Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
2024 оны гуравдугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард болох албан ёсны барилдаануудын хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Бүргэдийн баяр-2024” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
“Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тодруулбал, хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 9-10-ны өдөр зохион байгуулна.
Уг наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд тэмцээнд оролцогчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Ийнхүү уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, дээл хувцасны өнгө, дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулна.
Дашрамд, махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байна.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Музейн нээлттэй өдрүүдэд 87.936 хүн үйлчлүүлжээ





Эх сурвалж: Соёлын яам
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Ховд аймагт ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газраас зудын нөхцөл байдалтай сумдад Шуурхай зургаан бүлэг ажиллаж, шаардлагатай өвс тэжээл, хүнсний багц зэргийг үнэ төлбөргүй олгож, эмнэлгийн тусламж үзүүлсэн.
Засгийн газраас хоёрдугаар шатны арга хэмжээнд улсын хэмжээнд зудтай байгаа сумдад 100, эмнэлгийн байгууллагуудад 60 автомашин олгох шийдвэр гарч, туулах чадвар сайтай автомашин, тэжээлийн будаа, хүнсний багцыг олгож байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир, Баян-Уул, Бигэр, Цээл сумдад Suzuki Jimny автомашин олгов. Мөн Ховд аймгийн Үенч, Мөст, Булган, Чандмань, Манхан зэрэг сумдад автомашин гардуулаад байна. Эдгээр сумд нь автомашингүйн улмаас алс хязгаарт суугаа малчдад тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрээд байсан юм.
Ховд аймгийн хувьд энэ жил 1,4 мянган тн өвс, 972 тн тэжээл зэргийг бэлдэж өвөлжжээ. Өмнөх жилүүдийнхээс 15 хувиар илүү хэмжээгээр өвс тэжээлээ бэлдэж, шатахууны нөөцөө хангалттай авсанбайна. Мөн мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, цөөлөх ажлыг зохион байгуулснаар өвөлжилтийн хүнд нөхцөл байдлыг хохирол багатай давж байгааг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хэллээ.
Иргэд, малчид цаг хүнд энэ үед гурил тэжээлийн үнэ эрс нэмэгдсэн байгаа нь хүндрэлтэй байгааг ярьж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасныг тэмдэглээд ингэснээр иргэд гурил тэжээлийг хямд үнээр худалдан авах боломжтой болно гэдгийг хэлж байлаа.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
У.Хүрэлсүх: Ахлагч бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжлийн бүрэлдэхүүний үндсэн хүч байдаг
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ.
Тэрээр “Монголчууд бидний түүхэнд эв нэгдэл эрхэм чухал болохыг сургасан Алунгоо хатан, дэлхий ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрнийг цогцлоон байгуулалцсан Өүлэн эх, Бөртэ Үжин, Мандухай Сэцэн Хатнаас эхлээд эдүгээ цагийг хүртэлх төр нийгмийн болон цэргийн олон нэрт зүтгэлтэн эмэгтэйчүүдээрээ монголчууд бид бахардаг.
Өнөөдөр ч үндэсний аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлагатай үйл хэрэгт эмэгтэйчүүд маань эрчүүдтэй мөр зэрэгцэн өдөр, шөнийг үл хайхран халуунд халж, хүйтэн хөрж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Эмэгтэй хүний ажигч гярхай, өндөр мэдрэмжтэй, тэсвэр тэвчээртэй, уян хатан чанар нь мэргэшсэн төрийн тусгай албанд зайлшгүй байх ёстой чухал хүчин зүйл бөгөөд тэд байгууллагын соёл, хамт олны эвсэг дулаан харилцааг бүрдүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлж байдаг билээ.
Аливаа маргааныг эв зүйгээр шийдвэрлэх, гамшиг, дайн зэвсэгт мөргөлдөөний хөлд нэрвэгсдийг хамгаалахад эмэгтэйчүүдийн зөөлөн ур чадвар чухал болохыг дэлхийн энхийн төлөөх хүмүүнлэгийн ажиллагааны туршлага нотлон харуулсаар байна.
Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын эмэгтэй энхийг сахиулагчдын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчдын хувийг дэлхийд үлгэрлэх хэмжээнд нэмэгдүүлнэ хэмээн хэлсэн.
Өнөөдөр Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт эрэмбэлэгдэн, цэнхэр дуулгатан бүсгүйчүүдийн маань мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт олон улсад өндрөөр үнэлэгдэж байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч сэтгэл хангалуун байна.
Ахлагч бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжлийн бүрэлдэхүүний үндсэн хүч бөгөөд эдгээр байгууллагуудын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх тэднээс шууд хамааралтай байдаг.
Иймээс ахлагчийг бүх талаар дэмжих, тэднийг чадавхжуулан хөгжүүлэх, гэр бүл, нийгэм хамгааллын хувьд албандаа тууштай ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх асуудал төр засаг, мэргэжлийн удирдлагын төв байгууллагын бодлого, үйл ажиллагааны цөмд байх чухал асуудал мөн.
Эдүгээ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 10 гаруй хувийг эмэгтэй ахлагч нар эзэлж байгаа бөгөөд тэдэнд тулгамдаж байгаа олон асуудал шийдлээ хүлээж байна.
Цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа эмэгтэй ахлагчийн дундаж нас 42, ажилласан жил 20 байгаа нь тэднийг төрийн тусгай албанд бүрэн дүүрэн ашиглахгүй байгаагийн илэрхийлэл гэж үзэж болно.
Мөн эмэгтэй ахлагч нарыг мэргэжлийн түвшинд бэлтгэх боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудал чухлаар тавигдаж байгааг анхаарах нь зүйтэй.
Сүүлийн 3 жилд эмэгтэй ахлагч нараас гадаадад мэргэжил дээшлүүлсэн 21, гадаад хэлний дамжаанд суралцсан 130 гаруй, магистр 93, доктор ганцхан байгаа нь чамлалтай үзүүлэлт юм.
Түүнчлэн жилд дунджаар 100 хүрэхгүй эмэгтэй ахлагчид иргэний мэргэжил эзэмшүүлж байгааг удирдах бүрэлдэхүүн анхааралдаа авахыг онцлон тэмдэглэж байна. Өнгөрсөн хугацаанд бид эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурал, гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт зэрэг олон арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулсан.
Мөн энэ онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо анх удаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна.
Өнөөдрийн энэхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт нь Та бүхний өмнө тулгамдаж буй аливаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг хэлэлцэн ярилцаж, цаашдын бодлого зорилтоо тодорхойлоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй ахлагч нарын ажил үйлсийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Та бүхний цаашдын үйл хэрэг, бодлого зорилтыг ямагт дэмжин ажиллах болно.
Монгол Улсынхаа аюулгүй байдал, төр, нийгэм, иргэдийн амар тайван амьдралын төлөө эрдэм мэдлэг, эрч хүч, авьяас чадвараа дайчлан зүтгэж байгаа Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажил, албанд нь арвин их амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхний бат найдвартай ар тал болсон гэр бүл, үр хүүхдэд тань эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе” гэлээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Гуравдугаар сард Монгол орны нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх хэдий ч төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, ихэнх нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3–6ºС–аар хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь–Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Сарын эхээр хүйтний эрч суларч, олон жилийн дунджаас 1-3ºС-аар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн, мөн гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5ºС-аар дулаан байх бол нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларч, өдөрдөө бага зэрэг дулаарна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5ºС-аар дулаан байх бол нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 3-5ºС-аар хүйтэн байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд иэхнх нутгаар олон жилийн дунджаас 1-4ºС-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 3-6ºС-аар хүйтэн байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч өдөртөө дулаарна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан, харин гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5ºС-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6ºС-аар хүйтэн байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр шарагчин могой өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 7 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
06-наас 09-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
2024 оны 03-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -11…-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6…-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…-1 градус, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. -6…-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. -9…-11 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -17 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 13 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө Завхан, Архангайн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр, маргааш өдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.
2024 оны 02-р сарын 25-ны 20 цагаас 02-р сарын 26-ны 20 цаг
хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгороор -34…-39 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -18…-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -18…-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Зудын байдалд үнэлгээ хийхэд 13 аймгийн 58 суманд мөсөн зудын нөхцөл бүрджээ
Цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд хоёрдугаар сарын дунд 10 хоногийн байдлаар 13 аймгийн 58 суманд цасны нягт 0.35-0.68 г/см3 хүрч мөсөн зудын нөхцөлд, зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөлд 17 аймгийн 139 сум, 18 аймгийн 69 сум, нийслэлийн 2 дүүрэг цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Увсын Өндөрхангай, Наранбулаг, Завханы Отгон, Говь-Алтайн Есөнбулаг, Тонхил, Дэлгэр, Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баян-Овоо, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Архангайн Жаргалант, Хайрхан, Эрдэнэмандал, Тариат, Цахир, Өлзийт, Батцэнгэл, Төвшрүүлэх, Цэнхэр, Хангай, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Богд, Булганы Рашаант, Төвийн Заамар, Баянхангай, Лүн, Эрдэнэсант, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дорноговийн Иххэт, Өргөн, Дэлгэрэх, Хэнтийн Баянмөнх, Дархан, Баянхутаг, Галшар, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.68 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудтай.
Баян-Өлгийн Сагсай, Булган, Цэнгэл, Дэлүүн, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Тариалан, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Тайшир, Эрдэнэ, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Дарив, Шарга, Бугат, Бигэр, Цээл, Чандмань, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Асгат, Улиастай, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Баянхонгорын Бууцагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Галуут, Жаргалант, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант, Алаг-Эрдэнэ, Архангайн Цэцэрлэг, Өндөр-Улаан, Өгийнуур, Их-Тамир, Чулуут, Хашаат, Хотонт, Булган, Эрдэнэбулган, Өвөрхангайн Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Тарагт, Арвайхээр, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Сайхан, Хишиг-Өндөр, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Түшиг, Цагааннуур, Баянгол, Алтанбулаг, Төвийн Өндөрширээт, Бүрэн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Угтаалцайдам, Батсүмбэр, Эрдэнэ, Жаргалант, Борнуур, Цээл, Баянцогт, Архуст, Баянжаргалан, Аргалант, Дорноговийн Айраг, Сайхандулаан, Алтанширээ, Сайншанд, Хатанбулаг, Даланжаргалан, Дундговийн Сайхан-Овоо, Хулд, Луус, Баянжаргалан, Өндөршил, Дэрэн, Дэлгэрцогт, Гурвансайхан, Дэлгэрхангай, Өмнөговийн Манлай, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Мөрөн, Норовлин, Хэрлэн, Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Халхгол, Баяндунд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.
Мөн Баян-Өлгийн Цагааннуур, Алтай, Увсын Завхан, Бөхмөрөн, Ховдын Эрдэнэбүрэн, Мөст, Говь-Алтайн Дэлгэр, Цогт, Халиун, Төгрөг, Алтай, Завханы Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Баянхонгорын Бөмбөгөр, Жинст, Баянлиг, Эрдэнэцогт, Баянбулаг, Хүрээмарал, Заг, Гурванбулаг, Өвөрхангайн Гучин-Ус, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Эрдэнэбулган, Булганы Баян-Агт, Могод, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Бүрэгхангай, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Орхонтуул, Орхон, Баруунбүрэн, Хушаат, Сант, Шаамар, Дархан-Уулын Орхон, Төвийн Баянчандмань, Баян, Баянцагаан, Зуунмод, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Сэргэлэн, Дэлгэрхаан, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Говь-Угтаал, Өмнөговийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор, Даланзадгад, Сэврэй, Баяндалай, Дорноговийн Эрдэнэ, Хөвсгөл, Мандах, Хэнтийн Биндэр, Батширээт, Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Хэрлэнд цагаанаар зудархуу байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нүдний хуурайшилт
-Хэвийн үед нүдний гадаргууг нулимсан давхарга бүрхэж, тоос шороо, бичил биетнийг угаах
-Нүдний гадаргуугийн чийглэг болон тослог байдал дутагдсанаас үүсдэг эмгэг юм.
НУЛИМСАН ДАВХАРГА
-Тос/ Нулимс хурдан ууршихаас сэргийлж,нүдний гадаргууг зөөллөнө.
-Ус/Нүдний гадаргууг чийглэх, гадны нөлөөнөөс хамгаална.
-Салс /Нулимсан давхаргыг тогтоон барих, нүдний гадаргууг жигд тараана.
НӨЛӨӨЛӨХ ШАЛТГААН
-Компьютер, гар утасны хэрэглээ их байх
-Хуурай, салхитай уур амьсгалтай газар ажиллаж амьдрах лазер
-Удаан хугацаанд контакт линз зүүх
-Мэс засал
-Эмийн хэрэглээ (харшлын эсрэг, даралт бууруулах г.м)
-Өөхний хүчил багатай хоол хүнс
-Ерөнхий биеийн өвчлөл
-Нулимсны булчирхайн үйл ажиллагааны дутагдал
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
-Нүд аргаж хуурайших
-Нүд хорсох, халуу оргих
-Нүд торох, загатнах
-Нүд хөшиж чилж өвдөх, ядрах
-Нулимс гоожих
-Хараа бүрэлгэх
-Гэрэлд мэдрэг болох
-Нүд улайх
ЭМЧИЛГЭЭ
-Өөрийн хэрэглэж буй эмээ шалгах
-Эрүүл хоол хүнс хэрэглэх
-Нүдээ хамгаалах
-Дааврыг тэнцвэржүүлэх
-Контакт линз зүүхээс татгалзах
-Хиймэл нулимс хэрэглэх
-Шингэн зүйл, ус сайн уух
-Ажлын ачааллаа зөв зохицуулах
УНТЭ-ийн Амбулаторын сувилагч На. ОЮУНЖАРГАЛ, Б.Одгэрэл
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа


10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
