Author Archives: baaska baaska

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт гэмтлийн тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүй үзүүлнэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Н.Одонгуа нар өнөөдөр нийслэлийн хүн амд үзүүлэх гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ирэх 2025 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд үйлчлүүлэгчдэд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлэхээр болсон байна.
Тухайлбал, тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг болон Амбулатори, Гэмтэл согог заслын тасагт нийслэл, орон нутгийн иргэд харъяалал харгалзахгүй үйлчлүүлэх, авто замын түгжрэл болон хүлээгдэл чирэгдэлд цаг алдалгүй, түргэн шуурхай тусламж үйлчилгээ авах бүрэн боломжтой болох юм.
 Хамтын ажиллагааны хүрээнд тусламж үйлчилгээнээс гадна төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоо, мэс засал эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх томоохон үйл ажиллагааг мөн хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
ТТАХНЭ-т гэмтэл согогийн тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүй үзүүлж эхэлснээр улсын лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг сайжруулах чухал ач холбогдолтой бөгөөд ГССҮТ-өөс тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, олон улсад нэвтэрсэн эмчилгээний дэвшилтэт арга технологийг нутагшуулах, эмчлэгдэх боломжгүй ховор өвчлөлийг эх орондоо эмчлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах чиглэлд тодорхой ахиц дэвшил авчрах юм.
ТТАХНЭ-ийн Гэмтэл, согог заслын тасаг нь нийт 14 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтантай, 30 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй бөгөөд:
▪️ Мөр, өвдөгний үений дурангийн мэс засал
▪️ Бүх төрлийн ясны хугаралыг хадах мэс засал
▪️ Өвдөг, түнхний үе солих мэс засал
▪️ Дээд, доод мөчдийн гэмтлийн мэс засал
▪️ Гар сарвууны бичил мэс засал
▪️ Мэдрэл чөлөөлөх мэс засал
▪️ Яс үений мэс заслын дараах ялтас, хадаас, бэхэлгээ авах мэс засал
▪️ Нуруу, нугасны эмгэгийн үеийн мэс засал эмчилгээг хийж байна.
465027903_28412806234984569_1309819042464888564_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олон Улсын олимпиадад амжилт гаргасан сурагч, багш нарт талархал илэрхийллээ

Энэ жил Хиймэл оюун, математик, физик, мэдээлэл зүйн Олон Улсын олимпиадад амжилт гаргасан 21 сурагч болон 10 багшийг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хүлээн авч уулзлаа.

Тодруулбал, тэд анхны IAIO Олон Улсын “Хиймэл оюун”, IMO Олон Улсын “Математик”-ийн 65, Олон Улсын “Физик”-ийн 54 болон Азийн 24, Олон Улсын “Мэдээлэл зүйн” 36 дахь олимпиадуудад тус тус амжилттай оролцжээ. Улмаар Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан 21 сурагчид батламж, тэднийг бэлдсэн эрдмийн дээд багш нарт талархал гардууллаа. Мөн хиймэл оюун, математик, физик, мэдээлэл зүйд шамдан суралцсан тэдэнд улам их амжилтыг ерөөв.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Ирэх жилүүдэд олон төрлийн программын хэлээр олимпиад зохион байгуулахыг зорьж байна. Аль болох программын олон хэлийг хэрэглээнд нэвтрүүлж, оюутан сурагчдыг олимпиадад бэлдэнэ. Түүнчлэн IT инженерүүдийн дунд ч олимпиад зохион байгуулахаар судалж байна. Нэн ялангуяа, Олон Улсын олимпиадад оролцож амжилт гаргасан залуус бол Монголынхоо нэрийг олон улсад гаргаад зогсохгүй, дэлхийд үнэлэгдэх мэргэжилтэн болж байгаа юм. Оролдлого, туршлага, тууштай байдал аливаа хүнийг мөрөөдөл рүү нь хөтөлдөг. Тиймээс мэдлэг түгээгдэх ёстой. Алслагдсан бүс нутагт номгүй, интернэтгүй өндөр потенциалтай хүүхдүүд олон бий. Тэдэнд тэгш боломжийг бий болгох ёстой” хэмээн онцоллоо.

ЦХИХХЯ-наас “Хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг боловсруулж байна. Дэлхийн 60-аад улс орон энэ чиглэлээр эрх зүйн орчноо бүрдүүлжээ. Мөн мэдээллийн технологи, хиймэл оюуны чиглэлийн сурах бичгүүдийг орчуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч иргэн бүрд 135 мянган төгрөг өнөөдөр олгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч иргэн бүрд 135 мянган төгрөг өнөөдөр олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай Монгол Улсын иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдах урьдчилсан тооцоололтой байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийхдээ
“Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Ногдол ашиг дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135 мянган төгрөг өнөөдөр олгогдох болно” гэж хэллээ.
 
Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэв
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.
Тус тогтоолоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төвлөрүүлсэн орлогоос Хуримтлалын сан, Хөгжлийн Сан, Ирээдүйн өв санд хуваарилж, 2025 оны зорилтот түвшинг хангуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Мөн Үндэсний баялгийн санг Их Эзэн Чингис хааны нэрээр “Чингис сан” гэж нэрлэхээр тогтлоо.
Хөгжлийн сангаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар судалж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгов.
 
Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 14 МЕГА төсөлд туссан “Нүүрс-химийн цогцолбор” байгуулах болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүрэн нүүрсний ордыг түшиглэн, нам температурт боловсруулан түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдэл, дэгдэмхий бодисыг бууруулах, утаа багатай хөх нүүрс үйлдвэрлэх нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд багтааж эхлүүлэхээр боллоо.
Бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, олон улсад туршлагатай, технологи эзэмшигч бүхий гүйцэтгэгчийг түргэн шуурхай сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
 
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
Нийслэл Улаанбаатар хот, аймгийн төв төдийгүй томоохон сум суурин газрын агаар дахь бохирдуулагч бодисын агууламж нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өнөөдрөөс /2024 оны арванхоёрдугаар сарын 20/ 2025 оны гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Агаарын тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, нийслэлийн бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болголоо.
Мөн Агаарын тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлж хангаж ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотын сэргээн байгуулах тухай” зарлигаар “ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ын өв, соёлыг хамгаалах, төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлийг Засгийн газарт өгсний дагуу Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай долоон бүлэг, 36 зүйл бүхий анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн зорилго нь бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, түүх, соёлын өвийг сэргээх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй ногоон, техник, технологийн дэвшилд суурилсан Хархорум хотыг төлөвлөх, төлөвлөлт хийхэд тавигдах шаардлага, хотыг бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр,
“Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Гурван зорилготой хуралдсан гэж ойлгож болно.
Нэгдүгээрт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Сайд нарт өгсөн албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн.
Хоёрдугаарт. Арванхоёрдугаар сарын 20-ноор тасалбар болгож, оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан байдлыг хэлэлцсэн.
Гуравдугаарт. Нийслэлийн агаарын бохирдлын талаар Үндэсний хороо болон Нийслэлийн дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.
Ингээд хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудлуудыг тоймлон мэдээлье.
o   Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны эцсээр таван тэрбум ам.долларт хүрэх эерэг хүлээлттэй байна.
o   Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч байна.
o   Экспорт 15.7 тэрбум ам.долларт, үүн дотор нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрээд байна.
Энэ үзүүлэлтүүдийг арванхоёрдугаар сарын 20-нд буюу өнөөдөр хэлэлцсэн шалтгаан бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж хэрэгжээд анхны мөнгөжсөн үр дүнг харах хамгийн наад талын боломжит хугацаа байсан.
Та бүхэн санаж байгаа, Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд тухайн үед буюу Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт оруулсны дараа 2024 оны нэгдүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан.
Энэ хууль хэрэгжиж эхлээд анхны үр дүн өнөөдөр гарч байна.
Олон улсын баялгийн сангийн жишгээр Үндэсний Баялгийн санг өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож, Их Хааныхаа нэрээр нэрлэх болно. Олон улсад энэ сан “CHINGGIS FUND” нэршлээр танигдана гэсэн үг юм.
Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна.
Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖ-д иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж, Е-Монголоор дамжин өнөөдөр нээлттэй болж байна. Хадгаламж баялагтай хэрхэн уялдаж байгааг иргэн бүр харах боломж бүрдлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадгаламжийг бэлэн бусаар ашиглах боломжтой болж байна гэсэн үг.
2025 он гараад иргэн Та хүсвэл Хадгаламжийн нэрийн картаа авч болно.
Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэнэ. Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ногдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүсэж, иргэдийн хуримтлал арвижна.

Шинэ мега төслүүд хэрэгжих тусам иргэдийн хуримтлал нэмэгдэх эрх зүйн зохицуулалт юм. Засгийн газрын 14 мега төсөл бүрэн хэрэгжсэнээр 2030 онд Хуримтлалын сан 18 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж үзсэн.
Хөгжлийн санд урьдчилсан байдлаар нэг их наяд төгрөгийн 50 хувь нь буюу 500 тэрбум төгрөг төвлөрөх боломж бүрдэж байна. Хөгжлийн банк ЭКСИМ БАНК болсон.
Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зээлийн хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Эрчим хүчний томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа булангийн орнууд, баялгийн сангууд илэрхийлээд байна. Мөн өнөөдөр Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргалаа.
Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Бадрах Энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн лхагва гаригт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтлоо.
Урьд нь улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан тус төслүүд хөдлөж байгаа нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм.
Том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь зөрчигдсөн олон хүмүүс үймдэг.  Энэ асуудлуудыг удахгүй Улсын Их Хуралд нээлттэй ярилцах цаг дөхөж байна.
Эрдэнэт 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт, Эрдэнэс Тавантолгой тойрсон нүүрс болон төмөр замын асуудал бүгд л шийдвэрлэгдэх үед олон нийтийг үймүүлж өөр зүйлд анхаарал хандуулах гэсэн оролдлого, дайралт идэвхжиж байсан. Гашуунсухайт-Ганцмод төсөл гацсан шалтгаан ч бас ийм ашиг сонирхолтой холбоотой байсан. Гэхдээ олон нийт маш хэрсүү байж, шударга ёсны төлөөх жингийн цуваа явсаар л байна. Цаашид ч явсаар байх болно.
Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их төгрөгийн ашигтай ажиллаж байна. Ногдол ашиг нь дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Эхний ээлжинд иргэн бүрд 135.000 төгрөг олгогдоно.

Агаарын бохирдлын асуудлаар мөн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар хөрсний бохирдол бол олон шалтгааны үр дагавар юм. Бид асуудалд илүү углуургаар нь цогцоор нь хандах ёстой. Тиймээс ч Нийслэл Улаанбаатар хот цогц байдлаар асуудлаа шийдвэрлэх санхүү, хүний нөөц, эрх зүйн чадамжтай байх учиртай. Улсын Их Хурал, Засгийн газар шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг нийслэлд үзүүлэх учиртай.
Агаар хөрсний бохирдол, эрчим хүчний дутагдлыг бүх нийтийн үйлс болохыг дэмжих зорилгоор өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийн 2024 оны IV улирлын дүн болон 2025 оны татварын хөнгөлөлтийг зөвхөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэж байна.
Нийслэлд тулгамдсан суурь асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тусгай эрхзүйн орчин шаардлагатай бөгөөд Улсын Их Хуралд яаралтай горимоор энэ асуудлыг танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нийт иргэн, аж ахуйн нэгжүүддээ энэхүү үйлсэд Засгийн газартай хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих хуулийн төсөл, “Хүннү” ухаалаг дагуул хотыг Хөшигийн хөндийд байгуулах тогтоолын төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төслүүд, Туулын хурдны замын явц, Нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.20) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Хууль санаачлагчийн зүгээс хөдөлмөрийн зах зээлд дотоодын ажиллах хүчний хомсдол бодитоор тулгарч, жилд дунджаар 30-40 мянган ажлын байр ажиллах хүчний дутагдалтай  байгааг дурдав. Тэрбээр үргэлжлүүлэн, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байрны хэрэгцээ байгааг тодотгоод, дотоодын ажиллах хүчний хомсдолыг нөхөх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд уян хатан бодлого баримталж буйг онцлов. Ингэхдээ эдийн засгийн өндөр бүтээмж бүхий уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, банк санхүү зэрэг салбаруудад гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоох, дотоодын ажиллах хүчнийг эдгээр салбаруудад түлхүү ажиллуулах бодлогыг дэмжинэ гэв.

Уг хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад ажилтан авч ажиллуулахтай холбоотой хүнд суртлыг арилгах, зарим процессыг хялбаршуулан цахимжуулах зэрэг зохицуулалтыг нэмж тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Бөртэ-чоно 2024” наадмын шилдгүүд тодорлоо

Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Монголын шигшээ баг олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн тэгш ой тохиосон энэ жил спортын салбарын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно-2024” зохион байгуулагдлаа.

“Бөртэ чоно-2024” наадмын

  • Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар ОУХМ Л.Анхзаяа
  • Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар МУГТ Б.Баасанхүү
  • Шилжин явах цомын эзнээр МУГТ Б.Баасанхүү
  • Шилдэг эрэгтэй тамирчнаар МУГТ Б.Сэр-Од, МУГТ Т.Тулга
  • Шилдэг эмэгтэй тамирчнаар МУГТ С.Цэрэнчимэд, МУГТ М.Анхцэцэг
  • “Парис-2024” Паралимпын наадмын алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав паралимпын шилдэг тамирчнаар тодорлоо.

Шилжин явах цом болон Паралимпын шилдэг тамирчин шагналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудыг сайд Ч.Номин гардууллаа.

Шагналыг гардуулахын өмнө сайд Ч.Номин нийт спортын салбарынханд хандаж:

“2024 он Монголын спортын түүхэнд тэмдэглүүштэй онцгой жил байлаа. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд Б.Баасанхүү мөнгөн медаль, У.Сүрэнжав алтан медаль, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Баттулга нар мөнгөн медаль хүртсэн нь энэ жилийн хамгийн том амжилтуудын нэг байлаа. Мөн манай баг тамирчид тив дэлхийн тэмцээн уралдаанаас 2024 онд нийт 80 медаль хүртсэнээс 21 нь алтан медаль байсныг онцлон тэмдэглэе.

Эдгээр амжилтуудыг үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурьсгасан тамирчид, багш дасгалжуулагчид, спортын салбарынхандаа халуун баяр хүргэе. Айлчлан ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, аз хийморьтой, эрүүл энх байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

“Бөртэ чоно-2024”-ийн номинацийн эздээр:

  • Шилдэг олимпын танхимаар: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 69-р сургуулийн олимпын танхим
  • Олимпын зөвлөл: Говь-Сүмбэр аймаг “Антверпин” олимпын зөвлөл
  • Олимп, паралимпын зүтгэлтэн: Ц.Раднаа
  • Спортын шилдэг сэтгүүлч: Ж.Цэцэгмаа
  • Спортын шилдэг бүтээн байгуулалт: Дархан-Уул аймаг United Аrena
  • Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага: “Моннис” групп
  • Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага: “Kelme” компани
  • Шилдэг шүүгч: Н.Цогтгэрэл
  • Шилдэг шүүгч: П.Одгэрэл
  • Шилдэг дасгалжуулагч: М.Бундмаа
  • Шилдэг дасгалжуулагч Ц.Цогтбаяр
  • Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Жүдо бөхийн холбоо
  • Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Чөлөөт бөхийн холбоо
  • Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Таеквондогийн холбоо
  • Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Гимнастикийн холбоо
  • Олимпын бус төрлийн шилдэг холбоо: Монголын жюү жицүгийн холбоо
  • Оны онцлох Бөртэ чоно-2024: Монголиан Хаус төсөл тус тус шалгарлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй газрууд

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2024 оны 12-р сарын 20-ны Баасан гарагийн 10:00-23:00 цагийн хооронд “Хязгаарлалт хийж болзошгүй” байршлуудыг мэдээлж байна.

Хэрэглэгчид та бүхэн энэ цагуудад ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ зохицуулна уу.

ЭҮА

02

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг

Улаанбаатар хотын хэмжээнд 19 цэгт агаарын чанарын хяналт, шинжилгээг 24 цагийн турш тасралтгүй явуулж, үр дүнг олон нийтэд мэдээлж байгаа билээ. Энэ мэдээллээс дүгнэхэд, энэ сарын 13-наас гэр хорооллын бүсүүд болох 1-р хороолол, Хайлааст, Таван буудал, Налайх, Шар хад, Толгойтод бусад хэсгээс илүү бохирдол ихтэй байсан бол энэ сарын 18-наас агаарын чанар индексээр харьцангуй цэвэр, хэвийн түвшинд болж буйг цаг уурын мэргэжилтэн хэлж байна.

Тэгвэл Монгол орны хувьд газар зүй, бүс нутгийн онцлог нь агаарын чанарт нөлөөлдөг. Ялангуяа Улаанбаатар хот их даралтын бүсэд оршдог. Өвлийн улиралд температурын урвуу хамаарал буюу инверс үүсэж, агаарын бохирдлын агууламж ихсэх төлөв ажиглагддаг гэдгийг ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбатаас тодрууллаа.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 18-наас Улаанбаатар хотын агаарын чанар индексээр харьцангуй цэвэр, хэвийн түвшинд байна. Монгол орны хувьд газар зүй, бүс нутгийн онцлог нь агаарын чанарын түвшинд нөлөөлдөг. Жишээлбэл, Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын дунд үеэс хоёрдугаар сарын эхэн үе хүртэл инверсийн давхарга эрчимтэй тогтож, агаарын чанарт босоо сарнилт буюу сарних үйл ажиллагааг хязгаарлаж, хэвтээ чиглэлд бохирдлын агууламжийг нэмдэг. Мөн Улаанбаатар хот хийн мандлын их даралтын бүсэд оршдог. Тиймээс хотын цаг агаар өвлийн улиралд гол төлөв цэлмэг, салхигүй байдаг. Ингэснээр газрын гадарга дээр температурын урвуу хамаарал буюу инверс үүсэж, агаарын бохирдлын агууламж ихсэх төлөв ажиглагддаг онцлогтой” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар морь өдөр

-Аргын тооллын 12 дугаар сарын 20. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын 20, шар морь, мэнгэ 7 улаан, суудал төмөр, од их морь-9, түлэх барилдлагат өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:01.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 15 градус хүйтэн

                              Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

                          2024 оны 12 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
                                             цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -21…-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -10…-15 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -14…-16 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 метр. -17…-19 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 төрлийн өвчлөлийг эх орондоо оношилж, эмчилж нутагшуулах бодлогын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар өнгөрсөн аравдугаар сард БНСУ-ыг зорьсон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нурууны мэс заслын эмч нар эхний сургалтаа дуусгаад эх орондоо ирсэн билээ.

Тус багт ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн их эмч М.Цэлмэг, Б.Тайванбат, А.Бадмаараг нар багтсан бөгөөд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлэг болон “Korea” их сургуулийн “Ansan” эмнэлэгт нурууны мэс засал, нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн муруйлт, гажиг согогийн мэс засал, нурууны нугаламыг солих мэс заслын чиглэлээр 1 жилийн хугацаанд Мэдрэлийн мэс заслын эмч, профессор Им Су Биний удирдлаган дор суралцаж буй юм.

Энэхүү сургалтын хүрээнд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлгийн сургагч багш Им Су Бин энэ сарын 17-нд ГССҮТ-д зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцахын сацуу нурууны мэс засал эмчилгээний дэвшилтэт аргуудын талаар эмч мэргэжилтнүүдэд сургалт хийлээ.

Түүнчлэн суралцагч эмч нарын хамт бүсэлхийн нугаламын дегенератив муруйлт, хүзүүний олон түвшингийн нугасны сувгийн нарийсал, мэдрэлийн ёзоор дарагдсан үйлчлүүлэгчид мэс засал эмчилгээ хийсэн байна.

Үндэсний багийг чадавхжуулах сургалтад хамрагдаж буй эмч нарын хувьд, цаашид нурууны мэс заслын оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг эх орондоо нутагшуулахаар зорьж байгаа юм гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. gemt

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодрууллаа

Жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээрээ тэргүүлсэн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, мэргэжилтнийг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шалгаруулах, 2024 оны шилдгүүдээ тодруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Засаг даргын Эрүүл мэнд, боловсролын асуудал хариуцсан зөвлөх Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунгэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган нар оролцож, тэргүүлсэн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтэнд өргөмжлөлийг гардууллаа.

Нийслэлийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэжлийн байгууллага, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн өмнө хүлээсэн үүргээр нь шалгуур, үзүүлэлт боловсруулан шилдгүүдийг шалгаруулаад байна. Энэ хүрээнд 2024 онд 67 шилдэг эмч, 65 шилдэг сувилагч, 54 шилдэг ажилтан шалгарч, 15 шилдэг эрүүл мэндийн байгууллага, 10 шилдэг эрүүл мэндийг дээдлэгч иргэн шалгарлаа.

Шилдэг эрүүл мэндийн байгууллагаар:

I байр –                Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг

II байр –                Амгалан амаржих газар

II байр –                Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг

III байр –               Налайх дүүргийн ЭМТ

III байр –               Сонгинохайрхан дүүргийн ЭМТ

III байр –               Сүхбаатар дүүргийн ЭМТ

Шилдэг Тосгоны эрүүл мэндийн төв, Хүүхдийн сэргээн засах төв, Төрөлжсөн эмнэлэг:

I байр –                Хүүхдийн сэргээн засах “Хантуул төв”

II байр –                Нийслэлийн Түргэн тусламжийн төв

III байр –               Нийслэлийн Аддиктологийн төв

Шилдэг өрхийн эрүүл мэндийн төв:

I байр –                ХУД – Энхбуянт – манал (16-р хороо)

II байр –               БГД – Мөнх-Үжин (6-р хороо)

II байр –               СХД – Гурван жаргал хайрхан (18, 38-р хороо)

III байр –              БЗД – Тэгш дүүрэн хүслэн (26-р хороо)

III байр –              БНД – Биваангирд (3-р хороо)

III байр –              ЧД – Тэгш-Өлзий (16, 22-р хороо) тус тус шалгарлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.19) УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна.

Манай улсад 1993-2006 оны хооронд төрөлтийн дундаж үзүүлэлт эрс бага байсан нь дотоодын ажиллах хүчний хомсдолыг үүсгэж, энэ хомсдол 2030 он хүртэл үргэлжлэх судалгаа гарчээ.  Тиймээс уг төлөвийг харгалзаж, дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг хуулийн төсөл санаачлагчдын зүгээс онцоллоо.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын “Төрийн бүтээмжийн сэргэлт” дэх Хувийн хэвшлийн гадаадаас авах ажиллах хүчний тоонд хязгаарлалт тогтоохгүй байх, хууль тогтоомжийн дагуу ногдуулах ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх, ингэснээр дотоодоос хангах боломжгүй байгаа ажиллах хүчийг гадаадаас авах боломж бүрдүүлсэн байх үр дүнд хүрэхээр тооцсон байдаг. Энэ хүрээнд бизнес эрхлэгч, бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг ажиллах хүчний хомсдолд орсныг цаг алдалгүй таслан зогсоох зорилгоор уг хуулийн төслийг өргөн мэдүүллээ гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа