Author Archives: baaska baaska

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд орууллаа.

Монгол Ардын Намын долоодугаар Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.

Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг

Улаанбурхан өвчин гэж юу вэ?
Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.
 Улаанбурхан өвчин аюултай юу?
Халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар үхэлд хүргэх аюултай.
Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг
-Халуурах
-Нүдний салст улайх, үрэвсэх
Хамраас нус гоожих
Ханиалгах
-Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна
“Харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаарай”
улаан бурхан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн иргэдийн баяр “Даншиг наадам-Хүрээ цам 2025” энэ сарын 28-29-нд болно

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран нийслэлийн иргэдийн баяр “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг нь монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.

Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж байгаагаараа онцлог. Тус наадмыг Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор зургаадугаар сарын 27-ны өдөр эхлүүлнэ. Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулах юм.

Түүнчлэн уг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Энэ оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд “Хашааны гадна хүүхэд автомашинд мөргүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, жолоодох эрхгүй иргэн М нь Toyota Prius-30 маркийн авто машиныг жолоодож, урагш хөдлөхдөө бага насны /1 нас/ хүүхдийг мөргөж гэмтээсэн байна. Тухайн хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа амь хохирсон хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн жолоодох эрхгүй бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, авто машин жолоодохоосоо өмнө эргэн тойрноо сайтар харж, бага насны хүүхэд байгаа эсэхийг шалгах, мөн эцэг эх, асран хамгаалагч нар тээврийн хэрэгслийн ойр орчимд хүүхдээ тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төв шуудангийн уулзварыг хааж, шинэчилнэ

Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд Төв шуудангийн уулзварыг 6 дугаар сарын 14-ний 23:30 цагаас хааж, шинэчилнэ. Уг хэсгийн авто замыг асфальт бетоноор хучиж, тэмдэглэгээ хийх бөгөөд 6 дугаар сарын 15-ны 15:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
tuv shuudsn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөө сумын “Их-алт” гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Их-Алт” гэдэг газар энэ сарын 06-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.10/ 12:00 цагт бүрэн унтрааж, орон нутагт нь хүлээлгэн өглөө.

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, аврах анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын байгаль орчны байцаагч, орон нутгийн иргэд ажилласан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Я.Содбаатар: МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр 67.84 хувийн саналаар дэмжлээ

Монгол Ардын Намын Бага хурлын VII хуралдаан  /2025.06.09/ Тусгаар тогтнолын ордонд  боллоо. Хурлын дараа Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Бага хурлын VII хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, хурлын нарийн бичгийн даргаар ажилласан Бага хурлын гишүүн С.Мөнгөнчимэг нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Монгол Ардын Намын Бага хурлын VII хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын үндсэн хууль, Монгол Ардын Намын дүрэмд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, томилуулах болон бусад асуудлыг өнөөдрийн хуралдаанаар  хэлэлцлээ. Энэ удаагийн хуралдаанаар шинээр Ерөнхий сайдад нэр дэвших дөрвөн нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн. Бага хурлын VII хуралдааны өмнө Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж, намын дарга Л.Оюун-Эрдэнийн санал болгосны дагуу Гомбожавын Занданшатарыг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр  санал болгож, Бага хурлын гишүүдэд танилцуулсан.

Хурлын явцад  Бага хурлын гишүүд дөрвөн хүнийг нэр дэвшүүлж, хоёр нэр дэвшигч нэрээ татсанаар Гомбожавын Занданшатар, Ганзоригийн Тэмүүлэн нарын дунд санал хураалт болж, дүнгээ гаргаад байна.

Бага хурлын үеэр  Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс өнөөгийн үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн асуудлаар 50 гаруй хүн асуулт асууж,  санал бодлоо илэрхийлсэн, нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн хурал болж өнгөрлөө. Бага хурлын VII хуралдаанд 347 төлөөлөгч оролцож, 67.84 хувийн саналаар Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. Бага хурлын гишүүдийн шийдвэр гарч, тогтоол батлагдсан учир маргааш бид Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шинээр Ерөнхий сайдад томилуулах саналаа хүргүүлэх болно. Бага хурлын гишүүд Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн асуудлыг олон талаас нь ярилцаж энэхүү шийдвэрийг гаргалаа” гэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан нохой өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 10. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 14, цагаан нохой, мэнгэ 6 цагаан, суудал мод, гар од-16 од, түлэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:50.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин луу, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин буян номын үйл, буян хишгийн даллага авах, хурим хийх, бэрийн үйл, ном номлох, сонсох, тангараг тавих, сайн үйлийг эхлэн үүсгэх, ашиг тустай үйл, нүүдэл хийх, хүнийг ханаж, төнөх, өвчтөнд очих, эм найруулах, цэрэгт мордох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, үр тарих, мод таслах, хэрүүл хийх, бузарыг дарж, дайсагнах үйл, нохой тэжээх, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 24 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

06-р сарын 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүснэ

2025 оны 06-р сарын 10-ны 08 цагаас 2025 оны 06-р сарын 10-ны 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор сэрүүсэж +11…+16 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Эг-Үүр голын хөндийгөөр +16..+21 градус,

Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +25…+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +23…+25 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ

Баянгол дүүрэг, 16-р хороо, Чингэлтэй дүүрэг 2-р хорооны нутаг дэвсгэр, Их тойруу гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.
Зам хаах хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 08 өдөр 22:00 цагаас
Зам нээх хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 10 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
narnii

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Баянгол дүүрэг 20 дугаар хороонд автобусны буудлын хажууд хогийн цэгт гал гарч байна гэсэн дуудлага 2025.06.06-ны өдрийн14:08 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход төмрийн хогийн цэгт машин шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.
Нэмэлтээр үүрэг гүйцэтгэхээр Гал түймэр унтраах, аврах 10, 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн гарсан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхбаатар болон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцов.

Энэ удаагийн бага хурал “Прокурорын үүрэг оролцооны хувьсал: цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд ба сайн туршлага” сэдвээр өрнөж байна. УИХ-ын даргын зүгээс Монгол Улс болон дэлхий дахинаа тулгамдаад байгаа цахим орчин, нийгмийн сүлжээг ашиглан бусдын эрх, эрх чөлөөг зөрчих, ноцтой, ихээхэн хэмжээний хохирол учруулж буй гэмт хэрэгтэй тэмцэхэд уг олон улсын хурал чухал ач холбогдол үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, олон ургалч үзлийг төлөвшүүлж буй, хүн төвтэй хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн шинэ парламентын бодлогод цахим гэмт хэргийн аюул, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, үр дагавартай тэмцэх нь хууль цаг үеийн шаардлагаас хоцрохгүй байх, өөрчлөгдөн сайжирдаг байхад бүрэн нийцнэ гэдгийг тодотгосон.

Түүнчлэн,  бага хурлын дүнд цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох үр бүтээлтэй санаачилгад Монголын парламент нээлттэй хандах болно гэдгээ илэрхийлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис бол тоглоом биш

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Б.Ариунтөртэй ярилцлаа. 

-Залуучуудын дунд нэгнээ даган дуурайх, догь байх гэсэн бодол нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх хандлагыг хэрхэн бий болгож байна вэ?

Зуны улирал эхэлж, аялал зугаалга, олон нийтийн арга хэмжээ, баяр наадам идэвхтэй зохион байгуулагдаж буй энэ үед залуучууд, найз нөхдийн хүрээнд хамтдаа цагийг өнгөрүүлэх нь улам бүр нэмэгдэж байна. Энэ нь амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай боломж хэдий ч зарим тохиолдолд архидан согтуурах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх зэрэг донтолтод хүргэх эрсдэлтэй зуршил бий болох, улмаар зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд уруу татагдах нөхцөлийг бүрдүүлэх сөрөг талтай байдаг.

Иймд, ялангуяа өсвөр үеийнхэн болон залуучууддаа хандан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой дараах анхааруулга мэдээллийг хүргэж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэдэг бол “сонирхоод нэг үзье”, “амьдралдаа ядаж нэг удаа хэрэглэж үзэх зүйл” мэтээр хандаж болохоор, туршиж үзэх ёстой тоглоом биш юм. Та нэгэнт хэрэглээд эхэлчихвэл, тухайн бодисоор тоглох биш харин та өөрөө тоглоом нь болж, тэр бодист захирагдаж эхэлдэг. Энэ бол хатуу үнэн юм.

Учир нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэдэг нь хүний сэтгэл зүй, төв мэдрэлийн тогтолцоонд шууд нөлөөлдөг, донтох шинж чанартай химийн болон байгалийн гаралтай бодисуудыг хэлдэг. Эдгээр бодисууд нь хүнийг өөрийн эрхгүй дахин дахин хэрэглэхэд хүргэж, улмаар бие махбод болон оюун санааны хамаарал үүсгэдэг.

Мансууруулах бодис нь төв мэдрэлийн тогтолцоог гэмтээж, байнгын донтох өвчин үүсгэхийн зэрэгцээ сэтгэцийн эмгэгүүдийг бий болгодог. Мөн зүрх судас, элэг, бөөр, уушгины үйл ажиллагааг алдагдуулж, амь насанд аюултай хордлого, зүрхний зогсолт үүсгэх эрсдэлтэй. Ийм бодисыг хэрэглэснээр эрүүгийн хариуцлага хүлээх, ажил амьдрал болон гэр бүлээ алдах эрсдэлтэй байдаг.

-Хэрэв залуус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн тохиолдолд Монгол Улсын хууль эрх зүйн хувьд ямар хариуцлага хүлээдэг вэ?

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 д угаар зүйлд зааснаар, хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, авах нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл хүлээлгэдэг. Харин худалдаалах зорилгоор ийм бодисыг хууль бусаар олж авах, бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, худалдсан тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулна.

Гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн болон улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх бөгөөд зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар хорих ял оноох зохицуулалттай.

Цаашлаад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ сэтгэл санааны тэнцвэр алдагдах, хэт сэрэмж алдах, хий юм харах зэрэг сэтгэцийн гаж үзэгдэл илэрч, улмаар бусад хүнтэй зодолдох, эсвэл өндрөөс үсрэх зэрэг өөр гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй байдаг.

-Залуучууддаа зориулж мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс хэрхэн хол байх талаар ямар анхааруулга, зөвлөмжийг өгөх вэ?

Цөөнгүй иргэд хууль зөрчсөн үйлдэлдээ тайлбар өгөхдөө “Би хууль мэдээгүй” хэмээн хэлдэг ч Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл биш гэдгийг онцлон анхаарах нь зүйтэй. Тиймээс өөрийн амьдралдаа эзэн болж, шийдвэрээ зөвхөн өөрийн толгойгоор гаргах нь чухал.

Мансууруулах бодис хэрэглэснээр зөвхөн өөрийнхөө бие, сэтгэл зүйд хор учруулдаг төдийгүй ойр дотнынхон, гэр бүл, найз нөхөд, нийгэмдээ сөрөг нөлөө үзүүлдэг.

Хэрэв та олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгдэж буй энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тухай мэдсэн бол өөрийгөө болон нийгмийг хамгаалах үүднээс цагдаагийн байгууллагад шууд хандаж, холбогдох мэдээллийг хүргүүлээрэй.

Аялал зугаалгаараа спорт, урлаг, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эрүүл, зөв амьдралын хэв маягийг сонгоорой гэж уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалт үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 20 мянга гаруй энхийг сахиулагчдын нэрэмжит төгөл байгуулсныг хэллээ.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн албан үүргээ гүйцэтгэж байх үеэрээ Монголын энхийг сахиулагчидтай уулзаж байснаа санан дурсаж, энхийг сахиулагчдыг хүндэтгэн төгөл байгуулсанд талархал илэрхийлэв.

Энэ үеэр Зүүн хойд Азийн уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын зөвлөл, Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл, НҮБ-ын нийгэмлэгийн гишүүн залуучууд, Ойн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд хамт мод тарилаа.

Энхийг сахиулагчдын төгөлд 2022 онд Монгол Улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мод тарьж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа