Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 8 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно.
2024 оны 12 дугаар сарын 09-ний
08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 0…-5 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -9…-11 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -10…-12 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр улаан морь өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 8 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
08-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2024 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр -19…-24 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр,
Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -2…-7 градус,
бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -7…-9 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -10…-12 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -10…-12 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Гацуурын гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Монгол нүүдлийн зан үйлийн өвийг ЮНЕСКО-д бүртгэлээ
Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо 2024 оны 12 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганы хуралдааны шийдвэрээр “Монгол нүүдлийн зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэлээ.

Байгаль, цаг уур, ахуй амьдралын хэв маяг, мал сүргийн бүтэц, онцлогтойгоо уялдуулан манай ард түмний бүтээн, уламжлуулан өвлүүлж ирсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийг хүн төрөлхтний оршихуй, хүрээлэн буй орчны тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн нэгдмэл байдал, хүртээмжтэй эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан хэмээн ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хороо, Үнэлгээний хорооноос сайшаан үнэлж, тус өвийг хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт оруулснаа албан ёсоор батламжиллаа.
“Монгол нүүдлийн зан үйл” өв нь нүүдэллэх нутаг, бэлчээр сонгох, нүүх өдөр судар сонгох, нүүдэл ачаалах, бууц сууриа цэвэрлэх, шинэ буусан газар нутгаа аргадах, бэлчээрийн нөөц, даацыг өөрийн болон айл саахалтын мал сүргийн бүтэц, тоо толгой, зэрлэг амьтан, ургамлын тархац, нутагшилтай уялдуулах байдлаар мал сүргээ хариулж, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах уламжлалт мэдлэг, арга ухааны цогц тогтолцоо, зан үйл юм.
Хүн, байгаль, мал гурвын харилцан шүтэлцээнээс үүсэн бий болж, олон мянганы туршид өвлөгдөн ирсэн, оршин буй байгаль дэлхий, мал ахуйгаа хайрлан хамгаалах мэдлэгийг өвлөн тээгчид өнөөдөр ч Алтайн өндөр уулс, говь нутагт тэмээгээр, хангайн нуруунд сарлагаар, тал хээрт тэмээ болон хөсөг тэргээр, тайгын бүсэд цаа бугаар нүүдэллэсээр байна.
“Монгол нүүдлийн зан үйл” өв нь “Адуун сүрэг маллах арга ухаан”, “Тэмээн сүрэг маллах арга ухаан”, “Үхэр сүрэг маллах арга ухаан”, “Хонин сүрэг маллах арга ухаан”, “Ямаан сүрэг маллах арга ухаан”, “Сарлаг маллах арга ухаан”, “Цаан сүрэг маллах арга ухаан”, “Тэнгэр, эрхэс, цаг агаар шинжих уламжлалт мэдлэг”, “Бэлчээр, өвс ургамал, ус шинжих мэдлэг ухаан”, “Байгаль хамгаалах уламжлалт арга мэдлэг, зан үйл”, “Газар шинжих таних мэдлэг ухаан”, “Шинэ нутаг сонгох мэдлэг”, “Монгол зурхай” зэрэг өвийн төрөл зүйл болон Монгол орны байгаль, газарзүй, цаг ууртай шууд хамааралтай.
“Монгол нүүдлийн зан үйл” нь Монгол Улсын соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага”-ын ай савд бүртгэгдсэн өв юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Наранбулаг трейд” компанийн 152 айлын орон сууцны барилгын ажлыг зогсоолоо
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд “Наранбулаг трейд” компанийн барьж буй 16 давхар 152 айлын орон сууцны барилгын талбайд нийслэлийн Хяналт шалгалтын газраас албан даалгавар хүргүүлэхээр ажиллалаа. Тухайн барилга нь газрын маргааны асуудлаас болж холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрлөө цуцлуулсан боловч үйл ажиллагаа явуулж байсан юм. Тиймээс барилга угсралтын ажлыг зогсоолоо.
Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр ““Наранбулаг трейд” компани нь анх нийслэлийн Ерөнхий архитектораас барилгын ажлын даалгавар аваад зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл иргэн н.Бат-Эрдэнэтэй газрын маргааны асуудлаас болж тохиролцоонд хүрээгүйн улмаас зөвшөөрлөө цуцлуулсан. Маргааныг шийдэгдэх хүртэл Хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөл олгохгүй. Иргэн н.Бат-Эрдэний гомдол болон Хот байгуулалт, Хотын стандартын газрын ирүүлсэн хүсэлтийн дагуу зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил явагдсан гэх асуудлаар хяналт шалгалт үргэлжилж байна. Өнөөдөр тухайн компанийн барилга гадна фасад хүртэл баригдсан байна. НХШГ-ын зүгээс газрын асуудал дээр холбогдох шүүхийн шийдвэр гарч, хот байгуулалтын газартай асуудлаа шийдвэрлэх хүртэл барилгын ажлыг зогсоолоо. Мөн барилгын орчинд иргэдийн болон ажилчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн холбогдох шийдвэрийг улсын байцаагч гаргаж байна” гэлээ.
Тухайн барилга дээр орчны аюулгүй байдал болон холбогдох баримт бичгийг шалгах ажил үргэлжилж байгааг улсын байцаагч хэллээ. Харин “Наранбулаг трейд” компанийн зүгээс “Хот байгуулалт, хотын стандартын газрын шийдвэрийн дагуу барилгын ажлын зургийг батлуулж, 5 айлын газрыг чөлөөлж, барилгын ажлыг эхлүүлж байсан боловч иргэн н.Бат-Эрдэнэтэй газрын асуудлаар маргаан үүссэн. Арванхоёрдугаар сарын 16-нд анхны шүүх хурал болно. Газрын маргааны асуудлаас шалтгаалж Улаанбаатар хотын Ерөнхий архитектур барилгын ажлын зөвшөөрлийг долоодугаар сарын 1-нээс гурван сарын хугацаанд түдгэлзүүлсэн. Аравдугаар сарын 1-нд хугацаа нь дуусахад Хот төлөвлөлтийн газарт дахин зөвшөөрлийг авах хүсэлтээ өгсөн. Тухайн айлтайгаа тохиролцоод шүүхийн шийдвэр гарсны дараа зөвшөөрлийг дахин олгох талаар хариу бидэнд өгсөн” гэв. Тиймээс Хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөл авч, НХШГ-ын улсын байцаагчаас өгсөн албан даалгаврыг биелүүлэх хүртэл “Наранбулаг трейд” компанийн барилгын ажлыг зогсоолоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд нийт 20.000 айлын цогцолбор хорооллыг барина
Нийслэл Улаанбаатар хотод ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчдыг урихаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Гэр хорооллыг орон сууцжуулж, олон улсын жишигт нийцүүлэх төслийн талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хорооллыг барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.
Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ хотыг байгуулна. Уг төслийн инженерийн дэд бүтцийг хийж дууссан бөгөөд нийт 158 га талбайн 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байгаа юм. Барилга угсралтын тендерийг дөрвөн багцад хуваан ирэх оны нэгдүгээр сард зарлана.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцыг барьж буй. Албаны хүмүүсийн судалгаагаар уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор жилд нүүрсхүчлийн хийг 142 мянган тонноор бууруулах боломжтой.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3000 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна. Энэ хүрээнд зураг төслийг ирэх оны дөрөвдүгээр сард багтаан гүйцэтгэхээр төлөвлөж буй. Жилд 72 мянган тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлтийн явц 60 хувь буюу 135 нэгж талбарыг чөлөөлөөд байгааг хотын дарга хэлж байв.
Манай улстай адил төстэй цаг ууртай улс оронд энэ төрлийн төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай БНХАУ-ын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, төслийн хүрээнд дахин уулзалт зохион байгуулах хүсэлтээ илэрхийлэв.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр хөхөгчин могой өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 10 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
07, 08-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2024 оны 12 дугаар сарын 07-ны
08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр -19…-24 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -9…-11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -13…-15 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр хөх луу өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 11 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
2024 оны 12 дугаар сарын 06-ны
08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур -10…-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур -11…-13 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барихаар 137 иргэний газрыг чөлөөлөөд байна
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 9.7 га талбайд 3000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 232 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 137 иргэнтэй зөвшилцлөө. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх журам Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор батлагдсан байдаг. Эдгээр холбогдох хууль, журмын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 9.7 га талбайд 232 иргэн, хуулийн этгээдийн газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар хагас жилийн хугацаанд нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар 137 иргэнтэй гэрээ байгуулж, газрыг чөлөөлөөд байна. Үлдсэн 95 иргэн, хуулийн этгээдтэй хөрөнгийн үнэлгээ болон хэлцлийн ажлууд үргэлжлэн хийгдэж байна. “Өвөл боллоо” гээд газар чөлөөлөлтийн ажил зогсохгүй, иргэдтэй зөвшилцөж, хуулийн хүрээнд ажлыг явуулна” гэлээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0,7 хувиар буурчээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа.
Хүүхдийн тусламжийн 108 утас хоногт 250-320 дуудлага хүлээн авч байна.
2024 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаар 92725 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 59520 дуудлага нь зорилтод, 33205 нь зорилтод бус дуудлага байжээ.
Нийт зорилтод дуудлагын 11916 нь хүүхэд хамгааллын дуудлага байсан бол зөвлөгөө хүссэн 5065, мэдээлэл хүссэн 42451 дуудлага бүртгэгджээ.
Нийт дуудлага мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,7 хувиар буурсан байна.
108 утас руу зарим иргэд андуурч залгах, хүүхдүүд тоглоом хийж ярих нь элбэг байдаг. Нийт дуудлагын 40 орчим хувийг зорилтод бус дуудлага эзэлж байна.
Харин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр энэ оны 11-р сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хамгаалалтад авах шаардлагатай 278 хохирогч хүүхдийг хүлээн авч, холбон зуучлах үйлчилгээ үзүүлсэн.
Гэмт хэргийн хохирогч, асран хамгаалагчгүй болсон хүүхдүүдийг энэ төв хүлээж аваад, дүүргийн болон орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэнд холбон зуучилдаг.
2024 онд 278 хүүхэд түр хамгаалах байраар үйлчлүүлсний 174 хүүхэд ар гэртээ эргэн нэгджээ.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байранд үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийн 54,8 хувь нь төрсөн эцэг, эх нь архины хамааралтай байдлаас үүдэн үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
