Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсэх төлөвтэй байна
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр ирэх хоёрдугаар сарын эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн жиндүү байдал хадгалагдах төлөвтэй байгаа бөгөөд цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна. Мөн баруун аймгуудын ихэнх сумдын нутгаар зудын нөхцөл байдал үүссэн, зүүн аймгуудын нутгаар хангалттай хэмжээний цасан бүрхүүл тогтоогүйгээс газар хуурай, хөрс хангалттай чийг хуримтлуулаагүй тул салхи шуургатай үед нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа тул малчид өвс тэжээлийн нөөцөө хангалттай бэлтгэхийг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярах төлөвтэй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байна. Бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар бага зэргийн цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх төлөвтэй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зарим газраар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 2-5°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өмнөговь, Дорноговийн зарим газраар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бага зэрэг цас орж, зарим газраар салхи ширүүсч, явган болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр улаагчин тахиа өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 16 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.
2025 оны 01 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн аймгуудын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -15…-17 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -16…-18 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -17…-19 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа болно
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны бүртгэл явагдаж байна. Үзэсгэлэн худалдаа 2025 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 27-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд нэг сар үргэлжлэх юм. Уг үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үйлдвэр эрхлэгчид түрээсийн төлбөргүй оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах боломжтой.
Нийслэлээс оролцогчид есөн дүүргийн ЖДҮДТөвд, орон нутгаас оролцогчид Аймгийн ЗДТГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтнээр дамжуулан бүртгүүлж, үзэсгэлэн худалдаанд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-318547 дугаараас тодруулах боломжтой.
НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 25 асуудал хэлэлцэн, 10 тогтоолын төслийг батлуулжээ
Улсын Их Хурлын Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2025.01.27/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, С.Замира, М.Мандхай, Ж.Чинбүрэн нар оролцсон.
Байнгын хорооны дарга Б.Бейсен мэдээллийнхээ эхэнд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 7, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой хамтарсан хурал 2, нийт 9 удаа хуралдаж, 25 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 5, ажлын дэд хэсэг 8 удаа тус тус хуралдсаныг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр, ээлжит чуулганы хугацаанд яам, агентлаг, харьяа байгууллагын 10 тайлан, мэдээлэл хэлэлцсэн шийдвэрлэснийг дурдаад улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны мэдээллийг сонссон.
Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 2 дугаар тогтоолоор байгуулан ажиллаж байгааг дурдлаа.
Ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар 2 ажлын хэсэг, Байнгын хорооны тогтоолоор нийт 10, үүнээс хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 1 ажлын хэсэг, бусад асуудлаарх 9 тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна.
Дараа нь Улсын Их Хурлын даргын захирамж, Байнгын хорооноос байгуулагдсан томоохон ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн ахлагч нар товч мэдээлэл хүргэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн: -Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн миний бие ахалж, гишүүдэд Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Дам.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, Ж.Золжаргал, А.Ганбаатар, О.Саранчулуун нар ажиллаж байна гэв.
Тэрбээр Ажлын хэсгээс ерөнхий хяналтын сонсголын хүрээнд Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах), “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” хэлэлцүүлгийг зохион байгуулсныг дурдаад энэ долоо хоногт “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсныг онцлов. Түүнчлэн ирэх хоёрдугаар сарын 3,4-ний өдрүүдэд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат: -Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор байгуулан ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, гишүүдэд Ж.Батжаргал, С.Ганбаатар, Р.Сэддорж, У.Отгонбаяр нар ажиллаж байна. Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд даатгалын нөхөн төлбөр олгох 6 хувийн босго үзүүлэлтийг өөрчлөн, уян хатан тогтоох, улмаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан малын хорогдлын дүнд үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох хоёр томоохон зохицуулалтыг тусгасан. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, хуулийн төслийг сайжруулахын төлөө ажиллахын зэрэгцээ Үндэсний давхар даатгал, Сангийн яамныхантай ярилцаж олон жил даатгалд хамрагдсан малчдад нэг удаа нөхөн төлбөрийг нь ахиухан олгох юм уу, урамшуулал, хөнгөлөлт олгох уян хатан зохицуулалт болон, малын даатгалын санхүүгийн системийг тодорхой болгох зэрэг асуудлыг тусгахаар ажиллаж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гэхэд хуулийн төслийг Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт оруулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж г байна гэв.
Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай:-Улсын Их Хурлын даргын 42 дугаар захирамжаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг найман удаа, ажлын дэд хэсэг 3 удаа тус тус хуралдаад байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн гурван том хөдөлгөөнийг эрчимжүүлэх чиглэл бүхий ажлын хэсэг хууль эрх зүйн орчин дахь зураглалыг хийж, орон нутагт ажиллаж малчид, хоршоологчдод ойлголт, мэдээллийг хүргэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, холбогдох хоршооны гишүүдийг чадавхжуулах сургалт, туршлага судлах ажлыг зохион байгуулах зэргээр өргөн хүрээнд шуурхай ажиллаж буйг онцолж байлаа.
Ийнхүү хэвлэлийн бага хурал сэтгүүлчдийн асуулт, хариултаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.01.20-26/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 32 суманд аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 75 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байна. Гал түймэр, зам тээврийн осол, төөрч сураггүй болсон шалтгааны улмаас нийт гурван иргэн амь насаа алдаж, нэг иргэн гэмтэж, бэртсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Шинэ клип: МУГЖ Б.Сийлэгмаа,МУСТА Э.Чулуунчимэг нарын хамтран дуулсан “Ханан сүлжээ нэхээс”
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтад оролцлоо
Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийг аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон мэргэжлийн төрлийн шигшээ тоглолтыг үзэж, шилдэг оролцогчдод шагнал гардуулав.
Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхий дахинд нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологи асар хурдацтай хөгжиж, түүний хэрэглээ эдийн засаг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бүхий л салбарын үйл ажиллагаанд нэн эрчимтэй нэвтэрч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүчийг үлэмж хэмнэж байгааг тодотгов.
Тухайлбал, 2023 онд барилгын салбарт 44, хөдөө аж ахуйн салбарт 38, батлан хамгаалах салбарт 28 хувиар дроны зах зээл нэмэгдсэн байна.
Байгаль цаг уурын харилцан адилгүй бүсчлэл бүхий өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн, хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд дэвшилтэт техник, өндөр технологийг бүх салбарт өргөнөөр ашиглаж, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт олон улсад өрсөлдөх чадавхтай байх нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын нэн чухал зорилт байх ёстойг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч онцоллоо.
Иймд дроны техник, технологийг нэвтрүүлэх, үндэсний аюулгүй байдал, улс ардын аж ахуйд өргөнөөр ашиглах, чадварлаг оператор-нисгэгчдийг бэлтгэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр засгийн бодлого, олон нийтийн идэвхтэй оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэл чиглэх учиртайг тэмдэглэв.
“Дронкон” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн нь Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэхийн зэрэгцээ дроны хэрэглээ, үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг шинэ шатанд гаргаж, үндэсний техник, технологи, мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэ чиглэлд хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн санаачилга, оролцоо үлэмж их байгааг сайшаан тэмдэглэхийн хажуугаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд идэвхтэй оролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.

Цаашид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглах, программ хангамжийг хөгжүүлэх тал дээр түүчээлэн манлайлж, хүүхэд залуусын дунд дрон, нисэх загвар зохион бүтээх, энэ төрлийн спортыг хөгжүүлэхэд холбогдох яам, агентлагийн удирдлагууд онцгойлон анхаарч ажиллах ёстойг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо.
Улмаар нисгэгчгүй нисэх хэрэгслийн ашиглалтын эрх зүйн орчныг олон улсын туршлага, сургамжид нийцүүлэн маш нарийн боловсруулан мөрдүүлэх, дроноос хамгаалах системийг бий болгон хөгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэхүү тэмцээн жилээс жилд хүрээгээ тэлж, олон улсын тэмцээн болж өргөжнө гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, дэмжин оролцсон төрийн болон төрийн бус байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдсан тус тэмцээнд нийт 500 гаруй тамирчин оролцжээ.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
АТГ: Эрүүгийн 869 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 1 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 869 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 857 хэрэг шалгагдаж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ахмад настан хөдөлмөр эрхлэхэд үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлнэ
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүдээс 2025 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд санал авах уулзалт зохион байгууллаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр арга хэмжээг жил бүр ХЭҮЗ-ийн хурлаар хэлэлцэн баталж, хэрэгжүүлдэг.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор нийт 5 хөтөлбөр батлагдсан бөгөөд энэ онд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудтай уялдуулан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэгийг өргөжүүлэх, шинэ төсөл, хөтөлбөрийг туршин нэвтрүүлэх, төрийн байгууллагуудын зүгээс хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг зорилтот бүлгийн иргэдэд нэгдсэн удирдлага, арга зүй, зохион байгуулалттайгаар хүргэх, төсөл хөтөлбөрүүдийн чанарт анхаарч хэрэгжилтийн үр дагавар, үр нөлөөг сайжруулах талаар төлөвлөгөөнд тусгаад байна.
2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн төлөвлөгөөг гишүүдэд танилцуулж, тэдний саналыг сонссон. Мөн аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн холбогдох мэргэжилтнүүдтэй онлайн уулзалт хийж, санал авлаа.
Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөл ойрын хугацаанд хуралдана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрхөд зөвлөгөө, мэдээлэл өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй төсөл болон Шинэ зуунмод хотын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ сарын 18,19-нд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын судалгаагаар 61.576 айл уламжлалт зуух, 57.167 айл төслийн зуух, 11.767 нам даралтын ашиглаж байна. Мөн угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрх, угаар мэдрэгчийн ажиллагаа хэвийн бус 4713 өрх, зуухны яндан шаардлага хангаагүй 17.484 өрх, төслийн зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан 7383 өрх байна. Халаалтын зуухнаас гадна цахилгаан халаалт бүхий 11.767 айл өрх, 3-15квт хүчин чадлын зуух ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 12.673 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байв. Уг хяналт шалгалтын үр дүнд айл өрхүүдийн кординат бүхий зуухны нэгдсэн мэдээллийг боловсруулж, цахим мэдээллийн сан үүсгэнэ” гэдгийг хэллээ.
Хяналт шалгалтаар иргэн аж ахуй нэгж байгууллагад дараах нийтлэг зөрчил гарсан байна. Үүнд:
- Үнс, нүүрсний агуулах задгай, галд тэсвэргүй материалаар хийгдсэн байгаа нь галын эрсдэл үүсгэх, салхиар зөөгдөн тархаж орчинд тоосжилт үүсгэх,
- Зуухны паспорт бүртгэлжүүлэлт хангалтгүй,
- Хог хаягдлыг хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хаясан,
- Халаалтын зуухны шүүлтүүрийн ажиллагаа хэвийн бус, зориулалтын шүүлтүүрээр тоноглоогүй,
- Зуух яндангийн битүүмж муу, галын хотол элэгдсэн зэрэг зөрчил илэрсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр улаан бич өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа



Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
