Author Archives: baaska baaska

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүлжээ.

Мэндчилгээнд, “Хүндэт ноён Ерөнхийлөгч өө. Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан халуун дотно мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Орос, Монгол Улс найрсаг, сайн хөршийн харилцаатай. Бүх салбарын үр өгөөжтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх нь манай ард түмнүүдийн ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа бөгөөд бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангахад тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ололт амжилт, Монголын ард иргэдэд аз жаргал, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ.

 Мэндчилгээнд:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Би Америкийн ард түмний хамт Танд болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна.

40 жилтэй золгож буй АНУ, Монгол Улсын түншлэл манай хоёр улсад урт хугацаандаа үр өгөөжөө өгсөөр байгаа билээ. Энэ оны эхэнд Мянганы сорилтын корпорацын Усны компакт товлосон хугацаандаа баталсан төсвийн дагуу амжилттай хэрэгжлээ. Энэ хамтарсан санаачилгад Таны зүгээс үзүүлсэн бодит дэмжлэгт талархал илэрхийлж байна. Уг төсөл нь миний анхны бүрэн эрхийн үед шаваа тавьж байсан бол одоо Улаанбаатар хотын иргэдийг найдвартай усаар хангах дэд бүтэц болжээ. Энэ ололт амжилт нь манай хоёр улс хамтарч ажиллавал юунд ч хүрч чадахын илэрхийлэл боллоо.

АНУ, Монгол Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл үргэлжлэн гүнзгийрсээр байгаад баяртай байна. Бид Хаити Улсад явагдаж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” энхийг дэмжих ажиллагаанд үзүүлж буй Монгол Улсын манлайлал, “Энхийн зөвлөл”-д Танай улсын үндэслэгч гишүүний хувиар гүйцэтгэж буй үүрэг зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж буй хувь нэмэрт талархаж байна.

Ирэх жилүүдэд Монгол Улс дахь АНУ-ын хөрөнгө оруулалтын боломжуудыг тэлж, манай хоёр улсын цаашдын энх тайван, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг дэмжихэд тустай эрчим хүчний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхдээ баяртай байх болно.

Монголын ард түмэн амар тайван, сайхан наадаарай” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас таван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Иргэдэд эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж, нийслэлийн хэмжээнд нийт 45 баг ажиллаж байна. Хүй долоон худагт найман баг хүний нөөц, тоног төхөөрөмж, бусад шаардлагатай бэлтгэлээ ханган ажиллаж байгаа. Түүнчлэн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй газруудад эрүүл ахуйн хяналт тавьж байна. Ариун цэврийн байгууламж, хог хаягдлын нөхцөл байдалтай холбоотой стандарт, шаардлагыг мөн мөрдүүлдэг. Энэ хүрээнд халдваргүйжүүлэх чиглэлээр 83 мэргэжилтэн хяналт тавьж буй. Өнөөдрийн байдлаар баяр наадмаа тэмдэглэж байгаа иргэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ аваагүй, амар тайван наадаж байна. Иргэд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, дэлгэр сайхан наадацгааж байна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 

12-нд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер,усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2026 оны 07-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +14…+16 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?

Үндэсний их баяр наадмын үеэр хуушуур өргөн хэрэглэгддэг. Гэвч олон дахин хэрэглэсэн тосонд шарсан, ариун цэвэр хангалтгүй нөхцөлд бэлтгэсэн хүнс нь эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй.
📌 Хуушуур сонгохдоо дараах зөвлөмжийг мөрдөөрэй.
✅ Шинэ тосонд шарсан, цайвар шаргал өнгөтэй хуушуурыг сонгох
✅ Хүнсний зориулалтын сав, боодолтой бүтээгдэхүүн худалдан авах
✅ Худалдагч ариун цэврийн шаардлага хангасан, малгай, бээлий өмссөн эсэхийг анхаарах
✅ Хуушуурыг удаан хадгалахгүй, авсан даруйдаа хэрэглэх
✅ Хоол идэхийн өмнө гараа савандаж угаах эсвэл гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
⚠️ Олон дахин халаасан тосонд шарсан хүнсэнд акриламид зэрэг хорт нэгдэл үүсэх эрсдэл нэмэгддэг. Иймээс хүнсээ зөв сонгож, чанар, аюулгүй байдалд нь анхаараарай.
🌿 Эрүүл сонголт хийж, эрүүл-эрсдэлгүй наадаарай!
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарын төрийн айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Төрийн тэргүүн нар “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, “Монгол–Солонгосын бизнес форум”-ын нээлтэд оролцлоо.
БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа болсон төрийн энэ айлчлал ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааны “Алтан үе”-ийн эхлэл болж буйг талууд нотоллоо.
Мөн улс төрийн харилцан итгэлцэл, “Стратегийн түншлэл”-ийг улам гүнзгийрүүлж, иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц боллоо.
Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 36 жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж, өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг талууд өндөр үнэлж, улам өргөжүүлэхийн төлөөх “Хамтарсан тунхаглал” гаргалаа.
Айлчлалын хүрээнд талууд эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, соёл, спорт, аялал жуулчлал, тээвэр, логистик, геологи, чухал ашигт малтмал, хот байгуулалт зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.
so2
so3
Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож, сурын талбай, шагайн харвааны асраар зочлон, наадамчин олонтой мэндчиллээ.
Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ.
Хоёр улс:
– 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
– 2011 онд “Иж бүрэн түншлэл”,
– 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, БНСУ 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.
so4 so6

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Эртний түүхт Монгол Улсын эзэн эрхт, эрх чөлөөт ард иргэдээ, дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монголчууддаа Их Монгол Улсын 820 жил, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн түүхт их ой, үндэсний их наадмын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Үндэсний их бахархлыг бидэнтэй хуваалцаж байгаа дипломат төлөөлөгчдийн газрууд, олон улсын байгууллагуудад  монгол наадмын баярын мэнд дэвшүүлье.

Дээдсээс заяат Монгол эх оронд маань дэлгэр зуны нар хур тэгширч, эцэг тэнгэр, этүгэн газар ивээж, эрх чөлөөт омог бардам монгол хүн бүр Монголоороо гоёж, үеэс үед өвлөгдсөн үндэсний түүх соёл, төр ёсны их баяр Монгол наадмаа сэтгэл догдлон угтаж байна.

Есөн хөлт цагаан тугийн цацганд, хүчит бөхчүүдийн дэвээнд, хүлэгч хүүхдүүдийн гийнгоонд, мэргэн харваачдын суманд дэлхийд Монголоороо өнө мөнх байхын дархлаа оршдог билээ.

Өнөө жилийн наадмаар НҮБ-аас батлан тогтоосон “Дэлхийн Адууны Өдөр”-ийг анх удаагаа өргөн дэлгэр тэмдэглэж, 55 улсын, газар газрын хүлэг морьтнууд агтны мөртэй Монгол оронд хуран цуглана.

Монголчууд гараа сайн бол бариа сайн хэмээн хэлэлцдэг билээ. Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын эхний зуун өдөртөө зуун чөлөөлөлт хийж, олон жил дуусаагүй олон яриаг дуусгалаа. Хүслийг хяссан, хөгжлийг гацаасан чөдөр тушааг тайлж, хурсан асуудлыг хурдан шийдэж, төрийн их баяр наадмаа угтахаар ханцуй шамлан ажиллалаа. Иргэндээ, хувийн хэвшилдээ, хөдөлмөрлөж буй хүн бүхэнд, эрх чөлөөний хүчинд итгэж, хүнд суртлын чөдрийг тайлсан чөлөөлөлтийн эрч хүчтэй гараа байлаа.

Төрийн их баяр наадмынхаа өмнөхөн Оюутолгой төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийн зардлыг 30 орчим их наядаар багасгаж, Монголын талын өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр өсгөж, 2039 оноос наашгүй байсан ноогдол ашгаа энэ 2026 ондоо багтаан шууд авч эхлэх түүхэн тохиролцоонд хүрлээ.

Илүү олон жилийн төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах нийгмийн даатгалын шударга тогтолцооны шинэчлэлийг хуульчлан батлууллаа. Тэтгэвэр авагч 504 мянган хүн бүрд баталгаа болгон суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн зөрүү арилгах, хагас хуримтлалын тогтолцооны шинэчлэл эхэллээ. Хүний хөдөлмөрийн үр шимийг шударгаар үнэлж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах хууль ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Эдийн засгийн эрх чөлөө, татварын хуулийн иж бүрэн багц шинэчлэлээр хөдөлмөрлөж бүтээх хүслийг хясан боосон хүнд суртлын цоожуудыг нээж тайллаа. Эхний өдрүүдэд 617 монгол хүн гар утсаа товшиж мэдэгдээд, талхны цех, үсчин, дугуй, оёдол, гутал засвар, кофе шоп гэх мэт 146 бизнесээ эхлүүлээд байна. E-business.mn-д цаасаар биш цахимаар бүртүүлж, албан тушаалтантай уулзахгүйгээр зөвшөөрөл авч цагаа, мөнгөө хэмнэж байна. 2,5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой 180 мянга гаруй компани жилд 1 хувийн татвар төлөх, НӨАТ-ын босгыг 50  саяас 400 сая болгох зэрэг татварын чөлөөлөлт ирэх оны эхний өдрөөс хэрэгжинэ.  Энэ бүхэн бол хүнд суртал, авлигын хорт хөрсийг  үндсээр нь эргүүлж цэвэрлэх шударга ёс, технологийн шийдлүүд юм.

Гадаадын банк Монголд буйраа засаж, хямд эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр шимээр зээлийн хүү буулгах холын яриа ойртлоо. Монголд анх удаа сэргээгдэх эрчим хүчний нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж,  5 аймагт 220 мВт-ын нарны цахилгаан станц, 130 мВт-ын хуримтлуур бүтээн байгуулалт эхэлж, энэ оны 12-р сард гэрэл асааж, гэгээ нэмнэ.

Хувийн хэвшил, иргэнийхээ зах зээл, орон зайг булаан эзэлсэн данхар төрийн хэт оролцоог хумьж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн 14 компанийг нэгэн зэрэг татан буулгаж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг санаачлан батлууллаа.  Ард түмний өмчийн үнэ цэнийг өсгөж нэмэх, иргэндээ ил тод, нээлттэй засаглал тогтоон засаж залруулах их ажил ийнхүү бодит шатандаа дэвшин орлоо.

Эмч, багш нараа ойлгомжгүй цалингаас, төрийн албан хаагчдаа давхар тайлангаас, баялаг бүтээгчдээ төлөвлөгөөт хяналт шалгалтаас чөлөөллөө.

Зуун өдөрт багтаж хийсэн ажил, хийх ажил бүр их байна. Орон сууцжуулалтын банк байгуулж, шинэ байр руу нүүх олон боломж, олон сонголттой болгох, урьдчилгаа төлбөрийн босгыг намсгах ажил эхэллээ. Түүхий эд түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөн, зэс, ган, нүүрс-пиролизийн үйлдвэрүүдийн үүдийг нээх, хууль бусаар олсон авлигын хөрөнгийг хурааж, боловсрол, эрүүл мэндэд зарцуулах зэрэг Чөлөөлье үндэсний санаачилгын дараагийн түрлэг эхэлж байна.

 Эрх чөлөөт омог бардам монголчууд аа

Дэлхийн сонорыг мялааж, дэнж хотойтол сайхан наадаарай. Айл гэр, азай буурай, нялхас балчир хүн бүрт баяр хөөр, аз жаргалыг хүсье. Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг, хэн бүхнийг ивээх болтугай.

Монголын заяа их ээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт ард иргэд ээ

Эртний төрт ёс, өвөг дээдсийн өв соёл, эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Монголынхоо нийт ард иргэд, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүд, эх оронд маань айлчлан ирсэн эрхэм хүндэт зочид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Монгол наадам бол төрт ёсоо дээдэлж, түүх соёлоороо бахархахын зэрэгцээ ирээдүйдээ итгэх итгэл, эх орноо хөгжүүлэх эрмэлзэл, монгол хүн бүрийн хийморь золбоо, эв нэгдлийг сэргээдэг дэлхийд хосгүй гайхамшигт баяр билээ.

Улиран өнгөрч буй хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурал иргэдийнхээ эрх ашиг, улс орны хөгжлийг эрхэмлэсэн олон чухал хууль, бодлогын шийдвэрийг баталж, иргэнээ сонсдог, хүн төвтэй, таны оролцоо, таны хяналтыг бодит болгосон НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ-ын шинэчлэлийг бодит ажил болгон эхлүүллээ.

Иргэдийн амьдралд бодит үр өгөөж авчрах татвар, нийгмийн хамгаалал, гэр бүл, эрүүл мэнд, эдийн засгийн эрх чөлөө, төрийн засаглалын шинэчлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтын хүч, зөвшилцлийн үр дүн гарсныг онцлон тэмдэглэж байна.

Улсын Их Хурлын баталсан хууль бүхэн цаасан дээр үлдэх бус, иргэн бүрийн амьдралд бодит өөрчлөлт авчирч, айл өрхийн амьжиргаа, бизнесийн орчин, улс орны хөгжилд үр өгөөжөө өгөх нь хамгийн чухал билээ. Энэ зорилгын төлөө төр, иргэн, хувийн хэвшил хамтын хариуцлага, харилцан итгэл дээр тулгуурлан нэгдэн ажиллах учиртай.

Эрхэм иргэд ээ,

Хүндэт наадамчид аа.                                                                                        

Өнөө жилийн үндэсний их баяр наадам монгол хүн бүхэнд шинэ эрч хүч, шинэ итгэл, шинэ үйлс бүтээлийн урам зориг хайрлаж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилго, нэгэн сэтгэлээр хамтдаа урагшлахыг билэгдэн ерөөе.

Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, хүчит бөхчүүдийн уран дэвээ, хурдан морьдын  эрчит төвөргөөн, цэц мэргэн харваачдын уухай, хүүхэд багачуудын гийнгоон дуу монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай.

Монгол Улс маань хөгжин дэвшиж, төр нь төвшин, иргэд нь эв нэгдэлтэй, айл өрх бүхэн аз жаргал, элбэг хангалуун амьдралтай байж, ирээдүй хойч үеийн маань зам мөр үргэлж гэрэлтэй байх болтугай.

Дэнж хотойтол сайхан наадаж, дэлгэр сайхан зусахыг хүсэн ерөөе!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

САНДАГИЙН БЯМБАЦОГТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцсоны дараа үндэсний сурын талбайд зочиллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалын дагуу дуут сум харваж, үндэсний сурын харвааны зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ.

Манай улсад төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар мөн сум тавьж, наадамчин олонтой мэндчилэн хүндэтгэл үзүүллээ.

Эрхэм зочид дараа нь бэсрэг наадам үзэж сонирхон, үндэсний өв соёл, уламжлалтай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2023 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров, 2024 онд Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэр Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма, 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээлээ.

Үндэсний их баяр наадмын нээлтэд Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт хүндэт зочноор оролцож байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

h2“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Их Монгол Улсын гал голомт, манай сайхан оронд айлчлан ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч И Жэ Мён болон хүндэт зочид, гийчид ээ,

Эрхэм хүндэт наадамчид аа.

Эцэг тэнгэр ивээлээ хайрлаж, эх дэлхий шимээ хүртээн, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр монгол түмний бие сэтгэлийн жавхааг нэмж, билиг ухааны ирийг хурцалж, золбоо хийморийн сүлдийг бадраадаг Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.

Өндөр дээд язгуур Хүннү гүрнээс эхтэй монгол наадам бол төрт ёс, түүх соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, эрх чөлөө, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл, монгол үндэстний оюун санааны дархлаа болсон манай ард түмний их баяр цэнгэл, монгол төрийн сүр жавхлант баяр ёслол билээ.

Дэлхийд хосгүй монгол наадамдаа тэнгэрийн энгээр ухаанаа цэлмээж, талын энгээр сэтгэлээ баясган суугаа наадамчин олон түмэн, эрхэм хүндэт зочдодоо Тулгар төр байгуулагдсаны  түүхт  2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

h3Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад зочлон ирсэн БНСУ-ын эрхэм Ерөнхийлөгч И Жэ Мён болон хүндэт зочид Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, төрт ёсны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

h4Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Түүх, соёл, төрт ёсны дайчин уламжлалтай тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс тэртээ 2,000 гаруй жилийн өмнөөс Төв Азийн цээжинд төр улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, түүх, соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуурьсгаж ирсэн бахдам сайхан түүхтэй билээ.

Хүннү гүрний баатарлаг түүхийг Их Эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсаа байгуулж, өрнө, дорныг төвшитгөн, наран мандах зүгээс наран шингэх хүртэлх өргөн уудам нутагт Монголын их амар амгаланг дэлхий дахинаа тогтоож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гавьяатай.

Өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал-морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулж, Чингис хаан хэмээх алдар нэрийг ертөнц дахинаа анхлан дуурьсгасан Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгосон билээ.

Үеийн үед шүтэн дээдлэх Их Эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, “Чингис хаан” үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болголоо.

Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн морин жил бол монгол түмэнд үеийн үед ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.

Нэгэн жаранд ганц тохиох энэ гал морин жилд Их Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.

Эртний түүхт, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар өртөөлөн түүчээлсэн монгол түмэндээ мөнх тэнгэрийн хүчин дор эвийн хүч, сэтгэлийн хат, ухааны ураар даян дэлхийг төвшитгөн энхжүүлсэн Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн тэгш дүүрэн ойн бахдам сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Эрхэм хүндэт морьтон монголчууд аа,

Монголчууд бидний өвөг дээдэс нүүдлийн соёл иргэншлийг цогцлоон хөгжүүлж, хүн төрөлхтний түүхэнд сүр хүчээ мандуулан, суу алдраа бадраахад монгол адуу онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.

Монголчууд биднийг, монголын түүхийг монгол адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн, монгол морь хоёр амь нэгтэй билээ.

Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулах зорилгоор Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталснаар “Дэлхийн адууны өдөр”-ийг Үндэсний их баяр наадмын энэхүү өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлал тогтож байгааг наадамчин олондоо сонордуулж байгаадаа баяртай байна.

Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, монгол түмний бахархал болсон монгол адууны өв соёл дэлхий даяар түгэн дэлгэрэх болтугай.

h5Миний монголын ард иргэд ээ,

Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурьсгадаг дэлхийд хосгүй Монгол наадам төрт ёсны их шүтээн Есөн хөлт цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул, усаа баясган, өнгө төгөлдөр, цог жавхлан төгс ийнхүү эхэлж байна.

Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө бадарч, монгол түмний минь заяа буян өнө мөнхөд дэлгэрч байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана. Долоодугаар сарын 12-19-ний өдрүүдэд нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн мэс заслын кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет 10:00–15:00 цагийн хооронд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүд долоодугаар сарын 12-19-ний өдрүүдэд бүсчилсэн хуваарийн дагуу 10:00–15:00 цагт иргэдэд үйлчилнэ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас долоодугаар сарын 10-19-ний өдрийг дуустал өдөр бүр 09:00–21:00 цагийн хооронд хариуцлагатай жижүүрээр ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авна. Холбоо барих утас: 7799-0101 (дотуур дугаар 1-4)

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор болон гадна талбай, Хүй долоон худаг зэрэг байршилд эмнэлгийн яаралтай тусламжийн цэгүүд баярын өдрүүдэд тогтмол ажиллаж байна.

Баярын амралтын өдрүүдэд хоол хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хийж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ийн Ерөнхийлөгчийн түвшинд 15 жилийн дараа болж байгаа энэ айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж, харилцааны нэгэн шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.
Мөн Ерөнхийлөгч гэргийн хамт хүн төрөлхтний соёлын өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадамд хүндэт зочдын хувиар оролцох гэж байгаад Монголын ард түмэн талархаж байгааг хэллээ.
Ерөнхийлөгч И Жэ Мён стратегийн түнш Монгол Улстай харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, халуун дотноор хүлээн авч буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Мөн гэргий Ким Хе Гён-ы хамт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцож, монголчуудын түүх, соёл, зан заншилтай танилцах болсондоо баяртай байгаагаа хэллээ.
Төрийн айлчлал хоёр орны улс төрийн итгэлцлийг улам бататгаж, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэл төгс байгаагаа илэрхийллээ.
s2 s3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна

Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ. Хүй долоон худаг руу нийтийн тээврийн автобус Улаанбаатар зочид буудлын зүүн тал болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын зогсоолоос явна. Энэхүү хоёр чиглэлд явах автобус нь дайран өнгөрөх бүх зогсоолд зогсоно. Хотын дотор буюу долоодугаар сарын 10-12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах арга хэмжээний үеэр Дүнжингарав, Мишээл Сити зогсоолоос богино эргэлтийн БЭ:1, БЭ:2 чиглэлийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Дүнжингарав, Мишээл Сити зогсоолд бусад бүх чиглэлийн автобус зогсох тул богино эргэлтийн автобусаар Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хүрэх боломжтой.

01

Хүй долоон худаг чиглэлд Авто зогсоол болон Давааны зөрлөгөөс богино эргэлтийн автобус явна. Дээр дурдсан бүх чиглэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нийт 2327 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 608, гэмт хэргийн шинжтэй 99 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 1 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
48

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа