Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын УАШТ эхэллээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Тэнгэрийн хүү” жүжгийг 2025 онд Унгар улсад тоглоно
ССАЖЗ-ын сайд Ч.Номин Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатар тэргүүтэй албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Унгар улсад зохион байгуулагддаг МИТЕМ “Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт”-д оролцож, Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгийг 2025 оны 4-р сард тоглох асуудлаар тус театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатартай ярилцаж, тохиролцов.
Ирэх онд мөн Монгол-Унгар хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн тохиож буй бөгөөд түүхэн ойг тохиолдуулан “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тоглож, олон улсын театрын уулзалтад оролцож, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх боломж буй талаар санал солилцов.
МИТЕМ “Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт” нь дэлхийн 30 гаруй орны театрын уран бүтээлчдийг нэгтгэн, өөрсдийн бүтээлээ танилцуулах боломж олгодог төдийгүй, театрын хөгжлийн чиг хандлага, улс хоорондын соёлын харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд, замын урд хэсгийн эгнээг хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг өнөөдөр болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн өдөрлөг аравдугаар сарын 16-ны өдөр 09:00-16:00 цагийн хооронд болох юм. Иргэд та бүхэн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбараас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр харагчин үхэр өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 5 градус дулаан
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ :
Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, 16-18-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.
2024 оны 10-р сарын 15-ны 20 цагаас 10-р сарын 16-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1…-4 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ГССҮТ болон салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт 586 хүн осол гэмтлийн тусламж авчээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:
-Баянгол дүүрэг 96 дугаар сургууль;
-Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль;
-Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль;
-Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль;
-Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль;
-Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль;
-Налайх дүүрэг Политехник коллеж;
-Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль;
-Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2% цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд ирэхийг анхаарна уу. Иргэн таныг иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НЗДТГ-ын Цэргийн штаб.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр 3 байршилд авто зам хааж, шинэчилнэ
Өнөөдөр дараах 3 байршилд авто зам хааж, шинэчилнэ.
- Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Нарны зам буюу Улаанбаатар төмөр замын өртөөнөөс “Петролиум” ШТС хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас хааж, 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны 06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.
- Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
- “Хоум плаза”-гийн уулзвараас “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр хар хулгана өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 10 градус дулаан
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд :
14-15-нд шилжих шөнө Алтайн уулархаг нутгаар, 15-ны өдөр Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа үүсэхийг анхааруулж байна.
2024 оны 10-р сарын 14-ний 20 цагаас 10-р сарын 15-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, говийн бүс нутгаар -4…+1 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +4…+9 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянс Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны 10 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийнэ. Мөн айлчлалын үеэр Австралийн Холбооны Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.
Энэхүү айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Австралийн хооронд улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа


Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
