Author Archives: baaska baaska

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэлээ.

Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын 4 сарын 17. Баасан (Сугар) гараг (2026)
Хаврын дунд цагаагчин туулай сарын билгийн 30, өдөр цагаагчин тахиа, мэнгэ 1 цагаан, суудал уул, од шийдэм-0, үл тохирох барилдлагат. Сарын цээр өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:00-19:44.
Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
Үс засуулахад эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Тахиа, могой, үхэр, бич, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 04-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +5…+10 градус, Увс нуурын хотгор, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25…+30 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс +6 градусаар дулаарч +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс +4 градусаар дулаарч +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс +6 градусаар дулаарч +14…+16 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барина. Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цагаас 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацаанд хязгаарлана.Тухайн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна. Иймд жолооч та бүхэн байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, Замын хөдөлгөөний дүрмийг сахиж, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой “UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Уг хоолны өдөрлөгт ресторан хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй байгууллага, 18 улс үндэстний нэрийн хоолоор оролцож, Монгол үндэсний болон Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали хоол болон зууш, кофе, дессерт амттанаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон урлагийн тоглолт болохоос гадна олон сонирхолтой хоолны тэмцээн, уралдаан зохион байгуулагдана.

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ой, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар  нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 32 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Үүнээс сүүлийн долоо хоногт   14 түймэр нь бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгууллаа.  Ой, хээрийн  гал түймрийн аюулаас 40 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч, 2 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2500 орчим малыг нүүлгэн шилжүүллээ. Түймэрт  урьдчилсан байдлаар ойн 704 га, хээрийн 443.247 га буюу нийт 443.951 га талбай өртсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө

Иргэн ямар бизнес эрхлэхээ e-business.mn системд мэдэгдээд шууд эхэлнэ. Зөвшөөрөл гэдэг нэргүй ч гэсэн дүгнэлт, гэрээ зэрэг бичиг цаас хөөцөлдөх ажлаас иргэдийг чөлөөлөх “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарлаа.

“Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн иргэн бүрээ дэмжих нь Засгийн газрын гол бодлого. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөвшөөрлийн тухай хуулиар 381 үйл ажиллагааг л зөвшөөрөлтэй эрхэлж, үлдсэнийг нь зөвшөөрөлгүй эрхлэх ёстой. Гэтэл зөвшөөрөлд хамрагдаагүй атлаа олон баримт бичиг, хугацаа шаарддаг, иргэдэд хүнд суртал үүсгэдэг үйлчилгээнүүд байна. Нийслэлд бизнес эхлүүлэхийн тулд зөвшөөрлийн төрлөөс хамааран бизнес эрхлэгч хүсэлт гаргаад гурав, түүнээс дээш сар хүлээж байна. Иймд зөвшөөрөл нэртэй хориглолтоос иргэдээ чөлөөлье” гээд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.

Тус тогтоолоор найман төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөллөө.

e-business.mn зөвшөөрлийн нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системийн бэлэн байдал, шаардлагатай дэд бүтцээр ханган, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг Санхүүгийн мэдээллийн технологийн төв, “И-Монголиа” УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ-ын удирдлагуудад даалгав.

Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна

-Эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, засаглалын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа-

Эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдэл үр дүнгүй, 2025 онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу хоёр төрлийн үндсэн цалин мөрдөж буй нь эрсдэл, үл ойлголцол үүсгэж буйг салбарынхан хэлж байгаа юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, урамшууллын тогтолцоог шинэчилж, гүйцэтгэл, ажлын ачаалал, үйлчилгээний чанарт суурилсан уян хатан системд үе шаттайгаар шилжүүлж, 2025 оны 224 дүгээр тогтоолоор тогтоосон үндсэн цалингаас тооцсон нэмэгдлийг 2026 оны тавдугаар сарын 01-нээс олгохоор шийдвэрлэлээ.

“Эрүүл мэндийн салбар нэг цалинтай болж байна. УИХ-аар батлагдсан төсвийн дагуу цалин нэмэгдэж байна. Үр дүнд нь эмнэлгийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй болох ёстой”-г Ерөнхий сайд анхаарууллаа.

Мөн эрүүл мэндийн салбарын үр дүн, үр ашиг, зохион байгуулалтыг сайжруулах зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт даалгалаа. Тухайлбал,

  • Санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, үр өгөөжийг нь эмч, сувилагч, ажилтны хөдөлмөрийн гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулах,
  • Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн чанар, аюулгүй байдалд анхаарах, шаардлага хангахгүй эмийг зах зээлээс татан авах,
  • Иргэд оршин суугаа бүс нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг арилгах,
  • Салбарын ажилчдын ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүнд суурилсан цалин урамшууллын тогтолцоог (KPI) боловсронгуй болгож бүтээмжид үндэслэсэн цалин нэмэх шийдлийг боловсруулах,
  • 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах зэрэг ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Тус тогтоол нь эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах, салбарын зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, засаглалын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна

“Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл батлагдаж, жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор “Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах дотоодын үйлдвэрийн чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-ыг баталлаа.

Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид дэмжиж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: 

Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгчид ээ,

“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ий эрхэм хүндэт зочид,  төлөөлөгчид өө,

Монгол үндэстний түүх, соёлыг судлан сурвалжилж, сурталчлан таниулж, үндэсний ухамсар, үнэт зүйлийг сэргээн хөгжүүлэгч, монгол төрийн ой санамжийг сахин хамгаалагч Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Тэнгэр заяат монголчууд бид өнө эртнээс нүүдлийн соёл иргэншлийг цогцлоон хөгжүүлж, Евроазийн өргөн уудам нутагт сүр хүчээ мандуулан, хүн төрөлхтний түүхэнд суу алдраа бадраасан Хүннү гүрэн, Монголын Эзэнт гүрнийг үүсгэн байгуулж, Эзэн Богд Чингис хаан болон түүнийг залгамжлагчид тив, дэлхийд Монголын их амар амгаланг тогтоож байсан бахдам сайхан түүхтэй билээ.

Монголчууд бидний түүх бол хүн төрөлхтний хөгжил дэвшлийг урагшлуулж, орчин цагийн соёл иргэншлийн үнэт зүйлсийн үндэс суурийг тавьсан дэлхийн түүх юм.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан гаргасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 оны 11-р сарын 14-ний тогтоолд монголчууд бидний хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монголчууд өрнө дорнын соёл, уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэн, засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гүйцэтгэсэн онцгой чухал үүргийг хүлээн зөвшөөрч байна” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг.

Дэлхий ертөнц, хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн аугаа түүхийг ард түмэн, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, эх орон, төрт ёс, өвөг дээдэс, өв соёлоороо бахархах сэтгэлийг хүүхэд, залууст төлөвшүүлэх, дэлхий дахинаа сурталчлан таниулах эрхэм бөгөөд хариуцлагатай үүргийн эзэд бол түүхийн багш, түүхчид, соён гэгээрүүлэгчид Та бүхэн билээ.

Эх орныхоо ирээдүй хойч үеийн оюун санаа, үндэсний ухамсар, эх оронч үзэл, түүх, соёлын дархлааг төлөвшүүлэх эрхэм үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн түүхийн багш, түүхч, эрдэмтэн судлаачид Та бүхэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж “Манай Монгол Улс маш эртний улс аа, Монголын яруу түүх магад их гэрэлтэй, Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурьсгалтай, Монголын төлөө хэмээх сэтгэл бидний зүрхнээ холбоотой” хэмээн шүлэглэсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, түүх соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигууд гаргаж, “Чингис хаан” үндэсний музей байгуулан Их хааны алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээлгэн, ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болгосныг Та бүхэн мэдэж байгаа.

Монголчууд бид Төрийнхөө сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй өв соёлтой ард түмэн билээ.

Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулах зорилгоор Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей хэлэлцээд жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Монголын Үндэсний их баяр наадмаар “Дэлхийн адууны өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг сайхан уламжлал тогтож байгааг тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна.

Энэ бол монголчууд бидний эх түүх, өв соёл, нүүдлийн соёл иргэншлийн нэгэн бахархал билээ.

Тиймээс монголчууд бидний эрхэм дээд шүтээн бол Эзэн Богд Чингис хаан,

Монголчууд бидний бахархал  бол монгол морь,

Монголчууд бидний гайхамшиг бол морин хуур,

Монголчууд бидний ондоошил бол эх хэл, түүх соёл, зан заншил, өв уламжлал юм.

Мөн сүүлийн жилүүдэд “Эзэн Богд Чингис хаан”, “Монголын эзэнт гүрэн”, “Өндөр гэгээн Занабазар”, “Торгоны зам” зэрэг үзэсгэлэнг Франц, Герман, Чех, Итали, ОХУ зэрэг дэлхийн улс орны нэр хүндтэй музей, хаадын ордон, галлерейд дэлгэн үзүүлж, Монголын түүх, соёлыг дэлхий дахинд сурталчилж, түүхийг үнэн зөвөөр танин мэдүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Манай түүх судлалын залгамж халаа болсон нэгэн шинэ үе төрөн гарч, олон арван сурвалж судалгааны бүтээл туурвил хэвлэн нийтэлж, түүхийн судалгаанд ололт амжилт гарч, улмаар түүх судлалын онол, арга зүйн шинэлэг хандлага бий болж, түүх бичлэг улам бүр гүнзгийрэн хөгжсөөр байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү ололт амжилтад үндэслэн, Монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүднээс “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргаж, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх ажлыг эхлүүлсэн.

Мөн төрийн тэргүүний санаачилгаар “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”, Монголын нууц товчооны албан ёсны англи оруулга болон “Чингис хааны билиг сургаал”, “Монгол хэмээх нэрийн судалгаа” бүтээл туурвин түмэн олны хүртээл болгосныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Аливаа улсын түүх үзэл суртлаас ангид, үнэний шалгуураар шүүгдсэн байх нь нэн чухал юм.

Нэн эртний үеэс эдүгээ хүртэлх Монголын түүхийг иж бүрэн судлан шинжилж, улсынхаа түүхийг мадаггүй үнэнээр эмхэтгэн бичих ажилдаа идэвхийлэн зүтгэж буй эрдэмтэн судлаачдадаа төрийн тэргүүн талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

Эрхэм хүндэт түүхийн багш, түүхчид ээ,

Хүний нийгмийн хөгжил өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд үргэлжилдэг учиртай.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй.

Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж билээ.

Эх түүх бол үндэстний ой санамж, үнэт зүйл, төрт ёсны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа, ирээдүйгээ чиглүүлэх луужин болдог.

Иргэд олон нийт, хүүхэд, залууст эх түүхийн боловсролыг сайтар эзэмшүүлэн, үндэстний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэх, түүх, соёлын хүчирхэг дархлаатай монгол хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэхийг нийгэм, цаг үе Та биднээс шаардаж байна.

Өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсуудын бахдам түүх, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эх орончдын баатарлаг гавьяаг алдаршуулан, монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэлийг хүүхэд, залуусын зүрх сэтгэлд асааж, үндэстний ой санамжийг бататган бэхжүүлэхэд түүхийн багш, соён гэгээрүүлэгч Та бүхэн манлайлан үлгэрлэх учиртай.

Эх түүхийн багш Та бүхэн бол Монгол Улсын тусгаар тогтнолын манаач, үндэсний үзэл, оюун санааны хөтөч, өнгөрснийг өнөөдөрт, өнөөдрийг маргаашид өртөөлөн хүргэх соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгчид билээ.

Эзэн Богд Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн, монгол үндэстнийг цогцлоон бадрааж, Их Монгол Улсыг байгуулсан 820 жилийн тэгш сайхан ой энэ жил тохиож байна.

Их Монгол Улсын ариун гал голомтыг сахин суугаа монголчууд бид нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, эх түүх, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, хотол түмнээрээ сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан, өөдрөг тэмүүлэл, өрнүүн зүтгэлээр эх орноо хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэх учиртай.

“Эх түүх-Нэг Монгол” уриатайгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-өөс гарах санал, зөвлөмж нь түүхийн боловсролын бодлого, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, түүний агуулгыг шинэчлэн баяжуулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх оновчтой арга замыг тодорхойлох, хүүхэд, залуус, ард иргэддээ эх түүхээ судлан мэдэж, сурган зааж, сурталчлан таниулах шинэлэг санаа, бүтээлч шийдлийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна.

Эх орныхоо өнцөг булан бүрээс Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо хуран чуулж, түүхийн боловсролыг шинэ эх сурвалжаар баяжуулах, түүхийн сургалт, судалгаанд технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, түүх, соёлын өвийг сурталчлан таниулах талаар бүтээлч хэлэлцүүлгийг идэвхтэй өрнүүлж, бодлого зорилтоо тодорхойлж буй Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье.

“Түүхийн багш нарын улсын зөвлөгөөн”-ийг 5 жил тутам зохион байгуулж, ололт амжилт, ажил үйлсээ дүгнэн, бодлого зорилтоо шинэчлэн тодорхойлж байх нь нэн чухал хэмээн төрийн тэргүүн үзэж байна.

Даян дэлхийд суу алдраа бадраасан монгол түмний түүх, соёл өнө мөнхөд хөгжин дэлгэрэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 04-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс +8 градусаар дулаарч +11…+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс +6 градусаар дулаарч +10…+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх өдрөөс +6 градусаар дулаарч +8…+10 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д. Хүдэрбулга заан цолныхоо хүндэтгэлд түрүүллээ

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой, Заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Батхаан Транс ХХК, Нэгдэл клуб, ШШГЕГ 427-р анги, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-119 анги, Монгол групп, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Б.Батмөнх, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Бүрэн Дуулга ХХК, Цагаан Сор ХХК, Гэгээн Хэрлэн ХХК, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Д.Анар нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын харцага Х.Гантулга, улсын харцага Э.Ууганбаяр, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Т.Довчинсэмбээ нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая төгрөгийн бай шагнал гардсан бол үзэгчдийн дундаас супер азтан 1 хүн 5.000.000 төгрөг, 5 азтан тус бүр 1.000.000 төгрөг гардсан юм.
Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Алтанцомын төлөөх шигшээ барилдаануудаар үргэлжилнэ.
Эх сурвалж:МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ

04 ДҮГЭЭР САРЫН 13-НААС 04 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

 

ДАВАА ГАРАГ /2026.04.13/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж,  хэлэлцүүлэгт бэлтгэх  үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Их Эзэн Чингис хаан”

2

УИХ-ын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.30

334 тоот

3

Улсын Их Хурлын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Хууль зүйн байнгын хороо

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан журмыг сайжруулах, хуульд нийцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

334 тоот

ГУРАВ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хүний эрхийн дэд хороо

·  Дэд хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл

·    Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын талаарх мэдээлэл сонсох

14.00

“Их засаг”

2

Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо

· Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсох

13.00

 “Үндсэн хууль”

МЯГМАР ГАРАГ /2026.04.14/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Их засаг”

2

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Их засаг”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

4

Хууль зүйн байнгын хороо

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан журмыг сайжруулах, хуульд нийцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

5

УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

6

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ХОЁР.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсох

13.00

“Их Эзэн Чингис хаан”

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

·   Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

·  “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар  2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·  Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

·    Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

·       Бусад

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ЛХАГВА ГАРАГ /2026.04.15/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар байгуулагдсан

Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2026 оны 24 дүгээр захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд зохих өөрчлөлтийг оруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

3

УИХ-ын даргын 2025 оны 526 дугаар захирамжаар байгуулагдсан

Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийг дэмжих чиглэлээр бодлогын уялдааг ханган эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг цогцоор нь судлан санал, дүгнэлт гаргах холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

334 тоот

4

Хууль зүйн байнгын хороо

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Үндсэн хууль”

5

УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

ХОЁР.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо

·   Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсох

16.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

·  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·  Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан

· Хүү, торгуулийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Эдийн засгийн байнгын хороо

·    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·   Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·        Бусад

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

·     Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.03.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

·    Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.03.27-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ

·    Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох

·   Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

–

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

·  Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·         Бусад

14.00

“Их Эзэн Чингис хаан”

6

Төрийн

байгуулалтын

байнгын хороо

·    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·        Бусад

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

 

ПҮРЭВ ГАРАГ /2026.04.16/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·  Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

·     “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар  2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

·       Бусад

10.00

“Их хуралдай”

БААСАН ГАРАГ /2026.04.17/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Их засаг”

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·     Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

10.00

“Их хуралдай”

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТАМГЫН ГАЗАР

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын улсуудад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

Элчин сайдууд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НАР:

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэндийн Мөнх-Оргил,
  2. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жагдагийн Оюунбаатар,
  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Батжаргал,
  4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дансрангийн Булган,
  5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганбаатарын Хулан,
  6. Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямцэрэнгийн Энхтайван,
  7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсайханы Болормаа,
  8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Лхагвасүрэн,
  9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржраагийн Мөнхтөр,
  10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэмчигийн Тэгшжаргал,
  11. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганболдын Уянга,
  12. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даваахүүгийн Баттөр,
  13. Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доньжчимбуугийн Бямбадорж

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.04.06-2026.04.12/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 53 суманд аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 7 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 106 нь обьектын гал түймэр, 23 нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа