Author Archives: baaska baaska

Тэрэлж болон Скай ресорт чиглэлд нэмэлт автобус явахаар боллоо

НИТХ болон НЗДТГ хамтран сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явуулсан. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Иймд энэ бямба гараг буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу “Сүхбаатарын талбай – Скай ресорт“, “Офицеруудын ордон – Тэрэлж” чиглэлд нэмэлт автобус явахаар боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин могой өдөр

-Аргын тооллын 12 дугаар сарын 19. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
-Билгийн тооллын 19, улаагчин могой, мэнгэ 8 цагаан, суудал шороо, од үнэг-8, үл зохилдох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:01.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах маш сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, бэлбэсний үйл, суурь тавих, үхэгсдийн үйл, угаал, залбирах, өс дарах, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, заргалдах, замд гарах, ан гөрөө хийх, морь худалдах, хурим хийх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдах, мал гаргах муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 15 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

2024 оны 12 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цахим орчинд хүн, хуулийн этгээдийг таньж баталгаажуулахад ашиглах арга хэрэгслийг тодорхойллоо

Төрийн цахим үйлчилгээний тоо, хүртээмж нэмэгдэхийн хэрээр цахим орчинд хүн, хуулийн этгээдийг найдвартай арга хэрэгслээр таньж, баталгаажуулах нь чухал юм.

Гэтэл төрийн байгууллагуудын ашиглаж буй системүүд нь хүн болон хуулийн этгээдийг цахим орчинд таньж баталгаажуулахдаа төрөл бүрийн арга хэрэгсэл ашиглаж байна.

Тодруулбал, иргэн төрийн цахим үйлчилгээг авахдаа иргэний бүртгэл үүсгэн, нууц үг болон бусад мэдээллийг хадгалах, байнгын нууц үг ашиглах тохиолдол их байна. Мөн тухайн систем нь мэдээллийн аюулгүй байдлын сайн туршлагыг хэрэгжүүлээгүйгээс үүдэж, иргэн бүх системүүд рүү олон төрлийн бүртгэл, нууц үг ашиглан нэвтэрч орж байна.

Үүний зэрэгцээ, цахим орчинд аливаа иргэн, хуулийн этгээдийг таньж баталгаажуулах арга хэрэгсэл нь нэгдсэн байдлаар тодорхойлогдоогүй байсан нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Танилт, нэвтрэлтийн арга, хэрэгсэл батлах тухай” тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр төрөөс хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай танилт, нэвтрэлтийн ДАН системд ашиглагдах арга, хэрэгсэл тодорхой болж байна гэсэн үг юм.

Танилт, нэвтрэлтийн ДАН систем нь нэр болон нууц үг хадгалах шаардлагагүй, хүн, хуулийн этгээдийг цахим орчинд таньж, баталгаажуулах хөгжүүлэлтийн давхардсан зардлыг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлыг нэг цэгээс хянах зэрэг давуу тал үүсэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ирэх оноос 505 орчим мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр зургаан хувиар нэмэгдэнэ

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон цэргийн алба хаагчийн тэтгэврийг нэмэх шийдвэр гаргалаа.
 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
Хуулийн дагуу 2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс 505 орчим мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр 6 хувиар нэмэгдэнэ.
Засгийн газраас 2025 оны төсөвт тэтгэврийн нэмэгдэлд 297 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх онд Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас 5.3 их наяд төгрөгийг тэтгэвэрт олгохоор тусгажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх асуудлаарх ажлын хэсэг ажлын удирдамжаа баталлаа

УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.12.18/ хуралдлаа.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш мэргэжлийн элсэлтийн талаар тус сургуулийн проректор Д.Соронзон ажлын хэсгийн хуралдаанд танилцуулга хийлээ. Тэрбээр, тус сургуулийн 2024-2025 оны элсэлтийн хяналтын тоо, гүйцэтгэл 86 хувьтай байна. Тухайлбал, Архангай аймгийн салбар сургуулийн хяналтын тоо 185 байхаас 149, Багшийн сургуулийн хяналтын тоо 350 байхаас 393, Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хяналтын тоо 130 байхаас 44 гэх мэт бүрэлдэхүүн сургуулиудын хяналтын тоог танилцуулж, багш мэргэжлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, багшийн хомсдолыг арилгах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааний талаар мэдээлэл өгөв.

Түүний дараа нь УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хүртээмжийн талаар хийсэн судалгааг танилцуулсан. Тэрбээр, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 30 хүртэл хүүхэдтэй бүлэг дөнгөж 42 хувь байна. Өнөөгийн эдийн засгийн нөхцөлөө тооцоод 35-39 хүүхэдтэй бүлэг хичээллэхийг хүлээн зөвшөөрч, 40-ээс дээш хүүхэдтэй бүлэг хичээллэхийг зогсоох ёстой юм. Энд хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байгаа. Тэр байтугай 60 давсан хүүхэдтэй бүлэг 20 байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй. Хүүхдийн сурах эрхийг ноцтой зөрчиж буй энэхүү асуудлыг даруй хуульчилж шийдэх ёстой. 2015 оноос хойш төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн тоо 43.7 хувиар өссөн бол багшийн тоо 23.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар 5,075 багш дутагдалтай байгаа бөгөөд багшийн тоог нэмэгдүүлэх, боловсролын мэргэжил сонгон суралцагсдын болон төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг танилцуулсан.

Түүний дараа ажлын хэсэгт 2025 оны хагас жил хүртэлх ажлын удирдамжийн төслийг танилцуулан хэлэлцүүлж, батлав. Мөн ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн. Ажлын хэсгээс Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хүний нөөцийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр тулгамдаж буй асуудлыг судалж, санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг боловсруулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болон Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Яндангүй бүс” байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Яндангүй бүс” байгуулна
Хот, суурин газрын агаарын чанар болон дотоод орчны агаарын чанарыг хянах, үнэлэхэд чиглэсэн “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016” стандартыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн хүрээнд, “Сайжруулсан хатуу түлшний техникийн ерөнхий шаардлага MNS5679:2022” стандартыг холбогдох хуулийн хүрээнд тус тус шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарт даалгалаа.
Мөн тус хуралдаанаар агаарын чанарыг сайжруулах бүсэд бүх төрлийн хийн түлшний халаалттай айл, өрхүүдэд олгох хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоосон урамшуулал олгох журам, “Яндангүй бүс”-д бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох, мөн тус бүсэд хийн түлшний халаалтад шилжүүлэхээр төлөвлөж буй айл, өрхүүдэд хийн халаалтын тоног төхөөрөмжийг ногоон зээлээр авахад шаардагдах хүүгийн татаас олгох зэрэг асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.
Яндангүй бүсэд хамрагдах өрхийн судалгаа, бүсийн зураглалыг нарийвчлан гаргаж, уг бүсэд хамрагдах айл, өрхүүдийг эрчим хүчний хэмнэлт бүхий дулаан алдагдал багатай орон сууц, монгол гэрийн иж бүрэн дулаалга, хийн болон цахилгаан халаагуур, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуух зэрэг ногоон зээлийн бүтээгдэхүүнээр хангахаар төлөвлөж байна.
 
“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа
Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Тус хороог  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ахалж, Засгийн газрын холбогдох сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга нар тус хорооны гишүүнээр ажиллана.

Аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэнэ
Төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд төрөөс олгож байгаа зөвшөөрөл, зөвшөөрлийн шинжтэй харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актын уялдааг хангах чиглэлээр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна.
Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын шалгуур үзүүлэлтийг эдийн засгийн тоон үзүүлэлттэй уялдуулж, бүх шатны төрийн болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, үнэлэх нэгдсэн аргачлалыг боловсруулж, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгалаа.
Мөн бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэх ажлыг зохион байгуулахыг Төрийн бүтээмжийн Үндэсний хороонд даалгав.
 
Инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүллээ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 (зургаан зуун наян есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 (таван зуун далан хоёр мянга дөрвөн зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Засгийн газрын тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөнө.
Тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 297.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд тусгажээ.
 
Товч мэдээ
·      “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагатай хамтран ажиллаж, менежментийн багийг сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд үүрэг болголоо.
·      Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах байрны бүтэц, зохион байгуулалт, ажиллах журмыг баталлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн бүтээн байгуулалт 90 хувьтай байна

Петровис ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд баригдаж буй “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах бөгөөд халуун усны газар, үсчин, автомат хувцас угаалга, ая тухтай дэлгүүр, номын сан зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлэх юм.

Мөн ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай, амрах орчны тохижилтыг цогцоор нь хийж гүйцэтгэж байна. Төслийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжин хамтарч байгаа бөгөөд төвийг түшиглэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөө бүхий хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан луу өдөр

-Аргын тооллын 12 дугаар сарын 18. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын 18, улаан луу, мэнгэ 9 улаан, суудал гал, од найралт эх-7, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:00.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эд, мал гадагш өгөх, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёж, хатах, эсгэх, үс засуулах, замд явах, эд, мал худалдан авах, лам болох, буяны үйл, ном сонсох, хөрөнгө исгэх, үр цацах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 11 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.

2024 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Монгол-Алтай, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -4…-9 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон, медаль гардууллаа

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон, медалиар шагналаа.

 

1.ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
1. Доржийн Хорлоо Нийслэлийн 116-р дунд сургуулийн ахмад багш
2. Түдэвийн Шонхор Боловсролын салбарын ахмад ажилтан
3. Дэндэвийн Минжмаа “Хөвгүүд” дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш
4. Жамцын Тунгалаг Шилдэг дунд сургуулийн багш
5. Лувсанванданы Давааням Шинэ өнөөдөр бүрэн дунд сургуулийн багш
6. Сүхбаатарын Эрдэнэчимэг Нийслэлийн Оюуны-Ундраа цогцолбор сургуулийн нягтлан бодогч
7. Цагааны Занаа Нийслэлийн Ерөнхий боловсролын 57-р сургуулийн математикийн багш
8. Гунгаагийн Сарангэрэл Баянгол дүүргийн 6-р хорооны ахмад настан, Цэцэрлэгийн багш
9. Жанчивдоржийн Баасанжав Ховд аймгийн Жаргалант сумын 3-р сургуулийн багш
2.АЛТАН ГАДАС ОДОНГООР:
1. Тумбаагийн Цогзолмаа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 31-р цэцэрлэгийн ахмад багш
2. Буядаагийн Алтанхуяг 23-р дунд сургуулийн багш
3. Доржсүрэнгийн Аюушжав Шинэ монгол сургуулийн монгол хэл уран зохиолын багш
4. Авирмэдийн Байгалмаа Нийслэлийн 116-р дунд сургуулийн ахмад багш
5. Чанзайн Наранцэцэг Нийслэлийн 10-р цэцэрлэгийн багш, арга зүйч
6. Шажингийн Роза “Хөвгүүд” дунд сургуулийн бага ангийн багш
7. Жанчивын Хатанбаатар Нийслэлийн 11-р дунд сургуулийн физикийн багш
8. Дорждуламын Эрдэнэчимэг Нийслэлийн 56-р цэцэрлэгийн багш
9. Сампилын Хишигжаргал Нийслэлийн 56-р цэцэрлэгийн багш
10. Жанчивын Уртнасан Нийслэлийн 116-р дунд сургуулийн ахмад багш
11. Цолын Түмэнжаргал Ирээдүй цогцолбор сургуулийн технологийн багш
12. Чойсүрэнгийн Нармандах Нийслэлийн 72-р сургуулийн Түүх, нийгмийн багш
13. Чулууны Оюунгэрэл Нийслэлийн 114-р сургуулийн Биеийн тамирын багш
14. Лхасүрэнгийн Хүрэлбаатар Нийслэлийн Ерөнхий боловсролын Спортын төв сургуулийн нягтлан бодогч
15. Очирбатын Оюунбилэг Нийслэлийн 97-р сургуулийн нягтлан бодогч
16. Нацагдоржийн Оюунгэрэл Шинэ эхлэл сургуулийн захирал
17. Содномцэрэнгийн Цэрэнпил Нийслэлийн 11-р сургуулийн дуу хөгжмийн багш
18. Сангийн Эрдэнэчимэг Оюуны Ундраа цогцолбор сургуулийн ахмад багш
19. Лувсангийн Ганчимэг Орчлон сургуулийн англи хэлний багш
20. Ядамсүрэнгийн Нансалмаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн монгол хэл уран зохиолын багш
21. Сандагдоржийн Нэргүйцэцэг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн монгол хэл уран зохиолын багш
22. Чулуунбаатарын Сэлэнгэ Нийслэлийн 133-р дунд сургуулийн бага ангийн багш
23. Төмөртогоогийн Уянга Нийслэлийн 10-р цэцэрлэгийн хөдөлгөөн засалч, багш
24. Гомбодоржийн Эрдэнэтунгалаг Нийслэлийн 57-р дунд сургуулийн гадаад хэлний багш
25. Баасанхүүгийн Алтанцэцэг Нийслэлийн 31-р дунд сургуулийн Монгол хэл бичиг, уран зохиолын багш
26. Уртнасангийн Анхбаяр Нийслэлийн 69-р дунд сургуулийн сургалтын менежер
27. Гунгаагийн Дагдан Асрал төвийн багш
3.ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
1. Балгансүрэнгийн Сүрэнжав Нийслэлийн 14-р дунд сургуулийн биеийн тамирын багш
2. Цэдэнсодномын Гантуяа Нийслэлийн 14-р дунд сургуулийн хөгжмийн багш
3. Баатарсүрэнгийн Баянжаргал Шинэ зууны удирдагч дунд сургуулийн физикийн багш
4. Догоогийн Туяа Нийслэлийн 223-р цэцэрлэгийн эрхлэгч
5. Лхагвасүрэнгийн Нямсүрэн Нийслэлийн 218-р цэцэрлэгийн багш
6. Хаянхярваагийн Долгорсүрэн Нийслэлийн 23-р сургуулийн техник урлалын багш
7. Гомбосүрэнгийн Оюунзул Нийслэлийн 23-р  сургуулийн герман хэлний багш
8. Бадарчийн Эрдэнэбайгаль Шинэ Монгол сургуулийн бага ангийн багш
9. Пүрэвдоржийн Цагаанхүү Шинэ Монгол сургуулийн Япон хэлний багш
10. Пүрэвдагвын Даарийбаамоо Шинэ Монгол сургуулийн математикийн багш
11. Сүхбаатарын Энхзул Шинэ Монгол сургуулийн дизайн технологийн багш
12. Мөнхөөгийн Цэцэгтуяа Глобал Иннова дунд сургуулийн математикийн багш
13. Бат-Ерөөлтийн Баасанхүү Шинэ Өнөөдөр дунд сургуулийн багш
14. Загалын Уранцэцэг Нийслэлийн 63-р цэцэрлэгийн багш
15. Буян-Оршихын Энхтуяа Нийслэлийн 5-р сургуулийн бага ангийн багш
16. Даваажав Даариймаа Нийслэлийн 5-р дунд сургуулийн химийн багш
17. Цэрэндагва Энхтуяа Нийслэлийн 11-р дунд сургуулийн англи хэлний багш
18. Равжирын Баасанхүү Нийслэлийн Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн багш
19. Ширнэн Оюунаа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 149 дүгээр цэцэрлэгийн багш
20. Баасангийн Мандаа Нийслэлийн Ерөнхий боловсролын 142-р дунд сургуулийн багш
21. Дамдинсүрэнгийн Алимаа Нийслэлийн Ерөнхий боловсролын 142-р дунд сургуулийн багш
22. Боргилын Болорчимэг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39-р цэцэрлэгийн нягтлан бодогч
23. Дашдондовын Оюунтунгалаг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн физикийн багш
24. Дашийн Цэрэндэжид Нийслэлийн Хан-Уул дүүргийн 41-р дунд сургуулийн нягтлан бодогч
25. Сандуйн Цэцэгдэлгэр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 41-р дунд сургуулийн нярав
26. Самбуугийн Цолмон Шинэ эхлэл дунд сургуулийн Дизайн технологийн багш
27. Чойжалжавын Осоржамаа Улаанбаатар Төмөр замын Найрамдал цэцэрлэгийн багш
28. Баянбаатарын Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн насан туршийн суралцахуйн төвийн багш
29. Түмэнбаярын Батгэрэл Нийслэлийн 10-р цэцэрлэгийн хөдөлгөөн засалч, багш
30. Дүгэржавын Насанжаргал Нийслэлийн 105 дугаар цэцэрлэгийн багш
31. Балганы Гантулга Тэгш тусгал сургалтын байгууллагын нягтлан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УОК-ын шуурхай хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ

Улсын Онцгой Комиссын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.12.17/ боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд, Ирэх саруудын цаг агаарын нөхцөл байдал, Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал, Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ, Шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцын талаарх танилцуулга мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад их эрсдэлтэй, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар, аймгууд дунд эрсдэлтэй гарчээ. Өнөөдрийн байдлаар нийт 17.913 өрх, 7.329 толгой мал отор нүүдэл хийж байна. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалын дагуу УОК-ын шуурхай бүлэг “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалтын зээл авсан малчид, хоршоологчидтой уулзаж, зээлийн зарцуулалт хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт 6599 хоршоо шинээр байгуулагдаж, 68500 гаруй малчин хоршоологчдод 551.8 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Шуурхай бүлгүүд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 14.765 малчин, хоршоологчдод хүрч ажилласан бөгөөд 73 хувьтай байна.

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарын нийт 19 автомат станц ажиллаж байгаа бөгөөд хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 1-р хороолол, Хайлааст, Таван буудал, Шархад, Налайх, Зурагт, Амгалан, Баянхошуу зэрэг гэр хорооллын орчимд стандарт дахь хүлцэх агууламжаас 2.7-12.5 дахин их, бусад байршилд стандартын түвшинтэй ойролцоо байна.

Агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаагаар гэр хорооллын айл өрх 55.6 хувь, автомашин 28.9 хувь, бусад хүчин зүйлс /усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан/ 15.5 хувь эзэлж байна. Нийслэлд гэр хороололд амьдардаг айл өрх 2023 онд 50,2 хувь байсан бол 2024 онд 44 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Цаашлаад гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдийг бий болгон иргэдийг эрүүл, аюулгүй орчинд стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 202.626 айлын орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 41,584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн хүрээнд 12,719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Тавантолгой түлш” ХХК нь сайжруулсан шахмал түлшний стандартыг 2022 онд шинэчлэн баталсан байна. Мөн шахмал түлш үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болон шахмал түлшний чанарын хяналтыг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториудаар хийлгэж байна. Сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд нь угааж ангилсан нүүрсний завсарын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрс мидлинг юм. Энэ нь техникийн шаардлага MNS 6226:2011 стандартын шаардлагыг бүрэн хангаж байна. Түүнчлэн шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн горимд өөрчлөлт ороогүй бөгөөд түүхий эд найрлага нь өөрчлөгдөөгүй талаар салбарын мэргэжилтнүүд мэдээлэв .

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог байгуулах, хорооноос гарсан шийдвэрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, арга хэмжээний үр дүнг Засгийн газарт танилцуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах;

Утаа, агаарын бохирдол, шороо тоосны бохирдлын хэмжээг нарийвчлалтай тогтоох нийслэлийн шуурхай штабыг байгуулан ажиллуулах, гэр хороолол тэр дундаа зорилтот айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах зохион байгуулалтыг хийх, эдгээрт эргэн хяналт тавьж ажиллах, мөн дугуй, хог, хуванцар сав түлж байгаа зэрэгт хяналт тавих,

Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих, үүнд төрийн албан хаагчдын дэмжлэгийг авч оролцуулах, энэ талын зөвлөмж зөвлөгөөг иргэд олон нийтэд түгээн мэдээлэх;

Агаарын бохирдлыг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр урт, богино дунд хугацааны төлөвлөгөө гаргах, энэ талын мэдээллээр иргэдийг хангах;

Агаарын бохирдолтой холбоотойгоор томуу, тост өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний тархалтыг бууруулахад анхаарч ажиллах, бага насны хүүхэд болон өндөр настангуудыг энэ төрлийн өвчлөлөөс сэргийлэх бодлого, төлөвлөгөө гарган ажиллах,

Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд онцгой анхаарч, хяналт тавих;

Тавантолгой түлш ХХК гадна дотоодын эрдэмтэн судлаачдын багын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, түүхийн эдийн дээжийг хөндлөнгийн шинжилгээнд явуулах, гарсан үр дүнг 14 хоногийн дотор эргэн мэдээлэх зэрэг үүрэг чиглэлийг өглөө.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Арванхоёрдугаар сарын 18-наас Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллана

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар нийт 110 мянган амбулаторийн үзлэг хийгдсэн. Үүнээс 9.8 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар эмнэлэгт үзүүлсэн байна. Ихэвчлэн оройн цагаар хүүхдийн амьсгалын замын шалтгаантай өвчлөл нэмэгддэг учраас маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулна. ӨЭМТ-үүд ажлын өдрүүдэд 08:30-21:00 цаг, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Тиймээс иргэд өөрт хамгийн ойр ӨЭМТ-д хандаж, тухайн өвчлөлд тохирсон эмчилгээ, үйлчилгээг авах боломжтой юм.

Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орны тоог хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар амьсгалын замын өвчлөл өнгөрсөн долоо хоногоос 0.2 хувиар нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж байна. Ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл нийт өвчлөлийн 50 хувийг эзэлж байгаа учраас хүүхдийн орны ачаалал өссөн. Тиймээс Эрүүл мэндийн яам болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас орны тоог нэмэхийн тулд тодорхой зохицуулалтууд хийж байна. НЭМГ-ын харьяа 10 байгууллага дээр нийт 1400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэг дээр хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 100 ор дэлгэсэн. Удахгүй дахин 100 ор нэмэхээр төлөвлөж байна. Мөн Эрүүл мэндийн яамны харьяа 4, бусад яамны харьяа 4 эрүүл мэндийн байгууллага дээр хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ор нэмэлтээр дэлгэлээ. Цаашид орны тоог нэмэгдүүлэх зохицуулалтыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулсаар байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Ахмад, хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад орж байгаатай холбоотойгоор тус эмнэлэг дээр хүүхдийн ор дэлгэх, Сонгинохайрхан дүүрэгт Баянхошууны ахмадын эмнэлэг дээр хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орыг дэлгэж ажиллуулахаар бэлтгэл болон хөрөнгө оруулалтыг шийдэж байна” гэлээ.

Нийслэлийн түргэн тусламжийн төв буюу 103-ын мэдээллийн дагуу ӨЭМТ-ийн эмч нар өвчтөнтэй эргэх холбоотой ажиллана

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 2600 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 91 гаруй хувь нь амьсгалын замын шалтгаантай өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна.

Мөн сүүлийн өдрүүдэд нийслэлийн түргэн тусламжийн 103 утасны дуудлагын тоо эрс нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 10.688 дуудлага бүртгэгдсэнээс 18.5 хувь нь амьсгалын замын томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар очиж, оношилгоо, эмчилгээ хийсний дараа ӨЭМТ рүү тухайн өвчтөний мэдээллийг шилжүүлж байна. Ингэснээр түргэн тусламжийн төвийн буюу 103-ын эмч нарын шилжүүлсэн мэдээллийг ӨЭМТ-өөс хүлээн авч, тухайн өвчтөнтэй эргэх холбоотой ажиллах юм. ӨЭМТ-өөс өвчтөнтэй холбогдож, шаардлагатай бол гэрээр очиж эмчилгээ хийх, өдрийн эмчилгээнд нь хяналт тавих чиглэл баримталж байгааг НЭМГ-аас онцолж хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа