Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
- Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван уран бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйг залуу хойч үедээ таниулан, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оюун ухаан, авьяас билгээ зориулан, уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч,
- Дулааны цахилгаан станцын зуухны тоноглолын засвар, угсралт, туршилт тохируулгын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, эрчим хүчний салбарт орчин үеийн, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн, салбарын мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж, салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Мон-Илч” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цагааны Бааст нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:
- Шинжлэх ухаан, эрдэм судлалыг хөгжүүлэх үйлсэд мэдлэг оюунаа зориулан, олон мянган шавь бэлтгэн сургаж, боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын дарга асан, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат багш Санжбэгзийн Төмөр-Очир,
Ардын жүжигчин цолоор:
- Кино урлаг, тайз дэлгэцийн салбарт олон арван гол болон туслах дүр бүтээж, мэргэжлийн урлагийн залуу үеийг сурган, дадлагажуулж, соёл урлагийг олон улсад сурталчлан таниулахад оруулсан Кино урлагийн дээд сургуулийн багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин Нацагдоржийн Батцэцэг,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- “Инээмсэглэл” хамтлагийн үүсгэн байгуулагч, Монголын Урлагийн зөвлөлийн тэргүүн Чулууны Ганболд,
Гавьяат эдийн засагч цолоор:
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Гончигийн Дашаа,
Гавьяат хуульч цолоор:
- Монголын нотариатчдын танхимын гишүүн, ахмад хуульч Самбуугийн Сүрэнжав,
Гавьяат багш цолоор:
- Ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн захирал, урлаг судлалын ухааны доктор Дөрвөлжингийн Оюунцэцэг,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын “Хишиг” сургуулийн үүсгэн байгуулагч Дуламсүрэнгийн Бэхбаатар,
Хүний гавьяат эмч цолоор:
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, клиникийн профессор Шаравын Чимгээ,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
- Монголын дүрслэх урлагийн академийн академич, Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор, зураач Бадарчийн Төмөрбаатар,
- Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэх,
Гавьяат агрономич цолоор:
- “Дархан тооромт” ХХК-ийн зөвлөх, агрономич Дамирангийн Чойжилсүрэн,
Гавьяат уурхайчин цолоор:
- “Шарын гол” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Уул уурхайн мэргэшсэн инженер Нацагдоржийн Сундуйжав,
Гавьяат холбоочин цолоор:
- “Мобиком корпораци” ХХК-ийн Стратеги, бизнесийн албаны стратегийн зөвлөх Гун-Аажавын Баатаржав,
Гавьяат тээвэрчин цолоор:
- Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын авто баазын албаны дарга Төмөрсүхийн Сэлэнгэ,
Гавьяат жүжигчин цолоор:
- Дуучин, Соёлын тэргүүний ажилтан Лодойн Банзрагч,
- Үндэсний Урлагийн их театрын гоцлол бүжигчин Мягмарын Бямбаа,
Гавьяат тамирчин цолоор:
- Оюун ухааны спортын тамирчин, Ой тогтоолтын спортын Дэлхийн хошой аварга Нармандахын Мөнхшүр,
- Оюун ухааны спортын тамирчин, Олон улс судлаач, Олон улсын их мастер Нармандахын Энхшүр,
Сүхбаатарын одонгоор:
- Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх ахмадын хорооны гишүүн Дандарын Гонгор,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Дархан-Уул аймгийн Хүүхэд залуучуудын театрын ахмад ажилтан Цэрэнчимэдийн Нямдорж,
- Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын ахлах шинжээч Адъяагийн Цэцэгмаа,
- “Хар сарнай” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Баясгалангийн Баяржаргал,
- Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Сугарсүрэнгийн Төмөрхуяг,
Алтан гадас одонгоор:
- Гадаад харилцааны яамны гэрээ, эрх зүйн газрын захирал Жамбалдоржийн Соёлмаа,
- Чөлөөт уран бүтээлч, уран барималч Жамъянсүрэнгийн Түмэнчулуун,
- “Хаан палас” ХХК-ийн ерөнхий менежер Цолмонгийн Тамир,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Стандарт, хэмжил зүйн газрын Стандарчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Гансүхийн Тулгаа,
- “Алтан жолоо” группын ерөнхий нягтлан бодогч Алтанцацралын Маралмаа,
Цэргийн хүндэт медалиар:
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Эрдэнээгийн Чинбат нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.













Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
