Author Archives: baaska baaska

Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа

Тулгар төр байгуулагдсаны түүхт 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа.

НЭГ‌. ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

  1. Төмөрдэй Доржжанцан – “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ахмад настан

ХОЁР. АЛТАН ГАДАС ОДОНГООР

  1. Жамц Адъяажав – “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ахмад настан
  2. Дэндэв Лхаасүрэн – “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ахмад настан
  3. Лхагва Нэргүй – “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ахмад настан
  4. Баатарсүрэн Жаргалсайхан – “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дархан татах хэсгийн хөдлөх бүрэлдэхүүний засварчин
  5. Үүеэ Чулуун-Эрдэнэ – “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дохиолол холбооны 2-р ангийн радио холбооны инженер
  6. Намжил Сэржмядаг – “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дэгдээхэй цэцэрлэгийн эрхлэгч
  7. Цэрэндорж Цэрэнганжид – “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2-р ангийн бригадын дарга
  8. Шура Баяраа – “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Төмөр замын их сургуулийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн
  9. Сүхээ Мөнх-Алдар – “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Түүхэн энэ өдөр буюу 1926 онд Монголын анхны хүүхдийн хэвлэл болох “Залгамжлагч” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарч байсан түүхтэй. Мөн энэ өдөр дэлхий дахинд хүүхдийн хэвлэл үүссэний 275 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.
Ойн хүрээнд Монголын хүүхдийн хэвлэлийн хөгжлийн түүхийг харуулсан үзэсгэлэн дэлгэж, “Залгамжлагч” сэтгүүл, “Пионерийн үнэн” сонин, “Хойчийн ирээдүй” сэтгүүл зэрэг үе үеийн хүүхдийн хэвлэлүүдийг олон нийтэд танилцууллаа. Мөн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалалын ерөнхий газрын Сургалт, судалгааны төвөөс эрхлэн гаргасан “Захиа” хүүхэд өсвөр үед зориулсан итгэл найдварын цуврал ном-ын” анхны нэгдүгээр дэвтрийг олон нийтэд танилцууллаа. “Захиа” ном нь зорилтот бүлэг рүү чиглэсэн, хүүхэд өсвөр үеийн сэтгэлзүйг дэмжих, сэтгэл санааны хүчирхийллэс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах тусламж үзүүлэх зорилготой бүтээл болсон юм.
Арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат багш Ц.Түвшинтөгс, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Н.Даариймаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын удирдлага, ажилтан албан хаагчид болон салбарын төлөөллүүд, зохиолч, сэтгүүлч нарын төлөөлөөс оролцлоо.
Хүүхдийн хэвлэл нь зөвхөн мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй Монголын нийгэм, соёл, боловсролын хөгжлийн түүхийг хадгалсан үнэт өв болохыг онцоллоо.
719798365_1436305558535384_7909390012336877777_n
Монголын олон нэрт зохиолч, сэтгүүлчдийн анхны бүтээлүүд хүүхдийн сонин, сэтгүүлийн хуудсанд нийтлэгдэж байсан бөгөөд тухайн үед идэвхтэн бичигчээр ажиллаж байсан олон хүүхэд хожим нь нэртэй сэтгүүлч, зохиолч болсон түүхтэй.
Түүхэн баримтаас үзвэл, “Пионерийн үнэн” сонин нэгэн цагт 200 мянга гаруй уншигчтай, “Залгамж” сэтгүүл 50 мянга гаруй захиалагчтай байжээ. Энэ нь хүүхдийн хэвлэл ямар өргөн хүрээтэй, хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд ямар чухал үүрэг гүйцэтгэж байсныг илтгэн харуулж байна.
Хүүхэд бол хязгааргүй төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас чадварын ертөнц. Тиймээс хүүхдийн дуу хоолойг түгээж, мэдлэг мэдээллээр хангаж ирсэн хүүхдийн хэвлэл мэдээллийн салбарын 100 жилийн түүх нь Монголын боловсрол, соёлын хөгжлийн салшгүй нэгэн хэсэг билээ.
Эх сурвалж: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 224 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, “Нэгдэл” клуб, “Эко Констракшн” ХХК, “Хатант Интернэйшнл, ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Батхаан Транс” ХХК, “Нэгдэл” клуб, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити” ХХК, “Батхаан Ойл” ХХК, “Мах Импекс” ХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, “Баатарван Транс” групп, “Хан Хур Холдинг” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын начин Б.Сосорбарам нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын заан Ц.Одбаяр, улсын заан С.Сүхбат, улсын харцага Т.Баасанхүү нар үлдэв.
Г.Дэмүүл арслангийн гэр бүлээс “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал”-ыг сумын заан О.Учрахбаярт, Монгол Улсын Шадар сайд асан Говийн хөгжлийг дэмжих ТББ 15 байгууллагын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Оюунбаатар аймгийн арслан Б.Баянсүхэд Уран барилдааны шагнал болох 1,5 сая төгрөг тус тус гардуулсан юм.
Монголын Үндэсний бөхийн холбооноос “ҮНЭНЧ, ШУДАРГА БАРИЛДААНТ БӨХ”-ийн шагнал болох гэр бүлийн хамт гадаадад аялах эрхийн бичгийг Монгол улсын өсөх идэр начин Л.Энхсаруулд гардуулав. Л.Энхсаруул начин нь аливаа барилдаанд үзэгч түмнээ хүндлэн үнэнч шударга барилдаж бөхчүүд, залуус хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлдэг бөх юм. Тэрбээр 2024 онд Улсын их баяр наадмын хоёрын даваанд улсын начин Х.Цогтгэрэлийг, гуравт аймгийн арслан У.Батцоожийг, дөрөвт улсын заан Б.Серикийг, тавд аймгийн арслан Ц.Төмөрцоожтой тунан барилдаж даваад Монгол улсын начин цолд хүрсэн бол 2025 оны Улсын баяр наадмын хоёрын даваанд аймгийн арслан Б.Сэр-Одыг, гуравт аймгийн арслан М.Гантулгыг, дөрөвт улсын харцага Э.Дашийг, тавд улсын харцага Б.Цэдэнсодномыг давж цолоо батлан Өсөх идэр чимэг нэмсэн билээ.
Дараагийн барилдаан Хүй долоон худагт зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Нийслэлийн иргэдийн баяр – “Хүрээ цам даншиг наадам-2026” Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ

Энэ сарын 3-ны өдөр Хэрлэн сумын орон сууцанд гарсан галын улмаас 2 хүүхэд, 1 том хүн амь насаа алдаж, хамгийн том нь 17 настай, бага нь 3 настай 5 хүүхэд өнчирч үлдсэн юм.
Үлдсэн хүүхдүүдийн ирээдүй, ая тухтай амьдралын баталгаа болгож Дорнодынхон нэгдэж 2 өрөө орон сууцтай болгох асуудлыг шийдвэрлэж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд Зүүн бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, У.Отгонбаяр, Ш.Бямбасүрэн, аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид, Политехник коллеж, Шинэ суваг телевиз, Их Базар констракшн ХХК болон аж ахуй нэгж, байгууллагууд, нутгийн сайхан сэтгэлт иргэд нэгдэж хандивыг цуглуулсан юм.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 08-НААС 12-НЫ ӨДРИЙН

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

 

ДАВАА ГАРАГ /2026.06.08/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2025 оны 518 дугаар захирамжаар байгуулагдсан

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

334 тоот

3

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 10 дугаар хавсралтаар байгуулагдсан

Эрүүл мэндийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Их засаг”

4

УИХ-ын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

6

УИХ-ын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн татварын харилцааг зохицуулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

7

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

334 тоот

8

Өргөдлийн байнгын хороо

Орон сууц захиалж, хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.СОНСГОЛ

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол

·      Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах /хаалттай/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

МЯГМАР ГАРАГ /2026.06.09/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн татварын харилцааг зохицуулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

УИХ-ын даргын 2026 оны 232 дугаар захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

201 тоот

3

Төсвийн байнгын хороо

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдвээр ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их Эзэн Чингис хаан”

4

УИХ-ын даргын 2026 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан

Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл
/Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·      Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.06.04- ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·       “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын биелэлтийг эрчимжүүлэх хүрээнд тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль тогтоомжийн уялдаа холбоо, зөрчилтэй эрх зүйн зохицуулалтыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

·      Эдийн засгийн нөхцөл байдал болон үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээлэл сонсох

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл  /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн 2026.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

13.30

“Их засаг”

3

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

·      Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, эмийн үнэ, хүний нөөц, цалин хөлсний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох

14.00

“Үндсэн хууль”

ЛХАГВА ГАРАГ /2026.06.10/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2026 оны 232 дугаар захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Үндсэн хууль”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

3

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

334 тоот

4

УИХ-ын даргын 2026 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан

Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ийн хуралдаан

15.00

334 тоот

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх сэдвээр ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

УИХ-ын дэд даргын уулзалтын танхим

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

13.00

“Их засаг”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

·      Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

·      Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 39 гишүүн 2025.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нарын 4 гишүүн 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 15 гишүүн 2025.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025.12.17 ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2026.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлттэй танилцсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай/

·      Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан

·      Бусад

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Хууль зүйн байнгын хороо

·      Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай

·      Бусад

14.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Төсвийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/

·      Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 2 гишүүн 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүн 2026.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.30

“Үндсэн хууль”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Хууль зүйн байнгын хороо

Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар

10.00

“Их засаг”

 

ПҮРЭВ ГАРАГ /2026.06.11/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн татварын харилцааг зохицуулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2026 оны 27 дугаар захирамжаар байгуулагдсан

Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Хүртээмжтэй нийгэм ба тэгш оролцоо

14.00

“Их засаг”

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·       Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

·       Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/

·       Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·       “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·       Бусад

10.00

“Их хуралдай”

БААСАН ГАРАГ /2026.06.12/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·       Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал нарын гишүүд өдөр өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 2 гишүүн 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүн 2026.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай

10.00

“Их хуралдай”

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТАМГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.01-2026.06.07) нийслэлийн 9 дүүрэг, 15 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  нийт 12 иргэний амь насыг авран хамгаалж,  утаажилтын бүсээс 167 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.
Нийт дуудлагын 74 нь обьектын гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нийт 1851 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 637 гэмт хэргийн шинжтэй 117 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 14 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
06-08

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин үхэр өдөр

Аргын тооллын 6 сарын 8. Даваа (Сумьяа) гараг (2026)
Зуны тэргүүн харагчин могой сарын 23, жил өдөр харагчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал шороо, од шувуун хошуут-24, үхэх барилдлагат. Лусын буулттай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:48.
Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин хонь, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Тахиа, могой, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
Нохой жилтний сүлд гараг.
Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
Үс засуулах, гал тахих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, равнай үйлдэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, газар хагалах, тариа ногоо тарих, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Худаг малтах, мал худалдах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

8-9-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна.

2026 оны 06-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +27…+32 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр голын хөндийгөөр +22…+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна.

2026 оны 06-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +24…+29 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. +13…+15 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чатчай Вирияавэжакул Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайд Чатчай Вирияавэжакул-ыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Талууд найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн  агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, соёл, урлагаар дамжуулан ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх талаар санал солилцлоо.

Элчин сайд Чатчай Вирияавэжакул уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв.

Тайландын Хаант Улс нь манай улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы гишүүн орны нэг.

Монгол Улс, Тайландын Хаант Улс 1974 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн 26.4 га талбайд барихаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэх байршлыг сонгохдоо дэд бүтцийн бэлэн байдал, эрчим хүчний хэрэглээний төвлөрөл, газар ашиглалтын боломж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. Тухайлбал, ДЦС-2-ын үнсэн сангийн талбай нь төвийн эрчим хүчний системтэй шууд холбогдох дэд бүтцээр хангагдсан. Энэ нь шинэ станцыг цахилгаан, дулааны сүлжээнд холбох зардал, баригдах хугацааг бууруулах давуу талтай. Мөн шинээр их хэмжээний газар чөлөөлөх, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага харьцангуй бага байгаа нь төслийн давуу тал болж байна. Дулааны хоёрдугаар цахилаан станцын үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 65 жил хуримтлагдсан үнсийг зөөх ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн. Төслийн нөлөөлөлд өртөж буй 26 нэгж талбараас 25 нэгж талбарын газрыг чөлөөлөөд байгаа бөгөөд төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажлууд дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгдсэн. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.

ДЦС-5 нийслэлийн баруун бүсийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах стратегийн ач холбогдолтой байршилд байрлах юм. Тухайлбал Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн ам, орон сууцны эрчимтэй нэмэгдэж буй бүсүүдийн дулаан, цахилгааны хэрэгцээ жилээс жилд өссөөр байна. Шинэ станц эдгээр бүсийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Дулааны тавдугаар цахилгаан станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Станц 2028 онд ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэх юм. Ингэснээр төвийн эрчим хүчний системд тулгараад буй хүчин чадлын дутагдлыг бууруулах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах нөхцөл бүрдэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо

Манай улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Бага хурлыг угтан уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилтийн эсрэг улс орнуудтай хамтран тэмцэх, дуу хоолойгоо нэгтгэх “Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилга дэвшүүллээ.
Санаачилгын нээлтэд оролцсон салбар бүрийн төлөөлөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн уламжиллаа.
Ерөнхийлөгч, бэлчээрийн тогтвортой менежмент, ус ба газрын нэгдсэн удирдлага, байгальд суурилсан шийдэл, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт, орон нутгийн иргэдийн оролцоог нэгтгэсэн цогц хандлага нь цөлжилттэй тэмцэх бодлогын үндсэн чиглэл байх ёстой гэж үздэгээ илэрхийллээ.
Хамтын хариуцлага, ногоон итгэлцэл, бодит шийдэл бүхий “Цөлийн дуу хоолой” нь дээрх бодлогыг шинжлэх ухаан, соёл, спорт, залуучуудаар дамжуулан олон нийт, олон улс, COP17-ын түншүүдэд таниулах чухал тавцан болох юм.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ногоон хөгжлийн бодлого, газрын доройтлыг бууруулах зорилтууд, байгальд суурилсан шийдлүүдийг нийтэд ойлгомжтой, олон улсад хүртээмжтэй хүргэнэ.
Санаачилга нь Монголын говь, Төв Азийн цөл, Казахстаны тал хээр, Памирын өндөрлөг, Каракум, Кызылкум зэрэг Евразийн хуурай бүс нутгийг холбосон хамтын ажиллагааны гүүр болно гэж төслийн баг үзэж байна.
Санаачилгад төр, засаг, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, залуучууд нэгдэж, хамтран ажиллахыг Ерөнхийлөгч уриаллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа