Author Archives: baaska baaska

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна

Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрөөс иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан долоон байршил болгож нэмэгдүүллээ. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Тодруулбал, Хан-Уул дүүрэг – “Их наяд” плаза гадна талбай,

Чингэлтэй дүүрэг -Тусгаар тогтнолын талбай,

Баянзүрх дүүрэг – Жуковын талбайн хойд байрлах хөл бөмбөгийн талбай

Сонгинохайрхан дүүрэг – Драгон төвийн талбай

Баянгол дүүрэг – Байгаль эх цогцолбор

Сүхбаатар дүүрэг – Аса циркийн гадна талбай, “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийн гадна талбай гэсэн долоон байршилд өргөтгөсөн худалдаа болж байна.

Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой. Хонины мах 13 мянган төгрөг, үхрийн мах 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 02 дугаар сарын 02-ны өдөр нийт 2103 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 712, гэмт хэргийн шинжтэй 105 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 123 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
49

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар бич өдөр

Аргын тооллын 2 сарын 3. Мягмар (Ангараг) гараг (2026)
Өвлийн адаг шарагчин үхэр сарын билгийн 17, шар бич, мэнгэ 2 хар, суудал ус, од их морь-9, арвидах барилдлагат. Хутганы ир өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:17-17:55.
Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
Замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, арилжаа наймаа хийх, хот балгад байгуулах, газар хагалах, тариа ногоо тарих, үхэгсдийн үйлд сайн. Үс засуулах, бэрийн үйл, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
Идээ, хувцас олох, газар хагалах, тариа ногоо тарих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, худалдаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно.

                              2026 оны 02-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
                                                     цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Заг-Байдраг голын эх, Идэр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +4…-1 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -7…-9 градус хүйтэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ

Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булган” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Отгонбаатарын Пүрэвдэлгэр 10 даван удаагаа түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, Алтай Агро Трейд ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Лувсандоржийн Отгонбаяр үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Ховд аймгийн Манхан сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан П.Цолмон шалгарсан бол дунд шөвгийн зургаад Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, сумын заан Б.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Ховд сумын харьяат, Говь Хангай Мебель ХХК, “Увс Нуур” дэвжээний бөх, сумын заан Р. Баянмөнх, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат,
“Алдар” спорт хороо, “Өлгийн Хүчтэн” дэвжээний бөх, сумын заан С Нуртилек нар шалгарлаа.
Бага шөвөгт Хэнтий аймгийн сумын заан С.Эрхэмбаяр, Өмнөговь аймгийн сумын заан С.Баярбаатар, Ховд аймгийн сумын заан Ц.Сумъяабазар, Хэнтий аймгийн сумын заан А.Цэрэн-Очир, Говь-Алтай аймгийн сумын заан С.Тэмүүлэн нар үлдэв.
“Уран барилдааны шагнал”-ыг сумын заан Р. Баянмөнх, “Уран гараа дэвээтэй бөхийн шагнал”-ыг сумын заан С.Тэмүүлэн нарт гардуулсан юм.
Дараагийн долоо хоног буюу хоёрдугаар сарын 07-нд 13:00 цагаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МАН-ын дарга Н.Учрал Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Монгол Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг, төр нийгмийн зүтгэлтэн, цогтой эх оронч, цэргийн суут Жанжин, Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр /2026.02.02/ тохиож байна.

Ардын хувьсгалын манлайлан удирдагчдын нэг Дамдины Сүхбаатарын хийж бүтээсэн үйл, туулсан замнал хийгээд түүхэн гавьяаг нь үеийн үед мартах учиргүйг сануулсан Жанжны мэндэлсэн (1893.02.02) энэ өдрийг дурсан Монгол Ардын намын удирдлагууд хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга нар, газар, хэлтсийн дарга, зөвлөхүүд, Хяналтын ерөнхий хорооны удирдлагууд, их Жанжны гэр бүлийнхэн, оюутан залуусын төлөөлөл олноор оролцлоо. Мөн Монгол Ардын намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Ардын намын үе, үеийн удирдлагууд, ажилтнууд, албан хаагчид, дэргэдэх байгууллагын төлөөлөл их Жанжныхаа төрсөн өдрийг жил бүр ийнхүү хүндэтгэн эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэн, үнэт зүйл, үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй оролцсоор ирсэн билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мөсний зузаан харилцан адилгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-40 см нэмэгдэж, 35-155 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна.

Гэсэн хэдий ч зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байна.

Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Тиймээс мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна

Төр, нийгмийн зүтгэлтэн, их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монголчуудын эх нутаг, газар шорооныхоо төлөөх их тэмцлийг удирдан манлайлж, Ардын засгийг үндэслэн байгуулсан тэрээр 1893 оны 2 дугаар сарын 2-ны өдөр эгэл ард Дамдины гэрт мэндэлжээ. Түүнийг 1921 оны ардын хувьсгалыг манлайлан удирдаж эх орондоо тусгаар тогтнолыг авч ирсэн түүхэн гавьяатай хүн гэдгээр нь Монголчууд сайн мэднэ.
Хувьсгалыг удирдагч, Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагч, Их Жанжин Д.Сүхбаатар нь 1921-1922 онд Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921- 1923 онд Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оноос насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.
Түүний эх оронч үзэл санаа, үйл хэрэг нь өнөөгийн хөгжил дэвшилд тэмүүлсэн Тусгаар тогтносон Монгол Улсыг бий болгосныг хойч үе бид мартах учиргүй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЭХЭМҮТ-д долоо хоногт 145 нярай шинээр мэндэлжээ

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд олон мянган гэр бүлийн аз жаргалтай мөчийн гэрч болсоор байна.
2026 оны 1 дүгээр сарын 12–19-ний өдрүүдэд ЭХЭМҮТ-д нийт 145 нярай шинээр мэндэлсэн байна. Үүнээс 61 нь хүү, 78 нь охин байжээ. Мөн дээрх хугацаанд ихэр төрөлт 6 удаа бүртгэгдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд Засгийн газрын тогтоолоор тэмдэглэнэ

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой 2026 онд тохиож байна. Тэрбээр 1906 оны 11 дүгээр сарын 17-нд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай хэмээх газар төрсөн бөгөөд Монголын орчин үеийн утга зохиолын суурийг тавьсан түүхэн гавьяатай юм.

Их зохиолчийн Монголын соёл, утга зохиолын хөгжилд оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийг олон нийт, тэр дундаа залуу хойч үед таниулан сурталчлах зорилгоор “Ой тэмдэглэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталжээ.

Ойн хүрээнд их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээл, үзэл санаа, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээг улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний эрч сул, өдөртөө бага зэрэг дулаан байх  хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дулаарна. Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Сарын дунджаар нутгийн зүүн хэсэг олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байгаа ба температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олоон жилийн дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олоон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтэн, цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Архангай, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас мөн Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч сул байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн, цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд дулаарч, бусад хугацаанд нийт нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,  Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч сул байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд дулаарч, бусад хугацаанд нийт нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар ара хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.

Эх сурвалж: ЦУОШГ:

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 74 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 2 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 93 хувь буюу 69 нь обьектын гал түймэр, 3 хувь буюу 2 нь газар хөдлөлт,  5 хувь буюу 3 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386  дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс таван байршилд зохион байгуулж эхэллээ. Тодруулбал,

  1. Их наяд плаза гадна талбай,
  2. Тусгаар тогтнолын талбай,
  3. Жуковын талбай,
  4. Драгон төв
  5. Байгаль эх цогцолбор зэрэг таван байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна.

Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 13000 төгрөгөөр борлуулж буй. Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа