Author Archives: baaska baaska

Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Иргэдийн ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалах үйлчилгээг туршилтаар эхлүүллээ. Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаагаас тодрууллаа.

Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 1180 орчим тээврийн хэрэгсэл 139 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс алслагдсан Багануур, Багахангай, Хөшигийн хөндий чиглэлд өдөрт 9-10 тээврийн хэрэгсэл үйлчилдэг. Нийтийн тээврийн төлбөр менежментийн шинэ систем нэвтэрснээр иргэд гар утасны аппликейшн ашиглан алслагдсан чиглэлүүдэд нийтийн тээврийн суудал захиалах үйлчилгээ, дайвар дайх үйлчилгээг авах боломж бүрдсэн. Багануур, Багахангай, Хөшигийн хөндий чиглэлд хол замд иргэдийг ая тухтай зорчуулах зорилгоор суудал захиалах үйлчилгээ туршилтаар хэрэгжээд явж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 2026 оны 09-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дархан, Сэлэнгийн ихэнх, Булган, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +24…+29 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +20…+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +17…+19 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д /2026. 09.10/ бараалхав.

Ерөнхий сайд Н.Учрал БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай буйгаа илэрхийллээ.

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСВУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Түүнчлэн Монгол, Вьетнамын төр, засаг, ард түмэн хоорондын найрсаг, дотно харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Мөн хоёр талын түвшинд хэлэлцэж, тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө БНСВУ-ын Засгийн газартай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын механизмыг цаашид харилцан ашигтай, шинэ агуулгаар өргөжүүлэн хөгжүүлэх, мөн Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны дэд комиссын ээлжит хурлыг хоёр талын тохиролцсон хугацаанд зохион байгуулах талаар хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.

Талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа агаарын карго тээврийн эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар тээвэр, логистикийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.

viber_image_2026-09-10_13-07-29-939

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар өнөөдөр /2026.09.10/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Эрхэмсэг ноён Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй тул өндөр ач холбогдол өгч байгаагаа онцлов.

Монгол Улсын Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд манай улсын уламжлалт түнш, ойрын анд Вьетнам Улс чухал байр суурь эзэлдгийг Улсын Их Хурлын дарга энэ үеэр тэмдэглэсэн.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт,  цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа Парламентын бүлгүүд, Тамгын газрын уулзалт, харилцан айлчлалыг тогтмолжуулж, хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэлээ.

Түүнчлэн энэ удаагийн айлчлалаар байгуулж буй “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Их Хурал болон БНСВУ-ын Үндэсний Ассамблей хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон “Хамтран ажиллах тухай  БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хоорондын санамж бичиг” нь хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болохыг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.  Улмаар Санамж бичгүүдийг хэрэгжүүлэх 2028 он хүртэлх хамтарсан төлөвлөгөөг энэ онд багтаан баталж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, үр дүнтэй ажиллах нь чухал гэлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлын мэдээллийг нээлттэй өгөгдлөөр хүргэх, иргэд хуулийн төсөлд зүйл, заалт бүрээр санал өгөх, цахим өргөдөл гаргах, шийдвэрлэлтийг хянах боломжтой оролцооны тогтолцоог хөгжүүлэх зорилт тавьж байгааг дуулгаад энэ чиглэлд хамтран ажиллаж, туршлага  хуваалцах саналтай байгаагаа илэрхийлсэн.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Өнгөрсөн жил тус улсад зорчсон монгол иргэдийн тоо 30 орчим мянгад хүрсэн. Миний бие Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа хоёр улсын иргэд хоорондын зорчих урсгалыг нэмэгдүүлэх, худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад анхаарч, агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулж, шууд нислэгтэй болгосон. Энэ хүрээнд агаарын тээврийн хэлэлцээрийг өргөжүүлж, хоёр улсын хооронд жилийн дөрвөн улирал тогтсон шууд нислэгтэй болгох асуудалд анхаарал тавьж ажиллахыг хүсэв.

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Зөвшөөрлийн тухай хуулиудыг баталж, бизнес эрхлэгчдэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, тус улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад Монгол Улсын үүд, хаалга нээлттэй байгааг дуулгалаа.

Парламентын тэргүүн нар хоёр улсын хооронд тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд харилцан ашигтай, тогтвортой, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, аялал жуулчлал, боловсрол, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудалд санал нэгдсэн.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань  Ман 2024 оны 09 дүгээр сард хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шат ахиж “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрсний дараа үзэсгэлэнт сайхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Эрхэмсэг ноён Чан Тань Ман хоёр орны бат бөх найрамдалт, уламжлалт найрсаг харилцаа тасралтгүй хөгжин, бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байна гэлээ.

Тэрбээр хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд дээд түвшинд хүрсэн тохиролцоо, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг дэмжих, хяналт тавихад онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа тодотгоод ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Парламентын бүлгүүд, Тамгын газруудын нягт харилцааг эрчимжүүлэхэд ямагт анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, Монгол Улсын Их Хурлын парламентын мэдээллийг нээлттэй өгөгдлөөр хүргэх, цахим шилжилтийг дэмжиж, Вьетнамын Үндэсний Ассамблейн хиймэл оюунд суурилсан хууль тогтоох туршлагаас хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсад удахгүй болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ад төлөөлөгчдөө өргөн бүрэлдэхүүнээр явуулахаа мэдэгдлээ.

Түүнчлэн эрхэмсэг ноён Чан Тань Ман, айлчлалынхаа хүрээнд Үндэсний Ассамблей төлөөлөгчдийн хамт Хо Ши Минь-ий нэрэмжит нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд зочилж, 10 мянган ам.долларын дэмжлэг үзүүлсэн гэдгийг дуулгав хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.  

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал өндөрлөлөө.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болсон энэ айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойллоо.

Хоёр улсын Ерөнхийлөгч “Монгол Улс, Монтенегро Улс хоорондын Хамтарсан тунхаглал”-д, Засгийн газар болон байгууллагууд хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, идэвхтэй, үр дүнтэй хамтрахаар тохиролцлоо. .

Талууд олон улс, бүс нутгийн түвшинд гаргасан санал, санаачилгуудаа дэмжиж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх олон улсын хүч чармайлтад хувь нэмрээ оруулахаа нотоллоо.

Төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яаманд болсон “Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт”-д 70 гаруй төлөөлөл оролцож, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг эрэлхийлэн, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах сууриа тавилаа.

Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочиллоо.

Энэ удаагийн айлчлал хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудас нээж, харилцааг бататган бэхжүүллээ.

Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Монтенегро Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Мөнхтөр болон албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ.

mo2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт “Чингис хаан” үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн ХХ зууны эхэн хүртэлх төрт ёсны түүхийг өгүүлсэн үзмэрүүдтэй танилцаж, музейн “Хүндэт зочны дэвтэр”-т дурсгалын үг бичиж үлдээлээ.

Хүндэт зочид мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилж, Мэгжид Жанрайсэг шүтээн болон хийдийн соёлын үнэт өвийг үзэж сонирхлоо.

797099938_1788739532129916_7249628602137333836_n-1024x683 799958190_2118291012231051_1037416312109394323_n-1024x683

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг нь сонсож, хөгжлийн бодлого, шийдлийн талаар ярилцаж, сонирхсон асуултад нь нээлттэй хариуллаа.

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын хүрээнд нийслэлийн удирдлагууд есөн дүүргийн иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй хамтран ажиллах юм.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хотын даргын хувьд Багануур дүүргийн хөгжлийн асуудалд маш тодорхой байр суурьтай ажиллана. Хүнгүй газар хөрөнгө оруулалт хийхгүй. Харин хүн ам нь өсөн нэмэгдэж буй, дэд бүтэцтэй, цаашид 100 мянган хүн амьдрах боломжтой Багануур, Багахангай, Налайх дүүрэгт гол анхаарлаа хандуулж, Улаанбаатар хотыг тэлэх бодлого хэрэгжүүлнэ. 2027 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар Багануур руу чиглэсэн 1.2 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө. Багануурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай Нүүрс пиролизийн үйлдвэр байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэхээс гадна 450 ажлын байр шинээр бий болж, жил бүр гадагш гардаг 350 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээх боломж бүрдэнэ” гэв.

Багануур дүүргийн иргэд орон сууц, ипотекийн зээлийн хүртээмж, цалин хөлс, боловсрол, нийгмийн хамгааллын асуудлуудыг уулзалтын үеэр түлхүү хөндлөө.

Тухайлбал, дүүргийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамруулах боломжийг нээж өгөх, ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүүхдийн зуслангийн засвар, шинэчлэлийг хийх, нүүрсээр галладаг сургуулиудын асуудлыг шийдвэрлэж, хүүхдүүдийн сурч, хөгжих орчныг сайжруулах шаардлагатайг эцэг, эхчүүд болон иргэд онцоллоо.

Ахмад настнуудын зүгээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, ахмадуудад чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулахтай холбоотой санал, хүсэлтийг мөн илэрхийлсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яаманд болсон “Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт”-д 70 гаруй төлөөлөл оролцлоо.

Талууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бизнес, хөрөнгө оруулалтын орчин болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл солилцлоо.

Уулзалтад Ерөнхийлөгч Яков Милатович, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар оролцлоо.

Ерөнхийлөгч Яков Милатович, бизнес, хувийн хэвшил хооронд бат бэх холбоо тогтоож, шинэ түншлэл, шинэ зах зээл бий болгоход хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг хэллээ.

Сайд Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд харилцан нэвтрүүлэх боломж эрэлхийлж, бизнесийн түншлэлээ идэвхжүүлэн, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэ уулзалт хоёр улсын найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн  агуулгаар баяжуулах, бизнес эрхлэгчдийн шууд харилцааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээж, харилцан ашигтай хамтрахад чухал түлхэц болно гэдэгт талууд санал нэгдлээ.

799673217_1390417789941885_8732837381435258023_n-1024x683

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2026 оны 09-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Ховдын өмнөд сумдын нутгаар 0.0-0.7 мм бага зэргийн бороо. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +24…+29 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +20…+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +18…+20 градус дулаан байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.09) хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан болон албаны бусад хүмүүс угтан авав.

nub2Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ы Монгол Улсад хийх албан ёсны айлчлал 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-тай албан ёсны хэлэлцээ хийж, парламентын түвшинд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа, парламентын бүлэг, Тамгын газруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа 

“Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа. 108-324 орон тоог оновчилж, цалин бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн өмчийн компани болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалт, төрийн өмчит нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалт, татан буулгах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалтыг Засгийн газрын тогтоолын хавсралтаар тус тус батлав.

Тогтоолын төсөлд тусгагдсанаар нэгтгэх, татан буулгах арга хэмжээнд төрийн өмчит үйлдвэрийн 25 газар хамрагдаж байна. 2025 оны байдлаар эдгээр байгууллага нийт 2,162 ажилтантай, 73.2 тэрбум төгрөгийн жилийн цалингийн сантай ажиллажээ.

Урьдчилсан тооцооллоор удирдлага, захиргаа, үйлчилгээний давхардсан чиг үүргийг нэгтгэн, бүтэц, орон тоог оновчтой болгоно. Байгууллагуудын байр ашиглалт, тээврийн үйлчилгээ, бичиг хэрэг, худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологи болон бусад захиргаа, үйлчилгээний чиг үүргийг төвлөрүүлснээр урсгал зардлыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

Цаашид улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг оновчтой болгосноор үр ашиг нэмэгдэж, төсвийн ачаалал үе шаттай буурна үзэж байна.

2025 тайлангаас үзвэл төрийн өмчит үйлдвэрийн 65 газар 7,030 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 65 газрын 26 нь үйл ажиллагааныхаа орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлдэг бол 39 нь улсын төсвөөс нийт 153.1 тэрбум төгрөгийн татаас авч байна.

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

“Эрүүл мэндийг дэмжих жил-2027”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт, төлөвлөгөөнд туссан салбар дундын арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд 18 арга хэмжээ тусган баталж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өрхийн болон төрийн эрүүл мэндийн зардлыг бууруулах, өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Өнөөдөр хөнгөлөлттэй эм хэрэглэж байгаа 873 мянган иргэний 584 мянга буюу 67 орчим хувь нь артерийн даралт, цус бүлэгнэлтийн эсрэг эм болон чихрийн шижингийн эм хэрэглэж байна. Эмчилгээг тогтмол үргэлжлүүлэх боломжгүйгээс өвчин хүндрэх нь иргэдийн эрүүл мэндэд төдийгүй эрүүл мэндийн салбарын зардалд шууд нөлөөлж байна. Иймд нэгдүгээрт, архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, эмийн зардлын дарамтыг бууруулахад онцгой анхаарна.

Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг төлөвлөгөөнд тусгажээ.

Гуравдугаарт, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үр дүнг нэмэгдүүлж, илэрсэн эрсдэл, өвчлөлийг эмчилгээ болон эмчийн хяналттай заавал холбох тогтолцоог бэхжүүлнэ.

Дөрөвдүгээрт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, тасралтгүй хөгжлийг дэмжинэ.

“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийг нэг жилийн кампанит ажил бус, иргэдийн эрүүл мэндийн үр дүнг сайжруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын нөөцийг илүү үр ашигтай ашиглах өөрчлөлтийг эрчимжүүлэх жил болгон хэрэгжүүлэхээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар онцолж байна.

Товч мэдээ

·      Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

·      Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл-2 дахь нэмэлт санхүүжилт” болон “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахаар болов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа