Author Archives: baaska baaska

Балжиннямтай өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 17. Ням (Адьяа) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 8, цагаан луу, мэнгэ 6 цагаан, суудал ус, гөрөөсөн толгой-4 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр. Балжинням, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:01-19:00.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад нас уртасна маш сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Бич, хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхондорших болой.
–Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 3 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны 03-р сарын 16-ны 20 цагаас 03-р сарын 17-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорнод-Монголын тал нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -16…-21 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -2…-7 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -11…-16 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр -11…-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Халх голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -11…-13 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -16…-18 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -17…-19 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрэн хайж байсан эмэгтэй эсэн мэнд олдож, эмнэлгийн багийг илгээлээ

Алга болсон эмэгтэй Чойбалсан хотоос 80 орчим км зайд өвс тээвэрлэж явсан ачааны автомашинд суусан байна. Түүнийг хамгийн ойрхон хилийн заставт хүргээд байгаа ба биеийн байдал одоогоор сайн байна.
Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, нисдэг тэрэг дайчлах болон аймгийн төрийн байгууллагуудын эрэгтэй удирдлагуудыг туулах чадвартай автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан юм.
Ийнхүү Халхгол сумаас Чойбалсан хот чиглэлд эрэн хайх ажиллагааг өндөрлүүллээ.
Эрэлд оролцсон бүх төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, түүний гэр бүлд талархал илэрхийлж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн засаг даргын тамгын газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

СХД-ийн 8 дугаар хорооны иргэд өөрийн өмчлөлийн газраа орон сууцаар солих боломжтой боллоо

“Азийн Хөгжлийн Банк” болон “Уур амьсгалын ногоон сан”-гийн санхүүжилтээр “Ногоон орон сууц төсөл”-ийг нийслэлээс хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд газрыг орон сууцаар солих талаар СХД-ийн 8 дугаар хорооны иргэдэд таниулах үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нээн үг хэлэхдээ “Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгохыг зорьж буй. Энэ ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Ингэхдээ иргэдтэйгээ хамтран ажиллана. Баянхошуу дэд төвийг тойрсон орон сууцжуулах бодлогыг ногоон орон сууц чиглэлээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хэмнэлттэй, иргэдэд ээлтэй орчин бүхий орон сууцны хороололтой болно. Энэ орчим Монгол Улсын Ерөнхий сайд болон хотын даргын дэвшүүлж буй “20 минут”-ын хот болох эхний цэг болж байна.  Эхний ээлжийн эхний блок болох 110 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно. Тиймээс энэ хавраас дараагийн ээлжийн 446 айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Эхний ээлжийн блокт СХД-ийн 8 дугаар хорооны иргэд та бүхэн газраа орон сууцаар солих боломжтой. Ингэснээр дараа, дараагийн бүтээн байгуулалтын ажил хурдсах давуу талтай. Газрыг орон сууцаар солих ажил энэ сарын 18-наас эхэлнэ” гэв.

“Ногоон орон сууц төсөл”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвд 2260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж буй. 2023-2025 онд 336 айлын ногоон орон сууцны барилгын ажил хийгдэнэ. Тэгвэл энэ оны 4 дүгээр улиралд эхний ээлжийн 110 айлын орон сууц ашиглалтад орох юм. Тус 110 айлын орон сууцанд СХД-ийн 8 дугаар хорооны иргэд өөрийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгөө хөндлөнгийн итгэмжлэгдсэн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, орон сууцаар дүйцүүлэн солих нөхцөл бүрдлээ. Газрыг орон сууцаар солихдоо иргэдийг түрээсийн орон сууцаар хангана.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү газрыг орон сууцаар солих зарчмууд, нүүлгэн шилжүүлэлтийн үеийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөв. Тус төсөл нь орон сууцны барилга байгууламжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах юм. Мөн орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх, нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэд ая тухтай ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол дохионы хэлмэрч мэргэжлээр 20 хүн төгсөж, үнэмлэхээ гардлаа

2023-2024 оны хичээлийн жилд Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн Мэргэжлийн Боловсрол, Ур Чадвар Олгох Сургуульд “Монгол дохионы хэлмэрч” мэргэжлээр 20 иргэн 2 жилийн хугацаатай суралцан төгсөж, өнөөдөр буюу 2024 оны 03 сарын 15-ны өдөр мэргэжлийн үнэмлэхээ авч байна.

Хүний эрхийг дээдэлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа анхны төгсөгчдөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар талархал илэрхийлж, баяр хүргэлээ.

Сонсголгүй хүний эрхийг хангах, сурч боловсрох, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцоход мэргэжлийн дохионы хэлмэрчийн зайлшгүй шаардлага байнга тулгарч байдаг. Монгол дохионы хэлмэрч бэлтгэх сургалтын стандарт, хөтөлбөр, ном, сурах бичиг, гарын авлага ч эрэлт хэрэгцээтэй байсаар ирсэн.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн дэмжлэгтэйгээр “Монгол дохионы хэлний хэлмэрч” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх Сургалтын хөтөлбөрийг СЗСҮТ-ийн Мэргэжлийн Боловсрол, Ур Чадвар Олгох Сургууль, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ, Сонсголгүйн боловсрол ТББ, Тэгш тусгал ТББ, Сонсголгүй иргэдийн ТББ, Диф клуб, 29-р тусгай сургууль, сонсголгүй иргэдийн төлөөлөлтэй хамтран боловсруулсан юм.

Тус хөтөлбөрөөр 2 жилийн хугацаатай “МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛНИЙ ХЭЛМЭРЧ” мэргэжлээр монгол дохионы хэлний орчуулагч, тусгай сургуулийн багш, ажилтан, орон нутгийн ХБИ-ийн холбооны гишүүд, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд зэрэг нийт 20 иргэн хамрагдан суралцлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Автомашинаас үлдэж хоцорсон эмэгтэйг олжээ

Дорнод аймгийн цагдаагийн газраас автомашинаас бууж үлдсэн гэх хүнийг холбогдох байгууллагуудтай хамтран 25 автомашин, 100 гаруй хүнтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан.

Тухайн хүн замын машинд дайгдаж, эсэн мэнд байгааг олж тогтоосон ба сүлжээгүй байснаас холбоо барих боломжгүй байжээ.

Эрэн хайх ажиллагааг зогсоож байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ:

“Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,

Эх орны түшиг тулгуур болсон эрхэм хүндэт эрчүүд ээ,

Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт чуулганыг бид хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнөх чуулганаас хойш олсон ололт, амжилтаа улам бататгаж, эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, гарц, шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна.

Энэ талаарх аливаа санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно

Эрчүүд Та бүхэн бол улсын тулгуур, өрхийн тэргүүн билээ. “Эр амгалан бол гэр амгалан” хэмээн манай ард түмэн ярьдаг.

Бидний өвөг дээдэс эрчүүдээ “Гэрийн эзэн, өрхийн тэргүүн” хэмээн хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай.

Өрхийн тэргүүн, улсын тулгуур болсон эрчүүдэд маань багагүй асуудал тулгамдаад байгааг бид анхаарах ёстой.

Тухайлбал, эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг, түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна.

Үүнээс улбаалж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэлд өртөх зэргээр өөрийн төдийгүй бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох явдал их гарч байна.

Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээнээс үүдсэн артерийн даралт ихсэлт, хоол боловсруулах замын болон зүрх судасны эмгэг эрчүүдийн дунд түгээмэл байна. Хавдар, осол гэмтэл эрчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна.

Иймээс ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бий болгох, соён гэгээрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар өрнүүлж байна.

Мөн согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хор хөнөөлийг бууруулах зорилгоор зарлиг гаргасан.

УИХ, Засгийн газар шуурхай ажиллаж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2023 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тодорхой үр дүн гарсныг дуулгахад таатай байна.

Тухайлбал, Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундааны хэмжээ 2023 оны байдлаар  өмнөх онтой  харьцуулахад 32.7 сая литрээр буюу 21,6 хувиар, мөн импортын хэмжээ 18 хувиар буурчээ.

Татварын ерөнхий газрын өгсөн мэдээллээр улсын хэмжээнд борлуулсан согтууруулах ундаа өнгөрсөн онтой харьцуулахад 1,7 сая  литрээр буурсан байна. Дотоодын үйлдвэрлэгчид архины хатуулгийг 1-2 градусаар бууруулсан бөгөөд өндөр хатуулагтай архины хэрэглээ багаслаа.

Архидан согтуурахтай тэмцэх санд хуримтлагдсан найм орчим тэрбум төгрөгийг архины хор хөнөөлийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, донтох эмгэгтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд зарцуулж эхэллээ.

Эдгээр бодлогын томоохон шинэчлэлээс гадна тэмдэглэлт баярын өдрүүдийг угтан “Намайг алгас”, “Та татгалз” зэрэг нөлөөллийн аян зохион байгуулснаар  олон эерэг өөрчлөлт гарлаа.

Өнгөрсөн шинэ жилийн баярыг угтан явуулсан “Та татгалз” аяны  үр дүнд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.7 хувиар буурсан байна.

Энэ жилийн цагаан сараар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.6 хувиар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт архидан согтуурсны улмаас гар, хөлөө хөлдөөсөн ганц тохиолдол бүртгэгдсэн нь ойрын жилүүдэд байгаагүй үзүүлэлт байлаа.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх онтой харьцуулахад 21.4 хувиар буурсан байна.

Хэдийгээр архидан согтуурахтай тэмцэх чиглэлд эерэг өөрчлөлт гарч байгаа ч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний 92.7 хувь нь эрэгтэй, гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 48.5 хувь нь ажилгүй байна.

Цаашид архи хэтрүүлэн хэрэглэгч, донтсон иргэд, тэдний гэр бүлд чиглэсэн нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ бүх төрлийн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд болон аймаг, орон нутаг, Эрүүл мэндийн яам онцгой анхаарч, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.

Түүнээс гадна тэдгээр иргэдийн нийгмийн асуудалд анхаарч, ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ.

Сүүлийн үед эрчүүдийн тамхидалт, ялангуяа хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэллээ.

Ард иргэдийн хавдрын өвчний шалтгааны 30 хувь нь тамхинаас шалтгаалдаг гэж эрдэмтэн судлаачид тогтоожээ.

Тамхидалтыг бууруулах чиглэлд бодлогын томоохон өөрчлөлт хийж, иргэд ч өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс тамхинаас татгалзахыг уриалж байна.

Мөн сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрс чангатган, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.

Нийтийн биеийн тамирын норм, норматив тогтоож, бие бялдрын хөгжлийн цогц боловсролыг бага наснаас нь олгохын тулд цэцэрлэг, ерөнхий боловсрлын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт цогц, шинэлэг байдлаар тусган хэрэгжүүлэх нь чухал байна.

Энэ ташрамд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд, залуусыг спортоор хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит “Президент” спорт цогцолборын бүтээн байгуулалт эхэлснийг дуулгахад таатай байна.

Гурван га талбай бүхий энэ цогцолбор 4,340 м.кв ногоон байгууламжтай, нийт 58,560 м.кв талбайд 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 орчим хүүхэд залуус спортоор хичээллэх хүчин чадалтай юм.

Хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө анхаарах, нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт нөхөд өө, эрчүүд ээ,

Архи, тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл, зөв амьдралыг төлөвшүүлэн, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй сайхан амьдрах ёстой.

Энэ бүхэн хувийн зохион байгуулалт, ёс суртахуун, сахилга бат, зөв амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай” гэлээ.

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу УИХ, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин туулай өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 16. Бямба (Санчир) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 7, шарагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал огторгуй, чөлөөт эх-3 од, шид барилдлагатай өдөр. Бямбанарма барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:03-18:59.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлдголомтонд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь:улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үс засуулах, анд нөхөр бололцох, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, бэрийн үйл, хүнийг ханаж, төнөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдуулж эхлэх, арилжаа наймаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 3 градус хүйтэн

                          Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, маргааш өдөр Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

                                 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

16-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.

2024 оны 03-р сарын 15-ны 20 цагаас 03-р сарын 16-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…-7 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -12…-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -6…-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -9…-11 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цэргийн заан Ө.Батсуурь түрүүллээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Очирням” ХХК, “Хүннү Шоес” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь түрүүлж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бай хөндий цамхаг” ХХК, “Нэгдэл” клуб, “Их Богд” дэвжээний бөх, аймгийн арслан Чинбатын Алтангэрэл үзүүрлэв.
Дөрөвт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Ай Ти Эл Экспресс” ХХК, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан М.Еркебулан, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Номин Холдинг” ХХК,” Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Л.Цээсүрэн, Г.Төрмөнх, Э.Баасанжав, сумын заан М.Мандахбаяр нар үлдэв.
Маргааш буюу 03-р сарын 16-ны 16:00 цагаас Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI – АЛТАН ЦОМ” барилдааны “БҮХ ОДДЫН БАРИЛДААН” болох бол нөгөөдөр 13:00 цагаас Монгол цэргийн өдөр,Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл Соёмбо сонингийн 100 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.

Ерөнхийлөгч олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд айлчилж байгаад талархал илэрхийлж, беларусийн анд нөхөд, мэргэжилтнүүд Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот, хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлов.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд модны суулгацыг хөрстэй саванд ургуулах цогцолборыг Монгол Улсад байгуулах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж байгааг тэмдэглэв.

Уулзалтын үеэр ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд түвшний айлчлалыг үр дүнтэй хэрэгжүүлэх, харилцан сонирхсон асуудал болон харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийн  айлчлал нь тус улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд 28 жилийн дараа хийж буй хоёр дахь удаагийн айлчлал юм. Айлчлалын бүрэлдэхүүнд Беларусь Улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгч багтжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнгөрсөн 7 хоногт 11180 иргэн Ибаримт аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ

ЭМД-ын шимтгэлээ И-Баримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд таны төлсөн шимтгэл 10-15 минутад баталгааждаг.

Тэгвэл 2024 оны 3 дугаар сарын 9-нөөс 3 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн байдлаар 11180 иргэн, 12019 удаагийн гүйлгээгээр нийт 674.4 сая төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.

431997524_734191242190523_2115009015844443055_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үндэсний номын сангийн хуучин барилга Баримтат өвийн судалгаа, монгол судлалын эрдэм шинжилгээний төв болно

Үндэсний номын сан 1951 онд одоо байрлаж буй 4560 м² талбай бүхий байранд 500 мянган номтой үйл ажиллагаа эхэлж байсан бол эдүгээ 3.5 сая болж, ном, судрын тоо 7 дахин, барилгын талбай, багтаамж, сан хөмрөгийн даац, ачааллыг номын сангийн стандартад нийцүүлэн тооцоолж, үзэхэд 4-9 дахин хэтэрсэн судалгаа гарсан.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний номын сангийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулна” зорилтыг хэрэгжүүлж, орчин үеийн шаардлагад нийцсэн салбар номын санг ашиглалтад оруулж үйлчилгээг дэлхийн жишигт нийцүүлэхээр номын сангийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авч байна.

Үндэсний номын сангийн хуучин байранд гар бичмэл, барын ном, судар, монгол судлал, архивын ном хэвлэлийн нэгдсэн сан хөмрөгийг бүрдүүлж, уламжлалт болон цахим үйлчилгээ үзүүлэх Баримтат өвийн судалгаа, мэдээллийн төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлэх юм. Дэлхийн монгол судлалын эрдэм шинжилгээний төвийн гол түшиц болох соёлын баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, үндэсний бичиг соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, судлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах үүргийг гүйцэтгэнэ. Үндэсний номын сангийн хуучин байр нь барилга архитектурын өвөрмөц сонгодог загвар бүхий соёлын дурсгалт барилгад зүй ёсоор тооцогддог төдийгүй Үндэсний номын санд зориулан бүтээн босгосон түүхэн барилга тул түүнд хадгалагдаж буй үндэсний бичиг үсгийн хосгүй үнэт дурсгалыг хамтад нь олон улсын жишиг, стандартын дагуу сэргээн шинэтгэж, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах нэгэн цогц соёлын байгууламж болох юм.

Үндэсний номын сан шинэ байр луу салбарлан нүүхээр бэлтгэн ном хэвлэлийг стандартын дагуу тээвэрлэн шинэ барилгад байршуулах, тавилга тоног төхөөрөмжийг суурилуулах, нүүх үед үүсэх эрсдэлийн хяналт ба орчны шинжилгээ хийх аргачлалыг нарийвчлан боловсруулж бэлтгэл ажлыг хангаад байна.

Шинэ номын сангийн барилгад үйл ажиллагааг эхлүүлснээр иргэдэд үйлчлэх хүртээмж нэмэгдэж, ном, хэвлэмэл бүтээгдэхүүний соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэн номын сангийн үйл ажиллагаа өргөжиж, улмаар иргэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, мэдээлэл авч, сурч хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтдаа хөгжих соён гэгээрлийн төв болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Түмний жолооч -Түшигтэй гэр бүл” арга хэмжээг зохион байгуулна

Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Улаанбаатар театр, Монголын Залуучуудын холбоотой хамтран “Түмний жолооч -Түшигтэй гэр бүл” арга хэмжээг 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Дээрх арга хэмжээнд Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг, Улаанбаатар театрын уран бүтээлчид, Шилдэг Лекторууд оролцож урлаг уран сайхны үзүүлбэрүүдийг үзүүлэн дурсамж бүтээх болно.
Түүнчлэн өнөөгийн Нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа залуу жолооч нарт урам зориг өгөх, соён гэгээрүүлэх, бусад мэргэжил нэгт залуучуудтайгаа туршлага солилцох төдийгүй гэр бүлтэйгээ нэг өдрийг үр бүтээлтэйгээр аз жаргалтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн өгч байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа