Author Archives: baaska baaska

2025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025 оны  улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай байхаар төсөлд тусгасан. Төсвийн зарлагаас хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сан, хүүгийн төлбөр, цалин, төрийн албан хаагчдын тэтгэмж зэрэг хуульд заасан тэтгэмжүүдийг хэвээр үлдээсэн бол урсгал зардал, хөрөнгийн зардлыг тус бүр 0.8 их наяд, гадаад зээлийн ашиглалт 0.7 их наяд төгрөг нийт 2.3 их наяд төгрөгийн зардал хасахаар тооцсон байна. Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулна. Тухайлбал тавилга, багаж, техник хэрэгсэл, томилолт, бичиг хэрэг, тээвэр шатахууны зардал зэрэг багтаж байна. Мөн хэрэгжиж эхлээгүй болон зарим хөтөлбөр, арга хэмжээг зогсоох, хойшлуулахаар тусгасан. Хөрөнгө оруулалтын хувьд шилжих төслүүдийг хөндөөгүй бол 2024 оны 12 сарын 02-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдийн 2025 оны санхүүжилтийг хойшлуулах, бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтыг дахин эрэмбэлж үе шаттай хэрэгжүүлэх, зарим ТЭЗҮ, их засварын санхүүжилтийг бууруулж, хойшлуулах, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 20 хувь бууруулахаар тусгажээ. Харин Хавдрын эмнэлгийн их засвар болон “Хавдрын эмнэлэг 2” барилгын дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр төсвийн төсөлд нэмж тусгасан байна.

Нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр бууруулж байна. Үүнд гаалийн орлого 174.0 тэрбум, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого 25.0 тэрбум, дотоодын барааны НӨАТ 112.3 тэрбум, хувь хүний орлогын албан татвар 21.1 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50.3 тэрбум, бусад орлого 12.0 тэрбум төгрөгөөр тус тус багтаж байна.

Улаанбаатар хотод нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчээр хангах асуудлыг судалж байна

Нийслэл Улаанбаатар хотод нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчээр хангахзарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 10 жилд 27 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ хурдаараа 2030 он гэхэд 2,5 саяыг давах төлөвтэй байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл ерхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуух, 10 хувийг замын хеделгеенд оролцож байгаа 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцууд, унсэн сан, замын тоос шороо, ил задгай хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн жилүүдэд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн боловч зорьсон үр дүнд хүрч чадаагүй байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын CO2 хүлэмжийн хий ялгаруулалтын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс 30,7 хувь өндөр байгаа нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байна. Тиймээс нүүрстөрөгчийн хий ялгаруулалтыг тархмал эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу цэвэр эрчим хүчээр солих замаар хүлэмжийн хийг бууруулах олон улсад туршигдсан, дэвшилтэт технологи бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь богино хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нэг арга зам хэмээн судалж байна. Дэлхийн ихэнх хотууд шингэрүүлсэн нефтийн хий /LPG/-г дулааны эрчим хүчний эх үүсвэрээр сонгож цэвэр, аюулгүй, хүртээмжтэй, хор нөлөөгүй, илүү үр ашигтай болохыг нотолсон. Улаанбаатар хотын гэр хороололд уг төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх боломжтой.

Танилцуулгатай холбогдуулж Засгийн газрын хуралдаанаас нийслэл Улаанбаатар хотод бие даасан тархмал эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах, суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс өөр дэвшилтэт технологи бүхий эрчим хүчний эх үүсвэрээр хангах асуудлыг судалж, танилцуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаарыг хэвийн олгоно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Ингэхдээ  суудлын тээврийн хэрэгсэл болон 3.5 тонноос доош жинтэй ачааны тээврийн хэрэгслүүдэд тодорхой шалгуур үзүүлэлтээр улсын дугаарыг олгоно.

Харин хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаарыг хэвийн олгохоор болсон. Тодруулбал,

  • Мотоцикл
  • Механизм
  • Зүтгүүр
  • Чиргүүл
  • Цистерн
  • Тусгай зориулалтын автомашин
  • Автобус зэрэг 3.5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс 22-ын товчоо, Да хүрээ, Тасганы овоо, Сонгинохайрхан, Автоком зэрэг авто тээврийн үзлэг оношилгооны төвүүдээр хэвийн олгож байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин туулай өдөр

Аргын тооллын 12 дугаар сарын 5. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 4, харагчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал огторгуй, од элдэв тэнгэртэн-20, үл тохирох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:25-17:00.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах маш сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой, бичжилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, өвчин эмнэх, арилжаа наймаа хийх, нохой авах, багш шавь барилдах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, суурь тавих, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мал хөнгөлөх, хэрүүл тэмцэл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 9 градус хүйтэн

                                 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
5-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар цас орно.
                               2024 оны 12 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

                                                   цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -16…-21 градус, Увс нуурын хотгор болон Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур -8…-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур -10…-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур -9…-11 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцох хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлж, цөлөрхөг говийн бүсийн усан хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Түүнчлэн Монгол-Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэхэд хоёр тал онцгой анхаарахаар тохиров.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг энэ сарын 10-нд асаана

Шинэ жилийн баярыг угтан төв талбайн сүлд модыг заслаа. Уг мод нь 22 метр өндөртэй, 12 диаметр өргөнтэй юм. Мөн уг модыг 2017 оноос хойш ашиглаж байна. Энэ сарын 10-ны өдөр төв талбайн сүлд модны гэрлийг асаана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар бар өдөр

-Аргын тооллын 12 дугаар сарын 4. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 3, хар бар, мэнгэ 5 шар, суудал төмөр, од суулга-19, рашаан барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:24-17:00.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох маш сайн. Харин бич, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Нохой, бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрторших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, садан бололцох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 10 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

5, 6-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

 2024 оны 12-р сарын 03-ны 20 цагаас 12-р сарын 04-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -16…-21 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -16…-21 градус, Увс нуурын хотгор болон Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх өдөр

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН  ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэдэг.

Энэ жил тус өдрийг “ХҮРТЭЭМЖТЭЙ, ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН МАНЛАЙЛЛЫГ НЭМЭГДҮҮЛЬЕ”гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр баяр, уриа лоозон төдий  биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашдын бодлогоо тодорхойлж, ЭРХИЙНХЭЭ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог хангах, нийгмийн баталгааг дээшлүүлэхээр 6 аймагт олон улсын жишигт нийцсэн барилгатай Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг ашиглалтад оруулж, орон нутагтаа цогц үйлчилгээ авах боломж бүрдүүллээ.

Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай, Дохионы хэлний тухай, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна.

2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 36 хувиар нэмэгдүүлнэ.

Мөн живхний үнийн хөнгөлөлт олгох, хүнд хэлбэрийн байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг Дэмжих үйлчилгээнд хамруулах зэрэг шинэ төрлийн үйлчилгээг үзүүлэхэд 11.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар улсын төсөвт тусгууллаа.

​Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалж, ХҮРТЭЭМЖТЭЙ, ЭРХ ТЭГШ нийгмийг бүтээхэд  хувь хүн, төр, хувийн хэвшлийн байгууллага бүр иргэдийнхээ дуу хоолойг сонсож, дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийт нутгийн 30 орчим хувьд зудын эрсдэл их байна

11 дүгээр сарын 30-ны өдрийн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр уулархаг нутгаар 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна.
Зудын эрсдэлийг 11 дүгээр сарын 30-ны байдлаар үнэлэхэд нийт нутгийн 30 орчим хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 30 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 гаруй хувьд эрсдэлгүй гарчээ.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутгаар нэн их болон их эрсдэлтэй, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд зэрэг болон их эрсдэлтэй байхаар байна.
Эм сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ТБХ:Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.03/ хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр дахин үргэлжиллээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн  42.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн  хувилбар болон танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Иймд уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шагналаа

 “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо-2024” үндэсний чуулганы үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг тодрууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлөөс 2019 онд тогтоол гаргаж, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдүүлсэн, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулсан иргэн, баг хамт олон, ААН-ийг урамшуулдаг уламжлалтай болсон.

2024 оны

  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд зөвлөл”-өөр Зам, тээврийн яамны дэд зөвлөл
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг салбар зөвлөл”-өөр Сонгинохайрхан дүүргийн салбар зөвлөл
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага”-аар Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын Хан-Уул сургууль
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага”-аар Улсын 3 дугаар төв эмнэлэг
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага”-аар Таван богд “Фүүдс пицца” ХХК
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нутгийн байгууллага”-аар Чойжин ламын сүм музей
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар CENTRAL телевиз
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалт”-аар Үндэсний номын сан
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн”-ээр иргэн Н.Оюунбат
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллага”-аар “Эрхэм нандин сувд” ТББ тус тус шалгарлаа.

 Мөн энэ үеэр салбартаа амжилт гаргаж, манлайлал үзүүлж яваа эрхмүүдийг төрийн дээд одон медиалиар шагнасан юм.

Бизнес инкубатор төвийн захирал Б.Гүнжилмаа, Хөгжлийн бэрхшээлтэй ахмадын холбооны тэргүүн Я.Алтанзагас  нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,

Хөгжлийн бэрхшээл, бодлогын судалгаа хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Д.Гэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төвийн тэргүүн С.Наранцэцэг нар Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр /2024.12.03/ УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нартай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.

УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламентад нийгмийн бүлэг бүрийн оролцоо хангагдаж, өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хүргэж байна. Үүний нэг жишээ нь нийгмийн янз бүрийн ялгаатай бүлгийн төлөөллийг хангах зорилго бүхий улс төрийн намуудын тодорхой бодлогын үр дүнд, жагсаалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-д сонгогдон ажиллаж байна.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах, сайжруулахын тулд хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай байгааг дурдаад, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах тэгш хүртээмжийг бий болгох хууль, эрх зүйн өөрчлөлтийн талаар хөндлөө.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун аймаг, дүүргүүд дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийг бусад төвүүдтэй нэгтгэж, цогц хэлбэрээр ажиллуулбал үр дүн гарч, төсөв санхүү, эдийн засгийн хувьд илүү боломжтой болно гэж үзэж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүний эрхийг хангасан, “хүн төвтэй” хуулийн үзэл баримтлалыг бий болгох “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-ний хүрээнд нийгмийн бүлгүүдийн төлөөлөл хууль, эрх зүйн орчныг шинэчлэхэд гар бие оролцох, идэвхтэй хамтран ажиллахын чухлыг онцоллоо. Тэрбээр, УИХ-ын гишүүд, тэр дундаа  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит нөхцөл байдлыг мэддэг гишүүдийн зүгээс төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай түлхүү хамтран ажиллаж, тэдний оролцоотойгоор хуулийн төсөлд санал боловсруулж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь зүйтэй хэмээв. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд саадгүй оролцдог орчныг бүрдүүлэх, хүний эрхийг хангах нь УИХ-ын ирэх дөрвөн жилийн гол зорилтуудын нэг бөгөөд гишүүдийн санаачилгыг бодит үйл хэрэг болгоход онцгой анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Мөн 126 гишүүнтэй шинэ парламентад нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл ажиллаж эхэлснээр асуудлыг олон талаас хэлэлцэж, хууль, эрх зүйн орчны шинэчлэл бүрд салбарын дуу хоолой шингэж чадаж буйг УИХ-ын дарга тодотголоо.

Уулзалтын төгсгөлд, гишүүдийн санаачилгын дагуу УИХ-ын чуулганы тойм мэдээллийг долоо хоногт нэг удаа дохионы хэлмэрчтэйгээр нэвтрүүлэх, Төрийн ордныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү ээлтэй болгоход анхаарч ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн тээврийн автопаркийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Энэхүү автопарк нь дулаан гарааштаа 110 автобус, гадна зогсоолдоо 150 автобус зогсоох хүчин чадалтай. Мөн авто угаалга, засварын төв, гадна засварын байгууламж, агуулах, уурын зуух, төрийн үйлчилгээний төв, удирдлагын нэгдсэн төвтэй юм.

Тодруулбал,

  • 55 автобусны дулаан гараашийн барилга – 2
  • Сэлбэг аж аж ахуйн агуулах – 1
  • Тос газрын тосны бүтээгдэхүүний агуулах- 1
  • Иргэдэд үйлчлэх төвийн барилга – 1
  • Засвар үйлчилгээний төвийн барилга – 1
  • Оношилгооны төвийн барилга – 1
  • Шатахуун түгээх станцын түгээгчийн байр – 1
  • Хөдөлгөөнийг удирдах төвийн барилга – 1
  • Угаах цех, кузов засварын барилга – 1
  • Уурын зуухны барилга – 1
  • Харуулын байрны барилга – 1

Тус бүтээн байгуулалтыг “Улз буянт пропертиз” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа