Author Archives: baaska baaska

Цэвэр агаарт алхвал утааны хор тайлагдана

Алхах төдийд өвчний 90 хувь нь эдгэрнэ. Хялбар бөгөөд төлбөргүй, эмчийн ч шаардлагагүй. Таны хоёр хөл бол хамгийн шилдэг эмч юм. Явган алхалтаар хүн эрүүлжиж, бие махбодийн хувьд эрч хүчтэй болж, булчин, яс эрүүлжиж, насжилттай холбоотой өвдөг, ууц нуруу өвдөх нь эрс багасдаг.
Энэ мэтчилэн алхалтын ач холбогдлыг тоочоод барамгүй. Сүүлийн үед явган алхах нь чухал ач тустай гэдгийг хүмүүс мэддэг, хаа нэгэн газраас сонссон байдаг ч яг хаанаас, хэрхэн, яаж эхлэх вэ? гэсэн асуулттай нүүр тулж, нэлээдгүй хүмүүс нь бодсоноо бодитоор хэрэгжүүлэлэлгүй хэзээ нэгэн цагт алхана даа гэсэн бодол тээсээр үлддэг.
Тэгвэл 2024 оны 12-р сарын 22-ны өдөр явган алхалтыг сонирхож байгаа шинэ алхагчдад зориулсан анхан шатны мэдлэг, ур чадвар олгох онол практик хосолсон сургалт (Beginner Training Program)-ыг Монголын явган алхалтын холбоо, БЗД-ийн Биеийн тамир, спортын хорооны сургагч багш нар хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулжээ. Сургалтад амжилттай хамрагдаж, өөртөө цаг гаргаж, эрүүл амьдралын хэв маягийг бүтээж эхэлсэн нийт алхагч нартаа сертификат гардуулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгаа бөгөөд тус хөдөлгөөний бодлого, үйл ажиллагаа, үзэл санааг дэмжиж Нийслэлийн Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Монголын явган алхалтын холбоо, Баянзүрх дүүргийн явган алхалтын холбоотой хамтран тус сургалтыг зохион байгуулсан бөгөөд цаашид тус хөдөлгөөний хүрээнд олон талын хамтын ажиллагааг цаашид хэрэгжүүлэх ажээ.
Сургагч багшаар Монголын явган алхалтын холбооны сургалт, гишүүдийн хөгжил хариуцсан захирал С.Хандхүү, МЯАХ-ны тэргүүн Б.Болор-Эрдэнэ, БЗД-ийн БТСХ-ны мэргэжилтнүүд, алхалтын чиглүүлэгчээр Хурах-88 клубийн тэргүүн П.Буяннэмэх нар байжээ. Тус сургалтын агуулгад алхалтын хувцас хэрэгсэл, тэдгээрийг ашиглах арга зүй, алхахад анхаарах зүйлсийг танилцуулсан бол БЗД-ийн БТСХ-ны мэргэжилтнүүд Хөдөлгөөн-Эрүүл мэнд, Явган алхалтын ач холбогдол сэдвээр онолын хичээл орж, бие халаалтын практик дасгал хийлгэж зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Тус шинэ алхагчдад зориулсан сургалт, практик алхалтад нийт 127 алхагчид хамрагдав.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 12, 16, 26, 35, 36-р хорооны иргэд 35, 68, 88, 133, 137, 156-р сургуулийн багш, ажилтнууд, Аавуудын алдар ТББ, Бүрх ХХК, Баянзүрх дүүргийн явган алхалтын холбоо, “Aхмад явган аялагч, алхагчид клуб”, “Хурах-88” клуб, “Зөв хандлага-Эрхэм андууд” клубийн алхагчдын төлөөлөл хамрагдлаа.
Агаарын бохирдол нэмэгдэж, ес эхэлсэн өвлийн жавартай өдрүүдэд 7 хоногт нэгээс доошгүй өдөр утаанаас холдож, байгальд алхаж цаг гаргах нь таны болон таны гэр бүлийн эрүүл мэндэд маш чухал үр нөлөөтэй байх нь дамжиггүй. Алхалт үнэ цэнийг бүтээнэ.
012
013

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа

“Оны онцлох хүүхэд-2024” шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Оны онцлох хүүхэд” шагналын эздийг 32 дахь жилдээ шалгаруулав.
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар 2024 оны шилдэг хүүхдүүдэд батламж гардуулав. Шадар сайд Т.Доржханд шилдгээр шалгарсан хүүхдүүдийн хичээл зүтгэл, авьяас билиг, эр зоригоор бахархаж буйгаа илэрхийлээд хүсэл мөрөөдлийнхөө эзэн болж, Монгол Улсын хөгжилд илүү их амжилт гаргахыг ерөөлөө.
2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, багийн амжилт гэсэн 10 номинацид үндэсний хэмжээнд 1678 хүүхэд өрсөлдсөнөөс онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үе тэнгийнхнээ манлайлсан 73 хүүхдийг 2024 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгаруулсан байна.


Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөл
Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёдугаар ЕБС-ийн 9Б ангийн сурагч Б.ПҮРЭВСҮРЭН,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 11Б ангийн сурагч Ц.НАРАНБОЛОР,
Нийслэлийн “Сэлбэ” олон улсын сургуулийн 11А ангийн сурагч Г.САЙНЦАГ

Сурлагын амжилт төрөл
Дархан-Уул аймаг Дархан сумын “Эмпати” сургуулийн 12Б ангийн сурагч Т.СУВД,
Нийслэлийн “Эрхэт Эрдэм” сургуулийн 12А ангийн сурагч Ч.ИРМҮҮН,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Дарын” ЕБС-ийн 10В ангийн сурагч Ш.УЛПАН

Оюун ухааны спортын төрөл
Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” сургуулийн 9-4 дүгээр ангийн сурагч Э.ҮҮРИЙНЦОЛМОН,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7А ангийн сурагч Б.ГАНХҮҮ,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч А.ОЮУН-ЭРДЭНЭ,
Нийслэлийн Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч Н.ТҮВШИНБАЯР,
Нийслэлийн “Оюут” бага сургуулийн 5А ангийн сурагч Г.ДЭЛГЭРМАА,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын Эрдмийн далай сургуулийн 2А ангийн сурагч Н.АЗ-ЭРДЭНЭ

Урлаг, уран бүтээлийн төрөл
Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар ЕБС-ийн 12Г ангийн сурагч Б.АНУЖИН,
Нийслэлийн 14 дүгээр ЕБС-ийн 11А ангийн сурагч О.ХҮСЛЭН,
Монгол Улсын хөгжим бүжгийн консерватори сургуулийн Сонгодог хөгжмийн сургуулийн Төгөлдөр хуурын 8А ангийн сурагч Б.ЭНХСАРУУЛ,
Монгол Улсын Консерватори сургуулийн Сонгодог бүжгийн 10В ангийн сурагч Ү.АНАР,
Нийслэлийн “Үй цай” сургуулийн 7А ангийн сурагч Э.АРУУХАН-ҮЖИН,
Нийслэлийн “Амжилт Кибер” сургуулийн 12-2 ангийн сурагч О.ЭГШИГЛЭНТ-ОД,
Нийслэлийн “Амжилт Кибер” сургуулийн 12-2 ангийн сурагч С.БИШРЭЛ

Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс төрөл
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын “Номуундалай” сургуулийн 12Д ангийн сурагч Т.БАЯСГАЛАН,
Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч Н.МӨНХБААТАР,
Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагч Э.ГАНЦООЖ,
Нийслэлийн “Арвис” ЕБС-ийн 12А ангийн сурагч Б.СОЛОНГО

Биеийн тамир, спорт төрөл
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын “Ирээдүйн одод” сургуулийн 12А ангийн сурагч Д.ДАГВАДОРЖ,
Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч Н.ЧИНСЭТГЭЛ,
Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Т.АРИУНЗАЯА,
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын Орхон сургуулийн 10А ангийн сурагч Э.АНУДАРЬ,
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч Б.САЙННЯМБУУ,
Төв аймгийн Зуун мод сумын Ерөнхий боловсролын Хүмүүн цогцолбор сургуулийн 9Г ангийн сурагч Б.БУЯНХИШИГ
Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын Ерөнхий боловсролын Лаборатори 5 дугаар сургуулийн 10В ангийн сурагч Д.ҮҮРЦАЙХ,
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч А.БААТАРЦОЛ,
Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 8Б ангийн сурагч М.ӨЭЛҮН,
Төв аймгийн Зуун мод сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 8В ангийн сурагч Ш.НАМУУНДАРЬ,
Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11Е ангийн сурагч Н.СУМЪЯАБАЗАР ,
Нийслэлийн Ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн 12-1 ангийн сурагч Б.АМГАЛАНБААТАР,
Нийслэлийн Ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Р.МӨНХ-ОД,
Нийслэлийн “Орчлон” сургуулийн 11Б ангийн сурагч Э.АНИМА,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Лаборатори 5 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Н.ЧИМЭДЛХАМ

Монгол түүх, соёл, өв уламжлалыг өвлөн тээгч төрөл
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12А ангийн сурагч Ө.БҮРЭНБААТАР,
Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн 7Г ангийн сурагч  Т.ТЭМҮҮЛЭН,
Дархан-Уул аймгийн Дархан сумын Од сургуулийн 12-1 ангийн сурагч Д.НОМИНЗУЛ,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Ч.ТҮВШИНЖАРГАЛ,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5Б ангийн сурагч Ү.ЭМҮЖИН,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч З.АЛТАНБАГАНА

Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөл
Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан Эмпати сургуулийн 12А ангийн сурагч Э.ТҮВШИНЗАЯА,
Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч Д.БАГАХҮҮ,
Нийслэлийн “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.ЭНХЖИН
 
Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөл
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын “Соого сейкео” ахлах сургуулийн 12Б ангийн сурагч Ө.ДОЛЖИНСҮРЭН,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын “Тэмүүжин” сургуулийн 11Г ангийн сурагч Б.НОМИНЖИН,
Нийслэлийн Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн Их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн 9В ангийн сурагч Х.ЦОЛМОН
 
Багийн амжилт төрөл
Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” сургуулийн 11-6 ангийн сурагч Г.ЭНХДӨЛ, А.ЛХАМ-ЭРДЭНЭ /Бүжгийн спорт/,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн  “СОЁМБО БАГ“ /14 гишүүнтэй/,
Нийслэлийн Ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч 58 дугаар сургуулийн БОЛОР ШИГТГЭЭ-3 хамтлаг /7 гишүүнтэй/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй газрууд

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2024 оны 12-р сарын 25-ны Лхагва гарагийн 16:00-18:00 цагийн хооронд Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн шийдвэрээр “ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудыг мэдээлж байна. Хязгаарлах хугацаа 60-120 минут үргэлжилнэ.
Хэрэглэгчид та бүхэн энэ цагуудад ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ зохицуулна уу.
Эх сурвалж: УБЦТС ТӨХК – UBEDN
togggg

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тус тус өргөн барилаа. Энэхүү хоёр төсөл нь УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төсөлд багтаж буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг САС” хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сард талууд гарын үсэг зурсан юм.
Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна

Өнгөрсөн зун их хэмжээний бороо орсны улмаас халиа тошин эрт үүсэж байгааг холбогдох албаныхан хэлж буй. Тодруулбал, урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж далан сувгууд дүүрэх, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөх, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэх эрсдэлтэй байна. Иймээс халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, Усны барилга, байгууламжийн газраас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 50 гомдол, мэдээллийг хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 12 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 50 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид шилжүүлэв.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 12.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 147 дуудлага хүлээн авчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин гахай өдөр

-Аргын тооллын 12 дугаар сарын 25. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын 25, харагчин гахай, мэнгэ 2 хар, суудал хий, од салхины эх-14, үл зохилдох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:04.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, тээрэм босгох, андгай тавих, чуулах, газар малтах, үхэгсдийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, ажилчин шүтүүлэх, лам болох, буян номын үйл, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 18 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

2024 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэгнуур, Идэр, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл,

Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -21…-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал

нутгаар -11…-16 градус, бусад нутгаар -16…-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -17…-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -17…-19 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр тогтмол зохион байгуулж байна

Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд гацуур засаж, гэрэлт гудамжаар чимэглэсэн мөсөн гулгуурын талбайг бэлтгэж иргэдэд өдөр бүр үйлчилж байна. Шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлж, Их тойруугаас Бага тойрог хүртэлх Ж.Самбуугийн гудамжийн авто замын голоор алхдаг хэсгийг гэрлээр чимэглэн тохижуулжээ. Чингэлтэй дүүрэг шинэ оныг угтан арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл өдөр бүр Тусгаар тогтнолын талбайд баярын хөтөлбөр зохион байгуулж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглахыг зөвлөж байна

Иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, техник хэрэгсэл болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Мөн болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед 3 үгт хаяг буюу what3word-аар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой бөгөөд энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглаарай.

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн өөрийн байгаа газрынхаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлдэг юм.

Онцгой байдлын байгууллагаас иргэн бүрийн гар утсанд байршлаа тодорхойлох What3Words аппликэйшныг суулгах аяныг зохион байгуулж, 21 аймгийн хэмжээнд 636.876 иргэний гар утсанд суулгаж хэрэглээнд нэвтрүүлээд байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сонгинохайрхан дүүргийн “Мөнгөн шинэ жил” арга хэмжээ арванхоёрдугаар сарын 25-нд болно

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 5 дугаар хороо хүүхэд залуучуудын театрын гадна талбай, 12 дугаар хороо Саппоро автобусны буудлын урд талбайд шинэ жилийн сүлд модоо засаж, чимэглэл, гэрэлтүүлгийн ажлыг хийж, тохижууллаа. Дээрх хоёр байршилд “Мөнгөн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж иргэдэд зориулсан соёлын үзвэр үйлчилгээ, тоглолт, хүнс, худалдаа үйлчилгээг зохион байгуулах юм. Нээлтийн арга хэмжээ арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагт Хүүхэд залуучуудын театрын урд талбайд, 18:00 цагт Саппоро урд талбайд болох тул Сонгинохайрхан дүүргийн иргэд та бүхнийг “Мөнгөн шинэ жил” арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн хэмжээнд нийт 4377.7 тонн давсны нөөцтэй байна

Нийслэлд 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд зэрэг нийт 35 байгууллагын 1200 гаруй ажилтан 180 гаруй тусгай зориулалтын машин техник, хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна. Мөн гол болон туслах авто зам, хотоос алслагдсан замуудыг цэвэрлэж, гулгааг арилгах тусгай зориулалтын 119.7 тонн бодис, 141.5 тонн давс тус тус зарцуулаад байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 4377.7 тонн давс, 6542.8 тонн бодисын бодит үлдэгдэлтэй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 82 гомдол, мэдээллийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 12 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 659 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 306 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 353 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 82 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар нохой өдөр

-Аргын тооллын 12 дугаар сарын 24. Мягмар (Ангараг) гараг (2024)
-Билгийн тооллын 24, хар нохой, мэнгэ 3 хөх, суудал мод, од тэргүүн дагуул-13, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:03.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, тангараг тавих, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээх, үс засуулах, равнайлах, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа