Author Archives: baaska baaska

Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбайг хамарсан 36 түймрийг унтраахаар ажиллаж байна

Өвөрбайгалийн нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар  1389 хүн, 123 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг тухайн бүс нутгийн Засгийн газрын Telegram сувагт мэдээллээ.

Газимуро-Заводский, Могочинский, Нерчинский, Нерчинско-Заводский, Чита,  Сретенский дүүрэгт 19 мянга гаруй га талбайг хамарсан долоон түймрийг дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтраасан.

Харин дээрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 178 мянган га талбайг хамарсан 36 түймэр асаж байна. Үүний дийлэнх  буюу 125 мянга нь Тунгокоченскийн дүүрэгт гарсан гэж мэдээллээ. Энэ жил тус бүс нутагт ой, хээрийн түймрийн тохиолдол их байгаа бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 19 дахин өссөн байна.

Эх сурвалж: https://zab.ru/

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа өнөөдөр Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулж байна. Тэмцээнд 999 шатарчин оролцож, шилдгүүдээ тодруулна. НЗДТГ-аас санаачлан зохион байгуулж буй уг тэмцээнийг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар үг хэллээ.

Х.Нямбаатар: Өнөө цагт суудаг, боддог, аливаа асуудлыг олон талаас тунгаадаг залуу үеийг хүмүүжүүлэхэд шатрын спорт ихээхэн тустай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод аялал жуулчлал багатай байдаг 4, 5 дугаар сард аялагч, жуулчдыг татах зорилгоор уламжлал болгон зохион байгуулах арга хэмжээний нэг нь “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн болж байна. Өмнө нь дөрөвдүгээр сарын 8-14-ний өдөр болсон “UB food” фестивалиар гэхэд давхардсан тоогоор 130 мянга гаруй хүн үйлчлүүллээ. Мөн монгол циркээ иргэд, тэр дундаа хүүхэд залуус маань үзэж сонирхлоо. Өнөөдөр монголчууд оюуны спортоор дэлхийд үнэлэгдэж байна. Дэлхийн түвшинд өрсөлдөж чаддагаа харуулах бас нэгэн арга хэмжээ бол 999 шатарчны тэмцээн болж байна. Шатрын спорт монголчуудад эртнээс өвлөгдсөн ирсэн уламжлалтай. Өнөө цагт суудаг, боддог, аливаа асуудлыг олон талаас тунгаадаг залуу үеийг хүмүүжүүлэхэд ихээхэн тустай. Хүн бүр шатрын спортоор сонирхон хичээллэж, оюуны цар хүрээгээ тэлцгээе. Улаанбаатар хотын зүгээс тавдугаар сарын эхээр унадаг дугуйн парад арга хэмжээг зохион байгуулна. Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 24-нд болно. Мөн зургаадугаар сарын 27, 28-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатар хотын иргэдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах Засгийн газрын тогтоол гараад байна. Бид энэхүү уламжлал болгох арга хэмжээнүүдээ илүү сайжруулж, чанаржуулж зохион байгуулах болно” гэдгийг хэллээ.

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнд дараах ангилалд өрсөлдөнө. Тухайлбал,

  • Өсвөрийн шатарчид насны таван ангилалд:
    • 7-8 нас
    • 9-10 нас
    • 11-12 нас
    • 13-14 нас
    • 15-16 нас
  • Насанд хүрэгчид гурван ангилалд:
    • А зэрэглэл 2100-аас дээш рейтингтэй
    • В зэрэглэл 1700-2099 хүртэлх рейтингтэй
    • С зэрэглэл 1699 хүртэлх рейтингтэй гэсэн гурван ангилалд өрсөлдөж байна.

А ангилалд 1-5 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. В, С ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. Өсвөрийн шатарчид буюу хүүхэд ангилалд 1-10 дугаар байр шалгаруулж, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин гахай өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 24. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын 26, харагчин гахай, мэнгэ 8 цагаан, суудал хий, шувуун хошуут-24 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:46-19:54.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, арилжаа хийх, эд, мал худалдан авах, мал худалдах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 14 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

4-р сарын 24-нд ихэнх нутгаар дулаарах боловч, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

 2025  оны 04-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар дулаарч Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө дулаарч +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө дулаарч +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө дулаарч +12…+14 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сард Архангай аймгийн нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Аймгийн цагдаагийн газраас тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахад энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн дугаар тоот байранд иргэн Б-г түүний нөхөр А гэгч нь хардалтын улмаас зодож, олон тооны гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Он гарснаас хойш цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь насыг нь хохироосон гэх 8 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь бие мах бодийн хүчирхийллээс гадна эдийн засаг, бэлгийн, сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрээр үйлдэгддэг тул таны ойр дотнын хүмүүст хүчирхийлэлд өртөж байгаа шинж тэмдэг илэрвэл цагдаагийн байгууллагад тухай бүр яаралтай мэдэгдэж байхыг зөвлөж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулдаг.
Гэр бүлийн хүчирхийллийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол энэ нь хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Мөн “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Power Expo & Festival” ирэх сарын 9-11-ний өдрүүдэд болно

НЗДТГ болон Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэдэх “VIP auto club” хамтран олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival”-ийг ирэх тавдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулна.

Их хотын залуучуудад шинэ үеийн урбан төрлийн спортуудыг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээх, баг тамирчдыг хөгжүүлэх зорилгоор уг фестивалийг 13 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн фестивальд БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан, Киргизстан улсын дрифтийн болон мотоциклийн дэлхийд алдартай баг тамирчид оролцож, 2025 оны Азийн дрифтийн аваргын цомын эзэн орныг тодруулах юм. Тус фестиваль “Авто худалдааны цогцолбор төв”-ийн Power land талбайд болно.

Мөн фестивалийн үеэр ннтертайнмэнт хөгжмийн наадам, автомашин, мотоциклийн экспо болон экстрим тэмцээн, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар нохой өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 23. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 25, хар нохой, мэнгэ 9 улаан, суудал мод, чөдөр-23 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:48-19:53.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, лам болох, буян номын үйл, ном сонсох, бэрийн үйл, нүүдэл хийх, эд, мал гадагш өгөх, мод таслах, тангараг тавих, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, ажилчин шүтүүлэх, хатуу үйл ажил хийх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу.
–Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

04-р сарын 23-ны өдөр зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

 2025 оны 04-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар өмнөх өдрөөс сэрүүсэж Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх өдрөөс сэрүүсэж +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө өмнөх өдрөөс сэрүүсэж +3…+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх өдрөөс сэрүүсэж +1…+3 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 30 орчим хувьд цухуйгаагүй байна

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цухуйгаагүй. Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Төвийн зарим сумдын нутгаар муу, Орхоны нийт, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Дорнодын цөөн сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Хөвсгөл, Хэнтийн зарим, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.

 Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Цээл, Баянхонгорын Баянговь, Дундговийн Луус, Өмнөговийн Цогт-Овоо, Гурвантэсд 28-29 м/с, Баянхонгорын Баянцагаанд 37 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 44 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

 Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутагт дунджаас 1.1-4.9 градусаар дулаан, хур тунадас говь болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутагт дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа.

Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал,

  • UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх,
  • Номин,  Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх,
  • Гар утсаараа цэнэглэх,
  • Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн.

UBCARD аппликейшн ашиглан карт цэнэглэх заавар:

Мөн Umoney карттай зорчигч та дараах хаягаар зочлон, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин тахиа өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 22. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын 24, цагаагчин тахиа, мэнгэ 1 цагаан, суудал уул, тооно-22 од, үхэх барилдлагат өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:50-19:52.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 12 градус дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

22-ны өдөр Булган, Хэнтийн өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж салхилж, хүчтэй шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.

 2025 оны 04-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, секундэд 7-12 метр, нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +11…+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зам тээврийн ноцтой ослын улмаас иргэд амь насаа алдлаа

Энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ны өдрийн хооронд зам тээврийн ноцтой ослууд гарч, иргэд амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирсон мэдээллүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.
Тухайлбал, Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, ослын улмаас 40-44 насны 4 иргэн нас барсан, Төв аймгийн Аргалант сумын нутагт том оврын тээврийн хэрэгсэл суудлын автомашинтай мөргөлдөж, 19-39 насны 3 хүн нас барсан, Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолооч 6 автомашиныг мөргөсний улмаас иргэд гэмтсэн, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт суудлын тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ замын хажуу руу онхолдсон зэрэг зам тээврийн ослуудад шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Зам тээврийн ослын шалтгааны дийлэнх хувийг хурд хэтрүүлэх, гүйцэт түрүүлэх ба гүйцэх үйлдэл хийх, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байдлыг зөрчиж анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон зэрэг эрсдэлт нөхцөл байдал эзэлж байна.
-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,
-12 дугаар зүйл (Тээврийн хэрэгслийн хурд)-ийн 12.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”.
-Мөн дүрмийн 13 дугаар зүйл (Гүйцэж түрүүлэх ба гүйцэх) 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж тус тус зохицуулсан.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ сахин хэрэгжүүлэх нь учирч болох эрсдэлээс хамгаалж чадна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа