Хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэдний үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үедээ сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхээр НЗДТГ-аас “Их хотын бүсгүйчүүд 2024” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өдгөө тав дахь жилдээ болж буй энэхүү арга хэмжээний үеэр ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ түүчээлэн, нийгэм, хойч үедээ үнэ цэн бүтээж буй салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулан урамшууллаа.
Тодруулбал:
- “Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацид Ц.Болормаа
- “Бизнесийн салбарын шилдэг” номинацид Л.Жавзмаа
- “Үйлчилгээний салбарын шилдэг ажилтан” номинацид Ө.Оюун-Эрдэнэ
- “Мөрдөстэй бүсгүй” номинацид Х.Баясгалан (Дэд Хурандаа)
- “Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацид Д.Отгонжаргал (Монгол Улсын Гавьяат Жүжигчин)
- “Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинацид Ц.Норов
- “Спортын салбарын шилдэг” номинацид Монголын 3х3 Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн хамт олон
- О.Хулан
- М.Цэрэнлхам
- Б.Ариунцэцэг
- Ө.Индра
- Ц.Болорцэцэг
- Э.Нарангоо
- “Боловсролын салбарын шилдэг” номинацид Г.Мөнхзул
- “Алдарт эх” номинацид Ц.Ундрах нар тодорсон билээ.
Хүндэтгэлийн арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нээн “НҮБ-аас энэ жил Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулж байж бид цаашид өсөлт хөгжлөө сайжруулна” уриан дор тэмдэглэж байна. Энэ ч утгаараа нийслэлийн зүгээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургууль, цэцэрлэгийн цагийг хөдөлмөрийн цагтай уялдуулах бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн, бодлогын түвшинд анхаарч ажиллаж буйг дуулгахад таатай байна” хэмээсэн юм.
Ажлын минь хамгийн гоё зүйл нь хотын иргэдийн цэвэр цэмцгэр байдлыг хангаж өгдөг явдал
“Их хотын бүсгүйчүүд 2024” арга хэмжээний үйлчилгээний салбарын шилдэг ажилтнаар шалгарсан Ө.Оюун-Эрдэнэ:
-Би 2014-2016 онд нийтлэг үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-д зам талбайн үйлчлэгч, 2016 оноос одоог хүртэл “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байна. Ажлын минь хамгийн гоё зүйл нь хотын иргэдийн цэвэр цэмцгэр байдлыг хангаж өгдөг явдал. Гэхдээ залуустаа хандаж тамхины ишээ битгий ил задгай хаяж байгаарай, хогоо хогийн саванд хийж байгаарай гэж хэлмээр байна. Хэдий хог цэвэрлэж байгаа ч гэсэн биднийг хүндэтгэж байгаарай гэж хэлмээр байна.
Байгууллагынхаа ажилчдад зориулан гурван насны ангилал бүхий хүүхэд өнжүүлэх төвийг нээсэн
“Их хотын бүсгүйчүүд 2024” арга хэмжээний Бизнесийн салбарын шилдэг эмэгтэйгээр шалгарсан Л.Жавзмаа:
-Би “Имарт” дэлгүүрийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай байгууллагын 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Энэхүү шагнал нь манай байгууллагын бүхий л эмэгтэйчүүдийг шагнаж байна гэж үзэж байна. Байгууллагын зүгээс ажилчдад зориулсан гурван насны ангилал бүхий хүүхэд өнжүүлэх төвийг нээж, 360 автомашины зогсоол, 3000 гаран метр квадрат талбай бүхий ногоон байгууламж, тусгай хэрэгцээт иргэд болон нярай хүүхэд хуурайлах өрөөнүүд, 1 сая ном бүхий номын сан гэх мэт үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчдэд нэг дороос хүргэн ажиллаж байна.
Сайн хүн болж хүмүүжихийн гол утга учир нь эцэг, эхийн хүмүүжил
“Их хотын бүсгүйчүүд 2024” арга хэмжээний Алдарт эх номинацид шалгарсан Ц.Ундрах:
-Би 2003, 2006, 2008, 2014 онуудад ихэр хүүхэд төрүүлэн өдгөө зургаан охин хоёр хүүтэй өнөр өтгөн айлын эзэгтэй болсон. Хүүхдүүд сайн хүн болж хүмүүжихийн гол утга учир нь эцэг, эхийн хүмүүжил гэж боддог. Би өөрөө сувилагч мэргэжилтэй болохоор олон сайхан хүүхдүүдтэй ажиллаж байсан. Тиймээс ийм сайхан хүүхдүүд надад заяажээ гэж бодож явдаг даа.
Төрсөн эгчийнхээ ачийг эх барьж авсан тэр мөч сэтгэлд хамгаас тод үлджээ
“Их хотын бүсгүйчүүд 2024” арга хэмжээний Эрүүл мэндийн салбарын шилдэг номинацид шалгарсан Ц.Норов:
-Би 32 жилийн турш эх баригч эмчээр ажиллахдаа 12,800 нярайг эх барьж, 40 гаруй нярайн эх баригч бэлдсэн байна. Төрсөн эгчийнхээ ачийг эх барьж авсан тэр мөч сэтгэлд хамгаас тод үлджээ.
Давхардсан тоогоор 7000 гаруй багш, туслах багшид сургалт явуулаад байна
“Их хотын бүсгүйчүүд 2024” арга хэмжээний Боловсролын салбарын шилдэг номинацид шалгарсан Г.Мөнхзул:
-Энэхүү шагнал нь ганцхан миний шагнал бус боловсролын салбарт гар нийлэн ажиллаж буй хүрээллийн минь хамтын шагнал юм. Би 26 жил боловсролын салбарт ажиллахдаа “Бага насны хүүхдийн хөгжмийн боловсрол”, “Бага насны хүүхэдтэй ажиллах ур чадвар”, Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил, байгаль нийгмийн орчинтой танилцуулах арга зүй” сургалт, “Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил” сэдэвт сургалтуудыг зохион байгуулж, давхардсан тоогоор 7000 гаруй багш, туслах багшид сургалт явуулаад байна.
Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн чансааны оноогоо ахиулсан
“Их хотын бүсгүйчүүд 2024” арга хэмжээний Спортын салбарын шилдэг номинацид шалгарсан Монголын Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн хамт олон:
-Бид МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-2024 оны улиралд өөр өөр багаас тоглосон хэдий ч 2023 онд Монгол Улсаа төлөөлөн Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багт нэг хамт олон болж, NBA 3X Invitational Champion, HANGZHOU Asian Games, FIBA WOMEN’S SERIES буюу Эмэгтэйчүүдийн цуврал зэрэг дөрвөн тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн чансааны оноогоо ахиулсан билээ.
ШШГЕГ-ын эмэгтэй алба хаагчдад зориулан олон талт арга хэмжээг санаачлан зохион байгуулж байна
“Их хотын бүсгүйчүүд 2024” арга хэмжээний Мөрдөстэй бүсгүй номинацид шалгарсан дэд хурандаа Х.Баясгалан:
-Миний бие ШШГЕГ-ын эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмэгтэй алба хаагчдын манлайлал, мэдлэг чадварыг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэх чиглэлээр олон талт арга хэмжээг санаачлан зохион байгуулж ажиллахын зэрэгцээ эмэгтэй алба хаагчдын ажил албаны онцлог, идэвх, оролцоо, мэдлэг чадвар, амжилт бүтээл, авьяас, сонирхлыг сурталчлан таниулахад бодит хувь нэмэр оруулан ажилладагтаа баяртай байдаг.
2023 онд “Гэрийн тэжээвэр амьтны тухай” хуулийн төслийг батлуулсан
“Их хотын бүсгүйчүүд 2024” арга хэмжээний Хүмүүнлэг салбарын шилдэг номинацид шалгарсан “Азтай савар” ТББ-ын ТУЗ-ын гишүүн Ц.Болормаа:
-“Азтай савар” ТББ маань 2020 оноос эхлэн гэрийн тэжээвэр амьтантай хүмүүсийн хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрийн тэжээвэр амьтантай холбоотой аливаа асуудлын байгаль орчин, нийгэм, эдийн засагт нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах зэрэг зорилгоор “Гэрийн тэжээвэр амьтны тухай” хуулийн төслийг санаачлан, 2023 онд батлуулсан хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Мөн Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2023-2025 оны Улсын хэлэлцээрээр тохирсон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл хийх, тэтгэврийн зөрүүг арилгах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах, хөдөлмөр, нийгмийн халамж, даатгалын үйлчилгээг цахимжуулж, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх үүргээ амжиллтай хэрэгжүүлснийг тэмдэглэв.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:


2023 онд тус зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр 25 арга хэмжээг төлөвлөн, 97.2 хувийн биелэлттэйгээр хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан, санал солилцож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гаднах талбайг тохижуулж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр 88 удаагийн сургалт зохион байгуулан, 7171 албан хаагчийг хамруулжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх үзэсгэлэн худалдааг есөн удаа зохион байгуулж, нийт 120 иргэн оролцон, 50.3 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Түүнчлэн төрөлжсөн асрамж, халамжийн 27 төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 240 хүүхдийг оношилгоо, хэл яриа заслын хичээлд хамруулсан юм.
Харин 2024 оны төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 15 байгууллагаас санал авч, дөрвөн зорилтын хүрээнд 27 арга хэмжээг төлөвлөжээ. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагууд гадна орчноо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгон шинэчлэх, боловсролд тэгш хамруулах, үр дүнг сурталчлах, хөдөлмөрийн насны иргэдийг бэрхшээлийн онцлогт тохирсон ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээг төлөвлөөд байна.
Хуралд оролцсон холбоо, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн зүгээс дохионы хэлмэрчийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшгийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сэрэмжлүүлэх, хамгаалах цогц төлөвлөгөөг боловсруулах, нийтийн эзэмшлийн гудамж талбай, орчны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зэрэг саналыг хэлж байв. Ийнхүү тэдний саналыг тусган, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
