Иргэн ямар бизнес эрхлэхээ e-business.mn системд мэдэгдээд шууд эхэлнэ. Зөвшөөрөл гэдэг нэргүй ч гэсэн дүгнэлт, гэрээ зэрэг бичиг цаас хөөцөлдөх ажлаас иргэдийг чөлөөлөх “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарлаа.
“Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн иргэн бүрээ дэмжих нь Засгийн газрын гол бодлого. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөвшөөрлийн тухай хуулиар 381 үйл ажиллагааг л зөвшөөрөлтэй эрхэлж, үлдсэнийг нь зөвшөөрөлгүй эрхлэх ёстой. Гэтэл зөвшөөрөлд хамрагдаагүй атлаа олон баримт бичиг, хугацаа шаарддаг, иргэдэд хүнд суртал үүсгэдэг үйлчилгээнүүд байна. Нийслэлд бизнес эхлүүлэхийн тулд зөвшөөрлийн төрлөөс хамааран бизнес эрхлэгч хүсэлт гаргаад гурав, түүнээс дээш сар хүлээж байна. Иймд зөвшөөрөл нэртэй хориглолтоос иргэдээ чөлөөлье” гээд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
Тус тогтоолоор найман төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөллөө.
e-business.mn зөвшөөрлийн нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системийн бэлэн байдал, шаардлагатай дэд бүтцээр ханган, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг Санхүүгийн мэдээллийн технологийн төв, “И-Монголиа” УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ-ын удирдлагуудад даалгав.
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна
-Эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, засаглалын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа-
Эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдэл үр дүнгүй, 2025 онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу хоёр төрлийн үндсэн цалин мөрдөж буй нь эрсдэл, үл ойлголцол үүсгэж буйг салбарынхан хэлж байгаа юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, урамшууллын тогтолцоог шинэчилж, гүйцэтгэл, ажлын ачаалал, үйлчилгээний чанарт суурилсан уян хатан системд үе шаттайгаар шилжүүлж, 2025 оны 224 дүгээр тогтоолоор тогтоосон үндсэн цалингаас тооцсон нэмэгдлийг 2026 оны тавдугаар сарын 01-нээс олгохоор шийдвэрлэлээ.
“Эрүүл мэндийн салбар нэг цалинтай болж байна. УИХ-аар батлагдсан төсвийн дагуу цалин нэмэгдэж байна. Үр дүнд нь эмнэлгийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй болох ёстой”-г Ерөнхий сайд анхаарууллаа.
Мөн эрүүл мэндийн салбарын үр дүн, үр ашиг, зохион байгуулалтыг сайжруулах зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт даалгалаа. Тухайлбал,
- Санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, үр өгөөжийг нь эмч, сувилагч, ажилтны хөдөлмөрийн гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулах,
- Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн чанар, аюулгүй байдалд анхаарах, шаардлага хангахгүй эмийг зах зээлээс татан авах,
- Иргэд оршин суугаа бүс нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг арилгах,
- Салбарын ажилчдын ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүнд суурилсан цалин урамшууллын тогтолцоог (KPI) боловсронгуй болгож бүтээмжид үндэслэсэн цалин нэмэх шийдлийг боловсруулах,
- 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах зэрэг ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Тус тогтоол нь эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах, салбарын зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, засаглалын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл батлагдаж, жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор “Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах дотоодын үйлдвэрийн чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-ыг баталлаа.
Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид дэмжиж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулна.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
