Author Archives: baaska baaska

Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.13) УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Туваан, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, Д.Батбаяр нар “Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу бол “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн нэрлэгдэж, ард түмнийхээ гүн хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр жишээ төрийн албан хаагч байсан гэдгийг тогтоолын төсөл боловсруулагчид онцоллоо. Түүний төрийн ажлын өвөрмөц арга барил, манай орны эдийн засгийн тулгуур салбар болох уламжлалт мал аж ахуйг зөв зохистой эрхлэх талаарх үнэ цэнтэй бүтээл, үзэл санааг залуу үеийнхэнд таниулах, эзэмшүүлэх нь чухал ач холбогдолтой байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд тодотгов.

Түүний мэндэлсний 130 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлснээр нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, амьдрал, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бод малын сургалтын эмнэлэг байгуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр БНСУ-ын Засгийн газрын Хөдөөгийн Хөгжлийн Корпораци, Үсэм (Wosem Co.,Ltd)  компани, Кёнбүк Үндэсний Их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн хамтарсан Монгол Улсад бод малын эмнэлийн чадавхыг сайжруулах төслийн судалгааны багийн төлөөлөгчдийг өнөөдөр /2024.12.13/ хүлээн авч уулзлаа. Уг төсөл 2026-2030 онд хэрэгжих бөгөөд Монгол Улсад бод малын эрүүл мэндийг сайжруулах, шинэ дэвшилтэт мал эмнэлгийн технологийн мэргэжилтэн бэлтгэх, сургалтад нэвтрүүлэх, Бод малын сургалтын эмнэлэг байгуулах зорилготой юм.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Төслийн менежер Ю Гынчан, БНСУ-ын Хөдөө Аж Ахуйн Корпорацийн Сон Жиёнг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ мал эмнэлэг нь мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, малын эрүүл мэнд төдийгүй хүн ам, нийгмийн эрүүл мэндийг хамгаалдаг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий нарийн мэргэжлийн салбар гэдгийг онцоллоо.

Бод малын эмнэлгийн чадавхийг сайжруулах төсөл 2026-2030 онд амжилтай хэрэгжсэнээр мал эмнэлгийн боловсролын систем нь олон улсын шаардлагад бүрэн нийцэж, төгсөгчдийн чанарыг сайжруулж, төгсөөд гарахдаа эзэмшсэн байх мэргэжлийн ур чадвар сайжирна. Улмаар мал эмнэлгийн салбарын үйлчилгээний чанар нэмэгдэж хүнсний хангамж, аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлэх юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

I улирлын 18 дахь долоо хоногт X-XII ангийн хичээлийг цахимаар зохион байгуулна

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.1-д “Сургалт нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон хэлбэрийн зохион байгуулалттай байна” хэмээн тусгасны дагуу Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаал гарсан. Тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн 18 дахь долоо хоног /2024.12.30- 2025.01.03/-т ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна.

Цахим сургалтын долоо хоногийн зөвлөмжтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нийт 1979 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1478, гэмт хэргийн шинжтэй 110 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 75 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүлжээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
48

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин гахай өдөр

-Аргын тооллын 12 дугаар сарын 13. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 13, цагаагчин гахай, мэнгэ 5 шар, суудал огторгуй, од 1 эхтэй 6 хөвгүүн-2, түлэх барилдлагат өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:33-16:59.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин могой, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, сайн үйлийг эхлэх, бэрийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргах муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 15 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

14-16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

2024 оны 12 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр байна.

Дархадын хотгор, Завхан голын эхээр -25…-30 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,

Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -7…-12 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -15…-17 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см зузаан цастай байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Завханы Отгон, Баянхонгорын Баянбулаг, Галуутад цагаан зудын, Увсын Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Ховдын Алтай, Дарви, Үенч, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Баянхонгорын Жаргалант, Бөмбөгөр, Баянговь, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Халхголд цагаанаар зудархуу (8 аймгийн 20 сум) байдалтай байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан нохой өдөр

-Аргын тооллын 12 дугаар сарын 12. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 12, цагаан нохой, мэнгэ 6 цагаан, суудал төмөр, од гоё хүүхэн-1, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:32-16:59.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бузарыг дарж, дайсагнах үйл, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 14 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орох тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.

2024 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр байна.

Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эхээр -25…-30 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар -8…-13 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

JOBCENTER-ийн Үндэсний сүлжээ үүд хаалгаа нээлээ

Олон Улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн Газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө дэвшүүлсэн.

Үүний эхлэл болгож Улаанбаатар хотдоо эхний 4 “Job Center” төвийн үйл ажиллагааг нээлээ.

Гэр бүлд, хүүхдээ харж буй ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн зэрэг шинээр нээгдэж буй Job center бүр өөр өөрийн онцлогоор үйл ажиллагаагаа явуулна.

Гэхдээ хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрт нээлттэй.

Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүрэгт 4 салбараа нээж буй Job center-ээр төвөөр үйлчлүүлснээр ур чадварын үнэлгээ хийлгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө авах, ажилд зуучлуулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл авах, салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээллийг нэг дор нэгдмэл байдлаар авах боломж бүрдэж байна.

Өнөөдөр нэг талдаа ажиллах хүчний хомсдолтой, нөгөө талдаа ажилгүйдэл, ядуурал буурахгүй, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцооны гажуудал бий болж хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн бодлого алдагдсан.

Цаашид хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд суурилсан бодлого хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийн чанар, хүртээмжийг сайжруулахтай холбоотой хууль эрх зүйн орчныг шинэчилнэ.

Цаашдаа  улсын хэмжээнд  нийт 19 Job Center үүдээ нээнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч сүүний чиглэлийн фермүүдэд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нүүдэлчин агро ферм” ХХК, “Харумафүжи сүүний ферм”-д ажиллалаа.

“Нүүдэлчин агро ферм” ХХК 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 400 толгой, 2020 онд Аргалант суманд 480 толгой, 2023 онд  Баянхангай суманд 240 толгой саалийн үнээ бүхий сүүний кластер цогцолбор ферм байгуулсан байна.

Нэг кластерт арван өрхийг хамруулан, өөрийн гэсэн газартай, өдөр бүр орлого олж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.

Тухайлбал, Б.Оргилынх 2024 оноос фермерийн аж ахуй эрхэлж байна. Энэ өрх 18 үнээтэй, өдөрт дунджаар 18 литр сүү сааж, борлуулж байна. Мөн төрийн бодлогоор сүүний урамшуулал олгож байгаа нь фермерийн аж ахуй эрхлэгчдэд том дэмжлэг болж байгааг энэ үеэр хэллээ.

Одоогоор гурван фермийн 30 өрхийн 100 орчим иргэн байнгын ажлын байртай болж, дотоодын сүүний үйлдвэрүүдийг есөн сая литр сүүгээр хангаад байна.

Сүүний зах зээлийг тэлэх, малчдыг дэмжих үүднээс үйлдвэрийн аргаар боловсруулсан литр сүү тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог. Энэ урамшууллыг бүтэн жилийн турш олговол үйл ажиллагаагаа өргөжүүлэх, малчид хорших томоохон хөшүүрэг болохыг “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн захирал Ж.Баттөгс ярилаа.

Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгон, татварын бодлогоор дэмжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Мөн кластерын фермийг хөгжүүлэхэд шаардлагатай 1,000 толгой сүү, махны хосолмол цэвэр үүлдрийн үнээг импортоор оруулж ирэхэд дэмжлэг үзүүлбэл 2030 он гэхэд цөм сүрэгтэй болох боломжтойг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Төв аймгийн Баянхангай суманд үйл ажиллагаа явуулж буй “Харүмафүжи сүүний ферм”-д ажиллалаа.

Анх хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэ шиш, судаан дарш тариалан, 2023 онд сүүний үйлдвэрээ барьж эхэлсэн тухай “Цуна Монгол Дай” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бямбадорж, гүйцэтгэх захирал Н.Болдбаатар нар танилцууллаа.

Ферм эхний ээлжинд “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн сурагчдыг, цаашид үйлдвэрлэлээ үе шаттай нэмснээр бусад сургуулийн сурагчдыг цэвэр сүүгээр хангахыг зорьж байна.

Тус сургуульд суралцагч 1,800 хүүхдэд өдөрт тус бүр 200 гр цэвэр сүү нийлүүлэхээс гадна бүтээгдэхүүнээ “Номин”, “И-март” сүлжээ дэлгүүрээр борлуулж байна.

“Харүмафүжи сүүний ферм” нь Францын Монбельярд үүлдрийн 100 гаруй үнээтэй, нэг үнээнээс өдөрт 35-40 литр сүү авдаг, хог хаягдал гаргадаггүй, эко эрчимжсэн мал аж ахуй юм.

Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, бүрэн автомат саалтуур, сүүг вакум орчинд, агаартай урвалд оруулалгүй боловсруулж, түүхий сүүний амт, чанар, шимт байдлыг алдагдуулахгүйгээр температурын аргаар ариутгадаг “Пастерийн арга” нэвтрүүлсэн байна.

Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 206 үйлдвэр, 77 цех, хөргөлтийн төвд 1,700 орчим хүн ажиллаж байна.

Шингэн сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа бөгөөд сүүн бүтээгдэхүүний 51 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 49 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна.

Сүүн бүтээгдэхүүний зах зээлээ бүрэн хангаж, гадагш гарах валютын урсгалыг зогсоохын тулд  өндөр ашиг шимтэй фермерийн аж ахуйг хөгжүүлэх ёстой гэж энэ салбарынхан үзэж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдсэн, цаашид кластераар нь дэмжих шаардлагатайг хэлж байлаа.

Салбарын яамны мэдээллээс үзвэл жил бүр сүүний урамшуулалд хамрагдах малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, аймаг, орон нутгийн сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна.

Тухайлбал: 2020-2021 онд 4 аймаг (Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул)-ийн 8 үйлдвэр, 2021-2022 онд 5 аймаг (Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон)-ийн  12 үйлдвэр, 2022-2023 онд 7 аймгийн 15 үйлдвэр, 2023-2024 онд 11 аймгийн 24 үйлдвэр, цехэд түүхий сүү нийлүүлсэн малчин, фермерүүд сүү нийлүүлж, урамшуулалд хамрагджээ.

Үүний үр дүнд 2020 онд 6.8 сая.литр байсан түүхий сүүний нийлүүлэлт жил дараалан өсөж 2024 онд 29.1 сая.литр болж нэмэгджээ.

2024-2025 онд 14 аймгийн 32 үйлдвэр, цех сүүний урамшуулалд хамрагдахаар шалгараад байна.  

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын мах, цагаан идээ, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Тодруулбал, маргааш буюу арванхоёрдугаар сарын 12-21-ний өдрийг дуустал “Хоршоологчдоос – Хотынхондоо” уриан дор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулахаар боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ сарын 15-наас Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбайгаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

Хүүхэд, залууст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, Спорт хорооны мөсөн гулгуурын талбай иргэдэд арванхоёрдугаар сарын 15-31-ний өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо. Тэшүүрээр гулгах нь биеийн бүх хэсгийг хөдөлгөөнд оруулж, булчин, үе мөчний уян хатан байдалд тустай юм. Мөн зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд зөвхөн бие махбодоос гадна стрессийг багасгаж, анхаарал төвлөрөх чадварыг хөгжүүлдэг байна.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн хойно Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны 2 давхарт байрладаг тус мөсөн гулгуурын талбайгаар өглөө 07:00 цагаас орой 22:00 цаг хүртэл иргэд үйлчлүүлэх боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа