Author Archives: baaska baaska

“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван жилийн чиглэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулах гэж буй. Өдгөө арав дахь жилдээ зохиогдож буй энэхүү арга хэмжээний бүртгэл эхэллээ.

“Оюутан цагдаа” хөтөлбөр нь зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх бөгөөд гадаад хэлний мэдлэгтэй /Англи, Орос, Хятад, Япон, Солонгос гэх мэт/ оюутан залуус та бүхнийг хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Цагийн уян хатан нөхцөл
  • Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлөх
  • Олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх
  • Амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах
  • Амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж, гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/EdmvinXcrmYeYS1L8

Дэлгэрэнгүй мэдээллийг: 95554528, 80933993 утсаар лавлах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн урьдчилсан мэдээгээр маргааш буюу 23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Эг, Үүр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +14…+19 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нийт 2216 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1718, гэмт хэргийн шинжтэй 109 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 71 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 23 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
67

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан нохой өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 22. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 14, улаан нохой, мэнгэ 3 хөх, суудал мод, эрхтний тэргүүн-15 од, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:05-20:32.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох маш сайн. Харин луу, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Бар, нохой, гахай, хулганажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, тангараг тавих, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, ном номлох, сонсох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мал хөнгөлөх, үр тарих, лам болох, буян номын үйл, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 19 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

22-ноос 25-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна.

2024 оны 05-р сарын 21-ний 20 цагаас 05-р сарын 22-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгороор +25…+30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МАН-аас нэр дэвших 126 нэр дэвшигч

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд өчигдөр нэр дэвшигчдээ тодрууллаа. МАН дараах 126 хүнийг нэр дэвшүүлсэн байна.

1-р тойрог 9 мандаттай (Архангай, Баянхонгор, Өвөрхангай)

  1. Батмөнхийн Батцэцэг
  2. Гочоогийн Ганболд
  3. Батсуурийн Даваадалай
  4. Гомбожавын Занданшатар
  5. Гүрсэдийн Сайханбаяр
  6. Дуламдоржийн Тогтохсүрэн
  7. Ганзоригийн Тэмүүлэн
  8. Аюушийн Цогцэцэг
  9. Содномын Чинзориг

2-р тойрог 10 мандаттай (Говь-Алтай, Завхан, Увс, Ховд)

  1. Дашзэвэгийн Амарбаясгалан
  2. Балжиннямын Баярсайхан
  3. Сандагийн Бямбацогт
  4. Энхбатын Болормаа
  5. Батжаргалын Заяабал
  6. Загджавын Мэндсайхан
  7. Чимэдийн Хүрэлбаатар
  8. Цэдэндамбын Цэрэнпунцаг
  9. Баттогтохын Чойжилсүрэн
  10. Сэрээжавын Энхболд

3-р тойрог 3 мандаттай (Баян-Өлгий)

  1. Тилеуханы Аубакир
  2. Зулпайн Батырбек
  3. Хажекберын Жангабыл

4-р тойрог 8 мандаттай (Булган, Орхон, Хөвсгөл)

  1. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
  2. Жадамбын Бат-Эрдэнэ
  3. Дамбын Батлут
  4. Батсүхийн Баярмагнай
  5. Цэрэнпилийн Даваасүрэн
  6. Лхагвын Мөнхбаатар
  7. Доржсүрэнгийн Үүрийнтуяа
  8. Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

5-р тойрог 10 мандаттай (Дархан-Уул, Сэлэнгэ, Төв)

  1. Жигжидийн Батжаргал
  2. Гонгорын Дамдинням
  3. Болдын Жавхлан
  4. Нацагдоржийн Лхагвадорж
  5. Сүрэнжавын Лүндэг
  6. Дамдинсүрэнгийн Өнөрболор
  7. Буяагийн Тулга
  8. Чинбатын Ундрам
  9. Батчулууны Цогтгэрэл
  10. Жадамбын Энхбаяр

6-р тойрог 7 мандаттай (Дорнод, Сүхбаатар, Хэнтий)

  1. Пүрэв-Очирын Анужин
  2. Мягмарсүрэнгийн Бадамсүрэн
  3. Мөнгөнцогийн Ганхүлэг
  4. Цагаанхүүгийн Идэрбат
  5. Ухнаагийн Отгонбаяр
  6. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
  7. Лхагвасүрэнгийн Соронзонболд

7-р тойрог 7 мандаттай (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь)

  1. Гомбодоржийн Батсуурь
  2. Борхүүгийн Дэлгэрсайхан
  3. Өлзийбаярын Золбаяр
  4. Гомпилдоогийн Мөнхцэцэг
  5. Нанзадын Наранбаатар
  6. Батсүхийн Саранчимэг
  7. Төмөртогоогийн Энхтүвшин

8-р тойрог 5 мандаттай (Баянзүрх)

  1. Энхтайваны Бат-Амгалан
  2. Нацагийн Баянмөнх
  3. Хүрэлбаатарын Булгантуяа
  4. Жигжидсүрэнгийн Чинбүрэн
  5. Баттөмөрийн Энхбаяр

9-р тойрог 3 мандаттай (Баянгол)

  1. Жамбалын Ганбаатар
  2. Хассуурийн Ганхуяг
  3. Өлзий-Оршихын Сумъяабаатар

10-р тойрог 6 мандаттай (Сүхбаатар, Чингэлтэй)

  1. Отгоншарын Батнайрамдал
  2. Нацагдоржийн Батсүмбэрэл
  3. Ганзоригийн Дашням
  4. Мөнхөөгийн Оюунчимэг
  5. Ням-Осорын Учрал
  6. Дамдины Цогтбаатар

11-р тойрог 5 мандаттай (Сонгинохайрхан)

  1. Наранцэцэгийн Алтаншагай
  2. Энхбаярын Батшугар
  3. Чинбатын Номин
  4. Пүрэвжавын Сайнзориг
  5. Нямдаваагийн Хүрэлбаатар

12-р тойрог 5 мандаттай (Хан-Уул)

  1. Жуковын Алдаржавхлан
  2. Тогтмолын Мөнхсайхан
  3. Лувсандашийн Нинжжамц

13-р тойрог 6 мандаттай (Багануур, Багахангай, Налайх)

  1. Сайнбуянгийн Амарсайхан
  2. Цэндийн Сандаг-Очир

Намын жагсаалтаар нэр дэвшигчид:

  1. Ганзоригийн Лувсанжамц
  2. Мөнхчулууны Энхцэцэг
  3. Чинбаатарын Анар
  4. Отгоны Саранчулуун
  5. Дүгэрийн Рэгдэл
  6. Даваасамбуугийн Ганмаа
  7. Сүхбаатарын Эрдэнэбат
  8. Мэндбаярын Мандхай
  9. Дашцэрэнгийн Энхтүвшин
  10. Болдын Уянга
  11. Жанчивын Галбадрах
  12. Аюушийн Ариунзаяа
  13. Баярмагнайн Баярбаатар
  14. Бадарчийн Хэрлэн
  15. Дуламын Бум-Очир
  16. Одсүрэнгийн Номинчимэг
  17. Сархадын Зулпхар
  18. Хүрэлбаатарын Баасанжаргал
  19. Ганболдын Ганбаяр
  20. Санжаагийн Мөнгөнчимэг
  21. Пүрэвсүрэнгийн Баттөр
  22. Баярсайханы Солонгоо
  23. Чоймаагийн Лодойравсал
  24. Нанзадын Баярчимэг
  25. Баасандаваагийн Дөлгөөн
  26. Адьяажавын Адилбиш
  27. Сугаржавын Далхаасүрэн
  28. Чулуунбаатарын Болортуяа
  29. Ганжавын Баярхүү
  30. Дагва-Очирын Бумдарь
  31. Дугараагийн Алтанхуяг
  32. Пүрэвсүрэнгийн Цолмон
  33. Түмэнбаярын Сайнжаргал
  34. Баярмагнайн Юмжирмаа
  35. Минжигдоржийн Найданхүү
  36. Алтайн Энхзул
  37. Пүрэвдагвын Бодьсайхан
  38. Бямбажавын Нандин-Эрдэнэ
  39. Түмэннастын Алтансүх
  40. Мавганцэрэнгийн Мөнхчулуун
  41. Мягмарсүрэнгийн Батзориг
  42. Данзанбалжирын Энхжаргал
  43. Цолмонгийн Сүхбаатар
  44. Хурцын Оюунцэцэг
  45. Чинболдын Энхболд
  46. Баасанжавын Гүнжинлхам
  47. Нэргүйн Жавхлан
  48. Бибишийн Оюун-Эрдэнэ нарын нэрийг дэвшүүллээ.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг 2024 оны тавдугаар сарын 24-ний дотор Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-нд хүргүүлж 2024 оны зургадугаар сарын 1-ний дотор СЕХ тэднийг нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио манай улсад айлчилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэт зочныг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенц батлагдсанаас хойших 30 жилийн хугацаанд байгаль дэлхийгээ хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд хүргэхэд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар идэвхтэй, үр дүнтэй ажилласныг Ерөнхийлөгч сайшаалаа.

