Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2025.07.01/ өнөөдрийн хуралдаан 09 цаг 16 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлт, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналаар тус тус санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ингээд Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670.8 тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн дүн 30 их наяд 591.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 их наяд 451.0 тэрбум төгрөгөөр сайжирч, 920.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, сүүлийн гурван жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласныг дурдав.
Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Үндэсний аудитын газар, Сангийн сайдын багцын 103 төсөвт байгууллага, 122 төсөл, сан, төрийн өмчийн найман аж ахуйн нэгж, нийт 233 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан. Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 5 их наяд 81.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, үүнээс урсгал зардалд 2 их наяд 723.6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 2 их наяд 85.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвийн есөн төсөл, арга хэмжээнд 277.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 94.4 хувийн биелэлттэй байгааг Б.Батцэцэг сайд онцолсон.
Дараа нь Mонгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар танилцуулав.
Тэрбээр, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 206 тайлан, 19 данс нэгтгэгдсэнээс 93 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 132 байгууллага, 19 дансыг түүвэрт хамруулж, “Горхи, мэлхий хад” амралтын газар үйл ажиллагаа явуулаагүй шалтгаанаар аудитад хамрагдаагүй байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд ‘’Өөрчлөлтгүй‘’, харьяа 80 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 13 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн гэж байлаа.
Мөн танилцуулгад, санхүүгийн тайлангийн аудитаар нийт 55.6 тэрбум төгрөгийн 197 зөрчил илэрснээс 0.4 тэрбум төгрөгийн 28 төлбөрийн акт тогтоож, 43.1 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 87 албан шаардлага, 12.1 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 79 зөвлөмж өгч, хариуцлага тооцуулах хоёр албан шаардлага хүргүүлэн, 1 зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 608.7 тэрбум төгрөгийн 183 алдааг аудитын явцад залрууллаа. Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар 161.9 тэрбум төгрөгийн 106 зөрчил илэрснээс 97.3 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 37 албан шаардлага, 62.8 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 63 зөвлөмж, 1.8 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох зургаан албан шаардлагыг хүргүүлээд байна хэмээн дурджээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 733.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тайлант онд 293.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй найман төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталснаас дөрвөн төсөл, арга хэмжээг 2024 онд шинээр төлөвлөж хэрэгжүүлсэн байна. Нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж, 44.1 хувийн санхүүжилтийг олгосон гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор онцлохын зэрэгцээ цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 13 байгууллагад нь ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөний дагуу хариуцлага хүлээлгэсэн эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нүүрс, зэс, төмөр, жоншны борлуулалтад Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой алдаа, зөрчил гарсан талаар тодруулж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмж болон Үндэсний аудитын газраас гаргаж буй аудитын тайланг эргэлтэд оруулж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, мөн аудитын тайлангаар илэрсэн алдаа, зөрчилд хүлээлгэх хариуцлагын механизмыг тодорхой болгоход онцгойлон анхаарах шаардлагатай талаар санал хэлсэн. Ингээд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
Хуралдааны төгсгөлд “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тогтоолын төсөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” Төсвийн байнгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор тусгажээ. Уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
