Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан улиран ажиллахаар томилогдож, Засгийн газрын гишүүний тангараг өргөж, захирамжаа (2025.06.18) гардан авлаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт 2025 оны зургадугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайханыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг гардуулж, үүрэгт ажилд нь албан ёсоор томиллоо
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зам тээврийн салбарт хэрэгжүүлэхээр өмнөө тавьсан зорилго, эхлэлийг нь тавьсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхэд мэдлэг, туршлагатай, хариуцлагатай хүн улиран сонгогдож буйд талархаж байна. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудад хичээл зүтгэлтэй, нэгэн сэтгэлээр хамтран ажиллах болно” гээд амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан “Монгол Улсын шинэ Засгийн газар бүтцээ баталж, гишүүдээ томилж, ажилдаа идэвхийлэн орж байна. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танд бас ажлын амжилт хүсье!
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэхээр тусгасан. Үүнд, хамгийн түрүүнд зам, тээврийн салбарт хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн терминал барих төмөр замын хоёр төслийг хэрэгжүүлэхээр нээлтийг нь хийж, барилгын ажлыг нь эхлүүлээд эрчимтэй явж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд нарын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу зам, тээврийн салбар, ЗТЯ-ны удирдлагууд, ажилтан албан хаагчдад Монгол Улсын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх томоохон төслүүдийг хугацаанд нь барьж дуусгах, ашиглалтад оруулах хариуцлагатай үүрэг даалгаврууд өгөгдсөн. Мөн Улаанбаатар хотын автозамын түгжрэл, төвлөрлийг сааруулахад Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил онцгой чухал үүрэгтэй шүү гэдгийг чухалчлан хэлсэн. Иймд зам, тээврийн салбар, ЗТЯ-ны хамт олон бид шаргуу хичээж ажиллах болно” гэв.


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
