Author Archives: baaska baaska

Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

НЗДТГ Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” экспо, “Сэлбэ”, “Баянгол”, “Баянхошуу”, Хорооллын эцэст байрлах “Е-март”-д болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

Иргэн та маргааш 09:00-16:00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг ахлах зөвлөх Н.Хүрэлбаатараар ахлуулан  байгууллаа.

Энэ талаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.

Ажлын хэсэг хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийн бүтээн байгуулалтыг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлнэ.

Мөн хавдар үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг таслан зогсоох, салбар дундын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр ажиллах юм.

Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар багтжээ.

Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн орчим барьж 4-5 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг 2025 оны улсын төсөвт тусгажээ.

Манай улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт, тусламж, үйлчилгээний чанар тулгамдсан асуудал болоод байгаа.

Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.

Цаашид иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, иргэд амьдарч байгаа бүс нутагтаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг болох, хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах нь чухал гэж үздэг.

Энэ үүднээс аймгуудад хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулахын тулд эмнэлгүүдийг техник, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг ч орон нутгийн төсөвт тусгажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эрүүл монгол хүн” явган алхалтын сорилтод таныг дуудаж байна!

Явган алхалт бол бидний өдөр тутамдаа хийж болдог хамгийн энгийн үйлдэл боловч цар хүрээ, зарцуулах цаг хугацаа, давтамжийг багахан нэмэгдүүлэхэд гайхамшигтай эерэг өөрчлөлтүүдийг бий болгож болдог.
Монгол улс хорт хавдрын үзүүлэлтийг бууруулах, зүрх судасны өвчний нас баралтыг багасгах, хувь хүний стрессийг арилгах, хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд бүх нийтээрээ явган алхдаг соёлыг бий болгож чадвал ихээхэн эерэг өөрчлөлт гарна.
Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж, тус хөдөлгөөний зорилго, агуулгад нийцүүлэн Монголын явган алхалтын холбоо, түүний салбар холбоо, клубүүд, идэвхтэй алхагч гишүүд нь иргэдийн явган алхах дадлыг дэмжих, алхалтыг хөгжүүлэх, олон нийтийг уриалан дуудах олон талын ажлуудыг эрчимжүүлж байна.
7 хоног тутмын алхалтын арга хэмжээ, алхагчийн ур чадварыг хөгжүүлэх сургалтууд, анхлан алхагч нарт зориулсан практик алхалт, онол хосолсон сургалтууд зохион байгуулагдаж байна.
2024 оны 11-р сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороотой хамтран БАЯНЗҮРХ: ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН явган алхалтын фестивалийг зохион байгуулсан бол тус арга хэмжээний дараа үргэлжлүүлэн эрүүл мэндийнхээ төлөө өөртөө цаг гаргаж, олон нийтэд үлгэр жишээ харуулж, эерэг амьдралын хэв маягийг бүтээх зорилгоор ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН сорилтот цуврал алхалтын арга хэмжээ эхлэв.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь дүүргийн иргэдийнхээ биеийн тамир, чийрэгжилтийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд анхаарал тавьж цаашид алхалтын холбоотой нягт уялдаатай хамтран ажиллах, явган алхалтаар дамжуулан бүх насны иргэдийн биеийн тамирын дасгал хөдөлгөөний оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллах эхлэл амжилттай тавигдсан нь чухал үйл явдал байлаа.
ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН анхны алхалтын сорилтыг Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхор тосгоны уугуул иргэдийн санаачилгаар үүсэн байгуулагдсан Хурах-88 алхалтын клубээс түүчээлэн Богдхан уулын Төр хурахын амнаас Цэцээ гүний чиглэлд алхсан байна. Тус алхалтад 100 орчим алхагчид нэгдсэн бөгөөд Монголын явган алхалтын холбооны гишүүд, салбар, клубүүд, иргэд идэвхтэй оролцжээ.
Харин 2024.12.14-ний өдөр “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” алхалтын сорилт буухиалан үргэлжилж, “Зөв хандлага, Эрхэм андууд” алхалтын клубээс чиглүүлэн Сэлбэ голын эх Цохиот хадны чиглэлд амжилттай зохион байгуулагдав.
Өвлийн дунд сарын дулаахан, намуухан, нарлаг сайхан өдөр Санзай, Бага Баян, Сэлбийн эх, Цохиот хадны чиглэлд 5-75 насны 80 орчим алхагчид цэвэр агаарт жаргаж алхаад төгсгөлд нь цэргийн амралтын газар алхалтын алжаалаа тайлан сайхан бүжиглэцгээлээ.
Түүнчлэн энэ өдөр алхалтын Хобби клубээр ахлуулсан явган алхагчид ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН алхалтын үзэл санааг дэмжиж Баянзүрх уулнаа амжилттай алхаж, Улаанбаатар хотынхоо наран ургах зүгт байрлах шүтээн улнаа амжилттай хүрлээ.
Дараагийн цуврал алхалтыг Баянзүрх дүүргийн явган алхалтын холбооноос цар хүрээгээ уламж илүү тэлж, дүүргийнхээ иргэд, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн алхагчдыг ч мөн татан оролцуулсан хэлбэрээр зохион байгуулахаар үүргээ хүлээн авлаа.
Энэхүү сорилтод алхалтад хамтдаа алхах төр, хувийн хэвшлийн албан байгууллага, хувь хүн, клуб хэн бүхнийг идэвхтэй нэгдэхийг уриалж байна.
Мөн нэгэн таатай мэдээг дуулгахад Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны биеийн тамирын мэргэжилтнүүдтэй хамтран 2024 оны 12-р сарын 22-ны Ням гаригт Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анхлан алхагч нарт зориулсан мэдлэг, ур чадвар олгох практик сургалтыг төлөвлөсөн тул шинэ тутам алхалтыг сонирхож байгаа иргэдэд таатай боломж бүрдэх ажээ.
Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэж үг байдаг. Үнэндээ бид хөдөлгөөний дутагдлаас улбаатай сэтгэл гутрал, бүтэлгүйтэл, айдас, бие, эрүүл мэндийн өвчин эмгэгт нэрвэгдэх зэрэг олон хортой, сөрөг нөлөөнд орж байдаг. Тиймээс алхалтад таныг дуудаж байна. Хамтдаа алхацгаая!
02 03

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АТГ: Хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 12 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 62 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 40.4 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 143 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ”, “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”, “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны ажлуудыг гүйцэтгэж дуусгав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сөүл хотноо Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Сөүл хотноо 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд суугаа улсын төрийн байгууллага, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, хувийн хэвшил болон тус улсад ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэдийн төлөөлөл уригдан оролцлоо.

Арга хэмжээг нээж, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд үг хэлэхдээ Үндсэн хууль бол Монгол хэмээх улс үндэстэн оршин буйн илэрхийлэл болж, бие даасан, бүрэн эрхт, тусгаар тогтносон улсаа дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэх түүхэн хувь заяаг тодорхойлсон баримт бичиг болохыг онцлов. Мөн тэрээр энэ оны 10 дугаар сарын 28-ны өдөр суугаа улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэн бүрт хүрч ажиллахыг тэргүүн зорилт болгон ажиллах, ирэх онд Монгол, Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Солонгосын талаас Гадаад хэргийн яамны Төв болон Зүүн хойд Азийн газрын захирал Кан Ён Шин үг хэлж, хоёр улсын худалдааны хэмжээ дипломат харилцаа тогтоож байсан үеэс даруй 200 дахин нэмэгдэж, БНСУ нь Монгол Улсын дөрөв дэх том худалдааны түнш улс болж, Монгол Улсыг зорих солонгос иргэдийн тоо тасралтгүй өсөн нэмэгдэж, жилд дунджаар 200,000 мянган иргэд харилцан зорчиж, хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг хэллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Морин хуурын чуулгын болон “ANU Music” студийн хөгжимчид оролцож, монголын сонгодог болон ардын урлагийг таниулан сурталчлав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин бага

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн холбоо хамтран үндэсний бүтээмжийн үзэл баримтлалыг тодорхойлж, үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилго бүхий БҮТЭЭМЖИЙН ХУВЬСАЛ чуулганыг өнөөдөр /2024.12.17/ зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн дундаж бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин, БНСУ-аас 5.4 дахин бага байна.

Хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс шууд хамааралтай. Манай улсад уул уурхай, мэдээлэл технологийн салбар хамгийн их бүтээмжтэй, цалин өндөр байна.

Тиймээс БҮТЭЭМЖИЙН ХУВЬСГАЛЫГ өрнүүлж,төр, хувийн хэвшлийн бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, зохицуулалт, арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ.

Оюуны хөдөлмөрийг дэмжиж, цахим болон зайнаас ажиллах ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүх түвшинд баримталсан ЗОХИСТОЙ АЖЛЫН БАЙРЫГ бий болгож, бүтээмжийн экосистемийг бий болгохоор төлөвлөн ажиллана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтийн тээврийн тусгай маршрутын талаар санал авч байна

Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт,  жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрутын талаар санал авч байна. Та бүхэн доорх линкээр саналаа өгнө үү.

https://forms.gle/7TPNiNBtpuxL26QB7

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин туулай өдөр

-Аргын тооллын 12 дугаар сарын 17. Мягмар (Ангараг) гараг (2024)
-Билгийн тооллын 17, хөхөгчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал хий, од өглөгт охин-6, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:00.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, буян номын үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 10 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.

2024 оны 12 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эхээр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 433 хүн яаралтай тусламж авчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт 433 хүн тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал:
ТӨВ эмнэлэгт -330
 САЛБАР эмнэлэгт -103 хүн яаралтай тусламж авсан байна.
Үүнээс насанд хүрэгсэд 293, хүүхэд 140 байгаа юм.
470183628_8536931903085866_8533601274311214636_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт 1946 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1507, гэмт хэргийн шинжтэй 85 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 29 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
67-1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.09-15/  нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 21 суманд аюулт үзэгдэл, ослын  84 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 8 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх бар өдөр

-Аргын тооллын 12 дугаар сарын 16. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 16, хөх бар, мэнгэ 2 хар, суудал мод, од хэрцгий охин-5, рашаан барилдлагат өдөр. Модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:35-17:00.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, мор, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 9 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.

2024 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -14…-19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10…-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0…-5 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -8…-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -5…-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -7…-9 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа