Author Archives: baaska baaska

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.05.02/ 06:35 цагт бүрэн унтраалаа.

Хиймэл дагуулаас хийсэн зурган хэмжилтээр тус түймэрт урьдчилсан байдлаар 11894 га талбай өртсөн байна.

Хил залгаа Хушаат сум дамнасан тус түймрийн улмаас 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш өртөж шатсан.

Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-аас удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Хүүхэд, багачуудын хөгжилд зориулсан хүмүүжил, соёлын олон арга хэмжээ санаачлан, амжилттай хэрэгжүүлж, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд зориулсан ном, бүтээл туурвин, суурь боловсролыг системтэй олгож, сурах арга барилыг эзэмшүүлж, хүүхдийн байгууллагын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо нэвтрүүлэн хүүхдийн байгууллагын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын хүүхэд, залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга асан, Гавьяат багш Чулуунгомбын Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ.

Гавьяат багш цолоор:
  • Монголын пионерын байгууллагын төв зөвлөлийн дарга асан Даваагийн Сүрэнжав,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Баянзүрх” цогцолбор сургуулийн захирал асан, Хүүхдийн байгууллагын ахмад ажилтан Содномын Цог,
  • Монголын англи хэлний багш нарын холбооны тэргүүн, доктор, дэд профессор Намсрайн Мира,
  • “Сэтгэл зүйн сургалт, судалгааны төв” төрийн бус байгууллагын захирал, багш Дунийн Оюунчимэг,
  • “Бяцхан цох” сэтгүүлийн эрхлэгч Бэх-Очирын Тогтохжаргал,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Чөлөөт уран бүтээлч, хүүхдийн дуучин Ерөөлтийн Наранцэцэг,
Хүний гавьяат эмч цолоор:
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, хүүхдийн зөвлөх эмч, клиникийн профессор Рэнцэндоржийн Батсолонго,
Сүхбаатарын одонгоор:
  • Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын зөвлөх, Гавьяат багш Түлшигийн Түвшин,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтан Самдангийн Долгорсүрэн,
  • Монголын хүүхдийн ордны лимбэ хөгжмийн багш Чүлтэмсүрэнгийн Даваажав,
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын ахмад ажилтан Дашнамжилын Хажидсүрэн,
  • Хэнтий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооны тэргүүн Дашийн Оюунчимэг,
  • “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын найруулагч Чойёнваанчигийн Сансармаа,
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Гомбодоржийн Саранхүү,
Алтан гадас одонгоор:
  • Дархан-Уул аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Батхуягийн Гүндэгмаа, ,
  • “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Хүүхэд хамгааллын төслийн захирал асан Баярын Дарьханд,
  • Монголын хүүхдийн зөвлөлийн үүсгэн байгуулагч Дашдоржийн Ууганбаяр,
  • Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Машлайн Туул,
  • Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал Ариунсангийн Билгүүн,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Монголын хүүхдийн ордны бүжгийн багш Содномдаржаагийн Энх-Амгалан,
  • “Бадамлянхуа” хүүхдийн төвийн менежер Бөхчулууны Болормаа,
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Даваасүрэнгийн Мөнгөнтуяа,
  • Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын инженер Энхдэлгэрийн Алтанцог нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин хонь өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 2. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 5, цагаагчин хонь, мэнгэ 9 улаан, суудал хий, хэрцгий охин-5 од, идэр барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:33-20:06.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин үхэр, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин андгай тавих, чуулах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, эд, мал гадагш өгөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, тээрэм босгох, цэрэг хөдөлгөх, модны үйл, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар нөлөөлөлд өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.

Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа. Тус төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.

Эрчим хүчний яам болон Монгол-Оросын хамтарсан экспертийн ажлын хэсгээс төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа. Уг төсөл Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар олон жил гацсан.

“Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна.

Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ.  Салбарын сайд нар төслийг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд судалгааны ажлуудад шаардлагатай санхүүжилтийг тухай бүр шийдвэрлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

Төслийн нөлөөллийн бүс дэх  иргэд буюу Хантай, Баянгол багийн иргэд энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн,  бүрэн дүүрэн дэмжиж байгаа, уг төслийг урагшлуулахын тулд төлөө ажиллаж Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжихээ хэлж байлаа.

Мөн иргэд энэ уулзалтын үеэр өөрсдийн санаачилсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хантай” цогцолборын төслөө Ерөнхий сайд танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр Эгийн голын УЦС төслийг бүс нутагтаа хэрэгтэй, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлснийг дурдаад улс орны эдийн засагт ач холбогдолтой мега төслийг нэгдсэн ойлголтоор дэмжиж байгаа нутгийн иргэдэд талархал илэрхийлэв. Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэлээ.

 

 

 

 

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочлов

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг өнөөдөр (2025.04.29) И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, хүндэтгэл үзүүлэв.

012И Тэ Жүн нь Богд хаант Монгол Улсын үед буюу 1914 онд нийслэл Хүрээнд эмнэлэг ажиллуулж байсан эмч бөгөөд нийтийн дунд дэлгэрээд байсан өвчнийг анагаан алдаршиж байжээ. Түүний алдар гавьяа, монголчуудын төлөөх сэтгэл зүтгэлийг нь үнэлж, Монголын эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт Тэргүүн зэргийн “Эрдэнийн Очир” одон, түшмэлийн зэргээр шагнаж байжээ. И Тэ Жүн эмч 38 насандаа таалал төгсөх хүртлээ VIII Богд Жавзандамба хутагтын ойрын хүрээлэлд ажиллаж байсан аж.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас түүний дурсгалыг хүндэтгэн 2001 онд И Тэ Жүн эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар хотноо байгуулсан бол 2009 онд тус цэцэрлэгт хүрээлэнд БНСУ-ын Эх оронч, ахмад дайчдын хэрэг эрхлэх агентлагийн дэмжлэгээр дурсгалын музей байгуулжээ.

013

Дараа нь тус дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй хүндэтгэлийн танхимд саатан И Тэ Жүн эмчийн намтар, түүхийн талаарх баримтат нэвтрүүлэг үзэж, хүндэтгэлийн танхимын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, дурсгалын музейг үзэж, сонирхсон юм.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй хүндэт зочид дараа нь Монголын бурхны шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг Чойжин ламын сүм музейд зочилж, Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүмийг үзэж сонирхов.

Хүндэт зочдыг Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн угтан авч, Монголын түүх, шашин, соёлын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй үзмэрүүдийг тайлбарлан танилцуулсан.

Өдгөөгөөс 110 жилийн тэртээ байгуулагдсан тус сүмийг 2000 онд бие даасан музей болгосон бөгөөд сан хөмрөг дахь түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэрийн 77 нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ГССҮТ-д хамгийн сүүлийн үеийн өндөр үзүүлэлт, хүчин чадал бүхий MRI аппарат суурилууллаа

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох MRI шинжилгээний аппаратыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дүрс оношилгооны тасагт суурилуулж, тус хэсгийн бүх өрөөг шинэчлэн засварлаж тусламж үйлчилгээнд ашиглаж эхэллээ.

Энэхүү MRI шинжилгээний аппаратыг ХБНГУ-ын “SIEMENS HEALTHINEERS” брэндийн албан ёсны дистрибьютер болох “Setunari” ХХК-ийн Монгол инженерүүд угсарч, суурилуулсан байна.

Тус аппарат нь 1.5Т хүчин чадалтай бөгөөд мөр, тохой, хөлийн тавхай зэрэг жижиг хэсгийн зургийг ч чанарын өндөр түвшинд, илүү нарийвчилсан байдлаар гаргах дэвшилтэт технологи ажээ.

Түүнчлэн аппарат нь радиус томтой тул жин ихтэй /180 кг хүртэлх/ үйлчлүүлэгчид шинжилгээ хийх боломжтойгоороо давуу талтай бөгөөд спортын гэмтэл, тэр дундаа үндэсний бөхийн тамирчдын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор нь авах таатай нөхцөл бүрдэж байна.

Ийнхүү ГССҮТ-ийн дүрслэл оношилгоо шинжилгээний чадамж нэг үзүүлэлтээр дээшилж, үйлчлүүлэгч нарийн шинжилгээг богино хугацаанд хурдан шуурхай авах боломж бүрдлээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.

Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
  • Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Түймрийн голомтод 271 алба хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гарсан ой, хээрийн түймрийн асуудлаар мэдээлэл сонсож, холбогдох арга хэмжээтэй танилцлаа.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт өчигдөр /2025.04.28/гарсан ой, хээрийн түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэд, Дархан-Уул аймгийн иргэд ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд хүч нэмэгдүүлэн оролцож байгаа юм.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг танилцуулгадаа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулахаар алба хаагчид /2025.04.28/ ажиллаж байна. Түймэр гарсан нутагт салхи 12 м/с хүрч хүчтэй салхилж байгаа учраас цурманд оруулсан түймэр эргээд асах, түймрийн тархац нэмэгдэх тохиолдол гарч байгааг онцоллоо.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх тавдугаар  сарын урьдчилсан төлөвөөр агаарын температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр баруун аймгуудын нутгаар, дунд үеэр ихэнх нутгаар дулаарах боловч нэгдүгээр арав хоногийн дундаас зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуура шуурч, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадас орох төлөвтэй бол тавдугаар сар салхи шуурга ихтэй байхаар байна. Иймд цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг малчид, тариаланчид, ард иргэддээ анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар:Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орж, салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна. Цаашдаа хур тунадас харьцангуй бага байх ба дундаж салхины хурд ихтэй байх магадлал өндөр, харин гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн зүүн хэсэг, Төв аймгийн нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуурга шуурч, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Хэнтийн нутаг, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд, ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.  Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бороо, зарим газраар хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС-аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Түүнчлэн хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын муудалтууд ажиглагдах магадлалтай байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар луу өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 29. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 2, шар луу, мэнгэ 3 хөх, суудал ус, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, арвидах барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:38-20:02.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, бэрийн үйл, хариулга хийх, тангараг үүсгэх, гуу, суваг татах, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хүнийг ханаж, төнөх, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, газар хөндөх, мод таслах, суваг шуудуу ухах, их гол гатлах, загас барих, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, дайсан номхтгох, цэрэгт мордох, үхэгсдийн үйл, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

4-р сарын 29-нд нутгийн зүүн хэсгээр салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна.

                                                       2025 оны 04-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

                                                             цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж +8…+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж +6…+8 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр (2025.04.28) 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулах хүндэтгэлийн ёслол болов.

Энэхүү хүндэтгэлийн ёслолд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, 2016-2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын даргаар ажиллаж байсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Парламентын түүхэнд холбогдох энэхүү үйл явдлыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Хаврын адаг сарын шинийн нэгний, Дашнямтай билигт сайн өдөр тохиож байгааг тэмдэглээд “Орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын 10 дахь даргаар сонгогдон ажиллаж байсан Миеэгомбын Энхболд даргын хөрөг зургийг Төрийн ордонд хүндэтгэн байрлуулж байна. Энэ ёслолын арга хэмжээний эзэн Миеэгомбын Энхболд Та бол Улсын Их Хуралд 4 удаа сонгогдож, 2012-2016 онд Улсын Их Хурлын дэд даргаар, 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан туршлагатай парламентч бөгөөд энэ цагийн парламентын түүхэнд тодоор тэмдэглэгдэх гавьяатай хүн. М.Энхболд дарга бол ардчилал, өөрчлөн байгуулалт эхэлсэн 1990 оноос МАН-д элсэн орж намын бүх шатны сонгуульт албан тушаал хашиж, тус намын даргаар 2 удаа сонгогдон ажилласан төдийгүй Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд, Ерөнхий сайдын албыг хашиж ирсэн, төв шударга, төлөв тулхтай улс төрч юм” гэлээ.

Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд нь гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох байгууллагыг тэргүүлэн ажиллахдаа хүний хөгжлийг тэргүүнд тавьж, эдийн засгийн үр шимийг хүн бүрд хүртээхэд ихээхэн анхаарч ажилласан болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцлов. Тухайлбал хүүхэд, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт “Шинэ гэр бүл”, ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай”, “Эрүүл монгол хүн”, “40000 мянган айлын орон сууц” зэрэг хөтөлбөрийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм. Ахмад настан, алдар цолны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрүүдийг гаргаж байсныг тэмдэглэлээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Шинэ цагийн парламентад ёсыг хөгжүүлэхэд оруулсан хүчин зүтгэлийн тань гэрч болж, эрхэм Таны хүндэт хөргийг Төрийн ордонд байрлуулж байна. Танд болон таны гэр бүлд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд үг хэллээ. “Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нар, гишүүд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын санаачилгаар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсийн хөрөг зургууд дунд миний хөрөг зургийг байрлуулж байгаад баяртай байна. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хувь хүний хувьд, Төрийн ордонд зургийг минь байрлуулж буй нь их хувь тавилан” гэлээ.

4bed22f18a8e4be5b49f8655df7c328d

Ийнхүү өнөөдрийн хүндэтгэлийн ёслолд хүрэлцэн ирсэн зочдод чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд нар хөрөг зургийг тогтоон байрлууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.04.21-04.27/  нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 42 суманд аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгааллаа.

 Нийт дуудлагын 151 нь объектын гал түймэр, 8 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 2 хүчтэй салхи, шуурга, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа