Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүрх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
- Ардын хөгжмийн зэмсгүүдийг шинээр урлах, сэргээн шинэчлэх ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, залуу хойч үедээ өвлүүлэн сургаж, олон нийтийн хүртээл болгон үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан “Эгшиглэн магнай” ХХК-ийн захирал, хөгжмийн зэмсэг урлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвдаваагийн Байгалжавт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын жүжигчин цолоор:
- Ард түмний сэтгэлд хоногшсон тайз, дэлгэцийн олон арван дүр бүтээж, шилдэг бүтээлүүд найруулан, залуу уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэн сургаж, театрын урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан УДЭТ-ын ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чойнхорын Найдандорж,
Ардын багш цолоор:
- Түүхч, түүхийн багш, судлаачдыг бэлтгэхэд оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан, түүхийн олон арван ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Жамсрангийн Урангуа,
- Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө тусгай чиг үүрэг бүхий мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, алба хаагчдын гардан тулааны сургалтын онол, арга зүйг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлсэн Дэлхийн гардан тулааны холбооны дэд ерөнхийлөгч, Дотоод хэргийн их сургуулийн тусгай тактик, албаны профессорын судалгааны багийн зөвлөх, Гавьяат багш, доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Санжхүүгийн Хаянгарваа,
Гавьяат багш цолоор:
- МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор Сүрэнгийн Долгор,
- АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн Физик, мэдээлэл зүйн тэнхимийн профессор Лувсан-Ишийн Ажнай,
- МУИС-ийн дэд захирал асан, байгаль шинжлэлийн доктор, профессор Равчигийн Самъяа,
Гавьяат хуульч цолоор:
- Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Дагвын Барсүрэн,
- Төрийн албаны зөвлөлийн дарга, хуульч Лхагвын Цэдэвсүрэн,
Гавьяат эдийн засагч цолоор:
- “Газар шим үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Цээпэлийн Ганбат,
Хүний гавьяат эмч цолоор
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгч, мэс заслын эмч Майдарын Отгонбаяр,
- “Интермед” эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Алтангэрэлийн Болд,
Гавьяат барилгачин цолоор:
- “Оймон” ХХК-ийн зөвлөх инженер Жалбуугийн Дашчойнхор,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Хатуу төмөр” ХХК-ийн үүсгэн байгуулагч Сүрэнхүүгийн Эрдэнэ-Очир,
Гавьяат малчин цолоор:
- Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин, Улсын сайн малчин Түндэвийн Балдиржанцан,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Таван Богд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жанцанхорлоогийн Барсболд,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- “Мөнхдөл-Од” ХХК-ийн захирал Доржийн Эрдэнэчимэг,
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Дамдинпүрэвийн Отгонбаатар,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Монголын “Чоппер Мотоциклчдын зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч Шагдарсүрэнгийн Сүхбаяр,
Гавьяат жүжигчин цолоор:
- Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Дашнямын Бямбацогт,
- Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Рагчаагийн Анхням,
- “Трүүп Амараа” хамтлагийн найруулагч, циркийн жүжигчин Тогтбаатарын Амартүвшин,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, дэд профессор Цэндийн Итгэл,
- Холын зайн гүйлтийн холбооны тэргүүн, Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Бямбаагийн Буджаргал,
- “Эх дэлхийн агаар, ус, ногоон төгөл” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын соёлын элч Баярхүүгийн Гантогоо,
- Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Ган-Эрдэнийн Алтанхундага,
Алтан гадас одонгоор:
- “Тэсо” группийн санхүү бүртгэлийн газрын захирал Баттулгын Батжав,МҮОНРТ-ийн “Робокон” төслийн продюсер Гэрэлийн Агааноров,
- “Алтан жолоо” группийн гадаад харилцаа, ложистикийн газрын дарга Дамдинрагчаагийн Нарангэрэл,
- Хүүхдийн Урлан бүтээх төвийн уран баримлын дугуйлангийн багш Түмэннастын Даваасамбуу,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Сайхан ойн төлөө” ХХК-ийн захирал, ойн инженер Даваадоржийн Эрдэнэбулган,
- “Арвайн үндэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батсайханы Эрболд нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.











































Япон Улсын тусламж дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ундны ус цуглуулах, түгээх, хянах хүчин чадал үнэмлэхүй хэмжээгээр нэмэгдэж, техник, технологийн шинэчлэл, сайжруулалт хийгджээ.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито мөн өдөр “Гачууртын эх үүсвэр” төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Бүрэн сумаар овоглосон Төрийн шагналт, Ардын жүжигчин Аюурзанын Очирбат, Төрийн шагналт, Ардын жүжигчин, 20 дугаар зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол, Ардын ерөөлч Нарангийн Тэрбиш, Дэлхийн Буддистуудын холбооны тэргүүн, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба асан, Гавж, Хамба Номун Хан Дэмбэрэлийн Чойжамц зэргээс гадна Хөдөлмөрийн баатар, алдартнуудын тоогоороо Монгол Улсдаа дээгүүр байр эзэлдэг.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, төрийн албыг төлөвшүүлж төгөлдөржүүлэхэд Жамсрангийн Самбуу гуайн гүйцэтгэсэн үүрэг асар их юм. Түүний алдар гавьяа, эх оронч үзэл, шударга, зарчимч чанар, үеийн үед гэгээнээр дурсагдаж, үйл хэрэг нь монгол түмний сэтгэл зүрхэнд мөнхөд оршин батжих болтугай хэмээлээ.































Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
