Author Archives: baaska baaska

Маргааш томоохон зах, худалдааны төвүүд амарна

“Автомашингүй өдөр”-өөр буюу  маргааш томоохон зах, худалдааны төвүүд амарна.

Зам хаасан бүс буюу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд болох “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, “Нарантуул”, “Нарантуул-2”, “Ханталст”, “Баянзүрх”, “Шөнийн зах”, “Да хүрээ”,“Цайз”, “Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Барс-1” “Барс-2”, “Хархорин”, “Шинэ сандэй” худалдааны төв”,“100 айл” барилгын материалын дэлгүүр зэрэг 20 гаруй худалдааны төв амрах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

 Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа алдарт эхчүүдийн олонх нь 34-38 настай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн амыг өсгөж, ард түмнийхээ хөгжил дэвшилд хүч нэмсэн ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээрээ хүртдэг учраас ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан бахархдаг уламжлалтай гэдгийг хэлэв.

Монгол төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус, хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжиж байгаа төрийн бодлогын бодит илэрхийлэл гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эхийн алдар” одонг дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг дуулгав.

Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НОБГ-ыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа

Нийслэл хотын иргэдийг гамшгийн аюулаас авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа.
Нийслэлийн Онцгой байдлын газар нь 20 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нийт 48.803 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гамшгийн аюулаас 20 гаруй мянган эрдэнэт хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын  их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Энэ нь улсын хэмжээний гал түймэр, аюулт үзэгдэл ослын нийт дуудлагын 35.9 хувь, аварсан эрдэнэт хүний 47.3 хувь, авран хамгаалсан эд хөрөнгийн 80 гаруй хувийг тус тус эзэлж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ “Эх орны зүрх, гал голомт болсон нийслэлээрээ овоглож, нийслэлийн иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид сүүлийн 20 жилийн хугацаанд нийт 48,803 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 20 гаруй мянган эрдэнэт хүний амь нас, нэг их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдэг билээ. Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно.
Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг өргөжин тэлж, үйлс зорилго нь биелэн төгөлдөржиж сүлд хийморь нь өөдөө байж, сүр хүч нь улам мандан бадрах болтугай” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орбитын замыг хааж, шинэчлэн засна

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 27-ны өдрийн 07:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурийн ажил, хөвөөний дүүргэлт, зорчих хэсгийн тэгшилгээг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нийт 2036 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1742, гэмт хэргийн шинжтэй 66 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 3 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
54

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Улаанбаатарт өчигдөр 23:00 цагаас эхэлж орсон бороо өнөөдөр үд хүртэл, маргааш үргэлжлэн орж, зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

Тиймээс иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хамгаалалтын далан сувгийг цэвэрлэх, гэр сууц, зоорийн давхрын хамгаалалтыг бэхжүүлж аюулгүй байдлаа хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас  анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар хулгана өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 24. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын 16, шар хулгана, мэнгэ 1 цагаан, суудал гал, хонгорцог-17 од, шид барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:35.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
–Луу, бич, хулгана, хонь, тахиажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлдгэр дотор орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасанзөв үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, үс засуулах, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 16 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

24, 25-нд нутгийн төв хэсгээр бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 23-ны 20 цагаас 05-р сарын 24-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1…+4 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +11…+16 градус, Увс нуурын хотгор, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+33 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,борооны өмнө түр зур ширүүснэ. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон” энэ бямба гарагт болно

Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон”-ы зохион байгуулалтын мэдээллийг холбогдох албаныхан өглөө.

“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн бүртгүүллээ

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаа 34 орны 20,451 хүн оролцохоор бүртгүүлээд байна. Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоожээ. Мөн энэ үеэр зам хаасан бүсийн 310 байршилд 450 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд “Энэхүү гүйлтийг бүтэн марафон буюу 42 км (18-аас дээш нас, тусгай хэрэгцээт иргэдийн), хагас марафон буюу 21 км (18-34, тусгай хэрэгцээт иргэдийн, 35-54, 55-aac дээш нас), 10 км, 5 км (12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт), 1,5 км (хараагүй, тэргэнцэртэй тусгай хэрэгцээт иргэдийн, гэр бүл), 0.8 км, 0.5 км (тусгай олимпын төрлийн) гэсэн зай, төрлөөр зохион байгуулна. “Улаанбаатар марафон”-ы бүртгэлийг хоёр сар гаруйн хугацаанд хийлээ. Иргэд санал тавьсны дагуу тав км-ийн бүртгэлийг гурван хоногийн хугацаатай сунгаж, тавдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагаас хаах юм” хэмээв.

20 гаруй худалдааны төв амарна

“Автомашингүй өдөр”-өөр амрах томоохон зах, худалдааны төвүүдийн талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд мэдээлэл өглөө.

Зам хаасан бүс буюу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд болох “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, “Нарантуул”, “Нарантуул-2”, “Ханталст”, “Баянзүрх”, “Шөнийн зах”, “Да хүрээ”,“Цайз”, “Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Барс-1” “Барс-2”, “Хархорин”, “Шинэ сандэй” худалдааны төв”,“100 айл” барилгын материалын дэлгүүр зэрэг 20 гаруй худалдааны төв амрах юм.

Спорт клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж буй. Тодруулбал, Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй компанитай танилцах боломжтой. Мөн урлаг соёлынхон 11:00-20:00 хүртэл олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлмийн, төв цэг дэх DJ үзүүлбэр, хоолны өдөрлөг болно. Иргэд бүтэн өдрийг Сүхбаатарын талбайд энэ мэт үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрөөх боломжийг зохион байгуулагчид бүрдүүлжээ.

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнд нэвтрүүлсэн технологийн шийдлүүдийн талаар “Хай пэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ мэдээлэл өгөв.

Бүртгэлийг цахимжуулахаас гадна 10, 21, 42 км-т гүйж байгаа тамирчдын энгэрийн дугаарын ард RFID чип байршуулж, хөлийн шагай хэсэгт зүүх боломжтой RFID бугуйвчийг өгсөн. Гүйлтийн замын дөрвөн цэгт RFID хэмжих гудсыг байршуулснаар тухайн тамирчны гүйлтийн хугацааг мэдэх боломжтой болж буй юм. Мөн гүйлтийн замд байрлах зурагчид энгэрийн дугаарын зургийг авч, хиймэл оюун ухааны тусламжтайгаар таниулан гүйж буй тамирчны Hipay аппликэйшнд бүртгүүлсэн мэйл хаяг руу зургийг нь илгээх боломж бүрдсэн.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Р.Булгамаа: Нийгмийн эмч болсон өмгөөлөгчид иргэддээ үнэ төлбөргүй үйлчилнэ

Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1928 оны 5 сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Шүүн таслах явдлын тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэм”-ийг байгуулсан бөгөөд энэ өдөр Монгол Улсад өмгөөллийн байгууллага байгуулагдсан гэж үздэг.

Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 2012 оноос хойш Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Холбооны гишүүн өмгөөлөгчдийн сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг “Өмгөөлөгч -Танд тусалъя” нэртэйгээр 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.

Энэхүү “Өмгөөлөгч -Танд тусалъя 2024” өдөрлөгийг 2024 оны 05 сарын 27-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт бүхий л салбар эрх зүйн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчид оролцож олон нийтэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Өдөрлөгийн талаар зарим өмгөөлөгчийн сэтгэгдлийг хуваалцлаа.

булгамаа

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч  Р.Булгамаа:

Нийгмийн эмч болсон өмгөөлөгчид иргэддээ үнэ төлбөргүй үйлчилнэ

 Хүний эрхийн асуудал нийгэмд ус агаар мэт чухал. Тиймээс бид хууль шударга ёсыг хүндэтгэн дээдэлж, хүний эрх, эрх  чөлөөний асуудлыг Үндсэн хуульд заасны дагуу хэрэгжүүлж байж нийгэм хөгжинө, хүн хөгжинө. Иймд хүний эрхийг хамгаалах үйлсийн хамгийн тэргүүн  эгнээнд хуульчид, өмгөөлөгчид байдаг. Энэ үүднээс  өмгөөлөгчдийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг асар их. Монгол Улсын иргэн болгонд хуулийн талаархи мэдлэг мэдээлэл, тулгамдсан асуудлынхаа гарц гаргалгааг олох талаар хаана хэнд хандах вэ гэдэг эрэлт хэрэгцээ маш өндөр байдаг. Иргэдийн зүгээс ч зовлон бэрхшээл, эрх нь зөрчигдөж, хохироод байгаа асуудлынхаа чиг зүг, гарц гаргалгааг  олж харах хүлээлт  мөн дүүрэн байгаа.  Яагаад гэвэл, манай улсад шинээр батлагдан гарч байгаа хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах, иргэдийн эрх зөрчигдөхөд хэрхэн хамгаалах вэ, эрх нь зөрчигдсөн иргэн хэнд эрхээ хамгаалуулах вэ гэдэг ойлголт учир дутагдалтай байдаг. Тийм учраас хуульч, өмгөөлөгчид  иргэдийн хамгийн хүсэмжит хүмүүс гэж хэлж болно. Иймд та бүхнийгээ нийгмийн хариуцлага, нийгмийн эмч болсон мэргэжлийнхээ  хүрээнд иргэддээ харамгүй зөвлөгөө өгч, “Өмгөөлөгч Танд тусалъя- 2024” соён гэгээрүүлэх өдөрлөгтөө  идэвхтэй оролцохыг уриалж байна. Дээрх  арга хэмжээний үр өгөөж нийгэмд маш  их байдаг шүү.

өмгөөл

Өмгөөлөгч Э.Мөнхзолбоо:

Асуудлынхаа гарцыг олох иргэн бүхэнд нээлттэй

“Өмгөөлөгч танд тусалъя- 2024” арга хэмжээ  алслагдмал, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хохирч яваа, тулгамдаад байгаа асуудлаараа  хаана хандах вэ гэдгээ  мэдэхгүй байгаа  иргэдэд нээлттэй.  Тиймээс  энэ өдөр олон жилийн туршлагатай, салбар салбартаа  мэргэшсэн чадварлаг өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан, Налайх дүүрэгт  эдийн засгийн тусгай бүс байгуулна
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс байгуулна. Мөн тогтоолоор Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар шийдвэрлэлээ.
“Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс нь олон улсын тээвэр ложистик, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг кластераар хөгжүүлэх зорилготой юм.
Эдгээр бүсийн газар нутгийн хэмжээг тус тус тогтоож, эдэлбэр газрын байршил, хил заагийг хавсралтаар баталж, тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд үүрэг болгов.

Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журам баталлаа
Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Тогтоол хэрэгжиснээр гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүд монгол хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалаа суралцах, өвлөх, түгээн дэлгэрүүлэх, монгол хүний хөгжлийг дэмжих, Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн  бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болох юм.
ХБНГУ, АНУ, Канад, Швейцар, БНСУ зэрэг 16 улсад 6000 гаруй хүүхдийг хамруулсан монгол хэл, соёлын 59 төв иргэдийн санаачилгад түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр төв сургууль, цэцэрлэг, төв, зуслан зэрэг нэршилтэйгээр монгол хэл, түүх, дуу хөгжим, бүжиг, шатар зэрэг чиглэлээр сургалт явуулж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэв
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Тогтоолоор тус үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын техникийн хяналт болон Дулааны цахилгаан станцын угсралтын ажлын захиалагчийн техникийн хяналтын ажилд шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагад даалгалаа.
Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн Технологийн бус барилга байгууламж (EPC 01) -ийн ажлын хүрээнд ашиглалтад оруулж буй дэд бүтцийн болон иргэний барилга байгууламжуудын ашиглалт, арчлалт, хамгаалалтад шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд ба хуваарилах станцуудын арчлалт, хамгаалалтыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Зүүн-Өмнөд бүсийн салбараар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд тус тус даалгав.
Өнөөдрийн байдлаар түүхий тос дамжуулах 230 км хоолойг гагнаж, чанарын шалгалт хийгээд байна.
       
Товч мэдээ
·      “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 34 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу авч хэрэгжүүлж, шаардагдах эх үүсвэрийг тооцож, зохих ёсоор шийдвэрлэж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.
·      Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн 6 байршилд 6.8 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна

Нийслэлийн замын хөгжлийн газраас Улаанбаатар хотод хийгдэж буй авто зам засвар, шинэчлэлтийн талаар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 17 байршилд засвар, шинэчлэлтийг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс 7 байршилд 8.1 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж дуусжээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэг Зүүн 4 замын уулзвараас Нарантуулын уулзвар хүртэл 1,1 км авто зам, Баянзүрх дүүрэг Ботаникийн эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх 2,4 км авто зам, Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөөнөөс үйлдвэрийн гудамж хүртэлх 0,5 км авто зам, Хан-Уул дүүрэг ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган Халиун хүртэлх 0,9 км авто зам, Баянзүрх дүүрэг Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар чиглэлийн 0,9 км авто зам, Баянгол дүүрэг Вокзалаас хойш Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 0,6 км, Баянзүрх дүүрэг Харуул Алтай хотхоноос хойш Шархадны зам хүртэлх 0,8 км авто замын ажлууд хийгдэж дууссан байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 байршилд 6.8 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Тухайлбал, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Цэцэг төвийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх 1,7 км авто зам, Баянзүрх дүүрэг Дүнжингаравын фрезерээс И мартын уулзвар хүртэлх 1,5 км авто зам, Баянзүрх дүүрэг Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах чиглэлийн 0,9 км авто зам, Сонгинохайрхан дүүрэг Цэргийн хотхоноос Тахилтын уулзвар хүртэлх 2,4 км авто зам, Баянзүрх дүүрэг Дүнжингаравын уулзвараас 133 сургууль чиглэлийн 0,7 км авто зам, Сүхбаатар дүүрэг 5 сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх 0,45 км авто замын ажлууд хийгдэж байна.

Энэ онд нийт 125,996 м2 нүхэн эвдрэл засварлахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 80 гудамж замд 55,218 м2 нүхэн эвдрэл засварлаад байна. Ажлын явц 45 хувьтай үргэлжилж байгаа болохыг нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.

Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан: “Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох зам засварын ажил “Ариг гал” ХХК-тай зөвшилцсөн зам засварын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Туул голын гудамжтай холбох, дулааны шугамын таслалтыг бид хүлээж байна. Сонгинохайрхан дүүрэг Эмээлтийн зам засварын ажлын тендерт шалгарсан “Энигма” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй хоёр жил болж байна. Энэ асуудалтай холбогдуулан бид гэрээ цуцлах мэдэгдлээ өгсөн. Гэрээ цуцлагдсаны дараагаар дахин тендер зарлаж сонгон шалгаруулалтыг ажлыг явуулна” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Интерполын “хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “шувуу” ажиллагааны хүрээнд олж тогтоон, саатууллаа

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Г”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийн жагсаалтад багтсан ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, гадаад улс руу зорчсон байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбаатар травэл экспо- 2024” аялал жуулчлалын үзэсгэлэн “Мишээл экспо”-д болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2024” аялал жуулчлалын үзэсгэлэнг тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр иргэд, аялагч та бүхэн мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжтой.

Мөн нэмэлтээр доорх мэдээллийг авах боломж бүрдэж буй. Үүнд:

  • Аялал зохион байгуулагч мэргэжлийн байгууллагууд
  • Зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, сувиллын газар
  • Аяллын мото, машин түрээс, аяллын тоноглосон машин танилцуулга, худалдаа
  • Аяллын даатгалын үйлчилгээ
  • Нислэгийн тийзийн агент, авиа компани
  • Аяны хэрэгслийн худалдаа
  • Аяллын клуб
  • Аяллын газрын зураг, номын худалдаа, аяллын программ, аппликэйшн танилцуулга
  • 21 аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчилгаа
  • Музей, үзвэрийн газар, Шинжлэх ухааны академи, хүрээлэнгийн мэдээллийг авах боломжтойгоороо онцлог юм.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа