Author Archives: baaska baaska

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалт үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 20 мянга гаруй энхийг сахиулагчдын нэрэмжит төгөл байгуулсныг хэллээ.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн албан үүргээ гүйцэтгэж байх үеэрээ Монголын энхийг сахиулагчидтай уулзаж байснаа санан дурсаж, энхийг сахиулагчдыг хүндэтгэн төгөл байгуулсанд талархал илэрхийлэв.

Энэ үеэр Зүүн хойд Азийн уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын зөвлөл, Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл, НҮБ-ын нийгэмлэгийн гишүүн залуучууд, Ойн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд хамт мод тарилаа.

Энхийг сахиулагчдын төгөлд 2022 онд Монгол Улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мод тарьж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалт  Төрийн ордонд болж байна.

Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих талбар  болох юм.

Мөн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй нийтлэг сорилт бэрхшээл, тулгамдсан асуудлууд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 13 дугаар зорилтын амлалтад хүрэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулж, газрын доройтол, цөлжилт, ойн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулга уулзалтыг нээж үг хэллээ.

Тэр бээр, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, орчны бохирдол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд улс орнууд, бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэгдмэл байр суурь, нэгдсэн дуу хоолой нэн чухал гэдгийг онцоллоо.

Монгол Улс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, донор болон хөгжлийн түншүүдтэй бүх талаар нээлттэй, харилцан ашигтай, үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгааг илэрхийллээ.

Мөн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээхийн төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа.

Монгол Улс “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод”  чуулга уулзалт зохион байгуулж байгаад НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн талархал илэрхийллээ.

Тэр бээр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлыг 2 хэмээс доош хязгаарлах Парисын хэлэлцээрийн зорилгод Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр гэдгийг онцоллоо. Мөн сүүлийн 10 жилд уур амьсгалын өөрчлөлт, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажил шинэ түвшинд гарсныг тэмдэглэж, цаашид бүгд ах дүүс шиг хамтран, гар нийлж ажиллахыг уриаллаа.

Мөн шинэ судалгаа, инновац, шинэлэг шийдэл, бодлогын түншлэл бий болгож, бүх талыг татан оролцуулах, тууштай байдал чухал гэж үздэгээ илэрхийллээ.

Чуулга уулзалтаар:

  •  “Тогтвортой хөгжлийн төлөөх уур амьсгалын санхүүжилт”,
  • “Техникийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, туршлага солилцох хамтын ажиллагаа”,
  • “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих болон бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа”,
  • “Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээж хамгаалах замаар уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээг эрчимжүүлэх нь” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн болон Стэнфордын их сургууль, Унгар, Казахстан Улс, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын зохицуулах алба, Дэлхийн ногоон хөгжлийн институт, Азид Хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал гээд нийт 11 улсын 40 гаруй илтгэгч, байгаль орчин, санхүү, технологийн салбарын 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

           Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам, “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Уолтер Х.Шоренштэйний “Ази-Номхон далайн судалгааны төв”, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран зохион байгуулж байна.

Мөн НҮБ, Азийн хөгжлийн банк, “Оюу Толгой” ХХК зэрэг байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд дэмжин оролцож байгаа юм.

Монгол Улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын зөрүүг тэглэхийн тулд эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, хот байгуулалт зэрэг салбарт дэвшилтэт технологи нутагшуулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн бодлого хэрэгжүүлэхийг зорьж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн гурван жилд 86 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 84 сая модыг тарьж арчлан ургуулж байгааг дурдаж, 1,9 тэрбум модыг хөнөөлт шавжид өртөн сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалаад байна.

Монгол Улс “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн жил” болгон зарлах тухай тогтоол санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар батлуулсан.

Мөн 2026 онд Улаанбаатар хотноо болох “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” шүхэр санаачилга дэвшүүлсэн.

Энэ нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, амьдралыг хамгаалж, сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баянзүрх дүүрэгт 200 ортой “Ахмад настан, хүүхдийн эмнэлэг” ашиглалтад орууллаа

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн зүүн талд шинэ эмнэлэг ашиглалтад орууллаа. Нийт найман давхар тус эмнэлгийн эхний таван давхарт амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол 6-8 давхарт хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг байрлаж байна.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн зүүн бүсийн 12 хорооны иргэд тэр дундаа өндөр настан болон бага насны хүүхдүүдэд 22 нэр төрлийн амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Цаашид хэвтэн эмчлүүлэгчдийн тусламж үйлчилгээний тасаг, нэгжүүдийг үе шаттай нээхээр төлөвлөсөн. Эмнэлэг ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрэх боломж бүрдсэн.

Тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлэхэд жилдээ 8000 гаруй хүнд хүрч үйлчлэх юм. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нэмэлтээр ор дэлгэх боломжтой.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БОУАӨЯ, Монголын явган алхалтын холбоо хамтран ажиллана

Бидний хүрээлэн буй орчин, байгаль эх дэлхийг хамгийн ихээр сүйтгэдэг ДАЙСАН нь хүмүүс бид нар өөрсдөө байдаг. Харин байгаль дэлхийгээ танин мэдэж, ойлгож, тулгарч байгаа асуудлуудыг нь бодитоор харснаараа бид өөрчлөгдөж байгалийн жинхэнэ АНД НӨХӨР болж чадна.
Монгол улсад явган алхалтаар дамжуулан иргэдэд байгаль орчин, экологийн боловсрол олгох, байгаль хамгааллын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг татан оролцуулах, байгальд зөв боловсон аялах, хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах зорилгоор харилцах ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
02
  • Байгаль орчинд ээлтэй, явган алхалтын эко аяллыг дэмжих зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр, тусгай хамгаалалттай газар нутгуудад түшиглэн явган алхалтын зам, маршрутыг тодорхойлох, зам чиглэл гаргахад хамтран ажиллах;
  • Сайн дурын идэвхтэн байгаль хамгаалагчдыг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийг байгаль орчныг хамгаалах чиглэлд татан оролцуулах;
  • Агаарын болон орчны бохирдлыг бууруулах, иргэдийг цэвэр агаарт, байгальд аюул эрсдэлгүй, тав тухтай, байгаль орчиндоо ээлтэй аялж, алхах нөхцлийг бүрдүүлсэн суурь судалгаа хийх, шинэ санал санаачилгыг гаргах;
  • Байгаль орчныг хамгаалах, ан амьтан, ургамалын амьдралын эко-системд тулгуурлан алхалтын арга хэмжээг уялдуулах чиглэлд иргэдийг мэдлэгжүүлэх, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, аюулгүй байдлыг хангах зэрэг зорилгоор АЛХАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ (Walking Information Center) -ийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулахад хамтран ажиллах;
  • Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хүртээжмийг нэмэгдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд мод тарих, ногоон байгууламж байгуулахыг дэмжиж, алхагчдын оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллах;
  • Хүүхэд залуучууд, иргэд, олон нийтэд байгаль орчноо танин мэдэх, хайрлах, хамгаалах сэтгэлгээг суулгах, экологийн боловсрол олгох зорилгоор чиглэлийн төрийн болон бусад байгууллагуудыг хамтын ажиллагаандаа татан оролцуулахад хамтын ажиллагаа чиглэгдэх юм.
Урт хугацаандаа явган алхагчид, иргэд олон нийт байгальдаа ээлтэй, зөв боловсон, бас аюулгүй аялах нөхцлийг бүрдүүлэхэд бодлогын түвшинд хамтран ажиллах өргөн боломж нээгдлээ.
Эх сурвалж : Монголын явган алхалтын холбоо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дахь удаагийн бага хурал Шангри-Ла зочид буудалд болж байна.

“Прокурорын үүрэг, оролцооны хувьсал: Цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд, сайн туршлага” сэдвийн дор болж буй хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ.

Тэр бээр, цахим орчин, кибер аюулгүй байдлын эрсдэл нь улс орнуудын хил хязгаараас үл хамаарч прокурорын байгууллагуудын өмнө урьд хожид байгаагүй шинэ сорилт бий болгож байгааг тэмдэглэлээ.

Иймээс хамтын хүчин чармайлт, цогц шийдэл, харилцан уялдаатай бодлого  чухал гэдгийг онцолж, прокурорын байгууллагууд цаашид хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс ардчилал, хууль дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйлсийг тууштай хамгаалж, прокурорын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бататгах, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, олон улсын гэрээ, конвенцыг нэг мөр хэрэгжүүлэх, улс орны сайн жишгийг нутагшуулах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгааг хэллээ.

Бага хурлаар “Олон нийтийн сүлжээ ба гэмт хэргийн хувьсал, чиг хандлага”, “Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь”, “Технологийн дэвшил, инновацыг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах нь”, “Хүн худалдаалах гэмт хэрэг: Бүс нутгийн чиг хандлага, стратеги, хохирогчийг хамгаалах ажиллагаа” сэдвийг хэлэлцэх юм.

25 улсын 100 орчим төлөөлөгч оролцож буй хурлыг Олон улсын прокуроруудын холбоо, Монгол Улсын Ерөнхий прокурорын  газар хамтран зохион байгуулж байна.

1995 онд байгуулагдсан Олон улсын прокуроруудын холбоо нь дэлхийн прокуроруудыг нэгтгэсэн байгууллага бөгөөд 177 орны 183 гишүүн байгууллага, 1,900 орчим бие даасан гишүүнтэй юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан морь өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 6. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 11, улаан морь, мэнгэ 1 цагаан, суудал төмөр, тэргүүн дагуул-13 од, үл тохирох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:47.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Харин хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан, луст залбирах, тахих, багш шавь барилдах, бэрийн үйл, амраг садан бололцох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, угаалга үйлдэх, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, нүүдэл хийх, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, морь худалдах, уралдуулах, цэрэг хөдөлгөх, хүүр түлэх, улаан идээ авах, малын үс, ноос хяргах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

06-р сарын 06-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно.

2025 оны 06-р сарын 06-ны 08 цагаас 2025 оны 06-р сарын 06-ны 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +20…+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийсэн.

Улмаар нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлууллаа. Тодруулбал, Зунжин худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Найрамдал, Шарга морьт, Налайх, Зүүн салаа, Тоосгоны үйлдвэр зэрэг хотын төвөөс зайдуу 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлуулав.

Түүнчлэн дараах гурван чиглэлд өдөр бүр шөнийн тээвэр 22:00-02:00 цагийн хооронд 1000 төгрөгөөр үйлчилж байна.

  1. ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”
  2. ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  3. ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай”

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн төсөлд тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийж, олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг боломжийг нээнэ. Ажил олгогчдын төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс хоёр хүртэл хувийг хөнгөлнө. Иргэний төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс дөрөв хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлуулна. Мөн оюутан, залуучууд, ахмад настнууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ жилийн улсын их баяр наадмаар 7 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд амарна

Засгийн газрын хуралдаанаар /2025.06.04/ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 2025 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн байна.

Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар ард иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ.

 Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан.

Энэ жилийн тухайд  7 дугаар сарын 12, 13-ны өдөр нь амралтын өдөр тохиосонтой холбогдуулан 16, 17-ны өдөр нийтээр амрах зохицуулалт хийж, Үндэсний их баяр наадмаар 8 өдөр амрахаар боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин могой өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 5. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 10, хөхөгчин могой, мэнгэ 2 хар, суудал шороо, тугчин-12 од, хотол чуулган барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр. Буудай боловсрох-18:20.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:46.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, залбирах талбих, бэрийн үйл, эм найруулах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, морь худалдах, эд, мал худалдан авах, суурь тавих, мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, өс дарах, заргалдах, угаалга хийх, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, мал гаргах муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 20 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

06-р сарын 05-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, тал, хээрийн нутгаар салхитай, сэрүүхэн байна.

2025 оны 06-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар +16…+21 градус, Эг, Үүр голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +20…+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +16…+18 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг этгээдийг олж тогтоолоо

Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг байсан 28 настай, эрэгтэй “М”-г Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тус этгээд нь урьдчилсан байдлаар энэ оны 04 дүгээр сараас хойш нийт 11 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг хууль бусаар авч, цахим орчинд зар түгээн худалдаж байсан нь тогтоогдоод байна.

Иргэд Та бүхэн өөрийн эзэмшлийн эд зүйлсээ хяналтын камертай газар байршуулах, шаардлага хангасан цоож, түгжигчийг ашиглан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

58 дугаар бага сургуулиас Дамбадаржаагийн зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй. Энэ хүрээнд 58 дугаар бага сургуулиас Дамбадаржаа хүртэлх авто замыг зургаадугаар сарын 7-ны 01:00 цагаас хааж, 12-ны 06:00 цагт нээнэ.

Авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилтыг хийх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа