Author Archives: baaska baaska

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд:

-Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,

-Ил задгай гал түлэхгүй байх,

-Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,

-Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,

-Бага насны хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх,

-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээрзэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Есөн дүүргийн 33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үхрийн мах 1901.25 тн, хонины мах 3802.5 тн, ямааны мах 633.75 тн нийт 6337.5 тн махыг бэлтгэн нөөцөлсөн.

Нөөцөлсөн махыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна.

Нөөцийн махны эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм.

Энэ долоо хоногт дараах 33 байршилд өргөтгөсөн худалдаа болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Н.Аз-Эрдэнэ сурагчдын шатрын дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Перу улсын  нийслэл Лима хотноо болсон 2024 оны Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын ангилалын 3 төрөлд түрүүлж дэлхийн аварга болсон 7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ охинд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан баяр хүргэлээ.

Н.Аз-Эрдэнэ энэ жилийн Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө насанд өрсөлдсөн 40 гаруй хүүхдээс илүүрхэн “блиц”, “рапид”, “стандарт” төрлүүдээс аваргын алтан медалийг хүртжээ.

Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд 26 орны 1200 сурагч зургаан насны ангиллаар оюун ухаанаа уралдуулж, манай улсаас 11 шатарчин сурагч оролцсон.  Монгол Улсаа төлөөлөн оролцсон өсвөрийн шатарчдаас хөвгүүдийн ангилалд Б.Учрал найм хожиж, нэг ялагдан, аварга болсон бол U9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр зургаа хожин, хоёр тэнцэж, алтан медалиар энгэрээ мялаажээ.

Харин U15 насны хөвгүүдийн ангилалд Н.Содбилэгт 7.5 оноогоор мөнгө, U13 насны охидын ангилалд Б.Буянхишиг, U11 насны охидын ангилалд М.Урангоо долоон оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна. Харин U9 насны хөвгүүдийн ангилалд өрсөлдсөн Б.Бат-Амгалан IV байрт шалгарчээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан улсынхаа нэрийг өндөрт өргөн амжилт үзүүлээд ирсэн өсвөрийн шатарчдын төлөөлөл Н.Аз-Эрдэнэ болон түүний аав, дасгалжуулагч Ч.Нямдаваад баяр хүргээд, дараа дараагийн тэмцээндээ илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөв. Ч.Нямдаваа Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Хөх монгол” шатрын клубт дасгалжуулагчаар ажилладаг. Тэрээр “Манай 3 хүүхэд бүгд шатрын спортоор хичээллэдэг. Аз-Эрдэнийн маань ах эгч хоёр улсын аваргын шагналтай. Мөн манай аймагт Аз-Эрдэнээс илүү авъяаслаг шатарчин хүүхдүүд олон бий” хэмээн ярьж байв.

Н.Аз-Эрдэнэ 4 настайгаасаа шатраар хичээллэсэн бөгөөд Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээнд найман удаа оролцож 3 алт, 2 хүрэл медалийн эзэн болж байжээ хэмээн БШУЯ-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар бар өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 14. Мягмар (Ангараг) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 7, шар бар, мэнгэ 2 хар, суудал мод, найралт эх-7 од, арвидах барилдлагатай өдөр. Тэрсүүд, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:15-20:22.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Нохой, морь, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлдголомтонд орших болой.
–Аливаа үйлд мууболой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 16 градус дулаан

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

13-14-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 13-ны 20 цагаас 05-р сарын 14-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хархираа, Түргэний уулс, Увс нуурын хотгороор бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +10…+15 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +9…+14 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +24…+29 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсэж Яармаг-Сонгины орчмоор -4...-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө сэрүүсэж -2…-4 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНСУ-д байгаа иргэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар саналаа хэрхэн өгөх вэ?

БНСУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн Та Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлээрэй.
 Бүртгүүлэх хэлбэр:
Нэг. Цахимаар. election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөөд гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг emb.seoul2024@gmail.com цахим шуудангаар ирүүлэх.
Хоёр. Элчин сайдын яамны Консулын хэлтэст биечлэн ирж болно.
Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэл баталгаажсан бол:
2024 оны 6 дугаар сарын 20-23-ны 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө.
Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс: Утас 010-9595-3464
Цахим шуудан emb.seoul2024@gmail.com

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ

Бага тойруу буюу ”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас  тавдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Харин  салхи 13, 17-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Сувилагч танаараа бахархъя-2024” арга хэмжээ UG Arena-д эхэллээ.

Сувилахуйн салбарынхан “Шинэ сэргэлтийн бодлого – Эрүүл мэнд”, “Сувилахуйн тусламжийн бодлогын зарим асуудалд” сэдвээр илтгэл сонсож хэлэлцэнэ.

Мөн “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шинэчлэл, “Сувилахуйн хүний нөөцийн хөгжил”, “Сувилахуйн удирдлага, манлайллын шинэчлэл”, “Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний шинэчлэл” сэдвээр салбар хуралдаанууд болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж байсан болон одоо ажиллаж байгаа сувилагч нарт баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Ерөнхийлөгчийн өнгөрсөн жил дэвшүүлсэн санаачилгын хүрээнд сувилагчдыг тасралтгүй хөгжүүлэх, эмнэлзүйн ур чадварыг сайжруулах зорилготой “Сувилагчийн хөгжлийн төв” байгуулах хөрөнгийг  шийдвэрлэснийг онцоллоо.

Сувилахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, анхан шатлалд эмч, сувилагчийн харьцааг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгааг хэллээ.

Мөн энэ салбарт шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлэх, сувилагч мэргэжлийн үнэлэмжийг өргөх болон “Эрүүл монгол хүн”-ий төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

Монгол Улсын Засгийн газар сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдлага, манлайлал, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулах зорилгоор 2023 онд 17 нэр төрлийн цогц ажил хийсэн байна.

Тухайлбал 200 гаруй сувилагч, эх баригчийг хилийн чанадад сургалтад хамруулж, сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадварын таван бүлэг цогц чадамж боловсруулан хэрэгжүүлж, түгээмэл үйлдлийн 29 стандартыг шинэчлэн, сувилагчдын цалинг 2023 онд дунджаар 45, энэ онд 20 хувиар нэмжээ.

Дэлхий нийтээр энэ өдрийг “Бидний сувилагч-Бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.   

Манай улс Олон улсын сувилагчдын өдрийг 29 дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд “Сувилагч танаараа бахархъя – 2024”-д 2,500 гаруй хүн оролцож байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт тогтоосон товын дагуу өнөөдөр 09:00 цагт эхэллээ.

Шалгалтад нийт 155 албан хаагч,  иргэн бүртгүүлэхээр хүсэлт ирүүлснээс тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангасан 114 албан хаагч, иргэний бүртгэлийг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан комисс энэ  сарын 9-нд хуралдаж хянан баталгаажууллаа. Бүртгэл нь баталгаажсан  114 албан хаагч, иргэнээс 95 оролцогч шалгалт өгч байна. Шалгалт Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт өнөөдөр сорилын шалгалтаар эхэлж,  тавдугаар сарын 14-нд ярилцлагын шалгалтаар үргэлжилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих өдөр” хашаандаа мод тарьж, үржүүлдэг айлд зочиллоо.

Тэрбээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Цэвэгжавын Мөнхжаргалынд очив.

Ц.Мөнхжаргал Гутлын үйлдвэрт жолооч, гэргий Ж.Бямбасүрэн нь чанар шалгагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Хоёр ач охиныхоо хамт амьдардаг.

2008 оноос 0.007 га талбай хашаандаа хайлаас, хуш, хус, шинэс, нарс, монос, бүйлс, үхрийн нүд, чацаргана, давжаа алим, долоогоно, тэрэлж зэрэг 32 төрлийн 100 гаруй мод ургуулж байна. Үүний зэрэгцээ гудамжиндаа мод тарьж ургуулж байгаагаа танилцууллаа.

Тэд жилдээ 200 кг чацаргана, 20 кг алим хураан авч, хэрэгцээнээс илүү гарснаа бусдад худалдан борлуулдаг байна.

Хашаандаа сайхан амьдарч чадах эсэх нь хувь хүн, гэр бүлийн сэтгэл, хичээл зүтгэлээс л шалтгаална. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш тарьц, суулгац, үр худалдаж авах хүний тоо эрс нэмэгдсэн. Тарьсан модоо яаж арчилж, тордох талаар зөвлөгөө өгдөг тухай гэрийн эзэд ярилаа.

Мод тарьж, ургуулан хашаандаа байгаль бүтээж болдог, энэ хэрээр эрүүл, ногоон орчинд амьдрах, нэмэлт орлого олж, ахуй амьдралаа ч дээшлүүлэх бүрэн боломжтойг бусдад харуулж, үлгэр дуурайл болж байгаад нь Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт гарсан /2024.05.12/ ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 67 га талбай өртөж шатсан.

Харин Сэлэнгэ аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан, “Бичигт” боомтын ажилтнууд ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи шороон шуургатай байх тул болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа