Author Archives: baaska baaska

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ

Эрхэм хүндэт Гомбожавын Занданшатар танд Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, улс орны хувь заяаг тодорхойлох хариуцлагатай албанд тань өндөр амжилт хүсье.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийг сэргээх бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсаныг 2020 онд хасах 4.6 хувийн уналттай байсан эдийн засгийг 2024 онд 4.9 хувь хүртэл өсгөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6,898 ам.долларт хүрч Монгол Улс Дэлхийн банкны орлогын ангиллаар “дундаас дээгүүр орлоготой улс”-ын ангилалд шилжсэнээс харж болно. Зөв бодлогын үр дүнд түүхий эдийн экспортын өсөлт 2023 онд төсөв, төлбөрийн тэнцлийг ашигтай гарахад нөлөөлж, гадаад валютын албан нөөцийг 5.5 тэрбум ам.долларт хүргэж чадсан. Засгийн газрын өрийг сүүлийн таван жилийн хугацаанд 75.5 хувиас 41.8 хувь руу бууруулж, улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа анх удаа нэг шатаар дээшлүүлж, “B+ тогтвортой” түвшинд хүргэж сайжруулсан.

Харин өнөөдөр бол гадаад улс төрийн орчин, эдийн засгийн тодорхойгүй байдлаар нөхцөлдүүлсэн шинэ нөхцөл байдалд, шинэ сорилт, шийдэл хүлээсэн бодлогын түвшний асуудлууд таны өмнө тулгарч байна. Иймд шинэ Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа Та дараах асуудлуудад онцгойлон анхаарч, бодит үр дүнтэй шийдлүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

    1.Макро эдийн засгийн нөхцөл байдал

Гадаад орчны тодорхой бус байдал намдахгүй харин ч улам ээдрээтэй болж байгаа өнөө үед эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах асуудал өнөөдөр тэргүүн зэргийн ач холбогдолтой байна.

2025 оны эхний 4 сарын байдлаар түүхий эдийн үнийн уналтаас нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеэс 1,2 тэрбум ам.доллараар буурсан нь төсөвт дарамт учруулаад зогсохгүй урсгал дансны алдагдалыг тэлэхээр дүр зураг харагдаж байна. Төлбөрийн тэнцэл 5 сарын урьдчилсан тооцоогоор 400 гаруй сая ам.долларын алдагдалтай, урсгал тэнцэл 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 36 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх онтой харьцуулахад эхний 4 сард 14.4 хувь буюу 1.4 их наяд төгрөгөөр буурсан. Төсвийн тэнцэл 58 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Өнгөрсөн оны мөн үед төсвийн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд, Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын эрэмбэ, дэс дарааллыг эргэж харах, мега төслүүдийг эдийн засагт дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх гарц гаргалгаа гаргаж, гадаад, дотоод эдийн засгийн орчин, нөхцөл байдалд нийцсэн төсвийн бодлогыг тодорхойлж Улсын Их Хуралд хэлэлцүүлэх шаардлагатай байна.

    2.Үнийн өсөлт, зээлийн хүүг эрүүл зохистой түвшинд хүргэх хүрээнд:

Иргэд, аж ахуйн нэгжүүдээ ажлын байраар хангаж, орлоготой байлгах бодлогыг Засгийн газар тууштай баримтлах ёстой. Иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ бодит орлогыг бууруулахгүй байхын тулд, амьдралынх нь чанарт хамгийн ихээр нөлөөлж байгаа үнийн өсөлтийг хазаарлаж, нам дор түвшинд тогтворжуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Инфляц оны эхний 4 сарын байдлаар 8.6 хувьтай гарсан.

Ажлын байр бий болгож, нэмэгдүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих ажлыг тогтвортой хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Хүнд хэцүү цагт хямд эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж байж ажлын байраа хадгалж, иргэд аж ахуйн нэгжүүд нь хохирол багатай гарсан түүх олон байдаг. Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо” зэрэг нь ажлын байрыг хадгалахын сацуу шинээр ажлын байр бий болгож, нэмэгдүүлж байгаа хөтөлбөрүүд бөгөөд салбар дундын уялдааг маш сайн хангаж, бодит үр дүн гаргах нь чухал байна.

Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн хүүгийн дарамт бодит ачаа болсоор байна. Зээлийн хүүг бууруулах чиглэлд дорвитой бодлого хэрэгжүүлж, иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлийн хүүг эрүүл, зохистой түвшинд авчрах нь эдийн засгийн идэвхжлийг сэргээхэд тус дэм болоход чухал нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ шударга өрсөлдөөнийг дэмжсэн, монополь зах зээлийн бүтэцтэй салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож байж иргэд, аж ахуй нэгжүүдэд ирэх аливаа үнийн, хүүгийн дарамтыг бууруулах орчин бүрдэх юм.

  1. Гадаад худалдаа ба ханшийн асуудлын хүрээнд:

Гадаад эдийн засгийн тодорхой бус байдлаас үүдэлтэй түүхий эдийн үнийн бууралт нь урсгал дансны алдагдалыг тэлэхээр дүр зураг харагдаж байна. Урсгал данс, төлбөрийн тэнцлийн алдагдлыг шат дараатай бууруулж төгрөгийн ханшийг тогтворжуулах нь тулгамдсан асуудал болоод байна.

2025 оны эхний 4 сарын байдлаар экспортын орлого 695.0 сая ам.доллараар буурч, импорт 132.9 сая ам.доллараар нэмэгдсэн нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна. Иймд гадаад худалдааны бодлогыг Засгийн газрын түвшинд онцгой анхаарч, экспортын бүтцийг төрөлжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    Төрийн албаны реформын хүрээнд:

Монгол Улсын төрийн албыг цомхон, бүтээмж өндөртэй болгох шаардлага улам бүр тодорхой болж байна. Төсвийн урсгал зардлыг бууруулах, төрийн бүтцийг цомхон, чадварлаг болгож байж үр дүнд хүрнэ гэж тооцож байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 120 гаруй төрийн өмчит, 270 орчим орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой компаниуд 58 мянга гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагын бүтээмж, үр ашиг хангалтгүй байгаа тул хувьчлах, менежментийн шинэчлэл хийх, төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бий.

    Татварын реформын хүрээнд:

Монгол Улсад 108 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний зүгээс татварын дарамттай холбоотой санал, хүсэлтүүд ихээр ирж байна. Эрүүл өрсөлдөөнтэй эдийн засгийн орчныг бий болгохын тулд иргэд, аж ахуй нэгжүүдэд ээлтэй татварын цогц реформ ус, агаар шиг хэрэгтэй болоод байна. Иймд Засгийн газрын зүгээс татварын реформыг оновчтой хэрэгжүүлэх, прогрессив татварын тогтолцоог бий болгох, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дарамтгүй, таатай нөхцөлд ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжлийг дэмжих чухал алхам болно.

    Дотоодын бизнесийг дэмжих бодлого

Дотоодын аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэх боломжтой ажлуудыг гадаадын компаниудад шилжүүлдэг алдаатай жишгийг зогсоох цаг болсон. Үндэсний үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжих, тэдэнд өрсөлдөх, хөгжих орон зайг бий болгох нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс суурь юм. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа, завхралыг давтахгүй байхын тулд дотоодын бизнесийн орчныг илүү таатай, шударга болгоход онцгой анхаарах шаардлагатай. Үүний тулд хуулиас давсан журмуудыг цэгцэлж, хууль журмын харьцааг зохистой түвшинд хүргэснээр хүнд суртал, авлигыг үлэмж бууруулах үндэс болох учир УИХ-ын зүгээс бүрэн дэмжиж ажиллах болно.

    Эрчим хүчний найдвартай байдлыг хангах хүрээнд:

Монгол Улсын эрчим хүчний салбар нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлийн тулгуур салбар юм. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний чадлын дутагдал байнга үүсэж, хэрэглэгчдийн найдвартай хэрэглээнд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, 1965 онд байгуулагдсан Дулааны III цахилгаан станцын хүчин чадал хуучирч, саяхан болсон осол нь шинэчлэл, засварын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатайг харуулж байна. Ирэх намар дулааны улирлаас өмнө тус станцын шинэчлэлийг шуурхай хийж, хэрэглэгчдийн найдвартай хэрэглээг хангах нь нэн тэргүүний зорилт байх ёстой.

    Хөдөө аж ахуйн салбарын хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд:

Сүүлийн 3–4 жил дараалан зудын байдалтай, өвөлжилт, хаваржилт хүндэрч, олон малчин өрхийн амьжиргаанд хүнд ачаа үүрүүлж байна. Улсын хэмжээнд 2023 онд 8.1 сая, 2024 онд 5.2 сая мал хорогдсон нь мал аж ахуйн салбарт томоохон хохирол учруулсан. Иймд Засгийн газрын зүгээс өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, зудын эрсдэлээс сэргийлэх цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр УИХ-ын гишүүдээс олон чухал асуудлуудыг хөндөж, ажил хэрэгч саналууд гаргалаа. Эдгээр саналуудыг шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагаандаа тусгаж ажиллаарай.

    Эрхэм Ерөнхий сайд аа,

Таны манлайлал дор Монгол төрийн бодлого ард түмний амьдралд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, төрийн хэмнэлттэй, үр ашигтай бүтэц, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодлогууд нь шинэ Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх ёстойг төгсгөлийн үгэндээ хэлье.

Төр түвшин, Түмэн олон амгалан байх болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо.

Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь:
  • 1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,
  • 2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,
  • 2006-2009 онд FM-104 радиод захирал,
  • 2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,
  • 2011-2013 онд SEVEN телевизэд захирал,
  • 2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
  • 2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа.
Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ тамга гардуулан өгөхдөө Монгол Улсын хөгжлийн төлөөх их үйлсэд нь амжилт  ерөөгөөд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэн ажиллахыг хүслээ.
Монгол Улсын шинэ Ерөнхий сайд  Г.Занданшатар  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд амжилт хүсээд “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон хөгжлийн мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлж Монголын түүхэнд үлдэх эрхэм гавьяа байгуулсныг онцлоод цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

z2

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин үхэр өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 13. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын 17, харагчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал шороо, суулга-19 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:51.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, залбирах, бэрийн үйл, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, суурь тавих, угаалга хийх, газар хөндөх, мод таслах, суваг шуудуу ухах, хариулга хийх, өс дарах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, малын хашаа, хороо барих, малын үс, ноос хяргах, нүүдэл хийх, мал хөнгөлөх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 18 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

06-р сарын 13-нд нутгийн төв хэсгээр, 14, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2025 оны 06-р сарын 13-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +14…+16 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо

Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1436 ТҮЦ-ийг нүүлгээд байна. Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд ажлын байр, зах худалдааны төвд лангуу санал болгож, 24 иргэнийг ажлын байраар хангаад байна.

Энэ хүрээнд өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ТҮЦ эрхлэгчидтэй уулзав.  ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, худалдааны төвд 99 лангуу, GS дэлгүүрийн франчайзинг эрх авахад дэмжлэг үзүүлэх зэргийг  санал болголоо. Тодруулбал, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, зах худалдааны төвүүдэд лангуу гаргаж өгөх, ингэхдээ тодорхой шалгуураар 6-12 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөх юм.

ТҮЦ эрхлэгчид энэхүү саналыг хэлэлцэж, ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 16-ны өдөр НЗДТГ-ын төлөөлөлтэй дахин уулзахаар боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн байгуулалтын байнгын хороо Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.12/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг танилцуулж байна.

Гомбожавын Занданшатар нь 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Эхнэр 4 хүүхэдтэй. 1987 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. Г.Занданшатар нь ажлын гараагаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багшаар эхлүүлж, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч, хэлтэс, газрын захирал, 1998-2000 онд Монголбанкны сургалтын төвийн менежер,  Хөдөө аж ахуйн банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, 2000-2003 онд “Хаан” банкны дэд захирал, 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,  2005-2010 онд МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч,  2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-2024 онд УИХ-ын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2019-2024 онд УИХ-ын дарга, 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Г.Занданшатар нь 1992 оноос хойш эрдэм шинжилгээ, судалгаа, эдийн засаг, гадаад харилцааны чиглэлээр болон төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлагатай иргэд, олон нийтийн итгэл, улс төрийн манлайлал, бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар санал болгож байна хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Баярбаатар, Б.Батбаатар, Н.Номтойбаяр, Э.Болормаа, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа, Ж.Золжаргал, Ж.Бат-Эрдэнэ, О.Алтангэрэл, О.Номинчимэг, Ц.Сандаг-Очир, нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Зулпхар Төрийн албаны шинэчлэлийг ямар чиглэлээр үргэлжлүүлэхийг тодруулсан бол УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, эдийн засаг хүндэрч буйг онцлоод, амаргүй байгаа хөдөө аж ахуйн салбар, боловсрол, эрүүл мэндийн салбарт гүйцэтгэх засаглалын бодлого шаардлагатай байгааг тодотгож, төрийн алба, тэр дундаа төрийн өмчит компаниуд данхайсан асуудлыг эдийн засгийн талаас нь анхаарч шийдвэр гаргахыг хүссэн.

УИХ-ын гишүүн Э.Болормаа Засгийн газраа бүрдүүлэхдээ ямар өөрчлөлтийг хийх талаар тодруулсан.

012Нэр дэвшигч Г.Занданшатар, УИХ Ерөнхий сайдаар томилвол УИХ-д суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана. Гэхдээ Засгийн газрын бүрэлдэхүүнд орсноороо хамтардаг юм биш. Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн намууд, УИХ-ын гишүүд улсынхаа төлөө нэгдэж хамтарч ажиллаж, буруу зүйлийг шүүмжилдэг байх ёстой гэлээ. Мөн тэрбээр төрийн алба цомхон, чадварлаг, давхардал, хийдэлгүй байх шинэчлэлийг бүхэлд нь хэрэгжүүлэх зорилт тавин ажиллана. Төрийн албанд үр ашгийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээгээд, энэ нь улс төрийн болон нийгэм, эдийн засгийн зорилт, чиглэл хандлагатай нийцэх ёстой гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, экспорт буурч, төсвийн зарлага нэмэгдсэн, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн байгаа энэ үед шинэчлэл хийх сайн боловсон хүчнийг сонгож ажиллахыг чухалчилж буйгаа илэрхийлсэн. Мөн иргэдэд дарамт болж буй татварын тогтолцоог шинэчилж, иргэдийн амьдралд ээлтэй, эдийн бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг хүссэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, нийгэм, эдийн засгийн системийн өөрчлөлтийг төрийн өмчит компаниудын өөрчлөлтөөр эхлүүлэх нь зүйтэй гэсэн бол, УИХ-ын гишүүн Э.Болормаа, төрийн албаны шинэчлэлийг Засгийн газрын бүрэлдэхүүнээс эхлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар хулгана өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 12. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын 16, хар хулгана, мэнгэ 4 ногоон, суудал гал, онгоц-18 од, үл зохилдох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:51.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, эвлүүлэх, бэрийн үйл, нялхасыг гаргах, хүүхэд үрчлэн авах, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хутга мэс ирлэх, архи уух, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийх, бэлбэсний газар очих, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, улаан идээ авах, улайны үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

06-р сарын 12-нд нутгийн зарим газраар, 13-нд нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

 2025 оны 06-р сарын 12-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлжголын хөндийгөөр +14…+19 градус, Орхон-Сэлэнгийнсав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр+21…+26 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20…+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +17…+19 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Жанжин клубийн авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлx 1.6 км урт авто замыг хааж, шинэчилнэ.
Зам хаах хугацаа: 2025 оны 6 дугаар сарын 13 өдөр 23:00 цаг
Зам нээх хугацаа: 2025 оны 6 дугаар сарын 17 өдөр 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
tsagdaagiin

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Эх дэлхийн хүн ардыг энэрэн нигүүлсэх, эв нэгдэл, харилцан ойлголцол, зөв ёс суртахууны үзэл санааг үндэслэгч Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг иргэд Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Энэхүү өдрийг НҮБ-аас 1999 онд дэлхий дахинаа тэмдэглэх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ жилийг “Амар амгаланг хамтдаа бүтээе” уриан дор тэмдэглэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн “Төр нь шашнаа хүндэтгэнэ” гэсэн үзэл санааны дагуу 2019 оноос жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан нь ач холбогдолтой билээ.

Энэ өдөр бүх нийтээрээ түүх уламжлал, ёс заншил, хүмүүний боловсрол, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэн өөр хоорондоо эвтэй найрсаг, элгэмсэг дотно хүндлэлийг илэрхийлж, саарыг тэвчин, сайныг үйлдэн, зон олноороо, гэр хотлоороо амар амгалан, баяр баяслаар дүүрэн тэмдэглэхийг Та бүхэндээ хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх замыг хааж шинэчилнэ

Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, шинэчилнэ
Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гүнтийн постоос урагш 2 км замыг өнөөдөр 22:00 цагт хааж хааж, шинэчилнэ.
Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 10-ны 22:00 цаг
Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 15-ны 06:00 цаг
Авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд цементээр бэхжүүлсэн суурь болон авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд орууллаа.

Монгол Ардын Намын долоодугаар Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.

Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг

Улаанбурхан өвчин гэж юу вэ?
Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.
 Улаанбурхан өвчин аюултай юу?
Халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар үхэлд хүргэх аюултай.
Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг
-Халуурах
-Нүдний салст улайх, үрэвсэх
Хамраас нус гоожих
Ханиалгах
-Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна
“Харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаарай”
улаан бурхан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа