Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны 07-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23…+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +23…+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21…+23 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал нь Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болох гэж байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд тус улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Айлчлалын үеэр “Монгол-Тажикистаны бизнесийн дугуй ширээний уулзалт” болон соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд Тажикистан Улсад төрийн айлчлал хийн, Ерөнхийлөгч Эмомали Рахмоны хамт “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргасан.
Хоёр улс уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон юм.
Энэ хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурсан.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Душанбе хотноо анх удаа бизнес форум зохион, морин хуур болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Үндэсний урлагийн их театрын хамт олон уран бүтээлээ толилуулсан юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр харагчин могой өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны 07-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +16…+21 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +26…+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +26…+28 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.Өдөртөө +27…+29 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.
Мэндчилгээнд “Эрхэмсэг ноён Танд Монгол Улсын Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээ дэвшүүлж, Танд болон Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Эрхэм Дээд хатан бид хоёр танай улсад хийсэн саяхны айлчлалаа, тэр үед биднийг халуун дотно, найрсгаар хүлээн авч, зочломтгой хүндэтгэл үзүүлснийг талархалтайгаар эргэн дурсаж байна” гэжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.
Мэндчилгээнд, “Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Танд Монгол Улсын Үндэсний их баяр наадмын чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу.
Таны энэ оны 04 дүгээр сард манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлс Казахстан, Монголын харилцааг шинэ түвшинд гаргасныг тэмдэглэхэд таатай байна. Цаашид хамтын ажиллагааны хүрээг улам өргөжүүлэхийн тулд Тантай нягт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлье.
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрч хүч, арвин их амжилт, Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Эрхэм хүндэт наадамчид аа,
Нар хур тэгширч, наадамчин түмэн цэнгэн наадсан дэлгэр зуны энэ сайхан өдрүүдэд монголчууд бид төрт ёс, түмэн олны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ.
Эх түүхийг амилуулдаг хурдан хүлгийн төвөргөөн, ид хавыг өргөдөг хүчит бөхийн шаваа, эв эеийг хурайлдаг эрчит сумны уухайн дор монгол түмэн хөх тэнгэрийнхээ энгээр хийморь сүлдээ бадрааж, хөрст газрынхаа дайгаар сэтгэл оюунаа баясгаж, хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.
Аргамаг хүлгүүд нь хурдтай, аварга бөхчүүд нь хүчтэй, эрэмгий харваачид нь цэцтэй, хотол олноороо бахдалтай, өндөр төр, өргөн түмний их баяр цэнгэл-Үндэсний их баяр наадам ийнхүү ёслол төгөлдөр өндөрлөж байна.
Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 1024 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаяр арав даван түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ.
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Баярхүүгийн Бат-Өлзий ес даван үзүүрлэж, “Улсын арслан” цол хүртэв.
“Улсын даян аварга цол олгох тухай” болон “Улсын арслан цол олгох тухай” зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цолны батламжийг гардуулан, энгэрийн тэмдгийг нь зүүж баяр хүргэлээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны 07-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21…+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20…+22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +19…+21 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын захирал Чю Дониу Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ.
Мэндчилгээнд “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөе. Танай ард түмэнд энх тайван, хөгжил цэцэглэлт ерөөе” гэжээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа



Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
