Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Монголын шигшээ баг олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн тэгш ой тохиосон энэ жил спортын салбарын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно-2024” зохион байгуулагдлаа.
“Бөртэ чоно-2024” наадмын
- Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар ОУХМ Л.Анхзаяа
- Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар МУГТ Б.Баасанхүү
- Шилжин явах цомын эзнээр МУГТ Б.Баасанхүү
- Шилдэг эрэгтэй тамирчнаар МУГТ Б.Сэр-Од, МУГТ Т.Тулга
- Шилдэг эмэгтэй тамирчнаар МУГТ С.Цэрэнчимэд, МУГТ М.Анхцэцэг
-
“Парис-2024” Паралимпын наадмын алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав паралимпын шилдэг тамирчнаар тодорлоо.
Шилжин явах цом болон Паралимпын шилдэг тамирчин шагналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудыг сайд Ч.Номин гардууллаа.
Шагналыг гардуулахын өмнө сайд Ч.Номин нийт спортын салбарынханд хандаж:
“2024 он Монголын спортын түүхэнд тэмдэглүүштэй онцгой жил байлаа. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд Б.Баасанхүү мөнгөн медаль, У.Сүрэнжав алтан медаль, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Баттулга нар мөнгөн медаль хүртсэн нь энэ жилийн хамгийн том амжилтуудын нэг байлаа. Мөн манай баг тамирчид тив дэлхийн тэмцээн уралдаанаас 2024 онд нийт 80 медаль хүртсэнээс 21 нь алтан медаль байсныг онцлон тэмдэглэе.
Эдгээр амжилтуудыг үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурьсгасан тамирчид, багш дасгалжуулагчид, спортын салбарынхандаа халуун баяр хүргэе. Айлчлан ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, аз хийморьтой, эрүүл энх байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.
“Бөртэ чоно-2024”-ийн номинацийн эздээр:
- Шилдэг олимпын танхимаар: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 69-р сургуулийн олимпын танхим
- Олимпын зөвлөл: Говь-Сүмбэр аймаг “Антверпин” олимпын зөвлөл
- Олимп, паралимпын зүтгэлтэн: Ц.Раднаа
- Спортын шилдэг сэтгүүлч: Ж.Цэцэгмаа
- Спортын шилдэг бүтээн байгуулалт: Дархан-Уул аймаг United Аrena
- Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага: “Моннис” групп
- Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага: “Kelme” компани
- Шилдэг шүүгч: Н.Цогтгэрэл
- Шилдэг шүүгч: П.Одгэрэл
- Шилдэг дасгалжуулагч: М.Бундмаа
- Шилдэг дасгалжуулагч Ц.Цогтбаяр
- Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Жүдо бөхийн холбоо
- Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Чөлөөт бөхийн холбоо
- Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Таеквондогийн холбоо
- Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Гимнастикийн холбоо
- Олимпын бус төрлийн шилдэг холбоо: Монголын жюү жицүгийн холбоо
- Оны онцлох Бөртэ чоно-2024: Монголиан Хаус төсөл тус тус шалгарлаа.










Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
