Шуурхай штабын хоёр удаагийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгаж, хэрэгжилтийн үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд тус тус даалгалаа.
 
Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ
Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ.
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг үр ашгийн хувьд эрэмбэлсэн жагсаалтыг дэмжээд уг эрэмбийг баримтлан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт, холбогдох дэмжлэгийг шуурхай үзүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Мөн мега төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл, техникийн зураг төсөл болон төсөвт магадлал хийх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Эрэмбэлсэн мега төслүүдийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан 14 мега төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабыг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулсан. Шуурхай штабын хоёрдугаар хуралдаан энэ сарын 18-ны бямба гаригт болж нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төслүүд болон тэдгээрийг үзүүлэх нөлөөллөөр нь хэрхэн эрэмбэлсэн болон түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн холбогдолтой төсөл гэж үндсэн гурван хэсэгт хувааж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

УЛААНБААТАР ХОТОД ХЭРЭГЖҮҮЛЭХ 23 МЕГА ТӨСЛИЙН ЭРЭМБЭ


Товч мэдээ
·      Авлигын эсрэг багц хуулийн төсөл буюу Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдуулж боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин туулай өдөр

-Аргын тооллын 1 дүгээр сарын 22. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 23, цагаагчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал огторгуй, од салхины эх-14, үл зохилдох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:31-17:37.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай маш сайн. Харин тахиа, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, өвчин эмнэх, арилжаа наймаа хийх, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, худаг малтах, мал худалдах, лам болох, буян үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 6 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна.

2025 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн хагаст баруун хойноос бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -20…-25 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг, Ерөө голын хөндийгөөр -14…-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…-1 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ж.Батдорж: 48 цаг гурван ээлжээр тасралтгүй ажиллаж, 80 айлын орц, гарцыг чөлөөллөө

ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр байршилд нийт 37 мянган метр.куб суваг татаад байна. Мөн бусад халиа тошин үүссэн байршлуудад ажиллаж байгаа дүүргийн Онцгой комисс болон холбогдох албаныханд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, ажиллаж байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийт 80 гаруй өрх халиа тошинд автаж, дуудлага өгсний дагуу тус байршилд ГУББГ-аас шуурхай арга хэмжээ авч, ахин халиа тошин халах эрсдэлгүй болголоо.

Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын Засвар ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодруулахад “Төгөлдрийн гүүр орчмын хэсэгт үерийн барилга байгууламж байхгүй.  Шуурхай  арга хэмжээ авч 7500 метр.куб суваг татаж, ойр орчмын айл өрхийн аюулгүй байдлыг ханган ажиллаад байна. Мөн автозамын хоёр гүүрэн гарцыг гаргаж, явган замын дөрвөн гүүрийг чөлөөллөө. Бид сүүлийн 48 цаг гурван ээлжээр тасралтгүй ажиллаж, 80 айлын гэртээ орох орц гарцыг чөлөөтэй болголоо. Одоо сувгаас ус халих эрсдэлгүй болсон” гэв.

Мөн булгийн ус ундаргатай газар болон хөрсний ус ихтэй газарт байгаа айл өрхүүдийг газар чөлөөлөлтдөө идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа