Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 10 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
2024 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -13…-18 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -9…-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2…-3 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -9…-11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -11…-13 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -10…-12 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувьтай байлаа.
Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг дүүргүүдэд хот, нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжүүдийг хуваарилж, давс, бодисын нөөцлөлт бэлэн байдлыг хангах чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулсан талаар танилцууллаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 39 байгууллагаас 31 байгууллагад хяналт шалгалт хийсэн бөгөөд СХД давс, бодисын нөөцлөлтөд анхаарах шаардлагатай. Мөн давс, бодисыг зөв хадгалж буй эсэхийг шалгахад дээр дурдсан 31 байгууллагын 8 нь давс, бодисыг газраас хөндийрүүлж хадгалаагүй байсан” гэдгийг хэлж байв. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцтэй байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд дараах үүрэг даалгаврын өглөө.
- 2025 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээний газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг сайтар хангах
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээллийн ил тод байдлыг хангаж, мэдээ, мэдээллийг байгууллагын цахим хуудсанд холбогдох хууль, журмын дагуу байршуулах ажлыг тогтмолжуулах,
- Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол явуулах,
- Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах зэрэг үүрэг өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
АТГ: Мөрдөн шалгах хэлтсээс 10 объектод нэгжлэг хийв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 896 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 16 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 874 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 10 объектод нэгжлэг хийв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
ишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжид 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон ба үүнтэй холбогдуулан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан юм.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлахаар тус тус заасан.
Иймд Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өршөөлийн аяны хугацааг сунгав
БНСУ нь хууль бусаар оршин суухын эсрэг тэмцэх 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дурын үндсэн дээр буцаах “Өршөөлийн сар”-ыг 2024 оны 9 сарын 30-аас 11 сарын 30-ныг хүртэл зарлаад хэрэгжүүлж байсан. Тэгвэл Хууль зүйн яамнаас энэ хугацааг сунгаж 2024 оны 12 сарын 1-ээс 2025 оны 1 сарын 31-ийг хүртэл үргэлжлүүлэх болсон тухайгаа мэдэгдлээ.
Энэ хугацаанд сайн дураар нутаг буцсан тохиолдолд торгуулиас чөлөөлөх, хилээр ахин нэвтрэх хязгаарлалтыг түдгэлзүүлэх юм. Гэхдээ өршөөлийн аян анх зарлагдсан 2024 оны 9 сарын 30-аас хойш хууль бус болсон иргэд хамрагдах боломжгүй аж.
Визний хугацаа хэтрүүлэн оршин сууж байгаад сайн дураар нутаг буцах бол явах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдлээ хийнэ.
Мэдэгдэл хийхэд шаардагдах бичиг баримт: Гадаад паспорт, сайн дураар нутаг буцах мэдэгдлийн маягт
Холбоотой мэдээлэл, зөвлөгөөг манай төвийн 02-2266-8228, 02-2266-9229 дугаарын утсаар аваарай.
Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын алба

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Аюул үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.11.25-12.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 84 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус цаг уурын гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
.jpeg)
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх төлөвтэй байна
Цаг уурын байгууллагын гаргасан ирэх арванхоёрдугаар сарын ерөнхий төлөвөөр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Харин хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Энэ сард агаарын температур ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.
Баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян-Өлгийн зүүн хойд хэсэг болон Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Завханы баруун, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд агаарын температур олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар хоногийн сүүл үеэр олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилдийн дунджаас 1-3°С хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-2°С дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн зарим үеүдэд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас хүйтэн, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед олон жилийн дунджаас дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үед цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед ОЖД–аас дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-2°С хүйтэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Арванхоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард болох барилдаануудын хуваарийг гаргасан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Балжиннямтай өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 12 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -16…-21 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -11…-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -11…-13 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -13…-15 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд тус хуулиудыг хүчингүй болгохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдвэрлэсэн.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд энэ тохиолдолд улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байдаггүй. Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор дараа оны улсын төсөв, холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулсан. 2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “Найрамдал” медалиар шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх томилолтын хугацаа нь дуусаж буцах болсонтой нь холбогдуулан НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.
Суурин зохицуулагчаар ажиллах хугацаандаа Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилласныг Ерөнхийлөгч өндөр үнэлж байгаагаа тэмдэглэлээ.
Ялангуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, орлогч Амина Мохаммедын Монгол Улсад хийсэн айлчлал, Улаанбаатар хотноо Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурал, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэг томоохон арга хэмжээг хамтран зохион байгуулсныг онцоллоо.
Суурин зохицуулагчаар ажилласан таван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монголын төр, засаг болон ард түмэнд Тапан Мишра талархал илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт зэрэгт биечлэн оролцохын зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогоо бататган, дэлхийн бүх 192 оронтой дипломат харилцаа тогтоож, улс орнуудад манлайлал үзүүлж байгааг тэмдэглэлээ.
Тапан Мишра цаашид Монгол Улсын тогтвортой хөгжил, хөдөө орон нутаг, бүс нутгийн хөгжлийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эдийн засаг, нийгэм, байгаль орчны олон талт зорилтыг хэрэгжүүлж, байгалийн гамшигт үзэгдлийг даван туулахад хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйлсэд хамтран ажилласныг нь үнэлэн Тапан Мишраг “Найрамдал” медалиар шагналаа.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр шар нохой өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа



Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