Конвенцын хэрэгжилтийг хангах, олсон ололт амжилтыг улам бататгах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Монгол Улс өндрөөр үнэлдгийг онцлов.

Ерөнхийлөгч мөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ид өрнөж байгааг хэлэв.

Монгол Улс дэлхий нийтийн өмнө сорилт болсон цөлжилт, газрын доройтолтой тэмцэх асуудлыг чухалчлан анхаарч, цаг үеэр олсон санал, санаачилга дэвшүүлэн, чармайлт гарган ажиллаж буйд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч И.Тио талархал илэрхийллээ.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотлов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хагас болон бүтэн марафоны гүйлтийн зам дагуу дөрвөн газарт усны цэг байршина

Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл аж төрөх зорилгын хүрээнд “Улаанбаатар Марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнд Хужирт байгалийн эрдэст усны брэнд хамтран ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллана. Хагас болон бүтэн марафоны гүйлтийн зам дагуу дөрвөн газарт усны цэг байршина.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа.

Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд  Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталлаа.

Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд олныг төлөөлөх аргаар сонгогдох тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт

УИХ-ын Сонгуулийн 1-р тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор

1          Дашдондог    Ганбат

2          Оюунсайхан  Алтангэрэл

3          Амгалан        Адъяасүрэн

4          Пүрэвбаатар Мөнхтулга

5          Даваа             Цогтбаатар

6          Сайнхүү          Ганбаатар

7          Ганбат             Хосбаяр

8          Дамдинсүрэн  Жаргалсайхан

9          Энэбиш            Болорчулуун

УИХ-ын Сонгуулийн 2-р тойрог Говь-Алтай, Завхан, Ховд, Увс

1          Одон                  Цогтгэрэл

2          Бөхчулуун         Пүрэвдорж

3          Очирбат            Амгаланбаатар

4          Загдхүү             Нарантуяа

5          Ширнэнбанди  Адьшаа

6          Догсом              Батцогт

7          Цогтоо               Одонтунгалаг

8          Даймаа              Батсайхан

9          Банзрагч            Түвшин

10        Норов                 Тэгшбаяр

УИХ-ын Сонгуулийн 3-р тойрог Баян-Өлгий

1          Булан  Бейсен

2          Шарив Жандос

3          Хузкей Дармен

УИХ-ын Сонгуулийн 4-р тойрог Булган, Хөвсгөл, Орхон

1          Халтмаа           Баттулга

2          Батбаяр            Ариун-Эрдэнэ

3          Хаш-Эрдэнэ    Эрдэнэбаатар

4          Жалбасүрэн    Батзандан

5          Гунгаажав       Цэрэндолгор

6          Гүншир             Мөнгөнхуяг

7          Дорлиг              Өсөхбаяр

8          Хайчаа               Батсайхан

УИХ-ын Сонгуулийн 5-р тойрог Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

1          Цэвэгдорж      Туваан

2          Сангажав        Баярцогт

3          Сүхбаатар       Эрдэнэболд

4          Домбон           Үүрийнтуяа

5          Далай               Батбаяр

6          Нэмэхээ          Одонгуа

7          Дондогдорж   Эрдэнэбат

8          Дэрэм              Эрдэнэсувд

9          Дуламсүрэн    Доржпүрэв

10        Раднаа             Батжаргал

УИХ-ын Сонгуулийн 6-р тойрог Дорнод, Сүхбаатар, Хэнтий

1          Наянтай          Ганибал

2          Сүхбаатар       Төмөрхүү

3          Төрмөнх          Пүрэвхатан

4          Шинэбаяр        Бямбасүрэн

5          Дэмбэрэлваанчиг   Балдан

6          Эрхэмбаатар    Төмөрбаатар

7          Шагдар               Батдэлгэр

УИХ-ын Сонгуулийн 7-р тойрог Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөгөвь

1          Гомбо               Ганбаатар

2          Рэнчинбямба  Сэддорж

3          Равжих             Эрдэнэбүрэн

4          Лувсанбямбаа Мөнхбаясгалан

5          Цагаанхүү          Мөнхбат

6          Лувсандорж       Одсэр

7          Насанбуян          Энхбат

 УИХ-ын Сонгуулийн 8-р тойрог Баянзүрх дүүрэг

1          Түмэндэлгэр     Батцогт

2          Ганболд             Болормаа

3          Майнбаяр          Тулгат

4          Цагаан-Өвгөн    Жадамбаа

5          Ганболд              Ууганцэцэг

УИХ-ын Сонгуулийн 9-р тойрог Баянгол дүүрэг

1          Содномзундуй  Эрдэнэ

2          Цэрэндулам   Алтанцэцэг

3          Балдангомбо  Баттулга

УИХ-ын Сонгуулийн 10-р тойрог Сүхбаатар, Чингэлтэй

1          Чадраабал      Өнөрбаяр

2          Ишжамц         Мөнхжаргал

3          Хөххүү             Болормаа

4          Даваасүрэн    Бадарсан

5          Цэнд                Баатархүү

6          Октябрь          Баасанхүү

УИХ-ын Сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэг

1          Норов              Алтанхуяг

2          Жадамба        Отгонбаяр

3          Нэмэхбаяр      Амаржин

4          Цоггэрэл       Уянга

5          Пүрэвдорж     Галиндэв

УИХ-ын Сонгуулийн 12-р тойрог Хан-Уул дүүрэг

1          Эрдэнэ-Очир  Тамир

2          Чулуунбилэг   Лодойсамбуу

3          Бямбаа           Ариунболд

 УИХ-ын Сонгуулийн 13-р тойрог Багануур, Багахангай, Налайх

1          Дашзэвэг        Алтанхуяг

2          Ганаа               Цамбагарав

Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдох жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт

1          Лувсанням     Гантөмөр

2          Салдан            Одонтуяа

3          Жамба              Батсуурь

4          Саруулсайхан  Цэнгүүн

5          Өлзийхүү           Шижир

6          Жудаг                 Баярмаа

7          Жадамба            Баясгалан

8          Доржзовд           Энхтуяа

9          Хишигдэмбэрэл Тэмүүжин

10        Бадамдорж         Пунсалмаа

11        Эрдэнэбилэг      Одбаяр

12        Пүрэв                  Батчимэг

13        Ганбат                 Очирбат

14        Батбаяр              Жаргалан

15        Амгаланбаатар Ганбаатар

16        Цэндсүрэн          Мөнхтуяа

17        Контарбай          Жандос

18        Даваасамбуу     Оюунцэцэг

19        Ренчинням         Амаржаргал

20        Хүрэлбаатар      Оюунчулуун

21        Энхтөр                Галбадрал

22        Лхагвасүрэн      Нарантуяа

23        Пүрэв                  Нүрзэд

24        Наранчулуун      Жавзанпагма

25        Энхтайван         Энхпүрэв

26        Ринзаан             Булгамаа

27        Буянаа                Ган-Очир

28        Ишбадам           Нарантуяа

29        Дорж                  Амартүвшин

30        Лхагва                Болормаа

31        Цэнджав             Чинбат

32        Дүгэржав          Болорсүрэн

33        Мөнхжаргал     Чимэддорж

34        Бат-Очир            Ундраа

35        Батсуурь            Баттөмөр

36        Дамчаа              Хишгээ

37        Оросоо              Чулуунбилэг

38        Лувсанцэрэн     Отгонцэцэг

39        Доржрэнцэн      Алтангэрэл

40        Батсүх                 Батзаяа

41        Нарангэрэл        Оргил

42        Бадрах                Цолмонбаяр

43        Сүхбаатар          Юмэнхүү

44        Пушаа                 Алтан-Од

45        Бадрах                Уянга

46        Баатар                Болор-Эрдэнэ

47        Энхтөгс               Сүндарь

48        Ушаандар            Болдхүү

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нийт 2090 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1590, гэмт хэргийн шинжтэй 113 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 69 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
tsag0521

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 21. Мягмар (Ангараг) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 13, хөхөгчин тахиа, мэнгэ 4 ногоон, суудал уул, салхины эх-14 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:06-20:31.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин туулай, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлдавдар, шүүгээнд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, их хэрэг үүсгэх, ном унших, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 30 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Үүлшинэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар +16…+21 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21…+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +32…+37 градус, бусад нутгаар +26..+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +29…+31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр. Өдөртөө +29…+31 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулдаг.

Энэ удаагийн өдөрлөгийг тавдугаар сарын 22-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвүүдээс иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа