Author Archives: baaska baaska

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр ирэх 2025 оны нэгдүгээр сард баруун болон төвйин аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох бол  хоёрдугаар сард баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Увс, Завханы нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Гуравдугаар сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.

Нэгдүгээр сарын агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх бол сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Хоёр дугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун, Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас (цас) Завханы нутаг, Увсын ихэнх, Говь–Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн ихэнх, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Харин гуравдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин тахиа өдөр

Аргын тооллын 12 дугаар сарын 11. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 11, шарагчин тахиа, мэнгэ 7 улаан, суудал шороо, од шийдэм-0, үл зохилдох барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:31-16:59.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох маш сайн. Харин туулай, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, суурь тавих, үхэгсдийн үйл, угаал, өс дарах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 13 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр баруун, төв, говийн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарахыг анхааруулж байна.

2024 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүл багасаж, нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -5…-10 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:. Үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Боловсролын сайдын шуурхай хуралдаан боллоо

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, цаг үеийн үйл явдал, арга хэмжээ болон харьяа байгууллагуудын хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулав.

Өнгөрсөн долоо хоногт Боловсролын үнэлгээний төвөөс 2024 оны өвлийн Элсэлтийн шалгалтыг улс даяар зохион байгуулж, нийт 6141 шалгуулагч хамрагдлаа. Монгол Улс 2022 онд сурлагын амжилтын олон улсын PISA үнэлгээгээр сурагчдын бүтээлч сэтгэлгээг үнэлүүлсэн бол ирэх онд цахим орчинд суралцахуйн чиглэлээр үнэлгээ хийлгэхээр төлөвлөн ажиллаж байгааг тус төвөөс мэдээлэв.

Их, дээд сургуулийн хөрөнгийн менежментийн төвөөс  ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургуулийн хөгжлийн концепцыг судалгааны их сургуулиас инновацын их сургууль болгох, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж багш, оюутан, ажилчдын сурах, ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх үзэл санааг тусгасан байдлаар төслийн эхний хувилбарыг боловсруулсан байна.

Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөөнд боловсролын салбарт хэрэгжүүлэхээр тусгасан нийт ажил, арга хэмжээний гүйцэтгэл 98 хувьтай байна. Энэ оны есдүгээр сард гурван ээлжээр хичээллэж буй арван сургууль байсан бол шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлсний дүнд наймыг нь хоёр ээлжид шилжүүлж, үлдсэн хоёр сургуульд холбогдох арга хэмжээг авч, товлосон хугацаанд багтаан шийдвэрлэхээр ажиллаж буй. Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн түшиц сургуулиудад сурах бичгийн тохирцыг судалж эхэлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллана

Аймаг, сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, эрсдэлийг тодорхойлох, нөхцөл байдал хүндэрсэн үед орон нутгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалттай танилцах зорилгоор УОК-ын Шуурхай штабын шуурхай бүлэг энэ сарын 10-17-ны өдрүүдэд орон нутагт ажиллана.

Нийт 7 бүлгийн 50 гаруй алба хаагч орон нутагт ажиллах үеэрээ аймаг, сумын Онцгой комисс, Шуурхай штабын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.

Мөн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, дайчлан ажиллуулах хүн хүч, техник, тоног төхөөрөмж, хүч хэрэгслийн бэлэн байдлыг тодотгож, зудын эрсдэлийг тодорхойлон, “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодод зөвлөн туслах, хошооны гишүүдийг чадавхжуулах сургалт, мэдээллээр хангаж ажиллана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Наурызын баяр” өвийн хамтарсан жагсаалтад Монгол Улс нэгдлээ

Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо 2024 оны 12 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд хуралдаж буй ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганы шийдвэрээр ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Наурызын баяр” өвийн өргөтгөсөн жагсаалтад Монгол Улсыг нэмж бүртгэлээ.

“Наурызын баяр”  өвийг 2009 онд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын санаачилгаар тус жагсаалтад бүртгэсэн бөгөөд Афганистан, Азербайжан, Энэтхэг, Ирак, Казахстан, Киргизстан, Узбекистан, Пакистан, Тажикстан, Турк, Туркменистан зэрэг 12 улс хамтран бүртгүүлж байсан.

Монгол Улсын хүн амын 4 хувийг эзэлдэг казах түмний хаврын бэлгэдэл болох Наурызын баяр нь соёлын биет бус өвийн олон илэрхийллийг агуулдаг бөгөөд казах түмний ёс заншил, уламжлалт сэтгэлгээ, соёлын уламжлалыг хамгаалж, хойч үедээ өвлөн үлдээхэд нийгэм, соёлын чухал үүрэгтэй баяр юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад зориулж 66 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөллөө

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ онд нийслэлийн Засаг даргын 46 удаагийн захирамжаар 372 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлсөн байна. Тодруулбал, Толгойт, Ард Аюушийн өргөн чөлөө орчимд авто зам, шугам сүлжээний ажлын хүрээнд 358 иргэн, хуулийн этгээдийн газрыг бүрэн чөлөөлж дууссан. Мөн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж буй. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 66 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх ажлыг зохион байгуулсан байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар бич өдөр

-Аргын тооллын 12 дугаар сарын 10. Мягмар (Ангараг) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 10, шар бич, мэнгэ 8 цагаан, суудал гал, од дэлгэрүүлэгч-26, үхэх барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:30-16:59.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Харин бар, тахиа, бич, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, бэлбэсний үйл, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, ан гөрөө хийх, худаг малтах, замд гарах, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 12 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарахыг анхааруулж байна.

2024 оны 12 дугаар сарын 10-ны

08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эхээр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2025 оны Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ

2025 оны Цэргийн бүртгэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл E-Mongolia системээр бүртгэнэ.

Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах боломжгүй тохиолдолд өөрийн харьяа дүүргийн Цэргийн штабт очиж бүртгүүлэх боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг арилгуулж байна

Өнгөрсөн сард нийслэлийн Хяналт, шалгалтын газраас иргэдийн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр барилгын үйл ажиллагаа явуулж буй “Мөнх ариун булаг” ХХК-ийг орц, гарц хааж, дулаан, цахилгааны шугам эвдсэн гэх асуудалд шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн билээ.

Шаардлагын гүйцэтгэлийн явцыг НХШГ-аас дахин шалгаж буй талаар НХШГ-ын дарга С.Энхбаяраас тодрууллаа. Тэрбээр “Энэхүү зөрчилтэй барилгын дунд үйл ажиллагаа явуулж буй 24 дүгээр цэцэрлэгийн багш нар болон хүүхдүүдийн эцэг эхийн гомдлын дагуу бид өмнө нь шалгалт хийсэн. Тухайн үед нийслэлийн улсын ахлах байцаагчийн 13 албан шаардлагыг өгсөн бөгөөд одоогоор албан шаардлагын биелэлтийг шалгахад 70 гаруй хувьтай байна. Цэцэрлэгийн цонх болон харагдах байдлыг хааж байрлуулсан краныг буулгаж, зарим хэсгийн эмх замбараагүй байдлыг цэгцэлсэн байна. Харин одоо нэн түрүүнд цэцэрлэгийн хүүхдүүдийн зорчих орц, гарцуудыг нээх шаардлагатай. Шалгалтын дагуу өгсөн үүрэг даалгавар бүрэн биелээгүй байгаа учир тус компанид өгсөн улсын байцаагчийн албан шаардлагыг нийслэлийн Стандартын газар болон нийслэлийн Орон сууцны бодлогын газарт дахин хүргүүлнэ” гэв.

Мөн аравдугаар сард “Карлсбэрг” ХХК-иас ирсэн гомдлын дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийхэд “Мөнх ариун булаг” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх явцдаа эрчим хүчний доголдол үүсгэсэн байсныг тогтоосон. Тус компанийн үүсгэсэн зөрчилд таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, албан даалгавар хүргүүлсэн ажлын хэрэгжилт 80 хувьтай байна.

“Мөнх ариун булаг” ХХК-ийн зүгээс “Цэцэрлэгийн орц, гарцыг шийдэх ажил явагдаж байгаа бөгөөд энэ долоо хоногт дуусгах төлөвлөгөөтэй” гэсэн тайлбар өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын 30 автомашиныг хүлээлгэн өглөө

Онцгой байдлын байгууллагад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын гал түймэр болон эмнэлгийн, аврах ажиллагааны нийт 30 автомашиныг гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Энэ хүрээнд  “ISUZU” маркийн ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадал бүхий 18 автомашин, гал түймэр унтраах, аврах ажиллагааны  “ISUZU” маркийн хоёр тоннын багтаамжтай усны нөөцийн савтай гал унтраах төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин, хүн тээврийн “IVECO” маркийн 11 хүний суудалтай зургаан автомашин, эмнэлгийн зориулалттай “KIA” маркийн иж бүрэн эмнэлгийн хэрэгслээр тоноглогдсон хоёр автомашиныг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилан, хүлээлгэн өгсөн юм.

Эдгээр автомашин нь сүүлийн үеийн дэвшилтэт техник бүхий иж бүрэн тоноглогдсон, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, түүнээс үүдэх гарах хохирлыг бууруулах давуу талтай юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр “Улсын төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын хүрээнд алба хаагчдын хувцас хэрэглэл, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, техник тоног төхөөрөмжид анхаарч ажилласны үр дүнд 2020 оны суурь түвшингөөс шуурхай албаны автомашины хангалт 76 хувь, гал унтраах автомашины хангалт 55 хувь, туслах албаны автомашин хангалт 25 хувь,хүнд даацын машин механизмын хангалт 38 хувь, тусгай зориулалтын аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 128 хувь, уснаас аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 260 хувь, өндрөөс аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 120 хувь, агаараас аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 44 хувь болж өссөн үзүүлэлттэй байна.   Энэ нь төр засгийн зүгээс Онцгой байдлын байгууллагын чадавхыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүн юм.  Цаашид алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, орчин цагийн гамшигтай тэмцэх үйл ажиллагааны чадавхыг дээшлүүлж, олон улсад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно” гэлээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж бөгөөд Ерөнхий сайд Салман Бин Хамад Бин Иса Аль-Халифатай уулзаж, Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд булангийн орнууд, тэр дундаа өвөрмөц соёл, түүхтэй Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Хоёр орны сайн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ бүх талын тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд идэвхжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Монгол Улсын Засгийн газраас 2024-2028 онд хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг, эрх зүйн 14 реформыг хийх зорилт тавьсан. Энэ хүрээндуул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хот байгуулалт зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд онцлов.

Мөн хоёр орны бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшлийн харилцааг дэмжих, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын болон боловсролын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд хоёр талаас дэмжиж ажиллах боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа